“НАЙЗ...” СЭДЭВТ УРАЛДААНЫ УДИРДАМЖ
Залуусын iD брэнд, Монголын Блогчдын Холбоо, Монки.мн сайт, Монголын Компьютер Графикийн холбоо, хамтран 2010оны 12 сарын 23-аас 2011оны 01 сарын 23 хүртэл өдрүүдэд “Найз” сэдвээр
- Блог бичлэг /нийтлэл, шүлэг, өгүүллэг/
- Чөлөөт бүтээл /фото болон гар зураг, 2D ба 3Dкомпьютер графикийн ажлууд, дуу болон миксүүд, гар урлал, видео гэх мэт юу чаддаг тэр авъяасаараа оролцох/
төрлүүдээр шилдгийг шалгаруулах уралдаан зарлаж байна.
Тус уралдааны гол зорилго нь залуусын өөрийгөө үнэлэх, илэрхийлэх, бусадтай санал бодол, хүсэл тэмүүллээ хуваалцах боломжийг интернэт орчинд дэмжиж шилдэг санаа, бүтээлч сэтгэлгээ, өрсөлдөх чадвар, найруулга, илэрхийлэл бүхий бүтээлүүдийг шалгаруулж шагнахад оршино.
“Найз”уралдааны журам
1. Уралдаанд бүтээл ирүүлэгч нь аль ч улсад амьдардаг хэн ч байж болох бөгөөд нас, хүйс үндэс угсаа ялгаварлахгүй.
2. Бүтээл нь утга уянгын, шог хошин, элэглэл, шүүмжлэл гэх мэт ямар ч хэлбэрээр байх боломжтой бөгөөд уралдаанд оролцогчийн зөвхөн өөрийн бүтээл байна.
3. Бүтээл нь Монгол Улсын хууль тогтоомжуудад санаатай болон санамсаргүй харшлахгүй, аллага хүчирхийллийг дэмжихгүй, садар самууныг сурталчилахгүй, бусдын нэр хүнд хувийн нууцад халдахгүй, хуурахгүй, ялгаварлан гадуурхахгүй, турхирахгүй, дайрч доромжлохгүй, хувийн болон албаны нууцыг олонд дэлгэхгүй, зохиогчийн эрхэнд харшлахгүй байж нийтлэлийн ёс зүйг сайтар хангасан байна.
4. Блог бичлэгийн бүтээлийг компьютер дээр Unicode ашиглан бичиж www.monkey.mn сайтын уралдааны бүтээл хүлээж авах хэсэгт оруулна. Бүтээлээ оруулахдаа, тус сайтын Мэдээ нийтлэх цэсээр орж “Найз” уралдаан ангилалыг сонгож нийтэлнэ.

5. Чөлөөт бүтээлүүд болох богино болон урт хэмжээний аудио дуу болон микс, ремикс, видео бичлэг зэрэг бүтээлүүдийг Youtube.com вэбсайтад оруулж, embedcode-г монки.мн сайтад зааврын дагуу оруулан нийтлэнэ.
1. Фото, графикийн ажлуудыг Flickr.com зэрэг вэбсайтуудад оруулж монки.мн сайтад зураг оруулах зааврын дагуу нийтэлнэ.
Мэйлээр ирүүлсэн бүтээлийг http://www.facebook.com/iDbyUnitel нийтлэж like / /-ийн тоогоор тодруулна.
6. Уралдаанд ирсэн бүтээлүүдийг чөлөөтэй сэтгэсэн байдал, найруулга, уран сэтгэмж, шинэлэг санаа, өвөрмөц шийдэл, нийт уншигчдын сэтгэгдэл, үнэлгээг / / харгалзан Юнител корпораци, Монголын Блогчдын Холбоо, Монголын Компьютер Графикийн холбооны хамтарсан шүүгчдийн баг шүүнэ.
7. Уралдаанд ирэх бүтээлүүдийг 2010 оны 12-р сарын 23-оос 2011 оны 1-р сарын 23 өдрийг дуустал хүлээж авна.
7. Уралдаанд ирэх бүтээлүүдийг 2010 оны 12-р сарын 23-оос 2011 оны 1-р сарын 23 өдрийг дуустал хүлээж авна.
8. Уралдааны эцсийн дүнг 2011 оны 1 сарын 31-нд танилцуулж байрыг тодруулна.
9. Уралдаанд төрөл тус бүрээр 3 байр шалгаруулж шагнана.
9. Уралдаанд төрөл тус бүрээр 3 байр шалгаруулж шагнана.
I байр2- Blackberry Curve гар утас + Монгол / Англи зурагт толь бичиг
II байр2- Live modem + Монгол / Англи зурагт толь бичиг
III байр2- iD азын мөнгөн дугаар + Монгол / Англи зурагт толь бичиг
10. Уралдаанд ирсэн бүтээлүүд нь зохиогчдын оюуны өмч байх бөгөөд зохион байгуулагчид тэдгээрийг ашиглах, хэвлэн нийтэлж олон нийтийн хүртээл болгох эрхтэй.
iD брэнд
Монголын Блогчдын Холбоо
Монголын Компьютер Графикийн Холбоо
www.monkey.mn