Thursday, November 4, 2010

Арьс л чухал

Хүний хамгийн чухал эрхтэн юу вэ? гэж багш асуув.
Наташа:
-Гар.
-Яагаад?
-Бид гаргүй байсан гэхэд идэж чадахгүй байхсан.
Аня:
-Хөл.
-Яагаад?
-Хөлгүй байсан юм гэхэд бид явж гал тогоондоо орж чадахгүй.
Вовка:
-Багш аа, арьс!
Вовкаг ингэж хэлэхэд багш нь гүн амьсгаа авлаа. "Овоо доо Вовка, хүмүүжиж байна шүү. Шодой л гэх болов уу гэж айлаа ш дээ" гэж бодоод асуув.
-Яагаад?
-Хэрвээ арьс байгаагүй юм гэхэд бид шодойгоо гартаа барьж явахаас өөр аргагүй болох нь байна шүү дээ.


Багш логик сэтгэлгээ хөгжүүлэх асуулт тавьж байна гэнэ.
-Нэг нь хар, нөгөө хүрэн хоёр бүргэд нисч явна. Хүрэн нь баруун тийш эргэв. Асуулт: Би хэдэн настай вэ?
Хүүхдүүд толгойгоо гашилгацгаав. Вовка шууд л гараа өргөв.
-За Вовка, хариул даа.
-Та 32-той.
-Пөөх. Зөв хэллээ. Чи яаж миний насыг олов оо?
-Ийм тэнэг асуулт асууж байгаа хүн бүтэн солиотой л байж таарна. Манай ах 16-тай. Түүнийг аав хагас солиотой гэдэг юм. Бүтэн солиотой насыг олохын тулд 16-г хоёроор үржсэн юм аа, багш аа.

16 comments:

Гилийн хатан said...

haha

Minii medeh buh hun l Tusgai salaag uzeed suid. Ingehed burhan nadad yamar negen aviyas zayagaagui murtluu, chamd turul buriin aviyas buundchihsun baih umaa, hehe byatshan ataarhav

vlmedeh said...

ккк Вовкагийн бодож сэтгэх бусдаас ондоо байна шүү. Нэг л өдөр юм дуулгана шүү.

Би таныг тусгай салааны дууг нь л зохиосон гэж бодоо яваад байсан чинь тэр чигээр нь зохиолийг нь бичсэн байналээ шд хэхэ. Залууст зөв үлгэр дуурайл болсон их сайн кино гэж дүгнэж байгаа. Ийм сайхан бүтээл туурьвасан танд баярлалаа.

Дестини said...

Ингэхэд арьс хэмжээгээрээ хамгийн том эрхтэн гэж байгаа юм даа.

камилл said...

ха ха Вовкагийн онигоо нээрээ элэг авчдийн. таны блогийг уншдаг сайхан блог шүү.

A.Амарсайхан said...

Гилийн хатанд:
Баярлалаа. Зарим амъяасаа блогт нийтэлж болохгүй юм өө. Дуулдаг, уран нугардаг гээд л хэ хэ. Нээрээ бидний кино хүнд овоо хүрч байна. Хүн болгон их баяртай байгаа.

Үлмэдэхэд:
Вовка мундаг шүү. Вовкаг бүтээсэн оросын ард түмэн бас агуу.

Киног минь үнэлж, үзэж байгаад бас баярлалаа.

Дэстинид:
Ямар ч хэмжээтэй юмыг өргөөд явах чадалтай гэсэн үг үү?

Камилд:
Баярлалаа

Болорхон said...

Вовка Амарсайхан ах юм уу? ккк

Ц.Золдэлгэр said...

хөгжилтэй гоё юмаа

Ц.Золдэлгэр said...
This comment has been removed by the author.
A.Амарсайхан said...

Болорхонд:а
Амарсайханаас куб язгуур гаргаад, гарсан хариуныхаа косинусыг зуутын орноор хураахаар Вовка гардаг гэсэн

Золдэлгэрт:
Баярлалаа

Дэндэв said...

Мань ойрдоо зав муутай байнаа. Гэхдээ л ямар нэгэн байдлаар зав гаргаад "ТУСГАЙ САЛАА"-г үзэж байгаа. Сайхан болсон байна. Амар ахдаа амжилт хүсье. Та anjei_ool@yahoo.com ID-г адд хийх үү? Эсвэл өөрийнхөө мэйл хаягийг өгнө үү

A.Амарсайхан said...

Дэндэвт:
Нэрийг чинь кинонд мөнхжүүллээ шүү. Юу бодогдож байх юм?

XChuluun said...

hi tand ch zondoo l hun elsen baih. gehdee mash ih bayar hurgey ta ch barag tuuhen huudas erguulchih hemjeenii buteel hiisen shu. amaraa ahaa

Anonymous said...

Kino-ny tugsguliig yamar schuurhai hurdan urnuuleed duusgachihvaa. Bugdeeree happy duusaad. Saihan kino bolsoon. Dahiad olon sain kino hiigeerei. Amjilt husye.

Дэндэв said...

Баярлалаа
Хэхэ

Дэндэв said...

Воовкаг төрүүлсэн ард түмэн агуу байхаас яахав дээ хахаха

Von voyage said...

рекламнаас болоод зурагт үзхээ бараг байчаад байсан. таны киноны ачаар үзэх юмтай сайхан байсан шүү. Гоё кино болсон шүү. амжилт хүсье

Таниас язгуур аваад косинусдаад 100 д хуваахаар Вовка гарж байхыг бодход бүүр агуу юмаа.

 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates