Monday, August 6, 2007

НАЙДВАРТАЙ НЬ ДЭЭР

/шог өгүүллэг/
“Найдвартай нь дээр” гэдэг үгийг Монголд та дэлгүүр хоршоо, гудамж талбай, хөдөө гадаа, хаана ч сонсоно. Эрс тэс уур амьсгалтай, түүнийгээ дагаад хүн мал, зам харгуй, төр засаг нь хүртэл эрс тэс болчихсон орон учир ингэж ярихаас өөр аргагүй.
Балдан гуай найр хийхээр тооцоо хийж байна.
-За манайх чинь байз өө.., хоёр талын жаран зочин залах юм байна. Хүний нэгээр бодож, жаран шил архи бэлдэнэ ээ хө гэнэ. Тэгснээ л,
-Ээ, найдвартай нь дээр, зуун хорин шил архи базаадаг хэрэг! гэж хаширлана.
-Амьтны өмнө нүдний булай болж байхаар, тэр нь дээр гэж самган нь хүч нэмэгдүүлнээ болоогүй. Эцэст нь тэд хүний арваар тооцож зургаан зуун шил архи авахаар болно. Найдвартай нь дээр шүү дээ.
Миеэгомбо гуайн хүү Энхболдоор толгойлуулсан засгийн газар “Найдвартай нь дээр” хэмээх энэ зарчмыг ягштал мөрдөнө. Тэд:
-Ажилгүйчүүдийн тоо гучин хэдхэн мянга байгаа. Бид ажилгүйдлийн түвшинг тогтоон барьж чадлаа гэж сонгуулийн тойрогтоо очих бүртээ урнаар донгоддог. Тэгэх мөртлөө “Наян мянган ажлын байр бий болгоно” хэмээн зорилт тавина. Тойргийнх нь ард түмний толгой ёстой л “тойрог” болтлоо эргүүтнэ. Гучин мянган ажилгүй хүнтэй гэх, тэгсэн хэрнээ наян мянган ажлын байр гаргана гэх..? Ерөнхий сайд “найдвартай нь дээр” гэж байгаа юм байна аа л гэж ойлгоно.
Арван настай хүү хонио хариулахаар гарч байна. Эцэг нь хөмсгөө атируулан, бүртийх ч үүлгүй тэнгэрийг удаан гэгч шинжээд,
-Мөндөр цохиж мэднэ, найдвартай нь дээр гээд, хүүдээ хөвөнтэй дээл хөдрүүлнэ. Уг нь бол сүүлийн гурван жил мөндөр байтугай борооны ганц дусал ч унагаагүй тэнгэр шүү дээ. Хүүгийн эх тэндээс,
-Уул нь дөчин хэм хална гэсэн. Цаг уурынхан худлаа донгоссон байгаа дөө! гэж хошуу амаа билүүднэ. Ингээд л найдвартай нь дээр зуны дөчин хэмийн халуунд гурван давхар хөвөнтэй дээл өмсгөнө дөө.
Эрс тэс уур амьсгалтай Монголд “Тэс эсвэл үх” гэсэн хууль үйлчилнэ. Татвар буурлаа л гэнэ. Үйлдвэрийн захирал Дандар гуай хөмсгөө зангидан удаан гэгч бодол болсноо,
-Гэнэтийн ашгийн татвар авчихаж мэднэ! Орлогоо тас нууя, найдвартай нь дээр гэнэ. Ня-бо шаримгар шар бүсгүй нь нүдээ эргэлдүүлснээ,
-Ээ дээ, захирал минь найдвартай нь дээр, бүр алдагдалтай ажилласан болж тайлан тэнцлээ гаргах уу гэж ташуур өгнө.
Балбар гуай хороон дээрээ очиж түлээний бичгээ авчээ. Тэр дотроо “Тэс эсвэл хөлд” хэмээн үглэж байснаа, охин руугаа нухацтай харна.
-Ээ дээ, нэг л биш бүтэх л байгаа даа? Найдвартай нь дээр, хорооны даргыг таньдаг хүн юу билээ? хэмээнэ. Самган нь үүнийг сонсоод,
-Тэг охин минь, Дорж ах руугаа утасд гэснээ,
-Найдвартай нь дээр, лам багшдаа очиж даатгуулъя байз гээд таягаа шүүрэн гарч ниснэ.
Цэцэрлэгийн багш хүүхдүүдээр тоо бодуулж байна.
-Болд оо, ангид дөрвөн хүүхэд байжээ. Хэдэн сандал хэрэгтэй вэ?
-Тав багш аа!
-Хүүе ээ, яагаад тэр вэ?
-Багш аа, найдвартай нь дээр. Дутчихвал яах вэ? Ингэж хэлэхийг сонсоод багш: “Нээрээ найдвартай нь дээр, энэ жил ангидаа ахиухан сандал цохуулж авна аа” хэмээн бодол болно.
Долоон буудлын Долгор эмээд дуудагдаж ирсэн түргэний эмч:
-Та даралтны эмээ хоёрыг л давхарлаж уугаарай за юу гэж захихдаа дотроо “Найдвартай нь дээр, даралт нь буухгүй бол төвөг” гэж бодно. Эмээ эмчийг гарсны дараа,
-Найдвартай нь дээр, нилээд хэдийг уучихдаг хэрэг ээ гэж өөрөө өөртэйгөө ярингаа, хэдэн эм шүүрч аваад гөпхийтэл залгиж орхино. Ингээд л удалгүй дахиад л түргэн дуудна. Түрүүхэн л даралт ихэдлээ гээд дуудуулсан Долгор эмээ даралт цочир буурснаас ухаан алдаж унасан болохыг түргэний эмч үзээд нүд нь орой дээрээ гарчихна.
Ингэж л бид амьдарч байна даа. Өглөөд би “Зам түгжирч магад. Найдвартай нь дээр” гээд үүрийн дөрвөн цагт ажилдаа гардаг. Авгай харин, “Халаасны хулгайч хэцүү шүү! Найдвартай нь дээр, мөнгөө богино өмдөндөө нуу” хэмээн үглэсээр хоцордог доо.

36 comments:

Uunee said...

Хэхэхэ, манайхан нээрээ дэндүү хашир ч гэмээр юм уу, заавал илү хэмжээгээр нөөцөлж авах сонирхолтой шүү. Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлнэ гэгчээр. Хаширсан болоод ч тэгдэг юм бил үү.
9-өөс ажилтай гээд 8-д гартал зам түгжрээд 9,30-д очиход, дарга нь үүнийгээ тооцоолоод гарч ирэх ёстой биз дээ гээд л загнана ш дээ. хэхэ.
Ихээхэн эрсдэлтэй бөгөөд бодит мэдээлэл ховор байгаа тохиолдолд бол найдвартай нь дээр ш дээ. хэхэ.

Anonymous said...

Дарга уулзалтын цагийг 10 цагт аваарай гэвэл би гучин минутын өмнө 9 цаг минут гэж тохирно. Найдвартай нь дээр... Хэрэв 10 цаг гэх юм бол 10 хагаст ирнэ ш дээ. Хэхэ НАЙДВАРТАЙ НЬ ДЭЭРЭЭ...

Төрболд said...

Найдвартай нь дээрээ уул нь өчигдөр оройжингоо л утсаа цэнэглэсэн л дээ. Гэхдээ цэнэг нь дуусчихаж магадгүй болхоор цэнэглэгчээ түнтийтэл кармаалаад ажилдаа ирлээшд хэхэ. Нээрээ ингэж хаширлаж байж утасныхаа батерааг нуураачихвал яана. Найдвартай нь дээр илүү батериатай явсан нь дээр юм байна хэхэ.

Anonymous said...

Hoer davhar bogino umd umsuurei, naidvartai ni deer shuu ...

Unknown said...

Талхны үнэ 360төг байснаа 470төг болж ойролцоогоор 30хувь нэмэгддэг байна шд. Найдвартай нь дээр, эртхэн үнээ нэмж байхгүй бол 10 сарын 1-нд цалинг гучин хувиар өсгөх ёстой байснаа больчихож магадгүй гэж байгаа юм байлгүй.

A.Амарсайхан said...

Үүнээд:
Зам гэхээс манайхан ухаж төнхөж дуусахгүй юм аа. Энд тэндгүй бөөн нүх, бөөн түгжрэл, гацаа, бухимдал. Нээрээ л бодит мэдээлэл гээч юм дутаж байна даа. Нэг дарга нь "Ух, зас" гэж мундагддаг. Тэгтэл "Хоолой байхгүй, хүн хүч хүрэхгүй" гэсэн бодит мэдээлэл нь ухсаны нь дараа ирдэг бололтой юм. 13 дугаар хорооллын буудлын хавьд нүх ухаад бараг л сар болж байна. Тэгээд тэнд ажиллаж байгаа хүн огт харагдахгүй.

Заяад:
Нээрээ "Найдвартай нь дээр" гэхгүй бол даргадаа алуулна шүү дээ.

Төрөөд:
Миний ч гэсэн утас ёнгиноод л байна. Найдвартай нь дээр өчигдөр цэнэглэх минь яалаа даа.

Лакид:
Дэлхийн бүх эрчүүд наад зааврыг чинь мөрдөж байгаа гэдэг юм. /Надаас бусад нь/

Эршүүд:
Баярлалаа. Пи Аар сайн хийгээрэй.

Баярсайханд:
Найдвартай нь дээр, 50 хувь нэмчихгүй дээ.

byambaa said...

bi ch bas naidvartai ni deer geed mgl neg bichig heregtei shuu gehdee dandaa 7 honog yum uu 3-5 honog naana hugatsaa heldeg. tehgui bol mglchuud tsagt ni yumaa uguhgui. jpnchuud endees neheed l bdg, mglchuud urdaas shaltag heleed l. bi dund ni sandraad l...

hoishid naidvartai ni deer 14 honogiin umnu helj bnaa.

Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...

xe xe eleg avchihlaa.Bi ch gesen zuv gazar comment uldeej baigaa bolov uu, naidvartai ni deer 2-iig uldeedeg yum biluu

Uunee said...

Эмэн дээр ч гэсэн найдвартай нь дээр, ерөөсөө хуурамч эм байж магадгүй огт уухгүй байсан нь дээр. Эхлээд гэрийн тэжээмэл амьман байгаа бол түүндээ уулгаж үзээд, дараа нь өөрөө уух хэрэгтэй. Найдвартай нь дээр шүү дээ.

A.Амарсайхан said...

Бямбаад:
Ээ дээ мэдэхгүй, найдвартай нь дээр сарын өмнө хэлж бай.

Эршүүд:
Хөөе нээрээ, тийм байна. Найдвартай нь дээр гээд сарын өмнө ухчихаж. Би мунгинаад ойлгохгүй бухимдаад байсан байна ш дээ.

Бум-Эрдэнэд
Найдвартай нь дээр, коммент 2-ыг үлдээгээд, давхар тэр комментоо миний мэйл хаяг руу бас хоёр удаа явуулчих. yahoo, media.mn, chinggis.com гурвуулан луу нь явуулаарай, найдвартай нь дээр.

Үүнээд:
Найдвартай нь дээр, нохойгоо алчихаж мэднэ. Эхлээд орон доогуураа тавиад жоом хулгана үхэх нь үү үз. Найдвартай нь дээр.

Anonymous said...

Бямбаад хариулсан комментод:
Сарын өмнө хэлэхээр мартчихдаг юм. Өдөр болгон хэлэхгүй бол өөр ч бас мартана. Найдвартай нь дээр графикын дэвтэртээ оруулаад өдөр болгон хэлсэн нь дээр. Хэхэ НАЙДВАРТАЙ НЬ ДЭЭРЭЭ ГЭЖ....

Anonymous said...

Naidvartai ni deer geed ch nemergui aldaad baidag ni Mongol baih. Oor gazar naidvargui dee geed bodson zuils buteed baidag yum. Ter ni ih sonin.

A.Амарсайхан said...

Заяад:
Хашир хөөн гэж, хаширсан хүнийг хэлнэ. Заяа ч бас хашир байна шүү. Нээрээ л өдөр болгон сануулбал залхахдаа ажлаа хийчихэж мэднэ шүү цаадуул чинь.

Анонимд:
Хажууд маань бидэнтэй адил 70 жил Манлай Ленин багшийн сургаалын дор аж төрсөн орос ах нар минь байна. Цаадуул чинь бас бидэнтэй төстэй ш дээ.

Anonymous said...

amaraa ah ter zurgan deer targalsan haragdsan. tiimees ene zuragaa bas solihgui bol turanhaigaar l tusuuluud nuguu tarvaga yadag bilee bolno sh dee. he he.

D.Sainbayar said...

:)

Anonymous said...

ннааййддввааррттаайй нньь ддээээрр
ззаарриимм үүссээгг нньь ааллггаа ббооллччииххнноо ггээээдд ддааввххаарр ббииччиивв..

sanakae said...

Найдвартай нь дээр comment үлдээчихэе

A.Амарсайхан said...

Анонимд:
Хошгирохгүй байж магад, юмыг яаж мэдэхэв, найдвартай нь дээр гээд 2005 онд авахуулсан зургаа тавиад байгаа юм аа.

Сайнбаярт:
Найдвартай нь дээр, :://

Бум-Эрдэнэд:
Зөв, найдвартай нь дээр.

Сайнжаргалд:
Найдвартай нь дээр, баярлалаа баярлалаа гээд хоёр биччихье.

Arsun said...

Гаагаа ч найдваргүй ээ. Юмыг яаж мэдэхэв.

Док said...

ёооо ха ха ха хэ хэ
ёстой сайхан инээлээ.
"Найдвартай нь дээр" гэдэг үг моодонд орсон гэвэл гайхах юм алга зүгээр.
хэхэ

A.Амарсайхан said...

Анунд:
Харин тийм. Тэгээд л хүмүүс хоёрыг давхарлаж өмс, найдвартай нь дээр гээд байна.

Док-д:
Харин моодонд оруулах санаатай л бичээд байна л даа. Дээр дооргүй энэ тал дээр ажиллаж байна шүү дээ. Энхболд Ерөнхий сайдаас эхлээд би хүртэл...

Цовоо said...

би энэ бичлэгийн нэт кафед нэг уншлаа копидож авчихаад гэртээ харьж дахин нэг уншнаа. Найдвартай нь дээр

Б.Єсєннэмэх said...

>>> coool! yostoi goy bichij! end baigaa mongolchuuddaaa neg negeer ni taraanaaa hu naidvartai ni deer neg hunii 10 aar tootsoj huvilaad taraahiim.

A.Амарсайхан said...

Цовоо, Өсөннэмэх нарт:
Баярлалаа. Нэг хүнд ч гэсэн миний бичсэн юм дамжиж байна гэдэг хэрэгтэй. Би чинь зохиолоо хүмүүст хүргэх гэж л, найдвартай нь дээр, блог нээсэн хүн шүү дээ.

Зэлмэ said...

Шог өгүүллэгтэй хамааралгүй нэг зүйл хэлэхэд,
Амараагийн блогоос монгол ахуй, монгол амьдрал бас үнэртдэг юм шүү. Сайхан монгол өгүүллэг. Одоо монголын үргэлжилсэн үгийн зохиол гэж байхаа больждээ. арай гайгүй хэд нь ингээд хошин урлаг хөөгөөд явчих юм.

A.Амарсайхан said...

Зэлмэд:
Омойтуулсанд гялайлаа. Би дан шог хошин жанрыг дагнаад явна гэсэн бодол байдаггүй. Ойрын жилүүдэд нэг сайхан роман гаргана л гэж мөрөөдөөд дүрийн зургууд, зохиолын хэлхээсийг бодолдоо цогцлоогоод л явдаг. Олон шөнө нойроо хулжааж орондоо хөлбөрөн, романыхаа дүрүүдийг ийш тийш нь хөлхүүлж, дурлуулж, зөрчилдүүлж, зовоож шаналааж өөрөө ч бас зовж шаналж байна даа.

Сүүлийн үед баримтат /намтарчилсан бичлэг/ зохиол бүтээл олны анхаарал их татаж байгаа. Энэ төрөл дээр ч ажиллаж, хөрөг найруулал их бичиж байлаа. Яваандаа энэ чиглэлд үргэлжилсэн үгийн том хэлбэрийн зохиол ч бичнэ гэж бодож буй.

Зэлмэ said...

Амарсайхан анд Улаан малгайт авгаа(Цогт тайжаас) танихгүй байна уу. хэхэ
танисан бол линкээ солино уу.

Зэлмэ said...

арай лодойдамба, намдаг, С. Догмид эд нарын толгой дээр цахиур хагалах үргэлжилсэн үгийн лут зохиолч гараад ирэх юм биш биз.

A.Амарсайхан said...

Зэлмэд:
Өө лөө, лөө. Хишгээ байсан юм уу? Гэвч, линкээ солихгүй ээ. Зэлмэ гэхээр ч ороод, Хишгээ гэхээр ч ороод л байж байг.

Зэлмэд:
Ээ базарваань, тэр том зохиолчдын тэргүүн дээр чулуу бутална гэдэг чинь юу гэсэн үг вэ.
Хүнд уншууртай, сонирхолтой л юм хийхийг юуны түрүүнд бодно.

Gantulga T. T./T.Т.Гантулга/ said...

Найдвартайгаар таныг болон Өсөхөөг Адсенстэй болгохоор нэг бичлэг хийх хэрэгтэй юм байна

Anonymous said...

Романыг чинь удахгүй унших байх гэж найдаж байна. Найдвартай дээр бичиглэг болгонд чинь сануулсан коммент үлдээдэг юм билүү?

A.Амарсайхан said...

Гантулгад:
Адсенсээс надад ирсэн захидлын учрыг олохгүй яваад байжээ. Сая даваа гаригт апликэйшн гээч юмыг нь бөглөөд явуулсан, сураг чимээгүй болчихлоо. Автоматаар блогт минь зар тавьчихдаг байх гээд л хүлээгээд сууж байна. /Өнөөх бухын доодхыг харсан үнэг шиг/

Заяад:
Найдвартай нь дээр, бичлэг болгонд хоёр удаа сануул.

Баатар said...

Hashir hun gej hashirsan huniig heldeg geed baidag baihaa. Ter haviaas l naidvartai ni deer gedeg delgerch ehelj l dee hoorhii.
Odoo bol bur Tor zasag maani hurtel iim arga barild shijeed baigaa bolhoor bi ch gesen naidvartai ni deer geed comment-aa 2 udaa bichilee shuu!

Баатар said...

Hashir hun gej hashirsan huniig heldeg geed baidag baihaa. Ter haviaas l naidvartai ni deer gedeg delgerch ehelj l dee hoorhii.
Odoo bol bur Tor zasag maani hurtel iim arga barild shijeed baigaa bolhoor bi ch gesen naidvartai ni deer geed comment-aa 2 udaa bichilee shuu!

Жаагий said...

Naidvartai ni deer dahiad neg unshchii.

Anonymous said...

yooo..ter tiim shuu...
ug ni bol naidvartai gdg ene trend chini bydnii mentanity-gaas boljaan bishuu..taivan amalan...suh dalaital uher amar gdg shig bolno bizdee gsn nomaden zan aash... tege..l terend ni taaruulj tsagiin omno helj sanuuljiihkuimyu...xixixixi.. naidvartai ni deer neree 2 udaa tomoor bichnee

TATAH
TATAH..kkk

 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates