Thursday, January 3, 2008

ӨВЛИЙН ӨВГӨН ӨВӨРХАНГАЙД

35 comments:

Жаагий said...

Хэ хэ. Өвөрхангайхан өмд гуталдаа ч эзэн юмаа :D. Гэхдээ цасан охин өөрөө ч бас но-той.

ZAYA said...

Өвөө ямар аймар хардаг юм бэ? Өөрөө юу хийж явсийн. Хөөрхий цасан охин юугаа мэдэхэв. Өвөө охиноо хамгаалж байхгүй, хамаг юмыг нь хулгайчид өгчихсөн байх юм.
Тэр шувуу бас хэрэгт дуртай байх нь ээ...

Anonymous said...

Өвөрхангайнхан чинь яасан хэцүү улс вэ? Тэгэхдээ Жаагий, Заяа хоёрынхоор бол но-гүй амьтан байна уу? Шувуу хүртэл...

A.Амарсайхан said...

Жаагийд:
Баримтаар нотолсныхоо дараа но-той эсэхийг ярина шүү хө.

Заяад:
Өмдөө алдчихаад ирж байгаа хүн рүү чинь муухай харахаас ч биш яахав дээ. Жаагий шиг л юм дотроо бодож таарна биз дээ.

Цолмонд:
Но-гүй хүн гэнэ ий? Өнөө цагт ховор юм чинь тэр дээ. Хэ хэ

Arsun said...

Ee huudii, hihi

Anonymous said...

hehe, ovoogiin nyd aimaar bnaa, ooroo tsasan ohin no-toi bnaa, oontoglogch amraa byyr davhar no-toi, magadgyi omd gutald shine ezen suusan ch bj medne...hehehe

БЭ said...

ovoogiin belegnii uut n duuren baigaa tsagt tsasan ohin alzahgui bailgui dee. uvurhangaihan tiim aimar ulsuud yum uu?

Anonymous said...

Өвөөгийн үгэнд ордоггүй муу охин байна. За охиныг хэлэлтгүй би ч гэсэн Өвөрхангай орвол өмд гутлаа хямгадаж явъя. Болохоо байвал би Асашёрюгийн найз нь шүү гэж нэг сүрдүүлэх гэж үзнэ дээ.

Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...

Өвгөн лоохойдоод байгаа юм бишүү. Үнэндээ бол Өвөрхангай ороогүй л юм шиг хараглах юм. Энэ охин хэдийгээр хүүхэн шиг харагдаж байгаа ч гэсэн энэ чинь цасан охин шүү дээ. Амраа охиноос насаар ах, Өвгөн бол бүр ах. Өвгөн Амраа хоёрт но байхгүй гэвэл юу л бол. Ямар нэгэн компанийг авахаасаа өмнө заавал дампууруулдаг гэсэн. Өвгөн Өвөрхангай орохоосоо өмнө тэднийг муу хэлж охиныг үнэмшүүлж байгаад... Тэр шувуу ярьдаг ч болоосой... За мэдэхгүй ээ мэдэхгүй ингээд үг зулзагалуулаад байвал Өвгөн Амраа хоёр л буруутна. Өвлийн хүйтэнд нүцгэрчихсэн юм болохоор нь охиныг баахан өмөөрөв. Ишш тэр парвийгаад мөрийг нь ...

3apaa said...

Цан хүүрэг татуулж цасан охиноо хөлөглөж ойн амьтадаа бэлэглэж явсан өвөө л байнадаа янз нь...

A.Амарсайхан said...

Арсунд:
Хүүдий гэж өвлийн өвгөний бэлэгтэй уутыг хэлээд байна уу? /Баруун зүгийн их гоё хараал шүү хэ хэ/

Тэнэгхэнд:
Харин тийм, но-той хүмүүс их бий гэж би хүлээн зөвшөөрөөд байгаа.

Нэмлэтэд:
Бэлэгний уутанд шилэн триконоос оор юм байхгүй болохоор өвгөн ингэж уурлаад байгаа юм байхгүй юу даа.
Өвөрхангайнхны хоч болохоор л тэгж зураад байна л даа. Би 4-5 удаа очиж байсан. Өмд гутлаа алдаагүй л дээ.

Эрдэнэболорт:
Одоо цагт эрх чөлөө, хүний эрхийг дээдэлдэг болсон доо. Асашёрюгийнхээ ч өмдийг туучихаж мэдэх, хэ хэ. Лүндээжанцан даргынхаа цагийг туучихдаг улс чинь.

Бум-Эрдэнэд:
Цасан охины хөлийг их секси зурчихсан чинь бүх эрчүүд түүнийг өмөөрөөд сүйд болоод байна. Энэнээс хойш майжиг хөлтэй зурж байя.

A.Амарсайхан said...

Зараад:
Чи их ажигч юм. Өвгөнийг сайн ажвал дотор бүрзгэр "зараа залгилттай", үс хааш яаш байгаа.

Anonymous said...

Huurhii tsasan ohin tegeed 30-d km shilen turko ch ugui alhsan hereg uu?

ZAYA said...

Хөөрхий зарааг ккк.
Өвгөн зараа зулзагалуулаад, цасан охин өмдгүй аймгийн төв хүртэл 30км газар өвлийн хүйтэнд туулав.
Нээрээ өвөрхангайнхыг яагаад өмд гутлын хулгайч гэдэг юм болоо???

A.Амарсайхан said...

Destiny-д:
Тэгсэн л болж таарах гээд байгаа юм. Гэхдээ "Цасан" охин юм болохоороо овоо тэсээд, 30 км гүрийснийхээ дараа аргагүйн эрхэнд уйлан дуугарч байгаа юм аа.

Заяад:
Мэдэхгүй ээ. Цэргээс гарсан хоч гэдэг юм. Өвөрхангайн нэг цэрэг бусдынхаа өмд гутлыг шуучихаад байсан юм болов уу?

Anonymous said...

Шинэ оны мэнд .

Наад охин чинь өөрөө нэг газар тайлаад мартчихсан юм биш биз , тэгээд бүхэл бүтэн аймгийг гүтгээд байна уу, аан, гэхдээ би Өвөрхангайнх биш шүү

Unknown said...

Цасан охин ч дээ...
Өмсөж байгаа хувцсыг нь мултлаад л аваад явав гэж дээ.

Perenleijamts said...

blog chini goy yum bna hulbumbug sonirhdog bol

perenleijamts.blogspot.com ruu orood uzeerei

Chandmani said...

хэхэ... алтан таван хошуунууд... :))

david santos said...

Nice posting, thank you,


Happy New Year! And best wishes for a healthy and successful 2008

БЭ said...

____0000000000______0000000000_____
__000________000__000________000___
_000___________0000___________000__
000_____________00_____________000_
000________Happy New Year______000_
000_____________FOR____________000_
_000____________ALL___________000__
__000________________________000___
___000__Тэлмэн болон түүний __000____
_____000_______гэр бүл_____000______
_______000______2008____000________
_________000__________000__________
____________000____000_____________
______________00__00_______________
________________00_________________
________________ 0 ________________

A.Амарсайхан said...

Лакид:
Баярлалаа.

Харин тийм ээ. Өөрт нь но байгаа юм аа. Хөнгөн явдалтай цасан охиноос болж аймаг хэлмэгдэх явдал гардаг бололтой.

Пэрэнлэйжамцад:
Залуудаа, залуудаа ч гэж дээ, 80-аад онд толгойгоо өгөхөөс буцахгүй явжээ. Одоо бол хааяа тааралдвал л үзэж байх шив дээ. Гарри Линнекерийг хайрладаг байлаа. Хэрэгтэй үед хэрэгтэй гоол хийж чаддаг. Тэгсэн хэрнээ сэгсэгнээд онгирч үсэрч дэвхцээд байхгүй. Даруухан мушийчихаад л шогшиж явдаг.

Чандманид:
Алтан таван хошууг бэлддэг юм билүү. Хэ хэ.

To David Santos:
Tank you. Do you know mongolian? Or ., Maybe it's easy to understand why the Santa is angry from the cartoon.
Happy New Year!

Нэмлэтэд:
Баярлалаа, сайхан мэндчилгээ байна.

Jenni said...

tsasan ohin neeree nootoi bhaa daa. neg l tiim bj magad gej bodogdood yavchihlaa :P

A.Амарсайхан said...

Женнид:
Хөөрхийг хэлмэгдүүлж байгаа юм биш бээз? Эд мөрийн баримт алга байна шүү дээ. Ядраад унтаж байтал сайн эрчүүд өмд гутлыг нь шуучихсан байж болно оо доо? Ха ха

oyunaa said...

He he. Zaabal hen negnees ni no.. harj yahnab dee. Yadarsan 2 amitan l hun ardaa bayarluulah geed l yabj bna sh dee zailuul gesen... he he

A.Амарсайхан said...

Оюунаад:
Сэтгүүл зүйн ангийн оюутнуудыг "Хүмүүс яасан сайхан ой вэ? гэж дуу алдаж байхад, сэтгүүлч хүн тэр их сайхан модон дунд байгаа хорхойд идүүлсэн ганц өгөр модыг олж хараад, ийм болгосон эзнийг нь хайх ёстой" хэмээн сургадаг. Тэгэхээр Женни бид хоёр сэтгүүл зүйн ангийн оюутан юм болов уу?

Idea said...

Алхах бүрдээ авъяас асгасан атаман ах ойрд яагаад чимээгүй байна. Арай хорио тавигдахыг хүлээж цөхөөд хоолой нь хатаад дуу нь гарахаа больцийн биш биз. Юмыг яаж мэдэхэв, Хордлогын төвд гартаа бийр атгаж, амандаа "Азийн чоно" зуугаад хөшчихсөн хүн очсон байж магадгүй гээд жаал хайсан чинь алга байх шиг байна.

Ууж идэхээ тохируулах тухай уриалга бичлээ дүү нь, уул нь та бид хоёр шиг хүнд хэрэгтэй эд шиг байгаан. Бал цаасаа бариад дайраад гараарай, Багануураас авчруулсан ганц юмаа задлъя хэхэ.

A.Амарсайхан said...

Айдаад:
Архигүй 10 хонолоо. Болдог л юм байна.

Ха ха. Тоглосон юм шүү. Ах нь хааяа сайхан хүмүүстэй сайхан уувал уучихдаг. Согтохоороо шог их тарьдаг. Хэн таарсантайгаа цөлөөд, цөлмөөд байдаггүй. Хүсээд, цангаад, хайгаад тэнээд явдаггүй л хүн гэх үү дээ. 78-ын талыг наслахдаа архиар шараа тайлж үзээгүй л явна.

Beck said...

Архигүй арав хонолоо гэснээс.. Нэг шинэ онигоо ярья.

Нэг найз нөгөө найздаа туслаж л дээ. Тэгсэн тусалсан найз нь шагнахгүй юмуу гэж? Тэгээд мөрийг нь алгадаад авчсан чинь, Нөгөөдөх нь азийн чоно авч өгье гэдийм даа. Наргсан байлгүй дээ тээ. Энэ сэдвийг АМараа ах шүүмжилбэл яасан юм?

Anonymous said...

Би Өвөрхангайх гэхдээ нээх өмд гутал хулгайлаад байдаггүй шд. Тэгвэл та бас танк хүлсэн, цагаан ямаа, ...-тэй загасны талаар бас зурах хэрэгтэй юм биш үү? Аа бас сайран хөлний тухай бас мартчиж.

byambaa said...

shine onii mend, ahtaigaa oird uulzaagui yuum bna shuu.

com uldeeh zavgui ch unshaad l yavaad bgaa shuu. 2008 on tanii huvid amjitl buteeleer duuren bh boltugai. bas eruul enhiig husey. eruul bied saruul uhaan orshino shuu...

A.Амарсайхан said...

Бек-д:
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрынхан баахан "Азийн чоно" авсан гэсэн ш дээ. Цаазаар авах ялтнууддаа өгөх гээд.

Анонимд:
Цагаан ямаанаас бусдыг нь зурж болох юм байна. Санаа өгсөнд баярлалаа.

Бямбаад:
Яасан завгүй охин бэ? Маш их баярлалаа. Чамд ч гэсэн аз хийморийг ерөөе.

BLOCKBUSTER said...

bi teneg ch hun ym bolov uu gej bodoh uye tand baidag uu?

Uunee said...

Шинэ оны мэнд хүргэе.

Арай ч Өвөрхангайнхан өмд гутлыг нь ингээд авчихгүй ээ. Энэ цасан охин их но-той байнаа.

Архигүй хэд хонох чинь дажгүй л байна ш дэ. Манайхан тааруулж уудаг баймаар байгаам ш дээ уууг нь.

A.Амарсайхан said...

Blockbuster-т:
Тийм би тэнэг хүн. Өдөрт 60 мянгын орлоготой ганзгын наймааг хаяаад, сумын төв рүү сарын 60 мянгын цалинтай орос хэлний багшаар явж байлаа. Миний нэг найз толгой сэгсрээд "Хүмүүс сумд байдаг нь аймгийн төв, аймагт байдаг нь нийслэл, нийслэлийнхэн нь Солонгос руу явж байхад чи гэж тэнэг сум руу зүтгэж байдаг..? Согтуу байна уу, эсвэл?" гэж уурлаж байлаа.
Ийм жишээ миний амьдралд олон бий.

Үүнээд:
Өвөрхангайг өмөөрөх хүн олон байна аа. Нээрээ тийм л дээ. Цасан охин гэж нэг хөнгөн явдалтай юм, сайхан нутгийн нэр гутаагаад...

 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates