Wednesday, January 31, 2007

КОНДУКТОР

(хошигнол)
Кондукторын хөдөлмөр нөр их. Бөхийн дээд сургуулийн булиа оюутныг гуд татна гэдэг амаргүй. Доктор профессортой ном хаялцдаг цэцэн цэлмэг оюутантай үг сөргөнө гэдэг бүр ч хэцүү.
Дээр үеийн багачууд бяруу тугалтай ноцолдсоор, нэг л мэдэхэд бяр тэнхээ сууж бөх болчихсон байдаг байж. Тэгвэл одоо үеийн бөхийн дээд сургуулийн оюутнууд кондуктортой ноцолдсоор бяр хүч тэгширч бөх болдог болжээ.
Кондуктор оюутныг автобуснаас буулгаж шидэхдээ нохой мордно, тосгуулж хавсарна, гуд татна. Бөхөд байдаг бүхий л мэхийг угсруулан хийнэ. Манай залуу заанууд ажлаа хийж байгаа кондукторыг хараад атаархан шүүрс алдана.
Баянмөнх аварга оюутан байхдаа Чингэлтэйн автобусны кондукторт зүүн хөлөө алдаад, замын хашлага руу тархиараа шилбүүрдүүлж, гэмтлийн эмнэлэгт хоёр сар хэвтэж байв. Эмнэлгээс гармагцаа л өнөөх кондуктортоо алд цэнхэр хадаг барин шавь орж, зүүн хөл авдаг дархан мэхтэй болсон гэдэг.
Хэдэн жилийн өмнө Зайсангийн автобусанд нэгэн шавилхан биетэй оюутан кондукторт нохой мордуулаад, унаж явахдаа дагуулан тонгорч, зорчигдын нижигнэсэн алга ташилтаар шагнуулж, эцэг эхээ кондукторын эмчилгээний зардлаар шатааж байв. Энэ оюутан маань одоо Жамъянпүрэв начин гэгдэн, үзэгчдийн нижигнэсэн алга ташилтаар шагнуулсаар явна.
Улсын Их Хурлын эрхэм гишүүдийн их хурлын чуулган дээр хэлдэг үгс ажлаа хийж буй кондукторын амнаас байнга урсана. Чухамдаа оюутнуудад соёлч боловсон харьцааг кондукторууд заадаг байна.
Далаад оны үед Таван шарын автобусанд нэгэн горзгор оюутан орж ирдэг байв. Тэрээр
-Хуц. Төлбөрийг ийм байдлаар хийдэггүй байхгүй юу... гэхчилэн овоо дориун хэлэмгий доломгой юм шиг ярьж эхлээд, кондукторт гуйлгачин түүлгэчингээрээ дуудуулж дуудуулж, ичсэндээ чих нь хүртэл улайчихсан амьтан хөөгдөж буудаг байв. Хөөрхий оюутан мөнгөгүйдээ бус, ялагдалдаа гутран цурхиртал уйлан хэсэг зуур зогсоод, төдөлгүй тайвширч, дараагийн автобус руу ялна гэсэн итгэл дүүрэн дайрч ордог байлаа. Энэ оюутан маань одоо эрхэм гишүүн Жаргалсайхан хэмээн олон түмэнд хүндлэгдэн, хурц дайчин үгээрээ Улсын Их Хурлын гишүүдийг сургамжилсаар явна.
Уран илтгэгчдийг ч кондуктор л төрүүлнэ. Мөн л нэлээд хэдэн жилийн өмнө болж байсан явдал. Улаан хуарангийн автобусанд нүдний шилтэй, хөөрхөн дугираг царайтай оюутан орж ирдэг байж. Тэрбээр кондуктортой наран мандтал найрсаг инээмсэглэн мэндлээд, цас зуд, цалин мөнгө ярин, хэдэн буудал яваад, саран мандтал сайхан инээсээр,
-Баяртай гээд буудаг байлаа. Кондуктор мөнгөө ч нэхэхээ мартаж
-Яасан сайхан ярьдаг хүү вэ? гэсэн бодолд автан, цонхондоо хамраа шалчийтал наан, инээмсэглэн зогсох хүүг ширтэн ширтсээр хөдөлдөг байв. Одоо энэ оюутан маань Ерөнхий сайд Элбэгдорж хэмээн хүндлэгдэн, телевизийн ярилцлага өгч, цас зуд, цалин мөнгөний тухай оройжин яриад
-Баяртай эрхэм хүндэт үзэгчид ээ гэж наран саран мандтал сайхнаар хэлээд, инээмсэглэдэг болжээ.
Яруу найрагчид мөн л автобусанд мэндэлдэг. Кондукторууд ажлаа хийж байхдаа
-Урд хаалгаар сэмхэн орсон
Улаан ороолт, шар малгайтай
Урт хүзүү, шулуун хамартай
Уулын буга шиг сайхан залуу
Мөнгөтэй бол төл
Мөнгөгүй бол буу гэх мэтчилэн шүлэг найраг хайлна. Шүлгийг нь сонсоод манай болор цомтнууд атаархана.
Олоон жилийн өмнө шиг санагдана. Бурантаг буйл бүсэндээ хавчуулсан, ширвээ сахалтай улаан залуу Ээрмэлийн автобусанд орж ирээд, хорин тавт авч чулуудаад,
-Хэд тойрно, алтаар урс. Хариулт хэрэггүй, эгч ээ гэдэг байлаа.
Тэр дэвтэр үзгээ гарган арын суудалд тухлаад, кондукторын амнаас гарсан авиа бүрийг хичээнгүйлэн тэмдэглэж, үдшийн бүрий болтол зорчдог байв. Одоо энэ залуу маань сахлаа улам урт ургуулчихсан, яруу найрагч Тангадын Галсан хэмээн түмэнд хүндлэгдэж явна.
Зарим яруу найрагчид ичгэвэргүй ааш гаргаж кондукторыг гомдоох нь бий. Яруу найрагч Чимэддорж автобусанд хөөргөө суйлуулаад, “Автобусанд гээсэн юм олддоггүй” гэсэн нэгэн сайхан шүлэг бичсэнээ хожим нь монгол хэлбэртэй болгож байна гээд “Морин дээрээс гээсэн юм олддоггүй” болгон өөрчилсөн юм.
Бөхийн өргөөгөөр дүүрэн гавьяат тамирчид ноцолдоно. Саарал ордонд багтахгүй олон гавьяат хуульчид мэтгэлцэнэ. Зохиолчдын хороогоор дүүрэн төрийн соёрхолтнууд хөлхнө. Гэтэл гавьяат кондуктор гэж цол байхгүй. Кондуктор хүн төрийн соёрхол хүртсэн нь үгүй.

17 comments:

Unknown said...

he he he. tataj unahaa shahlaa. goy bichsen bna shu...

Chariote said...

hehe. tangadyn Galsan guai tegj shuleg bichdeg bsiim bjee. :)

A.Амарсайхан said...

Ganbaatar, Chariote xoyort. Ta buxniixee urmiin vgiig sonsoj ix omogjix yum. Bayarladag shvv.
Yas yuman deeree xvmvvn torolxton bichnees bus konduktoroos vvssen yum shvv dee

A.Амарсайхан said...

omogjix gej tashaarsniig omogshix gej zalruulna uu

М.Огоо said...

Goyo boljee. Konduktor hun gaigui programmist toruuldeg bolov uu? baahan nohzol yariad l logic algorithmiig ni bichij ogood l :)

A.Амарсайхан said...

Саак санаа байна. Чулуу болгоно оо. Баярлалаа.

Д.Цэрэнбат said...

Sain baina uu Amarsaihan.
Yun turuun Bagsh naryn o'driin bayaryn mend hurgeye.

Uzej taashaah blog maani negeer nemegdej buid bayartai baina.

Huviin @ hayagaa yavuulna uu? Hevleliin hureelen deer hiih uulzalttai holbogduulj asuuj yariltsah zuils baina.

Hundetgev
Tserenbat
Englandaas

A.Амарсайхан said...

Цэрэнбатад. Бид энд бүгдээрээ сууж байна. Интернэт. Блог гэдэг юмны хүчээр цаг хугацаа орон зайн хязгаар үгүй болжээ.
Миний хувийн хаяг amarhan_a@yahoo.com мессенжерээр харьцаарай. Одоо нээлттэй байна

D.Sainbayar said...

hehe, yostoi sain ineej avlaa :) Dayar Mongol sonind hevlej boloh uu?

Anonymous said...

Sain bna uu? suuliin ued ene blogt ikh orj baigaa, barag udur bur l mail shig ee shalgaj baigaa shuu, shine yum bna uu gej. Ineed beleglesend ikh bayarlalaa. Tsaashdiin ajild amjilt husie.
TG

Бадрах said...

Мааш сайхан бичсэн байна. Амжилт хүсье

Anonymous said...

Ta uuriinhuu hurgiig goy zursajee.

A.Амарсайхан said...

Д.Сайнбаярт: Хэвлэж болно оо. Хэвлэлийн хүрээлэн дээр над дээр ирээд эх хувилбарыг нь шог зургийнх нь хамт файлаар нь авчих.
Тг, Бадрах, Эрдэни, Д.Сайнбаяр нарт урам хайрласанд их баярлалаа.

A.Амарсайхан said...

Д.Сайнбаярт. Уучлаарай том эндүүрсэн байна. Чикагод байгаа хүнийг Хэвлэлийн хүрээлэн дээр ир гэчихэж, ха, ха.
Мэйл хаягаа явуулчих. Би эх хувилбарыг нь мэйлдчихье

D.Sainbayar said...

Bayarlalaa Amarsaikhan andaa,
sainbayar at gmail.com aar ilgeene uu. www.dayarmongol.com deer bas tavigdah bolno. Tanii blogoos tatav gej bichye. Yer ni odoo bloguudaas l iluu original chanartai medeelluud gardag bolj baih shig.

Док said...

хаха, хэ хэ хэ үнэхээр чин сэтгэлээсээ чангаар инээх чинь...
амжилт хүсье

Gansukh.N said...

Сайн уу? Танайхаар олон дахин ирлээ. 45 хоног танайд хүн байдаггүй. Бусад айлуудаар таны мөр гараад л байх юм. Манайхаар ч хааяа ирсэн дуулддаг. Гадуур, айлаар амьдраад байна уу? Гэртээ ирээд бичлэгээ бичвэл унших л гэсэн юм

 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates