Saturday, April 28, 2007

СЕЗОН

/шог өгүүллэг/
Би хадмынхаа байрны жижиг өрөөнд толгой хоргоддог нэгэн. Хадмын хатавч сахисан хүргэн, хадны завсарт хавчуулагдсан халиуны зулзага хоёр ижил юм аа гэдгийг яс махандаа шингэтэл ойлгож яваа зовсон амьтан. “Энэ нэг юм угаалгын өрөө эзлээд таг болчихлоо” гэж загнуулахгүйн тулд нүүрээ хам хум угаасан болж зогсохдоо би:
-Цаад нэг донгио юмны чинь “сезон” хэзээ орох юм бэ, тэгээд? хэмээн хадам ээж ууртай гэгч хэлж байхыг тодхон сонслоо. Намайг дуулаг гэж албаар чангаас чанга хэлж буй нь тэр. “Сезон” гэдэг уул нь гадаад үг л дээ. Наймаачид хүйтэрч нэхий дээл зарагдаж эхлэхээр “нэхийний сезон орлоо” гэж ярьдаг шүү дээ. Ямар эд бараа биш, эрэлт ихсэж, сезон ороод байхдаа яахав гэж би бодсон ч тэрийг нь оруулж чадахгүйдээ гутарна.
Энэ гэрт амьдарч буй хүмүүс надаас бусад нь бүгд сезон ордог. Одоо зуны эхэн сар тул хадам ээжийн сезон орж байгаа. Тэр, боловсролын түшмэл учраас дээд сургуулийн элсэлтийн шалгалтыг зохион байгуулдаг юм. Хадам ээж их оройтож шөнө дүл болсон хойно ирлээ. Цайгаа ч уухаа умартан, сэтгэл хангалуун суух зуураа газрын албаны даргын хүүг МУИС-ийн гадаад харилцааны ангид тэнцүүлж, хотын төвд газар авах болсон, мянгат малчин Жамбалын эрх охиныг нэг муу хувийн дээд сургуульд оруулаад өгтөл өвлийн идэш өгнө гэсэн, ха ха гэх зэргээр ярьж байснаа царайгаа хувьсхийлгэн миний авгай руу ширэв татаад,
-Та нарын төлөө, амьтан хүнээр муу хэлүүлэн хуруу хумсаа хугалж явахад чиний нөхөр гэж нэг донгио юм... гэж уурлалаа.
Энэ явдлаас хэд хоногийн дараа хадам аав хилээс ирэв. Тэр гаалийн байцаагч тул Бургастайн хилийн боомт нээгдэхэд сезон нь орно. Боомт улирал бүр сарын хугацаатай нээгдэх учир жилд дөрвөн удаа сезон ордог гэсэн үг. Хадам усанд орж дархан хилийнхээ шороо тоосноос салаад, өөхтэй мах огтлон зажлах зуураа,
-Энэ удаа Хятад руу төмөр их гараад, унац давгүй шүү. Ганцхан баян Балдангийн гаалийн бүрдүүлэлтээс л сая төгрөг ороод ирлээ шүү дээ. Ирэх зунаас хөгшнийхөө олсон газар дээр хоёр давхар байшин бариулна аа. Тэгээд муу охиндоо энэ байраа өгнө гээд авгай руу маань энхрийлэн харлаа. Хадам ээжийн малигар царай хувьсхийн,
-Хн, тэр нөхөр шүү юм нь өөрөө сезоноо оруулж байраа худалдаж аваг. Хүүдээ байраа өгнө шүү, ярихгүй гэж байна.
Авгай шүүхэд ажилладаг тул сезон нь үе үе орно. Баян хүн хэрэг хийвэл бүр пал хийтэл орно. Хөөрхий минь, миний хань шунал багатай дорой амьтан авахгүй гэж гүрийх боловч цаадуул нь хүчээр дарж байгаад атгуулчихдаг тул хадам ээж рүү боодолтой хүрэн улаан цаас шидээд бушуухан гараа угаана. Тэгээд над руу гэмшингүй хардаг юм. Харин нэг удаа орж ирээд, өврөөсөө мөнгө гарган сарвайгаад,
-Май, энийг ээжид өгөөд, миний сезон орлоо гэж худлаа хэл, тэгэх үү? гэж над руу гуйсан харцаар харан шивнэлээ. Би түүнийгээ тэврэн энхрийлээд,
-Талхны хувийн үйлдвэрийн борлуулагчаас хэн юу гуйхав дээ. Харин би “манай талхыг аваач” гэж хүн хүнээс гуйж царай алдаж явдаг заяагүй амьтан шүү дээ. Ээж итгэхгүй гэж учирлалаа.
Аравдугаар сарын эхээр нэг явдал боллоо. Энэ зун цэргийн сургууль төгсөж ирсэн хүр дүү хонь хөтөлсөөр орж ирсэн юм. Нэг малчин цэрэгт татагдаж буй хүүгээ Увсын Тэс рүү бус, Улаанбаатар луу хуваарилуулаад шагнасан нь энэ гэнэ. Хадам ээж маань:
-Цэргийн хэлтэст ажилд ороод сар ч болоогүй, хар нялхаараа дүүгийн чинь сезон орж байхад чиний донгиогийн сезон хоёр жил болоход нэг ч орсонгүй хэмээн авгайг маань бүтэн оройжин загналаа. Авгай доголон нулимстай өрөө рүүгээ орж ирээд,
-Дараа жилээс миний хөгшин мэргэжлийн ажлаа хий. Гадаад хэлний багшийн сезон уралдаант шалгалтын өмнө ордог шүү дээ гэлээ.
-Шохойны харшилтай болоод л талх борлуулагч хийж байгааг минь чи мэднэ шүү дээ гэвэл, авгай маань хэсэг бодолхийлээд,
-Хойд цэцэрлэгийн гал тогоонд сав угаагчийн орон тоо байгаа гэсэн. Намар болохоор хүмүүс “хүүхэд цэцэрлэгт оруулаад өг” гэж миний хөгшнөөс гуйна шүү дээ гэж байна. Энэ орой би үнэхээр сезон л ордог бол хамаагүй жорлон цэвэрлэгч хийхэд ч бэлэн болсон байлаа. Маргааш нь би захирлын өрөөнд халагдъя гэсээр явж орлоо. Тэгтэл захирал босч ирлээ.
-Чи битгий халагд, цалинг чинь хорин хувь нэмье гэж байна. Би хэдийг нэмсэн ч ажиллах боломжгүй, бүр шийдчихсэн гэдгээ учирлалаа. Захирал намайг сэнхэртэл ятгаад, үйлдвэртээ үлдээж, харин цалинг минь дөрөв дахин нэмж хоёр зуун наян мянга болголоо. Миний гүйж харайж, амьтан болгоныг гуйж гувшидгийн ачаар энэ үйлдвэрийн борлуулалт тав дахин нэмэгдсэн ч би анх орохдоо л авч байсан далан мянган цаасаа авсаар явснаа сая ухаарлаа. Нээрээ л би хадам ээжийн хэлдэг шиг донгио амьтан юм гэж бодогдлоо.
Энэ лут дүгнэлтийг хийсэн цагаас эхлэн миний сезон орлоо. Борлуулалтаас унац гаргалаа гээд улаан хүрэн дэвсгэрт хадам ээждээ гардуулдаг болсон юм. Цалин дээрээ нэмэгдсэн мөнгөнөөсөө сэм сугалж аваад, ажилдаа явна. Орой ажлаас ирэхдээ:
-Өнөөдөр унац гайгүй, долоон мянга орчим юм уу даа гэх буюу шальсангүй, тавхан мянга... гэнэ. Хадам ээж хайлсан тугалга л гэсэн үг.
-Манай хүргэний сезон өдөр бүр ордог юм. Дор хаяж л таван мянга. Авхаалжтай хүү шүү хэмээн хөрш авгайчууддаа бардана. Харин эхнэр маань над руу нэг л биш харна. Тэр минь намайг муу хүн гэж бодох болсон тул би түүнд нууцаа задаллаа. Эхнэр миний нууцыг сайн хадгалж, надаас “унац”-ыг минь баяртай гардан авч нэгд нэгэнгүй тоолон хямгадаж жүжиг тоглох боллоо.
Дараа жил нь хоёр давхар шилтгээндээ орохдоо хадам ээж:
-Ийм авхаалжтай, сүйхээтэй хүргэндээ байраа өгөлгүй яахав гэж палхийтэл хэлэх нь тэр ээ. Эхнэр бид хоёр байрны түлхүүр гардан авахдаа хоёр биеэсээ ичсэн гэж яав аа. Гэсэн ч авахгүй гэж хэлж чадсангүй.

24 comments:

Э. Баярсайхан said...

Нээрэн хаа сайгүй л хахууль болж дээ. Жорлон цэвэрлэгч хийвэл сезон ордог болов уу?

victory said...

өнөөгийн дүр төрх мөнөөс мөн

харааж зүхэж идсэн уусаныг муулсан хэрнээ би ч , та ч, бид бүгдээрээ их бага хэмжээгээр адилхан иймэрхүү дүрд уусаад л байгаа даа

A.Амарсайхан said...

Баярсайханд: Төрийн байгууллагад жорлон цэвэрлэвэл сезон орох байх өө. Хаанаасаа хаалгач нь гэж нэг үг бий дээ. Яслид эрхлэгч байснаас яаманд цэвэрлэгч байсан нь унацтай гэж үг гарсан байна лээ цаана чинь. /Би ч хэлчихлүү/
Викторуд: Харин тийм ээ. Бүр ичиж зовохоо байгаад, амьдралын хэм хэмжээ болох гээд ч байх шиг. Авч өгөөд сурч байгаа юм шиг ээ.

A.Амарсайхан said...

Виктори гэх гээд ташаарчихжээ, хэ хэ.
Түрүүний үгний бас нэг хувилбар:
Ялихгүй газар бух явахаас
Яаманд бяруу болсон нь дээр

Mulanka said...

Хэх,сэргэлэн хүргэн байна шд. Гэхдээ бараг л хадмынхаа шахалтаар өөрийн гэсэн сезонтой болсон байх шив. :)

BB said...

Iim hurgen ch hovor bh daa. goyo oguulleg boljee.

Гантулга Т.Т said...

хэхэ, яаж ингэж сэтгэж, бичиж байнаа :) элэг хөшим satire байна даа, олон чухал сэдвийн шархыг хөндөж үзүүлжээ, tnx

Anonymous said...

bayan nuudgaitai bolvol uye uye sezon orj burzaih ni baishd. huuhnuudee. hahaha

М.Огоо said...

Irgenii burtgel medeelliin gazar gadaad passport sunguulah gesen chini uudnii haruul ni shuud nadaa heden togrog ogood zagiin daraa ireed avchih gesen sh dee :)

A.Амарсайхан said...

Муланка, ВВ, Гантулга, Огоо, НҮМ нартаа талархлаа.
Муланкад: Сэргэлэн болох л гэж байгаа эрийн хуйх л даа.
ВВ-д: Харин тийм ээ. Сезон ордоггүй хүн ховор болж байгаа цаг.
Огоод: Хаанаасаа хаалгач нь гэдгийг л батлаад байна аа даа.

bayarsaikhan said...

Mongold ireed gants hoyor huneer gants hoyor ajil amjuuluulaad daraa ni bayarlalaa gejicheed gariig ni tsailgaagui baisan chini dahij utasdaad yum asuutal "bi chadahgui" gedeg baigaa. Odoo bodhoor ter hunii sezoniih ni uyeer bi yum uguugui baij l dee :D :D

sezonaaa gej :D :D tataj unmaar goy bichjee.

Особу said...

haah, deer ali bilee neg site-naas video-goor olj uzej baisan yum baina. zohiogchiig ni ter uyed medeegui ungursun, goy boljee, amjilt husey

A.Амарсайхан said...

Баярсайханд: Сезон нь ороогүй байхдаа яахав зүгээр байхаар гээд найздаа тусалсан байна. "Би чадахгүй" гэж байна аа гэдэг чинь яг одоо сезон ороод завгүй байна аа гэсэн үг юм болов уу.
Особид: С-1 тв-ийн Вакцин богино өгүүллэгийн уралдаанд жүжигчин Дэлгэрсайхан уншаад түрүүлсэн юм. Тэрний бичлэг энд тэнд тавигдсан байна лээ. Радиогоор Равдан гавьяат өмнө уншиж байсан.
/Даруу бус зан гаргаад бас нэг юм хэлчихэд, "Тоншуул" сэтгүүлийн 2004 оны тэргүүн бичлэгийн шагнал хүртсэн өгүүллэг байгаа юм аа/

byambaa said...

he he.
daruu bus zan haaya heregtei bdgiim sh dee.

goy oguulleg bnaa.

bi ch bas sezonii uliraltai boloh yumsan.
haana yamar gazar orvol sezontoi boloh boloo. odoonoos hainaa. gesen...

tand amjilt husey. oshoo tsaash ni zondoo shagnal avah oguulleg bicheerei.

A.Амарсайхан said...

Бямбаад: Аманд нь шар тос түрхэе. Билиг орших болтугай.

Сезон гэдэг юмны тухайд бол "Нээрээ бид чинь ийм болчихоод байна шүү дээ", "Ийм болчихсоноо анзаарахгүй л яваад байж шүү дээ" гэсэн бодол ганц ч атугай хүнд төрж л байвал энэ өгүүллэгийг бичсэний минь хэрэг бүтэх нь тэр.

Төрболд said...

Нээрээ өөрөө ч мэдэхгүй энэ бүхний дунд хутгалдчихсан өөрөөр хэлбэл хахууль авдаггүй юмаа гэхэд хахууль өгдөг болчихсон байх нь олон байгаа байхаа.
Гэхдээ хүн хийсэн ажлынхаа хөлсийг авах л хэрэгтэй. Энэ бол сезон биш, харин тэр хүн ажлын хөлс гэсэн нэрээр ажлынхаа хөлснөөс хэтэрхий их хөлс авах юм бол энэ сезон болох байхаа гэж бодож байна.

Nana said...

hahaha, unegui hoshin shogiin toglolt uzjiigaam shig l bolloo.hehe. Tanii uur bas uguulluguudiig bas unshjiilee, nuguu tsagdaagiin gergii enter geel...

Баатархан овогт Х.ӨНӨРБАТ said...

Hi,
Амараа ахаа, та үнэхээр олж гоё бичжээ.
Нээрээ л бид нар өөрсдөө тэр сезонд ямар нэг байдлаар их бага оролцоотой сезоны эд эс болчихсон, сезоныг хөгжмийн ая гэвэл хөгжимийн зохиолч нь, удирдаач нь, хөгжимчин нь, сонгогч нь, фэн нь ч юмуу гэж надад санагдлаа. Тэгэхдээ сезонгүй бол амьдрал хүнд байхаа:)


Танд амжилт хүсье!
Таны дараагийн өгүүллэгийг хүлээж байгаа шүү!

Док said...

Сайн байна уу? Юу ч бичээгүй ч хальт ч гэсэн хараад л яваад л байсан шүү.
Үнэхээр гоё сэтгэж бичсэн байна шүү.
Амжилт!

Dori Ider said...

Сайхан хаваржиж байна уу Монголчуудаа!

Та бүгдийн чөлөөт цаг, мэдлэг боловсрол, чөлөөт сэтгэлгээнд өчүүхэн ч гэсэн хувь нэмэр оруулах, мөн Монголын нийгмийг эрүүлжүүлэх үйл явцад хувь нэмэр оруулах үүднээс http://baabar.blogspot.com-ыг 2007 оны 2 сарын 1-нээс нээн ажиллуулсан билээ. Баабарын гайгүй гэсэн нийтлэл ярилцлагуудыг уг сайтанд тавьж байх болно. Түүний албан ёсны хуудас нь байнга шинэчлэгддэггүй, Өдрийн сонингийн вэбсайтад тавигддаг Баабарын булангийн нийтлэл нь олонд хүрэхдээ тааруу (хэрэглэгчид хялбар олдох түвшинд програмчлагдаагүй) мөн одоо болтол түүний Фэн Клуб байхгүйг бодолцож энэ вэбийг нээснийг дашрамд дурдая.

Та бүгд энэхүү сайтанд Баабарын нийтлэлүүдтэй танилцаж болохоос гадна түүнд санал бодлоо хүргэж, мэтгэлцэх, түүнийг шүүмжлэхэд тань чөлөөт индэр байх болно. Түүнийг зөвхөн магтан сайшаахаас гадна түүний алдаа дутагдлыг харж, түүнтэй ухамсартайгаар, соёлтойгоор мэтгэлцэж, шүүмжлэхийг Монгол залууст уриалж байна :))

Хэрэвзээ Баабар гуай өөрөө http://baabar.blogspot.com домэйн нэрийг авахыг хүсч, Google-ийн блог армид элсэхийг хүсвэл түүнд уг дансыг дуртайяа шилжүүлэн өгч, түүний блог стилтэй бичлэгийг шимтэн унших болно.

Энд хэн нэгэн нь Баабарыг сохроор шүтсэнгүй, түүнийг даган баяссангүй. Харин түүнийг Монгол сэхээтнүүд дундаас дэмжүүштэй хүн, үгийг нь бас сонсууштай хүмүүсийн нэг хэмээн Монгол хүний угаас дэмжиж, түүний бичлэгийг олон түмэнд илүүтэйгээр түгээхийг зорьсон болохыг энд зориуд цохон тэмдэглэе.

Уг блог, фэнсайтыг хамтран хөтлөх блогчид байвал dori.ider@gmail.com-ooр харьцана уу. Хамтран ажиллах бололцоо хэнд ч нээлттэй. Харин модерэйторын багт ажиллах хүмүүст тодорхой хэмжээний шалгуур тавихийг анхаарна уу.

Та бүгдийг хүндэтгэсэн,
Дори Идэр

(Блог, вэбсайтынхаа холбоосдоо оруулж энэ сайтыг дэмжицгээнэ үү!)

A.Амарсайхан said...

Нана, Өнөрбат, Док нарт урам хайрласанд баярлалаа.
Өнөрбатын хэлсэн шиг бид энэ авилга гээч рүү өөрөө ч мэдэлгүй орчихоод л яваад байгаа. Гарын бэлэг, сэтгэлийн талархал гээд янз бүрээр нэрлэнэ ээ.

Доригийн бичсэн "сохроор шүтэхгүй" гэдэг үг их таалагдлаа. Сохроор шүтэх гээд байх хандлага манайд их болжээ. Ганц устай ном бичээд ТВ-ээр ганц хоёр гарчихвал шүтэгдчихдэг болох гээд байх шиг.

Jenni said...

Одоо тэгүүл сезон гэж ярьж сурнаа. Гоё хошигнол байна таалагдлаа. Амарсайхан ах нэг юм асууя. Та надад блог дээр яаж тэгж танд давуу эрх олгож болохыг заагаад өгчүүл би таныхыг өөрчлөхөд бэлэн байна. Би өөрөө хайгаад учрыг нь олсонгүй

Enkhe said...

I ve seen the comedy on the internet. So you are the autor. Not bad at all.

Anonymous said...

"Omdondoo baasan ch oodrog amidarnaa , uhsen baas" gej neg ug haanaas ch bilee olj unshsiin...nadad yostoi taalagdsan whuaa ha ha ha. Oird minii ch sezon orood baigaa...

 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates