Saturday, August 11, 2007

ШАЛГАЛТ

(шог өгүүллэг)
Дондог багшийг өглөө гэрээсээ гарахад авгай нь:
-Миний өвгөн, ээ дээ, биеэ бариарай гэж дахин дахин захиж байлаа. Түүний мэдлэгтэй сайн багш болохыг бүгд хүлээн зөвшөөрдөг хэдий ч сүүлийн арван жилд хорин сургууль дамжчихаад байгаа хүн. Золигийн шалгалтаас болж л сургуулийн хаалгыг тас савчихдаг зуршлаа өнөөдөр цэглэхээр шийдэв. ”Алийн болгон амьтанд адлуулж явахав. Энэ сургуульдаа цаашдаа суурьшиж ажиллая” гэж Дондогт бодогдлоо.
Шалгалт эхлэхэд Дондог ”биеэ л барих юм шүү” гэж өөртөө дахин дахин шивнэж байлаа. Хамгийн түрүүнд гал Гэрэлээ гэх, сурлагаар ч, урлагаар ч галтай охин инээмсэглэсээр босож ирлээ.
-Билет арван гурав, Шүүх хурлыг хойшлуулах... гэж эхлээд овоо дуржигнах аядсанаа мэддэг орос хэл дуусав бололтой таг боллоо. Нэмэлт асуултад хариулж чадсангүй. Ангидаа толгой цохидог сурлагатайг нь бодоод Гэрэлээд зуун оноо тавих ёстой боловч хуруу нь хөдөлж өгөх биш. Шүдээ чихартал зууж, хуруугаа нужигнатал хүчилж байгаад 95 ”А” гэж тавилаа. Гэрэлээгийн нүд томрон гайхаж байснаа царай нь хувьсгээд хаалга саван гарав. Түүний араас сурлага урлагт биш ам хэлэнд галтай Сувдаа босож байна.
-Хичээл ярихгүй шууд дүнгээ авна гээд толгойгоо хаяллаа.
-Юу...? гэх зуур Дондогийн гар чичирч, шүд шажигнан зуурч ирсэн боловч биеэ хүчлэн барилаа.
-За яагаад тэр билээ? гэж асуулаа. Сувдаа хэнэг ч үгүй толгойгоо хаялсаар жалир жалирхийлгэн бохь зажилж байх агаад,
-Ном авсан хүүхдүүдэд шууд ”ная бий” тавьдаг юм ш дээ гэж хэлээд бохио тасхийлгэн дуугаргав. Тэр өмнө энэ хичээлийг зааж байсан Ганаа багшийн номыг дөрвөн мянгаар авсан юм санж. Сувдаагийн сурлагын дэвтэрт 80 ”В” тавьж байхуйд гарын арван хуруу нь гадаа гудамжинд яваа хүнд дуулдахаар нужигнан дуугарч байснаар барахгүй гарын үсэг зурахад дэвтрийн цаас ширхийн урагдлаа.
Дондогт ”өнөөдрийн шалгалтыг яагаад ч давшгүй нь” гэх бодол зурсхийв. Дотроо буцалж буй уур хорслыг нуун оюутнуудын өмнө төв царай гаргахыг хичээлээ. Хартал Баатар босоод түүн рүү алхаж явна. “Энэ одоо яаж халаадаг бол!” гэхээс дотор арзганалаа.
-За, Баата-а-р! Нээрээ бэлэн гэж үү? гэж асуувал, Баатар нэрэндээ хэтэрхий жижигдсэн бор хүү өмнөөс зориг муутай харлаа. Оюутнууд ”яах нь вэ?” гэсэн байртай хаалганы завсраар шагайж, чих тавин чагнаж, бие биенээ нударч байгааг Дондог багш зөнгөөрөө мэдэрч байв. ”Хоёрдугаар дамжаанд дөнгөж арван гурван оюутан үлдсэн. Хүүхэд унагааж хэрхэвч болохгүй” гэх захирлын үг чихэнд шуугина. Юу ч мэдэхгүй, мулгуугийн цаад мулгуу, оюуны хомсдолыг унагаад өгөх юмсан гэх аазгай дотор загатнуулж байсан ч тэр яаж ч чадахгүйгээ мэдэж байлаа!
-Эрх зүй гэж.., зүйг хэлнэ... гээд Баатар таг боллоо.
-Ямар зүйг хэлнэ гэнэ ээ?
-Нөгөө юу яадаг.., юм оёдог зүү..! Билет сугалаад асуултаа бичиж суусан гурван оюутан түсхийтэл инээсэн бол Дондог дэмий л санаа алдлаа. Баатарын сурлагын дэвтэрт 60 ”D” гэсэн дүн тавьж байхдаа гар чичирч байсан ч итгэмээргүй тайвширчихсан байлаа. Тэгтэл өнөөх чинь нүдээ бүлтийлгэчихсэн,
-Багш аа, би ном худалдаж авсан шүү дээ гэж байна.
-Юу..? гэвэл,
-Бас баяраар танд бэлэг авахад тал мөнгий нь би гаргасан..! гэх нь тэр. Дондог өөрийн мэдэлгүй,
-Гар зайл! Муу оюуны хомсдол! хэмээн чарлачихсан байлаа. Дараа нь бас нэг гай нь таталдсан амьтан хүрч ирж 0 ”F” дүн тавиулаад гартал түүнтэй зөрөн сургуулийн захирал, тэнхимийн эрхлэгчээ дагуулан харайн орж ирлээ.
-Нэг хүүхэд унагана гэдэг чинь, сургууль дөрвөн зуун мянган төгрөгөөр хохирно гэсэн үг шүү дээ, Дондо-о-г гэж байна. Эрхлэгч захирлын үгэн дээр хошуу нэмж,
-Гэрэлээ ”өөр сургуульд шилжинэ” гэж уйлж над дээр ирсэн. Манай шилдэг оюутныг ингэх гэж байх уу?.. гэснээ уруул нь өмөлзлөө.
Дондог сургуулийн хаалгыг тасхийтэл саван хаалаа. Уур нь орой болтол гарсангүй. Үдэш авгай нь түүний дуртай цэцгэн буузыг хийн аргадаж, ”Монголд хуулийн дээд сургууль мундсан биш, өөр нэгэнд нь орчихно шүү дээ” гэж тайвшруулж байлаа.

27 comments:

A.Амарсайхан said...

Эрхэм та бүхэндээ баярлаж явдгаа хэлээд хүлцэл өчихийн учир ину:
Миний бие маргааш өглөөний мандах улаан нарнаар Говь-Алтай тийш хүлгийн жолоо залах боллоо. Авга ах маань найранд урьсан. Хутга тавилгүй өөх зооглож, хулаа амраалгүй айраг сөгнөж, "Ар хөвчийн унага"-аа хадааж байгаад ирэмц. Тэгэхээр дор хаяж 10 хоног пост коммент бичихгүй загас мэт чимээгүй болох нээ. Уучлах ажаамуу.

Тэлмэн said...

Uu zaza amraa ah ch teguul hed honog nair naadamlaad saihan baih n. Saihan amraad erch huchee zoogloson ooh tos airag tsagaataigaa holilduulan unertuuleed hured ireerei. Ene shalgaltny huvid neeren ene ih surguuli neriin door hiigdej bui biznesuud bolimoor yumaa. Neg l ih ih deed surguuliud, deed bolovsroltonguud, hehe.

Tuguldur said...

hi, durguitsehgiu bol nadtai linkleerei! :)

www.tuugii.blogspot.com :)

Tuguldur

Otgoo said...

Үнэхээр манай Их дээд сургуулиудын тоо хэрээс хэтрээд, зөвхөн төлбөрийг нь авхын тулд ийнхүү дүгнэдэг болчихож дээ. Би төгсөх курсын оюутнаас Омын хууль асуугаад мэдэхгүй болохоор нь арай ч дээ гэж халаглаж билээ.

Э. Баярсайхан said...

Мөнгөтэй бол:
Сур сур, бас дахин сур

anun said...

Багш маань Не знаещь закон Ома сиди дома гэдэгсэн.

zaya said...

Хүн болгон математикч болох албагүй, харин хүн болгон аав ээж болдог гэж Сухомленский хэлсэн гэсэн. Тамын тогооны үлгэр шиг зарим нь чадахгүй байж, их дээд сургуульд сурна гээд баахан хүмүүсийг зовоохым даа. Нэг хэсэг баахан чадваргүй нөхдүүд гарах байхдаа. Гэхдээ зах зээлийн хуулиар бол чадваргүйчүүд ажил олж хийж чадахгүй шатах үе удахгүй ирэх биз...

ZAYA said...

test

Amaraa said...

Saihan nairlaarai gej yorooyo! Oguulleg saihan boljee. Chanar muutai surguuliud bolovsroliin, meregjiliin ner hundiig unagaj mongo olohiin toloo hootsoldoj baidagt minii bie ch gesen tanii negen adilaar sanaa zovinoj baidagaa nuuh yuun...

Ж.Цолмон said...

Сайхан найрлаад ирээрэй. Сайн өгүүллэг байна шүү. Нээрэн энэ зарим газарын сургалт арай хэтэрч байнаа.

A.Амарсайхан said...

Govi-Altain kholboonii gazraas ta bukhendee mend khurgej bna. Komment uldeesen khumuustee gylailaa

Saikhanjargal.E said...

Энийг телевизын шог нэвтрүүлэг болгож гаргаж байсан уу Иймэрхүү зохиолтой юм харж байсан байх юм.

bumerdene said...

mend uu? nairand yavsan bolohoor chini ingej asuuj baina. medeej naanaasaa neg sedev chihdeed ireh bailgui dee. govi altain holboohii darga nyamdorj gej hun baival nadaas mend hurgechiheerei.

tumee 33 said...

Amraa ah ch saihan nairlaj baigaa baihdaa/;Nutgiin honinii mah ch hangain honiig bodvol hurts daa.2 ogtlood l pelpiij baigaa biz dee?

oyunaa said...

Saihan amarch bna uu ta. Ankh udaa tanii blogiig bvtneer ni unshlaa. Ih sonirholtoi blaa. Tegeed bi bas ooriinhoo chadah hereer blog bichiheer shiideed end sayahan elsen orloo. Bi shog hoshin elegleld hachin ih durtai hernee nadaas dandaa l gunigtai setgegdel garaad baih uym. Daraa daraagii chini bvteelvvdiig shimten unshihaar hvleej bna shvv. Tanid amjilt hvcie.

Anonymous said...

Simple is best
Better than all the rest

lucky said...

Odoo boltol ireegui yu ? Nair gesnees gants hul , za ayaga baisan ch yahav, airag uuh yamsan.

Төрөө said...

Амарсайхан ахад: Сайхан найрлаад, гол нь сайхан амраад ирхиймшүү.

Бичлэгийн тухайд: Их дээд сургуулиудын сургалтын чанар муудаад байгаагын шалтгаан энэ л байх. Хувийн ч гэлтгүй улсын сургуулиуд бас тааруудөө.

lucky said...

Þì î¸äîã ç¿¿ ãýñíýýñ íýã þì ñàíààíä îð÷èõëîî. Èõ ñóðãóóëèéí 1-ð êóðñýä õèìèéí øàëãàëò ºã÷ áàéõàä íýã Àðõàíãàéí îõèí áîðûí õ¿÷ëèéí òóõàé áèëåò ñóãàë÷èõààä ýðäýìòýí Áîð òºäºí îíä òºðñºí ãýæ ÿðèàä áàãøèéí óóðûã áèäíèé èíýýäòýé öóã õ¿ðãýæ áèëýý. Òýãýýä òýð äîðîî ë Áîð õî÷òîé áîëîëã¿é õàà÷÷èõàâ. Îäîî òýð ìààíü ýìýý áîëñîí ãýíý ëýý.

ariuka said...

sain bainuu.nutgiin ah tanii blog-g unshij aljaalaa tailah durtai bilee.hariin orond baigaa nad hsig hund hicheeldee tuurtej yadarsan,nutgaa sanaj uitgarlasan uydee tanii bichsen hoshin uguulleguudiig unshih ni setgel sanaanii tom tseneg boldog yum shuu.zarim uguulleguudiig unshihaar Bayn-Uul sumiin tuv nudend haragdah shig boldog yum.Nairlaj ireed nutgiin soninoosoo blogtoo zaaval taviarai

БумЭрдэнэ said...

Шар мар чинь тайлагдаагүй юү? Босооч зун намар дууслаа. амар амгалан амьтан бэ яасан. наагуур чинь хүн амьтан инээхээ болиод удлаа.

Муланка said...

Өө, та бас найранд явчихсан уу? Янз нь найр нь дуусаагүй бололтой, сайхан баярлаарай. Шинэ өгүүллэгүүдийг чинь хүлээсээр л байна. :)

artagnan- артаньян said...

Амарсайхан гэдэг хүний блогийг уншдаг болоод удаж байнаа. Гайхалтай бичдэг шүү хөгшөөн. Амжилт хүсье. Блогийн чинь мэддэггүй байхдаа зарим өгүүллэгий чинь тоншуул дээрээс уншдаг байлаа. Харин нэрийг тань мэддэггүй байсан. За ямар ч байсан зорьсондоо заавал хүрэхэд чинь ТОМООС ТОМ амжилт хүсье.

A.Амарсайхан said...

Тэлмэн дүүд:
Нэг талаасаа бизнес юм шиг харагддаг ч арай өөрөөр харвал бас дэвшил ч юм шиг. Дээд боловсролтой хүнээр ТҮЦ-ийн худалдагч хийлгэдэг цорын ганц орон манайх юм биш үү.

Төгөлдөрт:
Линкээр холбоно оо.

Отгоод:
Би ч мэдэхгүй юм байна. Оом гэдэг чинь "МонЦаМэ"-гийн дүү намхан шар залуу байдаг билүү?

Баярсайханд:
Харин тийм ээ, мөнгөтэй хүн лаагаа ч иднэ үү, дипломоо ч авна уу, хэнд хамаатай юм. Мөнгөгүй муусайн юмнууд атаархаад л, шог өгүүллэг бичээд л...

Анунд:
Ну ладно, я буду сидеть дома.

Заяад:
Түрүүчээсээ шатаад л, ТҮЦ-нд суугаад л байгаа юм биш үү.

Эршүүд:
Энэ тухай авгай маань ярьж, их уурладаг байж билээ. Ангийнх нь тааруухан баагийнууд адилхан 90, 100 аваад л...

Амараад:
Заяагийн хэлдгээр олон хүн шатаж хашраад сургууль хөөцөлдөх моод арилах биз ээ

Амарсайханд:
Сайн явж байна уу?

Сайханжаргалд:
НТВ, ТВ-8 сувгуудаар хошин ТВ зохиомж болгож цацсан. Цагаан суварга, ТВ-1 студийн жүжигчид тоглосон.

Бум-Эрдэнэд:
Би холбооноос биш шуудангийн дарга Пүрэвсүрэн найзынхаа өрөөнөөс тэр комментийг бичсэн юм аа. Нямдоржтой уулзаж амжаагүй.

Түмээд:
Яг тэгж байна лээ. Хурц гэж яав аа. Жинхэнэ ориг мах гэдэг л тэр дээ.

Оюунаад:
Баярлалаа. Амжилт хүсье.

Анонимд:
Ок. ок. ок. /Англи хэл мэддэггүй хүн, англи хүнтэй давгүй яриад л зогсоод байх юм гэнэ. Тэгэхээр нь ойртож очоод чагнасан чинь Ок ок гээд л толгой дохиод л зогсож байсан гэдэг. /За да бараг л миний онигоо доо//

Лакид:
Баян-Уулд гантай. Ахынх бидэнд зориулаад л жаахан айраг бэлдчихсэн байсан.

Төрөөд:
Хамгийн гол нь сайхан амарлаа. Баярлалаа.

Лакид:
Бичсэн зүйлийг чинь хөрвүүлчихлээ. Гоё түүх байна шүү.

Юм оёдог зүү гэснээс нэг юм санаанд орчихлоо. Их сургуулийн 1-р курсэд химийн шалгалт өгч байхад нэг Архангайн охин борын хүчлийн тухай билет сугалчихаад эрдэмтэн Бор төдөн онд төрсөн гэж яриад багшийн уурыг бидний инээдтэй цуг хүргэж билээ. Тэгээд тэр дороо л Бор хочтой бололгүй хааччихав. Одоо тэр маань эмээ болсон гэнэ лээ.

Ариука:
Нутгийн сониныг шог өгүүллэг болгож, нэр өөрчилж тавихгүй бол алуулна шүү дээ.

Бум-Эрдэнэд:
Шартаагүй ээ, нутагтаа бүр нялхарчихаад ирлээ.

Муланкад:
Баярлалаа. Одоохон нэг өгүүллэг нийтэлнэ ээ.

Артаньянд:
Баярлалаа. Урам гэдэг юунаас ч чухал.

Anonymous said...

yayayaya....aljiinaa....tasss bichjee

tatah

gegeen said...

chashiitel ni chimkeed avah shig l bolj. gants 2 gaigui huuhed zavsar ni shurguultsan bol iluu unemshiltei bolohgui yu. gerleegees sain gants 2 bas baidiimaa, bodit amidral deeree. hichneen huviin surguuli ch gsn bas gants neg tsoorhoi huuhed baidag shig bn lee.

www.gegeen.com

A.Амарсайхан said...

Анонимд:
Цаашид дахин дахин "таслахыг" хичээх болно оо.

Гэгээнд:
Хойшид анхааръя аа. Нээрээ л ангид заавал нэг "цоорхой" хүүхэд байдаг юм аа. /Овоо хэдэн жил хүүхдийн чих мушгиж байгаа учраас итгэлтэй хэлж чадах юм байна/

 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates