Thursday, September 30, 2010

Тусгай салаа киноны дуу

Хайрын зарлан

Дуучин Г.Тэмүүжин
Шүлгийг А.Амарсайхан
Хөгжмийг Б.Бат-Эрдэнэ (Аранзай)

Зүсрэх бороотой, яргуйн дэлбээтэй хавраар
Зүглүүлж над руу учрал илгээв үү
Зүүдлээ ч үгүй тэр л харц
Зүрхний хайрын гэрэл байв уу

Дэрвэсэн хөвгүүний гэнэхэн сэтгэлээр
Дэгжин бүсгүйг ухаангүй ширтэв үү
Харц тулгаран чамтай учрахдаа
Дэврүүн хайрын баланд уусав уу

Бурмын амттай нойронд минь чи инээнэ
Булигласан энэ зүүд биелэх мөчийг мөрөөднө
Дугираг сарны толионоос хайр мишээнэ
Дурлалд ээрүүлсэн сэтгэлд чи минь хургана

Зөвхөн чамдаа зүрхээ өгөхөөр
Зөөлөн харцыг удтал хүлээв үү
Бусдаас чамайг харамлах сэтгэлийг
Бодол санаанд минь чи авчирлаа

Бурмын амттай нойронд минь чи инээнэ
Булигласан энэ зүүд биелэх мөчийг мөрөөднө
Дугираг сарны толионоос хайр мишээнэ
Дурлалд ээрүүлсэн сэтгэлд чи минь хургана

/клип нь энд байгаа/

36 comments:

ghgh said...

Гоё кино байна лээ. Танд амжилт хүсье

Light said...

амжилт хүсьө.хөөрхөн дуу байна.

Sukhzorig said...

HURTSaar tolooluuleed Zasagt hanii Huh erchuud geed nutgaa dund ni oruulaad abchee manai hun kkk...

Оогий said...
This comment has been removed by the author.
Оогий said...

Нээрээ тийн шүү. Хурцыг "Алтайн нутаг ..." гэх мэтээр яриад эхлэчихсэн чинь шууд Амараа ах санаанд бууж байна лээ. Киног үзэхээр энэ хэсгийг бичиж байхдаа яг юу бодож бсан бол компьютерынхаа ард яаж бодлогоширонгуй сууж байсан бол гээд шаал хөндлөн юмнууд орж ирээд бна лээ ш дээ кккк

Nyamaa said...

Киног үзээд анхны сэтгэгдэл үзүүштэй, бодууштай, ухаарууштай кино байна гэж бодсон шүү.
Оройд шимтэн үзэж үзэгчдийн тоог нэгээр нэмээд байга шүү.
Уран бүтээлийн ажилд тань амжилт хүсье!

A.Амарсайхан said...

Цасны охинд:
Баярлалаа. Ухаалаг үгтэй хөөрхөн блог нээжээ, баяр хүргэе

Гэрэлд:
Баярлалаа

Сүхзоригт:
Бодит хүн шүү дээ, Хурц ах чинь. Хэ хэ. Нэг офицерийг бодож байгаад хийсэн юм

Оогийд:
Нутаг амьтай болохоор хөх уулсаа хараад л бичээд байсан даа. Аав нь Данаажав хурандаа гээд гарна, удахгүй

A.Амарсайхан said...

Нямаад:
Баярлалаа. Ерөөл бат орших болтугай

ЗОРИГТ8 said...

нэг анги ч болтугай үзчихийсан даа

Дэндэв said...

Амараа ахдаа амжилт хүсье.
Миний амьдаа кинон дотор явж байшд хэхэхэ

A.Амарсайхан said...

Зоригтод:
Хэвлэлийн хүрээлэн гэж байгууллага "судалгааныхан" гэдэг нэртэй хонон өнжин сууж ажилладаг сайхан сэтгэлтэй залуусын мөрөн дээр тогтож явдаг шүү. Та хэдийг минь ойлгож, цалин мөнгийг чинь сарын хоёр гурван сая төгрөгт тултал нэмэх болтугай.

Кино үзэж амжихгүй байх чинь, яасан? Шинэ төсөл эхэлсэн үү?

Дэндэвт:
Нээрээ энэ нэр тэр залууд л таарах нэр гэж бодогдоод. Чиний нэр ч бас надад нөлөөлсөн байх өө.

Pearle Deppsu said...

Энэ кинонд нэг лайтай хартай бүсгүй байнаа. Лааг хартай. Хэнийг бодож тийм хартай бүсгүйн дүрийг бүтээвээ???

peakfinder said...

Эртээд нэг сэтгэгдэл бичсэн ерөөсөө гараагүй байх юм. Уг нь бол уран бүтээлийн амжилт хүсч цаашдаа ихийг хийж биднийгээ баярлуулж яваарай л гэх гэсэн ухаантай.

Unknown said...

Kinonii ehend garch baigaa duu ih goy yum bna lee

A.Амарсайхан said...

Дэрсүд:
Амьдрал дээрээ бол Тамара Ивановна Дэрсүева гэдэг бүсгүй юм л даа. Иван Тимурович Үлэмжиновтой суух гээд үерхэж байхдаа, шавь нар нь болох мантайсан улаан хацартай нэгдүгээр курсийн хөөрхөн оюутан охидыг нь хараад жаахан "юу яах" гээд байдаг байсан юм гэнэ лээ. Тэрнээс санаа аваад Тамара гэдэг нэрийг нь Тамираа болгоод биччихсэн юм аа.

Пийкфийндерт:
Хүүе яадаг билээ? Яадаг улаан туг вэ тэр чинь. Гүүгл рүү санал гомдол илгээдэг юм билүү?

Урам хайрласанд гялайлаа. Цаашдаа их олон юм бичих төлөвлөгөөтэй байгаа, ингэхийн тулд урт наслах хэрэгтэй байна даа, хэ хэ

Мэндээд:
Тэр дуу өнөө маргаашгүй клип болоод гарч эхэлнэ. Хөгжмийг нь Аранзай хийж, "Гал" пийлэн хэлээр бол Фаеээээ гэдэг хамтлаг дуулсан. Шүлгийг нь би хальт мульт сараачсан ухаантай

jirgee said...

goyo ugtei yumaa, uzex yumsan

A.Амарсайхан said...

Жиргээд:
Цаг зөрөөтэй болохоор Германд үзэхэд хүндрэлтэй байх даа. Гадаад суугаа хүмүүс онлайнаар үзээд л байгаа

Anonymous said...

ТУСГАЙ САЛАА ДАВШИНА, ТУГЫН ДООР ЖАГСАНА ГЭЭД ДУУЛААД БАЙГАА ДУУГ НЬ БЛОГДОО ТАВЬЖ ӨГӨӨЧ.

A.Амарсайхан said...

Анонимд:
Клип нь арай л дуусаагүй байгаа. Дуусангуут нь блогтоо тавина аа

Anonymous said...

Амарсайхан гуйад: ТА нээрээ ямар хурдан хариу бичиж байнаа. хэхэ. Клипийг нь гартал хүлээгээд л байж байядаа. Ая нь лав нь дажгүй болсон байналээ. Үг нь ч гэсэн дажгүй юм шигээ. Гэхдээ би мэргэжлийн хүн биш тул өөрт аятай санагдсанаа л бичлээ хэхэ. Монголд ер нь кино урлаг гайгүй хөгжөөд байна шүү. Кино театрт гараад байгаа кинонуудыг үзэж амжаагүй байтал дараагйинх нь гардаг болчиж.

ЗОРИГТ8 said...

"Та хэдийг минь ойлгож, цалин мөнгийг чинь сарын хоёр гурван сая төгрөгт тултал нэмэх болтугай."

хэхэ ерөөл бат оршигэээ...

шинэ төсөл өдөр болгон эхлэх юм даа... хэхэ

Цолмон said...

Багш одоо дурлаж байгаа юм шиг л бичсэн байна ш дээ.

A.Амарсайхан said...

Анонимд:
Кинонд зориулж "Хайрын зарлан", "Тусгай салаа" гэсэн хоёр дуу бүтээсэн. Үгийг нь би агуу их яруу найрагч болох гэж бичээгүй ээ. Жирийн үг хэллэгтэй, цэргийн албан хаагчид, залуучууд дуулдаг дуу байгаасай л гэж бичсэн юм өө.

Зоригтод:
Нээрээ л та хэдийг минь ойлгоосой гэсэндээ наад үгийг чинь блогт чинь бичиж үлдээсэн. Ерөөл бат орших болтугай

Цолмонд:
Хэ хэ. Эхнэртээ өдөр болгон дурладаг хүн шүү дээ

A.Амарсайхан said...

Цолмонд:
Өдөр болгон шинээр дурладаг. Гэхдээ эхнэртээ

Segsger said...

Amaraadaa uran buteeliin ulam undur amjilt huseye. Kinonuudyg chen uzej baharhaj bayasaad l suujaagaa shuu

Oyunaa said...

Ih huurhun kino bolson bnlee, ger buleeree uzej bgaa. asuult bnaa Amraa ahaa:
1. Ulaan Tug gedeg ugiig yaaj bodoj olvooo?? Ee ulaan tug gej geheer l ineed hureed bgaa
2. Hurts bol baigaa baidal ni jinhene mongol er sanagdsan. Ter biye haa,m tsarai zus aash ayag geed. harin Nansaltai niiluulmeergui bn.arai???
3. Minii ergen toirnii erchuud tsergiin albiig boditoor ni bish hiisverleleer bichsen bn ingej tserguudiig erhluuldeggui yumaa geed l bgaa. sudalgaa medeej hiigdsen bh??
za tegeed amjilt husye

Номинговь said...

Яг одоо киног нь үзэж байна. Ёстой гоё, бүр тэсэн ядан гарах цагийг нь хүлээдэг шүү. Сая хэд хоног хөдөө байхад хөдөөнийхөн энэ киног их үздэг юм билээ. Хөдөөний хүмүүс болхоор Дэндэвийн улаан фенүүд хэхэх. Хөдөөний хүмүүст гардаг цаг нь их орой, ганц гомдол нь арай эрт гаргаж болохгүйм байхдаа гэдэг.

Unknown said...

Энэ киног үзсэн чинь Калининградын цэргийн сургуулийн шавь нараа саначихлаа. Киноны эхэнд гарч байгаа дууныг үгийг нь блогтоо оруулаач.

A.Амарсайхан said...

Сэгсгэрт:
Баярлалаа

Оюунаад:
1. Надтай цуг Эрхүүгийн бэлтгэлд сурч байсан Мөнхбадрах гээд ах бий. Дараа нь Эрхүүгийн политехникийн дээд сургуулийн геологийн ангийг төгссөн, геологич хүн. Тэр ах улаан туг гэж хааяа хараадаг байсан. Их донжтой. Мөнхбадрах ахаасаа санаа авсан үг дээ.

Бас энэ зун Зөөлөн зөөлөн замбуулинг бичсэн Лханаагийн Мөнхтөр ахын "Холын тэнгэр" номыг уншсан тэр номонд их сайхан сэтгэлтэй өвгөний тухай өгүүллэг бий. Хөхморьт сумын тэр өвгөн "Улаан тугаа намируул" гэж хараадаг.

Хөдөөд ингэж хэлдэг хүн олон бий. Шагай харваан дээр алдахаараа "Улаан туг" гэж уулга алдаж байх нь олон сонсогддог.

2. Хурцын тухайд бол шударга үнэнч хүмүүс зуйрганч хүмүүсийг бодвол амьдрал дээрээ их хохирч байдаг гэсэн санаа л цаана нь явж байгаа юм л даа. Төр маань хэзээ нүдтэй болно доо.

Нансал Хурц хоёр яагаад болохгүй гэж? Гэхдээ амьдрал харуулна дөө, бүтэж ч мэднэ, бүтэхгүй ч байж мэднэ. Киногоо үзэж л байхаас

3. Сүүлийн асуудал их анхаарал татаж байна. Хатуу ширүүн юм нь арай эхлээгүй байна.

Дээр үеийн гурван жилийн цэргүүдэд дэг гэж зүйл байсан. Одоо энэ зүйл бараг л байхгүй болсон. Би "бараг л" гэж хэллээ шүү

Номинговьд:
Хотынхон ч Дэндэвт их хайртай болоод байгаа гэж ярьж байна лээ. Манай авгайд бас Дэндэв их таалагдаж байгаа. Арай л оройтож гараад байгаа гэж хүмүүс хэлж байгаа. Хэцүү ангийг 9 өнгөрөөгөөд гаргахад хүмүүс эрт байна гэсэн. Тэгэхээр хүн болгоны тухад тааруулна гэдэг хэцүү бололтой

Мэндээд:
Дууны клипийг над руу явуулна гээд байдаггүй. Өнөөдөр утасдаж байгаад аваад, үгтэй нь оруулъя.

Badman said...

Сайхан кануу байна лүү Амраа ахаа. Тэр нэг Түвшингийн хартай эхнэрийг харахаар шаал дургүй хүрэхийн.

ZAYA said...

Сайхан бүтээл хийж биднийгээ баясгаж байгаа та болон танай багийнханд уран бүтээлийн амжилт хүсье.
Киноны гарах цагийг энэ дээгүүр зарим хүмүүс эрт гаргаач ухааны юм бичсэн байна.
Орой байсан нь дээр шүү...

Болорхон said...

Хөөх, шүлэг бичдгийг чинь одоо л мэдлээ шүү ккк дуу нь гоё дуу болсон байналээ. Кино эхлээд зөндөө удчихсан байхад үзэж амжаагүй л яваа. Саяхан хагас сайны орой ойрхон байдаг хоёр найзыгаа хамт дэлгүүр яваад хүнс цуглуулалцаад өгөөч гэсэн чинь "Тусгай салаа гарч байхад чинь юу гэж уур хүргээд байгаа юм дараа болохгүй юу" гэж уцаарласан шүү нээрээ... Хангүгт хүртэл бүгд цагийг нь хүлээж байгаад нетеерээ үзэж байгаа юм байналээ. Тэгэхээр нь би тэд нарт наад киноны зохиолыг чинь манай ах бичсийш дээ гээд томроод хаясан ккк.

Anonymous said...

Surgamjtai dajgui kino boljee. Hurz eejiihee hoolyg idchiheed, garaaraa amaa archij garch guigeed baisnaa, suuliin angi-uud deeree ovoo zaasaar archij sanaa amraalaaschdee. Nadad hamgiin taalagdsan dur baigaa jum. Ter olon duren dotroos huuteigee adilhan uurteigee adilhan dur olj harsan. Amidrald oirhon sain kino boljee. Ulam ih amjilt husye.

A.Амарсайхан said...

Бадмаад:
Баярлалаа. Дургүй хүрч байна гэхээр жүжигчин дүрээ сайн бүтээж шүү. Мэргэжлийн жүжигчин биш гэхэд сайн тоглосон. 800 хүн шалгахад мэргэжлийн олон хүнийг ардаа орхиод шилэгдсэн хүн шүү.

Бэдмэн гэдэг билэг муутай нэрийг чинь үүнээс хойш Бадмаа болгож өөрчлөв.

Заяад:
Баярлалаа. Хотынхонд орой байсан нь дээр бололтой. Малчдад бол эрт тусмаа сайн байдаг юм уу даа. МҮОНТ киноны цагаа өөрчлөхгүй байх өө

Болорхонд:
Хүнс цуглуулахад саад болсонд уучлаарай. Хэ хэ. Солонгосын цаг манайхаас ялгаагүй шахам болохоор хүмүүс их үзэж байгаа гэсэн.

Анонимд:
Ажилдаа сэтгэл зүрхээ өгөөд авгай авахгүй явсаар гуч хүрсэн олон залуус бий. Хүүгээ гэрлүүлэхсэн гэсэндээ гудамжаар яваа охид руу сэм хардаг ээжүүд ч олон. Эх хүний сэтгэл гэдэг сайхан

Оогий said...

Киноны эхэнд явдаг дууг нь хүлээж байгаа тэр нь илүү таалагдаж байна яг гоё эр цэргийн дуу шиг санагдсан бас нөгөө Суворовын сургуулийн кинон дээр гардаг хөгжилтэй дэггүй аятай ч юм шиг.

Пээээ тэр Сүлд улаан туг яаасан айхтар ширтдэг дэрс вээ гэж ....

Дэндэв ёстой хөөрхөн бацааан хэхэ

3 цэрэг хөөрхөн тулгын гурван чулуу шиг бие биеийг нөхсөн сайхан найзууд байна лээ. ГОЁ

Anonymous said...

дажгүй сайхан кино болсон байна лээ. даан ч уранхай төрийн далбаа гараад байхаар сэтгэлд нэг л эвгүй. албаар оруулсан юм уу.кино эхлэх үед намираад байгаа болон шинэ цэргийн тангарагийн баярын далбаанууд

 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates