Saturday, January 6, 2007

Хошин оньсгууд - 2

Хажуу бөөрнөөс нь хэрээ цухуйж
Хахир яхир гуаглана
Хар хурдаар сүлжин давхиж
Хамаг амьтны хараалыг барна
(М………..)

Аюулхай дотор түймэр шатаж
Алаг зүрх булгилна
Хоёр нүд дуниартаж
Хорвоо дэлхий хөрвөөнө
(К….. х…..-оор т…….)

Дугираглуулж зассан олбогтой
Дуулиан хэрүүлийн чойжин
Залж суулгасан эрхэм
Завилж суудаггүй мяндагтан
(У..-ын г…..)

4 comments:

Г.Ганбат said...

Энэ удаад туршлагажиж, өмнөх оньсогоос санаа аваад таав.
1. Микро автобус
2. Кальци хлоридоор тариулах
3. УИХ -ын гишүүн

Togoruu said...

Ganbat barag l taastiim boluu gej bodhiim

Unknown said...

нээрэн таачихсийн биш үү?

Anonymous said...

кальци хлоридоор тариулж үзсэн хүн л таадаг байх.

 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates