(егөө)
-Эрхэм гишүүн эдгэрчээ таминь ээ! гэж байдаг чадлаараа чарласаар өрөөнөөс гарч ирсэн нарийн бичгийн дарга руу Шар хадны эмнэлгийн ерөнхий эмч итгэж ядсан харц чулуудлаа.
Үгүй тэгтэл эрхэм гишүүн нээрээ л эдгэчихжээ. Уг нь үүрийн таван жингээр хар дарж зүүдлэн “Бэлгэвч!” хэмээн чарлаж хөршүүдээ бүү хэл хорооллоо тэр аяар нь сэрээдэг байсан юм. Тэгтэл өнөө өглөө зургаан цаг дөчин таван минут хүртэл бөх гэгч нойрссоноор барахгүй орилж хашгиралгүй өндийжээ.
Босоод хөлдөө бэлгэвч углан шалан дээгүүрээ зөөлөн зөөлөн гишгэлэн ариун цэврийн өрөө рүүгээ ордог байсан бол энэ удаа гэрийн шаахайгаа хөлдөө эвтэйхэн өлгөж явсан аж. Хөнгөнөөр бие засахдаа давхар бэлгэвч өмсөж урьдчилан сэргийлэхээ умартаж, шүдээ угаахдаа сойзондоо бэлгэвч хөдөрсөнгүй. Өглөө бүр тогоочдоо шарсан зайдсандаа бэлгэвч углахыг сануулдаг байсан бол энэ удаа “Үгүй мөн сайхан үнэртэж байна аа” гэж хэлээд л өнгөрчээ.
Эрхэм гишүүн албан тасалгаандаа орж ирмэгцээ хэвлэлийнхнийг дуудаж, “Дох ба Бэлгэвч” сэдвээр хэвлэлийн бага хурал хийлгэдгээ мартаад жилмэрээ ч үгүй үндсэн ажлаа хийн суув. Энэ өдрийн УИХ-ын хуралдаан арай дэндүү уйтгартай сунжиралдаж, гишүүд нойрмоглон үе үе духаа ширээн дээрээ түсхийтэл буулгаж байлаа. “Хуралдаа ирдэггүй нөхдийг бүгдийг нь ДОХ-ын шинжилгээнд хүчээр хамруулаад, баруун аймгууд руу төлчнөөр хөөж явуулъя” гэж хашгиран эрхэм гишүүдийг хөгжөөхгүй болохоор аргагүй шүү дээ.
“Шударга засаг” хууль зүйн их сургуулийн арван гурав дахь төгсөлтийн мөнгөн хонхны баяр бас л бөөн гуниг. Баяр гэхээсээ илүү гашуудлын цуглааныг санагдуулж байх юм. Аргагүй л дээ, эрхэм гишүүн ирж цогтой халуун үгээ хэлээд, “Одоо хонхны баяраа сайхан хийгээд, орой бэлгэвчээ хэрэглэцгээе!” гэж уриалаагүй юм хойно.
Орой нь бүр аймшигтай юм боллоо. “Форум”, “Яах вэ?”, “Миний үг”, “Зочны цаг” гэхчлэн телевизийн бүх нэвтрүүлгүүд “Ток шоу” бус “Ток уйтгар” болж хувирлаа. Монголын өнцөг булан бүр дэх хоёр сая таван зуу мянган үзэгчид нэг л юмыг үгүйлэн дэмий л сувгаа солин гиюүрч суув. “Цагийн хүрд”-ийг ч тоож харах хүн гарсангүй. Маргааш өдөр нь гарсан бүх сонинууд ганц ч хувь борлосонгүй. Тэрхүү аймшигт оройноос хойш далан хоёрхон цаг өнгөрөхөд Монгол орон тэр чигтээ уйтгар гунигийн халдварын хар бараан сүүдэрт умбалаа.
Далан зургаан цаг тэг секунд өнгөрөөд байхад Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, МАХН-ын удирдах зөвлөл хамтарсан хуралдаан хийж байв. Аргагүй шүү дээ. Хаа сайгүй хөмсгөө зангидсан хүмүүс болж, зүрх мэдрэлийн өвчин далан зургаан хувь нэмэгдчихээд байхад чинь! Хамтарсан зөвлөлийн гаргасан маш нууц тушаалын дагуу эрхэм гишүүнийг эмчилж эдгээсэн Шар хадны эмнэлгийн ерөнхий эмчийг улс төрийн гэмт хэрэгт татаж, өмнө өвчлөөд байсан “острый гондомохондроз” өвчнийг идэвхжүүлэгч бодис шингээсэн бялууг тагнуулын тусгай хэлтсийн ажилтнуудаар эрхэм гишүүнд идүүлэх нууц ажиллагааг эхлүүллээ. Маргааш өглөөний дөрвөн цаг тавин есөн минутад эрхэм гишүүн “Бэлгэвч!” хэмээн чарлан өндийж хорооллоо бүү хэл хотыг тэр аяар нь сэрээв.
-Эрхэм гишүүний өвчин сэдэрчээ! хэмээн нарийн бичгийн дарга байдаг чадлаараа чарласаар өрөөнөөс гарч ирлээ.
Өөрчлөлт бол амьдралын утга учир ём?
4 days ago
32 comments:
Neeree manai zarim gishuud ovchtei eruul n' sain medegdehgui baih shig sanagddagaa.
Хоёр дахь нь
yooyo, ene Gundalai yu? hehe
Пийкфиндерт:
Гүндалай ч өвчтэй юм шиг, би ч өвчтэй юм шиг. Ойлгохгүй юм аа, ойлгохгүй юм.
Э.Баярсайханд:
Ойлгосонгүй. Нэг дэх нь хэн нэгэн байгаа юм уу?
Ганаа БЖ-д:
Ёо ёо гээд байна гэдэг чинь бас өвчтэй юм биш бээз, нөхөөр? Ха ха
Далан зургаан гишүүн зургийн хичээл хийж байна
Далан зургаан хуудас чуулганы ширээнд хөглөрч байна:
Дарга Лүндээгийн гарт хөөрөг бариулж зурсан байна
Даалин руугаа оронд нь алх шургуулаад сууж байна
Хөөрүү Гүндалайн "өнөөх"-т нь бэлгэвч углаж зурсан байна
Хөөрхөн хүүхэн хажууд нь чагнуур бариад зогсож байна
"Үнэг" Батаагийн гарт нь буу атгуулж зурсан байна
Үүлэн дундуур ангуучлахдаа онгоц андуурч унагасан байна
Аварга Бат-Эрдэнийг харин купальник өмсүүлж зурсан байна
Алдарт зодог шуудгийг нь Арвин гишүүнд зээлдүүлсэн байна
Залуу гишүүдэд өмдөн дотор нь памперс давхарлаж өмсүүлжээ
Занданшатарыг дунд нь хөзөр эргүүлээд суулгажээ
"Ажнай" Бат-Эрдэнэ ганцаараа адууны жүчээнд янцгааж байна
Алдарт уяач Улаан амгай цулбуураас нь зулгааж байна
Сансрын нисгэгч Гүррагчаад саалийн хувин бариулжээ
Саваагүй Жагаа хажууд нь савга ноолууртай зууралдаж байна...
гэх мэт үргэлжилж өгөх юм шиг байна.
Гүндалайг "Бэлгэвч, бас дахин бэлгэвч" гэхэд өмнөөс нь санаа зовдог л байлаа. Нээрээ сүүлийн үед овоо чимээгүй болчихсон байна шүү. Эсвэл мань хүнд бэлгэвчний хэрэгцээ нэгэнт байхгүй болчихсийн болуу, гсн хэхэ
Айдаад:
Сайн бичжээ. Баяр хүргэе. Блог дээрээ тавьсан байлгүй.
Наад өвчтэй улсууддаа мөнгө харуулчихаар зүгээр болчихноо .
Энэ Айдаа чинь их дажгүй бичиж шүү.
Элэг хөшөөлөө ш дээ.
Эрхэм гишүүдийг сайн бичих юмаа.
Лакид:
Мөнгө харах бүү хэл, мөнгөний сураг сонсонгэмцээ л өвчин нь сэдэрдэг улс шүү дээ. Эдгэхгүй ээ.
Тийм, Айдаа сайн бичжээ. "Тоншуул"-д ийм бичлэг ирвэл би ногоон гэрлээр нийтэлнэ.
Заяад:
Заяа чинь толгой холбоод л, эрхэм гишүүнд хайртай болчихсон юм биш бээз?
Ai daa, ene Aidaa mo'n tanhai awchee. Amaraa ahiindaa ireheer l neg "ostryi ongodoehondroz" ni sederchihdeg bololtoi. Arsun
Хаха,нэг хэсэг яг ингэж өвчлөөд байсан тэр эрхэм гишүүн үүнийг уншаасай.
hehe, aidaa amarsaikhan ah 2 but avsan bna.
blog neelee, 4 hemjeest oor yortontod ochij uzsenee bichlee, amarsaikhan ah zochid giichdee daguulan tavtai morilno yy.
Нээрээ одоо сонгууль гээд энэ хэд маань нэг хэсэг сэрэх л ёстойсон. Яана даа.
Өө, тийм байна ш дээ. Гишүүнд хайртай болоогүй ээ. Харин яруу найрагч болох гэж байгаам биш үү?
bi shuud l Gundalai gej bodoj bna Oird ikh chimeegui bgaad bgaa sh d
Анонимд:
Острый онгодохондроз чинь хэзүү өвчин гэнэ лээ шүү.
Муланкад:
Уншсан байлгүй дээ.
Сүнжээд:
4 хэмжээстэй ертөнцөд зочилно оо.
Бум-Эрдэнэд:
Сэрж байгаа. Гэхдээ урьдных шиг биш. Биенээ унагаж сэрдэг болоод байх шиг байна.
Заяад:
Аа за, яруу найрагчид хайртай болсон юм уу?
Санакаед:
Ойрд бэлгэвчтэй манатай болчихоод байна л даа, хөөрхий амьтан. Дээлээ толгой дээгүүрээ нөмрөхөд хүрээд байна.
hehe, ene Idea gej Amatsaikhanii shavi yumuu, saihan bult avah yuma bas. Ene blognii bichlegiig unshsan hen ch gesen shuleg zohiomoor ongod ordog ym bna shu, daanch chadahgui ni saihan daa.
Саяхан Гүндалайгийн нэг эгч нь нас барсан гэсэн.Энэ нь нөлөөлсөн юмүү49 хоногийг нь өнгөртөл хэл ам бүү гарга гэсэн юм болвуу нээрээ нэг л чимээгүй болж дээ манай цоглог гишүүн.
Sain baina uu? Bi USA-aas bichij baina. Tantai ajil hergeer holbogdoh gesen uomaa.
survaljlagch@yahoo.com-oor holboo barina uu? bayarlalaa
Чинчулуунд:
Албан бус, кибер шавь байж мэднэ. Албан ёсоор шавь орохдоо 2 шил хар Чингис, нэг хадагтай ирдэг заншил буй. Ха ха
Анонимд:
Өө зайлуул. Би мэдээгүй. Мэдсэн бол үүнийг нийтлэхгүй байхсан. /2006 онд бичсэн өгүүллэг л дээ/
Сурвалжлагчид:
Холбогдъё оо.
Manai gishuud yamar yum hiih bish, iimerhuu uvchtei bolchihvol ard irgedee ineelgeed l ard tumen ni bayjihgyi yumaa gehed ineej zaluujaad l saihan baih yum bish uu xexe
Жагаад:
Цаадуул чинь уул нь биднийхээ төлөө л онигоонд орж, үйл тамаа эдэлж яваа юм шүү дээ.
amraa ahd Merry Chelery bishee Merry Xmas! :-)
Amraa anddaa bolon ger buld ni Zul sariin bolon shine jiliin bayariin mend hurgej az jargal huseye.
Uzeg, harandaa, biir gurav chini ulam hurts baij bidniihee melmiig myalaah boltugai!
Merry Christmas and Happy New Year to you and your family!
Amaraa ahdaa Happy new year!
Shine jiliin mend hurgeye.
amaraa ahaa shine jiliin mend. Gehdee ene olon DOH-toi hun garaad baihad tegj olon dawtaj baij ur dund hureh yum bishuu! Yu ch hiihgui baisnaas deer shdee. Uul n amaraa ahtai 100% sanaa niildeg ene udaa arai l tegehgui ni dee.
Угтах оноо бүтээлээр дүүрэн Урам тэтгэсэн амжилтаар баян Зорьсон зүйлс тань өөдрөг байж Зоосны бурхан таныг ивээж Гэгээн гэрлээр гэр чинь гийж Гэрэлт оюунаар ухаан чинь тэлж Ариун хүсэл тань амьдрал болж Аз жаргалаар дүүрэн явахыг хүсэн ерөөе! Ширхэглэн будрах цагаан цастай, Чимэглэн гоёсон ногоон гацууртай, Ширээ тойрсон хайртай хүмүүстэйгээ Шинэ оноо сайхан угтаарай!
Нэмлэт, Ганаа БЖ, Зүүдчин, Бек, Арсун, Аноним, Жагаа нартаа болоод, нийт уншигчдадаа шинэ жилийн мэнд хүргэе.
Хаапий нүү ийааар. Мээррри хрийсмаас.
Amaraa ahad shine shine jiliin mend hurgej, az jargal, amjilt buteel, eruul enh sain saihan buhniig husen yerooe.
Post a Comment