Wednesday, January 31, 2007

Уралдаан дуусаагүй шүү

Амьдралын теоремийн уралдаан маань цааш үргэлжилж байгаа гэж ойлгоорой. Гол нь шагналдаа биш гэж нэг нь бичсэн байсан. Нээрээ гол нь шагналдаа биш!
Бичсэнээ хүнд уншуулж, санал сэтгэгдэл солилцохдоо хамгийн гол кайф нь байгаа болов уу.

Тиймээс та бүхэн үргэлжлүүлэн теорем бичиж, комментод үлдээгээрэй. Сайн болсныг нь урмын үгтэй хамт би блогтоо тавьж байя.
7 хоногийн шилдэг теоремийг шалгаруулж, эзнийг нь олон нийтэд зарлаж байя.
Их баярлалаа.

21 comments:

Unknown said...

Архи
1. Идээний дээд гэх энэ архиан (багасгая)
2. Шунаж бус шимж ууя
3. Шүлэнгэтэн бус сүсэлж ууя
4. Архин далайд живүүлчихвий гэж залбирж амс
5. Ахиж уух хүсэлгүй болгооч гэж сүсэлж хүрт
6. Хүнээс илүү хүчтэн энэ шингэнээс гэрвэж яв
7. Хүнээ алдсан муу ёртон болгочихвий хэмээн мөргө
8. Ёсийг болгож тогтоодог юум
9. Есөн хүсэл биелэх болтугай

Одоо урд талийн тоог хаалттай үгтэйн хасаж уншнуу!

Anonymous said...

when I was born I black
when I grow I black
When I go in sun I black
and u white fella...
when u born u pink
when u grow up u white
when u go in sun u red
when u cold u blue
when u sick u green and u got the fucking cheek calling me colored...haha

Darambazar said...

Би хэзээ ч уучлал гуйдаггүй. Уучлаарай, байгаа маань л энэ.

Darambazar said...

"Яг одоо Энхтайвны өргөн чөлөө, баруун зүүн дөрвөн замууд, Их бага тойруу, Офицер, нарны зам, за ер нь бүх замууд ачаалал аваад байна. Танд зөвлөхөд аль ч замыг сонгох хэрэггүй "

Авто радио 18,00

Darambazar said...

Ус цаг уур, орчны шинжилгээний газар:

Цаг агаарын мэдээ хэлэх боломжгүй байна. Учир нь бидний цаг агаарын мэдээ дамжуулдаг станц цаг агаарын таагүй байдлын улмаас текникийн сааталд ороод байна. Маргааш цаг агаар сайхан байвал бид мэдээгээ дамжуулж эхэлнэ.

Darambazar said...

Зар мэдээ сонин:

Сайн бэлгэвч хямдхан түрээслүүлнэ. Ердөө 1000 төгрөг.

Darambazar said...

Блог тоолуур:
Өнөөдөр таний вебийг 10 хүн, 23 блогчин үзсэн байна.

Darambazar said...

Бэтмэны хувцас үйлдвэрлэгч:
Анхаар: Энэ нөмрөг өмсөж буй хүнийг нисдэг болгохгүй.

Darambazar said...

Хайр бол орондоо шээхтэй их төстэй. Учир нь энэ бидэнд нэг их сайхан халуун дулаан мэдрэмж төрүүлдэг.

Darambazar said...

Цаг хугацаа бол хамгийн агуу багш юм. Харамсалтай нь энэ багш бүх сурагчдаа хашраадаг.

Darambazar said...

Тэнэг асуулт гэж байдаггүй. Зөвхөн тэнэг хүмүүс л гэж бий.

A.Амарсайхан said...

Дарамбазарт:
За шагналаа өгье өө.

Хайр чинь мундаг болжээ. Ха ха.

Darambazar said...

Орондоо шээж үзсэн хүн л хайрыг төсөөлж чадна.

Darambazar said...

Тамхиа хаях шиг амархан юм байдаггүй юм миний дүү нар. Ах нь тамхиа татаж дуусаад байнга хаядаг.

Darambazar said...
This comment has been removed by the author.
Darambazar said...

Мөнгө ямар ч хэрэггүй гэдгээ баталсан цагт банк бидэнд мөнгө зээлүүлдэг.

Darambazar said...

Аавын сургаал:

Морины ард талд зогсох, үхрийн урд талд зогсох, тэнэг хүний хаана нь ч байсан аюултай шүү миний хүү.

Darambazar said...

Би өглөө бүр босоод "Forbes" сэтгүүлээс хамгийн баян хүмүүсийн жагсаалтийг үздэг. Миний нэр тэнд байхгүй бол ажилдаа явдаг.

Darambazar said...

Агаарын бохирдол хамаагүй халуун байдаг улиралыг зун гэнэ.

Darambazar said...

Дүү минь миний алдаанаас суралц. Өөрийнхөө суралцана гэвэл чи бүх насаа барна.

Darambazar said...

Өвөө:
Чамайг хөгшрөхөөр гурван зүйл тохиолдоно.
Нэгд-ой санамж муудна.
Өө,нөгөө 2-г нь мартчихлаа.

 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates