Сурвалжлагч крантны ус хортой гэсэн мэдээ бичив. Эрхлэгч нь “Батал!” гэж зандарч байна гэнэ. Сурвалжлагч өдөржин эмнэлэг, лаборториор гүйж арайхийж баталлаа гэнэ. Маргааш нь гэмт хэрэг өслөө гэж бичив. Бас л баталгаа шаардаж, өдөржин хууль цагдаагийн байгууллагаар гүйжээ. Нөгөөдөр нь сурвалжлагч редакци руугаа орж ирээд, “Эрхлэгч ээ, гаръя. Үзүүлэх юм байна” гэв. Гарав. Сүхийн талбай дээрх сандал руу очив. “Суу, эрхлэгч ээ” гэхэд нь суулаа гэнэ. “За эрхлэгч ээ, би Сүхийн талбай сандлаа буджээ гэсэн мэдээ бичсэн. Баталгаа нь таны өгзгөн дээр...” гэж байна гэнэ.
Өглөөний долоон цаг. Нэгэн залуу Энхтайваны гүүрэн дээрээс үсэрч амиа хорлох гэж буй бололтой хашлаган дээр зогсоно. Шуурхай мэдээний зураглаач унах агшны дүрсийг авах гээд баганын цаанаас бичлэг хийгээд л байна. Хажууд нь мэдээний сурвалжлагч нь тарвага сахиж байгаа анчин мэт хөдөлгөөнгүй мярайжээ. Бүтэн цаг боллоо гэнэ. Үсэрдэггүй ээ. Мэдээний сурвалжлагчийн тэвчээр алдагдав бололтой, нөгөө залуу руу гүйж очоод,
-Хөөе, үсрэх гээд байгаа юм бол түргэн үсэрчих тэгэх үү? Бид хоёрын хальс дууслаа! гэж ундууцаж байна гэнэ.
“Вискийг хэн сайн уух вэ” тэмцээн явуулж гэнэ. Эхлээд эмч нарын багийн нэг номерийн тамирчин гарч ирэв. Тайлбарлагч: “За, нэг дэх шанага вискигээ амжилттай уулаа. Хоёр дахиа уулаа. Энэ хооронд сэтгүүлчдийн багийн тамирчин цагаан архиар биеэ халааж байна. Эмч гурав дахь шанага вискигээ ууж байна. Түг..! Уначихлаа... За, одоо багш нарын багийн тамирчин гарч ирлээ. Нэг шанага уулаа. Хоёр. Гурав. Дөрөв дэхээ яаран ууж байна. Энэ хооронд сэтгүүлчдийн багийн тамирчин цагаан архиар биеэ халаасаар л байна. За, тав дахь шанага вискигээ амжилттай уулаа. Түг... Уначихлаа. Сэтгүүлчдийн багийн тамирчинг дэвжээнд урья. Нэг дэх, хоёр, гурав, дөрөв, уугаад л байна. Уугаад л байна. Гучин гурав дахь шанагаа ууж байна. Тас... Уучлаарай үзэгчид ээ, шанага хугарсан тул гагнаж байна. Шанагыг гагнах хооронд сэтгүүлч цагаан архиар биеэ халааж байна” гэж тэмцээнийг тайлбарлажээ.
Thursday, January 11, 2007
Subscribe to:
Post Comments (Atom)
4 comments:
хэ хэ хэ. Сэтгүүлчид тийм айхтар уудаг улс уу?
Их Сургуульд байхад нэг ийм яриа явдаг байлаа.
Хамгийн их архи уудаг сургууль. МУИС, удаах нь ХААИС гуравт Багшийн дээд. Хүүе ТИС-байхгүй юм уу?
-Үгүй ээ "мэргэжлийн"-хэнийг тооцохгүй...
Setguulchid tiim ih uudag yum uu ?
хахаха. үхтлээ инээлээ. тэр хальс дууслаа үсэрчих дүх үү гэдэг бол нээрэ яг байна даа. хахах. би бол очоол шууд тэгж хэлнэ. хаха. ууна шд. сэтгүүлчид ууж хоолойгоо суулгадаг байхгүй юу. хахах. тэхдээ тийм айхтар биш л дээ
Ганбаатар, Ганаа, Итсми нарт:
Сэтгүүлчид полийнхноос илүү гарна уу гэхээс дутахгүй ээ. Гэхдээ тийм айхавтар биш л дээ. Хи хи.
Post a Comment