Арьс нь амаа боодог
Үс нь үнхэлцгээ хатгадаг
Мах нь магнайгаа бяцалдаг
Үйлийн үртэй шар амьтан
Үе үе нэг цадна
Үүний өмнө нэг цадна
Тэгж тэгж нэг цадна
Тэрний жил нэг цадна
Со…-ийн өмнө бөхөн бөхөн гүйдэлтэй
Со…-ийн маргааш гэдэн гэдэн алхаатай
Өглөө өвдгөн тушаа байлаа
Өдөр гүзээ өөд зүтгэв
Үдэш хоолой базаж байна
Маргааш яахыг хэн ч мэдэхгүй
Түрүүчийн оньсгын хариу
1. Микроавтобус
2. Кальци хлоридоор тариулах
3. УИХ-ын гишүүн
Хамгийн түрүүлж таасан Г.Ганбатдаа баяр хүргэе!
Тогоруу, Ганбаатар хоёр ч таах л байсан биз ээ.
Блогт минь зочилдог та бүхэнд их баярладаг шүү!
Tuesday, January 9, 2007
Subscribe to:
Post Comments (Atom)
6 comments:
Баярлалаа.
1. Т......
2. С.......
3. У.. -ын ......
4. ....
Uuchlaarai. Buruu xariu niitelsen bna. Vter tvrgen zasvarlasan bolno
Арьс нь амаа боодог
Үс нь үнхэлцгээ хатгадаг
Мах нь магнайгаа бяцалдаг
Үйлийн үртэй шар амьтан
Тарвага биш биз?
tarvaga mun mun. nuguu 2 ni chutgur buu med
1.tarvaga
2.songuuli
3.ih hurliin gishuud
4.medku
Сүүлийнх нь үнэ. Эхний гурвыг нь тогоруу бараг таачиж, гэхдээ УИХ-н гишүүн гэхээсээ илүү нэр дэвшигч гэвэл таарах юм байна.
Post a Comment