Monday, May 7, 2007

Уучлалт хүсэхийн учир ину

Хоёр хүү маань эмнэлэгт хэвтээд, хань минь сахиад. Би ажил, эмнэлэг хоёрын хооронд давхиад завгүй байлаа. Дээр нь Хэвлэлийн хүрээлэнгийн Сэтгүүл зүйн дээд курсийн /миний бие энэ курсийг хариуцаж ажиллаж байна/ төгсөлт болоод... Блогоо хайхралгүй хаячихсан шүү, эрхмүүд ээ.
Өнөөдрөөс л жаахан ухаан орж байна. Хүмүүсийн блог руу орж шинэ сэргэг юу байна гэж үзэж, ганц хоёр сэтгэгдэл үлдээсэн шиг.

Удахгүй шинэ өгүүллэгээ нийтэлнэ ээ. Та бүхний минь хайрладаг урмын хүчинд миний толгой руу хоржоонтой үгс урсаж байдаг шүү. Уншигч танаа мэхийн уучлал гуйж байгааг минь хүлээн авна уу?

Алтайн хөх уулс, Хар Азаргын нурууны Цахирын овоондоо, Баатар вангийн хошууны алдарт Баян Богддоо мөргөмү.

Онгодын хур асгарах болтугай.

21 comments:

tumee 33 said...

Oo yaasan be, Huuduud odoo gaigui yuu?

Ongodiin hur ny asgaran oroh boltugai geed bas huviasaa zalbirchihii;/

A.Амарсайхан said...

Одоо гайгүй ээ.
Хэд хоног сүрхий халуураад, халуун нь буухгүй баахан сандаргалаа. Бас давхар хордлого өгсөн байна гээд.

Хоолойны өвчин нь үе мөчиндөө орох шинжтэй, бас зүрхний бичлэг нь өөрчлөлттэй гараад.

Уламжлалт эмчилгээ, европ эмчилгээ хоёроос алийг нь сонгохоо мэдэхээ байчихаад хүнээс асуугаад л сууж байна. Яадаг юм билээ.

Mulanka said...

Аан тийм учиртай алга болчихсон байсан юм бий вий вий...гсн. Таны өгүүллэгүүдийг уншихаар тэр өдөртөө л бөөн баясгалантай хүн явдаг болохоор хэд хоног алга болчихоор чинь гайхаж л байлаа. Хөгжилтэй өгүүллэгүүдээ бичээд байгаарай!!! Амжилт!!! :)

Б.Өсөннэмэх said...

>>>huuye gaihaltai ta chine bas blogtoi yumuu bi er meddeggui bailaaa tanig tanih yum baina urid mongold surch baihdaa uuriig tani baga saga meddeg bailaaa., odoo bol bainga blogt chine zochilj bnaa tani baingiin unshigch negeer nemegdev! bi uuruu neegeed udaagui ldee zavandaaa bodsonoo bichdeg neg hobby mine baigaan za ingeed tand ajiliin ih amjilt husei!

Тэлмэн said...

2 byatshan huud chin hurdan edgeesei gej husii, etseg eh bolsony huvi tavilan hamgiin hetsuu ue huuhed ovdoh baidgiin, hoorhii haluuraal chichreel uilaal baihaar yaha ch medehgui ih sandarna shd.

Жаагий said...

Архаг, ужиг өвчинд уламжлалт эмчилгээ зохидог, түр зуурын хурц өвчинд европ эмчилгээ сайн гэж сонссын байна шүү.
Алтайн хөх уулс, Хар азаргын нурууны Цахирын овоо, Баатар вангийн хошууны алдарт Баян Богд нь Амараа ахын залбирлыг сонсож ажаамуу.

A.Амарсайхан said...

Түмээ, Муланка, Өсөннэмэх, Тэлмэн, Жаагий нартаа баярлалаа. Та бүгдийн сэтгэлийн дэмээр бүх зүйлийг мартах шиг боллоо.
Бие биендээ дэм болж явах шиг сайхан юм хаа байхав.
Ядрах цагтаа нутгийнхаа сүрлэг хөх уулсыг бодож, залбирах юм. Нутгийн уулс минь үр хүүхдүүд биднийгээ харж байгаа.

meesh said...

Хүүхдүүд чинь хурдан эдгээсэй гэж..
Тэгэж байгаад өгүүллэг егөөгөө үргэлжлүүлээрэй унших маш дуртай шүү.Олон сайхан бүтээлээрээ бид бүгдийг баясгаж яваарай амжилт хүсье.

Victory said...

онгодын хур асгарах болтугай
тэр ерөөл бат оршиг ээ хурай хурай хурай

tumee 33 said...

өө нээрээ, надад хүүхдийн өвчний тухай лут зузаан толь байгаа.өвчний шинж тэмдэг, үүсэх шалтгаан, эмчлэх арга гээд тун тодорхой бичсэн баидгийн.муухан эмчээс дээр.хэрвээ сонирхвол tumenjargal@gmail.com
-руу бичээрэй. би хараад өгнө шүү,хө.

Д.Цэрэнбат said...

Za ho eruul baih ni erhem. BI bagadaa yum l bol hooloi o'vddog huuhed baisan. Suuldee uye mo'chindoo orj baih shig baina ch gej onoshildog l baisan. Ho'doo sumand zailuul tegeed hun hunii bagtsaa taamgaar l onosh tavigdaj baij. 10 jil to'gstloo l yer ni tiim baiv. Ouytan baihdaa hatsan choniin hel ih zajildag bailaa. tegeed yer hooloi o'vsoh ni alga bolson shuu. Choniin hel sain yum bolov uu gej bodogdoh bolson yum.
Gehdee taaruulj hereglehgui bol suvidag boldog yum gedeg.

Gert eldev o'vchin ergehgui bol ongod o'oroo orno. :)

byambaa said...

turgen edgereerei.

eruul bol jargal

A.Амарсайхан said...

Meesh, Victory, Tumee, Tserenbat, Byambaa nartaa bayarlalaa. Tun xeregtei zovlogoo ogchee.
Odooxondoo jants davs doloolgood exelchixsen baigaa. Choniin xeliig bas olon xun xeleed baigaa.
Ta buxen mine negendee ingej anxaarch, dem bolj baigaad bayarlaad baraxgui baina.

Confidence of Youth said...

Нэг талыг л барьсан нь дээр дээ. Миний бодлоор европ л дээр юм шиг.

Амжилт хүсэе! Хүүхдүүд хурдан эдгэнэ гэдэгт би найднам.

Төрболд said...

Нилээн хожуу сэтгэгдлээ үлдээснийг минь уучлаарай. Ойрд зав муутай өөрийнхөө блогийг хөтлөх нь бүү хэл хүмүүсийн блогоор цочлож, уншиж амжихгүй л байлаа. 2 хүүхэд тань хурдан идгээсэй, тэдэнд эрүүл энхийг хүсье. Таны онгодын хур асгарах болтугай гэж ерөөе...

Anonymous said...

Sain baina uu Amarsaihaan,
yunii omno Tanid mash ih bayarlasnaa ilerhiilie, bas huuhduud chini eruul saruul baigaasai gej husie.
Bi deehen ued tanii bichsen hoorhon 2 shog oguulliig chini unshaad ene zohiolchiin busad oguullegiig olj unshih yumsan gej moroodoj yavtal harin end blog chini baij baina. Bi ter sumiin toviin heded uneheer durtai... Zasag darga tun uurtai, busad heden hund garuud bainaa... Murui Perenlei, Myadag, Galt, Badam, Dampil, internet baljir geed l... Dund ni l baij baigaa yum shig sanagdaad baidag yum. Yaj ingej amidrald oirhon setgeld dotno bichne ve... "Hodolgoon" mash hoorhon. Murui Perenlei gertee oglooniihoo guntsegiig bariad suuj baigaa , tegeed yaran sandran Dugar tushmelee dagaad haraij yavaa ni geed nudend haragdaad baidag yum. Internet Baljir hodolgooni jagsagchdiin dund zogsoj baigaa tul Ereen yavsan zasag dargatai holboo barih naidvar baihgui...tuhai hesgiig unshaad bi ch bas " suid boloh ni dee" gej bodsiim shuu he he he gej...Tedgeer nohdiin tuhai (yag ter sumand bolj bui busad uil yavdluud...) oor oguulel baival blogdoo tavina uu?
Mash sain zohiolch bolj bainaa Ta. Ajil amidral chini jargaltai, buteltei, odor buhen chini oodrog saihan baij, ar gertee sanaa zovoh yumgui AMAR SAIHAN suugaad bicheed baigaarai.

ANU-aas negen ulaan shuten bishregch chini bichiv.

A.Амарсайхан said...

Дөлгөөн, Төрболд, АНУ-гаас бичиж буй нэр үл мэдэгдэх андад их баярлалаа. Та бүхний минь хайрласан урам оюуныг минь тэтгэж, ухаан бодолд минь өөдрөг, тэнхээлэг эрч хүчийг ундруулдаг шүү.
Нэгэндээ урам хайрлах шиг тэнгэрлиг юм гэж хаа байхав.

Док said...

их оройтож орж ирж байна, уучлаарай. Хүүхдүүд сайн биз дээ? Энэ олон хүмүүс ийм сайхан сэтгэлээр дэм болж байгаа юм чинь сайн л байж таараа.

Би бас Говь-Алтайн уугуул ш дээ. Хар Азаргын нуруу энэ тэр гэсэн чинь танил сонсогдож байна. Танд тэндээс ч бас эрч хүч ирдэг байх даа.
Амжилт хүсье!

Док said...

Гэхдээ үнэхээр сайхан юм аа тээ? Огт танихгүй хүмүүс сайн сайхныг хүсч, тусалж байгааг хараад бахархав.

A.Амарсайхан said...

Докод: Нээрээ зүс хараагүй хэрнээ олон танилтай байх сайхан юм аа. Блог гэдэг тех.дэвшлийн буянд маш олон анд нөхөдтэй, дүү нартай, ах нартай болоод байна.

Цэрэнбат бид хоёр бараагаа харалцахад ямар сэтгэгдэл төрсөн гээч? Хүүе энэ чинь ийм нөхөр байсан юм уу, яасан өндөр хүн бэ гэж бодож билээ. Яагаад ч юм, дунд хэрийн нуруутай махлаг гээд бодчихсон байж билээ.

Бүх блог андууддаа сэтгэлийн дэм өгсөнд баярлалаа гэж дахин хэлье.

Э. Баярсайхан said...

Чонын бүтээгдэхүүнийг хэтрүүлж болдоггүй юм гэсэн шүү. Манай танилын аав нь ходоодны өвчтэй байгаад, чонын ходоод идсэн юм. Тэгсэн чинь эсрэгээрээ хоолондоо цаддаггүй өвчтэй болчихсон. Идээд л байдаг, тэгсэн мөртлөө таргалдаг ч үгүй, ханадаг ч үгүй.
Эрүүл явахын нэг үндэс нь инээд билээ. Бидэндээ эрүүл мэнд бэлэглэдэг таны, хүүхдүүдэд чинь эрүүл байхыг хүсье!

 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates