Friday, October 8, 2010

Тусгай салааны марш

video


Шүлгийг А.Амарсайхан

Хөгжмийг Б.Бат-Эрдэнэ

Дуучин Д.Даваадалай /Fire/

“Тусгай салаа”-ны марш

Харахад бид энгийн байлдагч

Хацар бор даруухан хөвгүүд

Харин цаанаа хат суусан эрчүүд

Халирах айдасгүй тусгайгийн дайчид аа

Жирийн бид эгэл цэргүүд

Жинхэнэ тангараг өргөсөн эрчүүд

Нээрээ бид тусгай салааныхан

Нэрээ гаргасан эрэлхэг цэргүүд

Тусгай салаа алхана

Тугийн дор жагсана

Тусгай салаа давшина

Тулсан саадыг давна

Тусгай салаа алхана

Тугийн дор жагсана

Тусгай салаа давшина

Тулсан саадыг давна

Оломгүй холд хөл эцэхгүй

Онцгой даалгавар биелүүлнэ бид

Салаа шагсаж тулаанд бэлэн байна

Саадыг давах саарахгүй авхаалжтай

Тусгай салаа алхана

Тугийн дор жагсана

Тусгай салаа давшина

Тулсан саадыг давна

53 comments:

Хvсэл said...

Тулсан гэдэг үгийг яг л туулсан гэж байгаам шиг дуулаад байсан шүү, Амараа ахаа :)

Soronzon said...

“Тусгай салаа”-ны захирагч Амарсайханд.

ТВ үзэгчдийг Солонгосын савангийн дууриас “чөлөөлөх”
Онцгой даалгаврыг нэр төртэй биелүүлсэн танд Баяр хүргэе.

Оогий said...

ЁСТОЙ ЛАЙТАЙ. Энэ яг жинхэнэ Тусгай Салааны дуу байна. Клип ч янзтай. Ёоооох цэрэгт явмаар санагдчихлааа. Тусгай салаа алхана
Тугийн дор жагсана ... ингэж нэг үзэхиймсааан.

Оогий said...

Клипийг үзээд, дууг сонсоод ИЙМ Л ЭРЧҮҮДЭЭР БИД ЭХ ОРНОО МАНУУЛДАГ ЮМ гэж өөрийн эрхгүй бахадмаар санагддлаа
ТА ҮНЭХЭЭР ҮЗГЭЭР ЗЭВСЭГЛЭСЭН ЖИНХЭНЭ "ҮНЭТЭЙ ДАЙЧИН" ЮМАА.

www.ulemj.com said...

Гоёо кино гоёо ч дуу

A.Амарсайхан said...

Хүсэлд:
Дууг студид бичиж байхад нь би хөдөө явчихсан байж таарсан. Сүүлд нь засаж бичих гээд амжилгүй байсаар байгаад энэ чигээрээ кинонд орчихсон

Соронзонд:
Баярлалаа. Монгол улсын төлөө зүтгэе

Оогийд:
Элитийн батальонд элсчих ээ

Үлэмжид:
Баярлалаа

Улаан Малгайт said...

Энэ их хөөрхөн кино. Орой болгон үзэж байгаа.

Та шүлэгийг нь бичсэн юм байшт тэ сая л мэдлээ. Мундаг юмаа.

Edmon said...

Харахад бид энгийн байлдагч
Хацар бор даруухан хөвгүүд
Харин цаанаа хат суусан эрчүүд


ene 3n mur uneheer goy. Goy duu boljee

Дэндэв said...

Болдогсон бол цэрэгт явмаар санагдчихлаа

Mendee said...

Энэ дууны үг, клипийг л удаан хүлээж байлаа даа.

A.Амарсайхан said...

Улаан Малгайт, Эдмон нарт:
Баярлалаа

Дэндэвт:
Кинонд ирж шалгуулсан залуусаас овоо хэд нь 013 анги руу очиж алба хааж, кинонд орсон

Мэндээд:
Надад клип нь ирэхгүй байсаар удчихлаа

Өнөрбат.Х said...

Нөгөө айхтар "тархи угаадаг" солонгос киног үзнэ, үзүүлэхгүй гээд л орой болохоор бяцхан "тулаан" гэрт өрнөдөг байлаа. Одоо бол бүгд л “Тусгай салаа” -ны "байлдагчид" болсон.

ITISMOVIE said...

Дуунаас нь сонсож үгийг нь бичихэд Оломгүй холд хөл эцэхгүй гэсэн мөрийг нь огт гаргаж чадаагүй ашгүй. Мэдэж авлаа.
Баярлалаа.

Anonymous said...

mgl d heden tsagt garch bna

Badman said...

Сайхан дуу шүү.
Нэг мэдэхэд аманд аялагддаг болчихсон байна лээ.

A.Амарсайхан said...

Өнөрбатад:
Бусад сувгууд бас өөрийн монгол сериал хийгээд эхлэх байх өө. Хүмүүсийн санал сэтгэгдлийг сонсож байхад энэ солонгос сериалыг бүгд үзэн ядаж байх шиг ээ. Больё оо, болоо ш дээ нэвтрүүлэг үзлээ. Бараг л залгасан хүн бүр со сериалд бухимдаж байх юм

Энэ бол сүүдэр шийд:
/Хэ хэ. Юм болгоныг орчуулах гэвэл цаасны нөөцөө барах нь ээ/
Сонсоод бичиж авна гэж байхгүй юм билээ

Анонимд:
Улаанбаатарын цагаар 22-00 орчимд л гараад байгаа. Заримдаа 21-40, хааяа 22-30-д ч гараад байна даа

Бадмаад:
Харин хүүхдүүд дуулаад л байна. Миний дүүгийн хүү, 4 настай эр дуулаад сүйд. Гэргий маань түүнд дуулж өгсөн чинь "Та эй гэж орилдгийг бас дуул" гэж байгаа юм даа.

Anonymous said...

Дэндэвийн дуулсан аавын тухай дуу хэн гэдэг дуучны дуу вэ, эсвэл энэ кинонд зориулж хийсэн дуу юу?

A.Амарсайхан said...

Анонимд:
Дэндэвийн дууг энэ дүрд тоглосон жүжигчин Энхбаяр дуулсан. Зохиогч нь Төв аймагт байдаг. МҮОНТ-ийн сурвалжлах багийнхантай таарч ярилцлага өгсөн байна билээ.

Jagaa said...

Hi, yu bn daa? ajil turul chin sain biz dee? Bi ch blogoor hunduuruud 80n jil bolchihson bn sdhe. Tusgai salaa geed l humuus shuuraad bhaar ni bas yaj duthav dee geed uzsen chin ih huurhun kino bn lee. Zohiogch ni A.Amarsaihan geheer l blog chin sanaand ordogiin hehe ,
Za Amjilt

Jagaa said...

Kino zurag avalt bol aimaar bolson bn le shde, kinondoo taaruulaad naadmaar Usuhuu avargatai barilduulsan yumuu tee, tegeheer l bas naadmiin nairaa geed bdag ni yaag unen bolj bgaan te hehe gej bodood l suuj blaa...

A.Амарсайхан said...

Жагаад:
Сайн уу? Найраа биш шүү дээ. Монгол улсын иргэн хэн ч гэсэн наадамдаа зодоглох эрхтэй. Цолгүй байлдагч эрэмбээрээ хамгийн сүүлд бичигдэж таараа. Нэгийн даваанд хамгийн сүүлийн эрэмбэний хүн хамгийн эхний эрэмбэтэй бөхтэй барилддаг дүрэмтэй. Дүрэмтэй юм дүрмээрээ л болсон.

Anonymous said...

Hagas buten saind gardaggui jumaadaa.
Huurhun kino bolson. Manai jujigchid sain togloson. Ohiduud huuhnuud ni bugd ih zarialag chadvarlag bainalee.Duruud ni buur huurhun. Amjilt.

Б.Батзориг said...

Bi neg halti harsan. Shuud neg ih anhaaral tatahaar kino shig sanagdaagui tul uzeegui. Uzej taarval setgegdlee helne ee.

Anonymous said...

Гоё кино. Орой болгон нялх хүүгээ тэврээд үздэг юм. Одооны зарим залуучуудад зөв ухамсар, хүмүүжил өгөх сайхан кино...

A.Амарсайхан said...

Анонимд:
Баярлалаа. Зохиолч, хоёр найруулагч, зураач, зураглаач, дууны найруулагч гээд хүүхний тэнгэртэй баг бүрэлдсэн учраас их царайлаг охид кинонд маань тоглосон гэж би зураг авалтын хаалт дээр хэлж байсан юм.

Батзоригт:
Хүн бүрт үз гэж тулгахгүй ээ, хэ хэ. Судалгааны байгууллагад ажилладаг хүмүүс манай киног рейтинг маш өндөртэй байна гэж хэлж баяр хүргэж байна лээ

Анонимд:
Баярлалаа. Хүн байхын учир утгыг л өгүүлэх гэж оролдсон доо. Хүнээр хүндлүүлэхийн тулд чамд мянган зоос байгаад хэрэггүй. Харин өөрөө хүний хүндэлж байж, бусдаас хүндлэл олж авна гэсэн санаа л явж байгаа.

Getso said...

Дэндэвийн дуулсан дууг яаж олж авах уу. Дэндэвт тоглосон залуу ч мундаг шүү.

Anonymous said...

Ene heden angitai kino ve?

Och said...

Huleen baij uzej bgaa shuu. Duriin songolt, heleh gesn sanaaa, jujiglelt ene ter ni mash ih taalagdaj bgaa. tanii zohioluuud ih amidrald oirhon sanagdsan.
Manai huu hagas buten saind bur Tseregtei kinogoo uzii gej shalaad bdag bolsoon.

Hurts-d togloson zaluugiin talaar asuuh gesiimaa. jinhene mongol torhtei saihan zaluu sanagdsan shu, haanas olj togluulsan be?? umnu ni arj bgaagui.

bas dendev ih huurhuun. mash sain togloson. ene kinog chimej bgaa gol dur gej bodoj bgaa.

Bas shirtene gedgiig Suld ch uzuulj uguh yumaa, suldiin eejid togloson emegetei bas ih huurhuuun, neg tiim bayan ailiin erh avgain dur yag monoo mon. geed l bicheed bval dur bolgon ooriin ontslogiig haruulsan.

tanid amjilt husye

ZAYA said...

Олон гоё дүрүүд гарсан. Гэхдээ Дэндэв хамгийн ганган дүр.

A.Амарсайхан said...

Гэцод:
Дэндэв тэр дуугаа над руу мэйлднэ гэсэн. Клипгүй байгаа, аудиогоор нь нийтэлнэ ээ

Анонимд:
60 ангитай кино

Очид:
Их баярлалаа. Судалгаа гарсан байна лээ. Орон нутгийн үзэгчид 100 хувь, нийслэлийнхэн 70-80 хувь үзэж байгаа гэсэн.

Заяад:
Дэндэвийн дүр жүжигчин, найруулагчаас их чадвар шаардах дүр. Найруулагч маань сонголтоо маш сайн хийж чадсан. Жүжигчин ч сайн тоглосон.

Getso said...

Өчигдөх автобусанд явж байна лээ. Дэндэвийн дуу. Дэндэв минь хурдан мэйлддэг юм шүү.

muugii said...

amarsaihand bayarlalaa setgegdel bichsen hun buriig hundetgsej hariu ugsun ni saihan bna shuu. mash goe kino manai ger bul nas huis hargalzahgui uzej bna. Suld dendev suldiin eej hurts bas tuvshingiin ehneriin dur tuya geed bugd ih chuhal ali neg ni bhgui bol utgagui gemeer ch yumshig yaj ingej goe gargaj chadvaa

A.Амарсайхан said...

Гэцод:
Одоо болтол байдаггүй дээ, улаан туг гэж

Мөөгийд:
Урам өгсөнд баярлалаа

Anonymous said...

сайнуу

энэ кино их таалагдаж байгаа шүү, шөнөжин сууж 30 ангийг нь үзчээд үүрээр Дэндэвийг зүүдэлж унтлаа шдэ. хэхэ

энэ киног үзээд эх орноо алтай нутгаа зөндөө санасан.Баярлалаа

аа бас нэг "асуудал" байнаа..юу өнөө юу...дугаар ангийн байлдагч Дэндэвт захиа бичиж болохуу, Бас Хурцад...

Ms.AmY said...

ёстой гоё сонирхолтой кино байлээ. Манай гэрийхэн лав салахаа больцон. Тэхдээ надаа лав жүжиглэж байгаа нь жоохон тиймэрхүү юм шиг санагдаад байгаа хэхэ...

A.Амарсайхан said...

Анонимд:
Захидал бичээд үзэхгүй юу даа хө. 013 дугаар ангийн музьейн үзмэр ч болчих юм билүү? Хэ хэ

Эми хатагтайд:
Хүн хүний санаа өөр дөө. Гэхдээ гадаад орнуудад маш олон хүний хүчээр, ихээхэн хөрөнгө зарцуулж хийдэг ажлыг цөөхөн хүн амжуулсан юм шүү дээ. Бүрэн хэмжээний уран сайхны кино зураг авч байгаа баг өдөрт нэг л сцена авдаг бол энд өдөрт 10-ын зураг авалтыг хийж байсан юм шүү.

Anonymous said...

Sain bna uu?Saya said kinonii uran buteelchdiig shagnasan.Tanid bayar hurgye!Shagnuulsan humuusiin neren Dund Khurtad toglodog zaluugiin l ner bsangui yagaad shagnaagui yum be?Bas gaduur bolon oor situudaar ene zaluug nas barsan gesen shum yavaad bh yum unen yum uu helj ogooch.

A.Амарсайхан said...

Анонимд:
Баярлалаа.

Манай Хурц мөнхрөх юм байлгүй дээ. /Бид киноных нь нэрээр дуудаад сурчихсан. Жинхэнэ нэрийг нь бараг л мэдэхгүй шахам/ Амьд сэрүүн ажлаа хийгээд явж байгаа. Зураг авалтын явцад олгойны хагалгаанд орсон. Залуу хүн болохоор дороо эдгээд зураг авалтад саад гараагүй.

Шагналын тухайд гэвэл кинонд маань 60 гаруй хүний хүчин зүтгэл орсон. Эхний ээлжийн 20 гаран хүнийг БХЯ шагнаж байгаа юм. Дараагийн ээлжийг Зэвсэгт хүчний жанжин штаб шагнах юм гэсэн.

Манай зөвлөх найруулагч Б.Жаргал, Хурцад тоглосон Мөнхбатаас эхлээд олон уран бүтээлчид цоолох гээд энгэрээ бэлдэж байгаа.

Anonymous said...

Ee ashgui Dee .Humuus neeree aimaar tsuurah yumaa.Amid mend bgaag sonsood Sanaa amarlaa.Ner shigee monkhroh yum bna.

Anonymous said...

сонирхолтой зохиолтой, гол дүрүүд сайн жүжиглэлтэй кино болжээ. харин кинон дээр гарч байгаа цаг хугацаа нь заримдаа зөрөөд байх юм. шөнө гэхээр өдөр ч юм шиг, олон хоног өнгөрч дээ гэж бодохоор өнгөрөөгүй ч юм шиг их л яруу сандруу хийсэн кино шиг санагдаад байна.

www.gegeen.com said...

hehe, bloggeruud dundaa aldartai yumaa, barag utasnii lavlahuudad burtgel ni baijiidag duuldaad baishw hooyo. blog bolgon deer l tusgai salaa, amaraa ah, aldart blogger gee l manargaad, manduulaad, magtuulaad yavahiimaa. hodolmorch, aviyaslag ulsuudtai tulj ajillaj uzhiinsaan hehhe

A.Амарсайхан said...

Анонимд:
Ньюс.МН дээр гарсан мэдээнд нэг хариуцлагагүй этгээд сэтгэгдэл үлдээхдээ тоглоом шоглоом хийж ийм мэдээлэл оруулснаас болоод цуурхал тарсан бололтой юм билээ. Манайхан ярьж байна лээ.

Анонимд:
Цөөн хүн шахуу хугацаанд хийсэн кино. Гаднын ийм төрлийн киног бодвол бараг л 5 дахин бага хүн хүч оролцсон.

Гэгээнд:
Магтсанд баярлалаа. Тэгж байгаад онгируулчихав аа

gg said...

Цэргүүд амралтын өрөөнд телевизээр боксын тэмцээн үзэж сууна.
Дэндэв:
- Энэ зодоончингууд чинь хэдэн гартай байдаг юм бэ?
Сүлд:
- Маанаг минь, хоёр л байхгүй яахав дээ.
...Дэндэв:
- Тэгвэл энэ тайлбарлагч нь яагаад хойт гарын цохилт, урд гарын хамгаалалт гэж яриад байгаа юм бэ? Адгуус чинь л хойт хөлөөрөө өшиглөдөг, тийрдэг, урд хөлөөрөө тавардаг, цавчдагийг ядаж мэддэггүй юм байх даа.

gg said...

Буудлагын хичээл дээр:
- Байлдагч Дэндэв!
- Би.
- Автоматаа цэвэрлэхдээ юунаас эхлэх хэрэгтэй вэ?
- Эрхэм Ахлах түрүүчид илтгэе!
...- Илтгэ!
- Дугаарыг нь харахаас.
- Яагаад?
- Андуураад бусдын автоматыг цэвэрлэчихгүйн тулд...

gg said...

Хурц захирагч салаагаа сургуулийн талбайд жагсаагаад,
- Хөнгөн хөгжимд дуртай нь урагшаа гурав алхаад! гэж тушаавал Дэндэв, Сүлд хоёр жагсаалаас гарав.
- Манай анги төгөлдөр хуур хөгжимтэй болсон, соёлын танхим руу зөөж оруул!

Ms.AmY said...

Ммм... орой болгон хүлээн хүлээн байж үзчээд муу гэсэн нь буруу юм байна аа. /хүлцэл өчив/

Ийм монгол кинонууд дахиад зөндөө гарвал бүүр гоё... тэгвэл нөгөө залхуутай солонгос кинонуудаа давтан давтан үзэхгүй болох юм шд.

Үндэсний үйлдвэрлэл ээ ... гэж :P

Rhea said...

Ёстой хөөрхөн кино болсон. би ч таны кинонуудын ээжийн дүр, захиралын дүрүүдэд дуртай болоод байнаа.

Хэцүү ангийн захирал их сайн тоглосон санагдаад байдын. Тусгай салааны Сүлдийн ээж их хөөрхөөн, гэр бүлийн орчин, зөв харьцааг эндээс л олж хармаар.
ер нь л хүнд авах юмтай, бодох юмтай үлдээдэг кино хийгээд байгаад баярлалаа. орчин үеийн хүүхдүүдэд сайнаар нөлөөлж байгаа байхаа.
харин нэг л юм сайн таалагдкуйн. миний хувийн бодол шүү. эмэгтэйчүүд нь эрчүүд рүүгээ арай л шударгаар дайраад, эргүүлээд байсан. та яагаад ингэж зохиолдоо оруулсан бэ?

Э. Баярсайхан said...

Блог млог коомэнт гээд хотын та нар ч хэл хугалчихмаар гадаадаар их ярих юм аа.
Ээ чи 4-р анги төгссөн чинь үнэн юм уу? Ингэж алдаатай бичиж байж яаж хайрын блог бичнэ ээ?

гэх мэт санаануудыг чинь анзаарсан шүү. Баярлалаа.

Манай хүүхдүүд дандаа цэрэг болж тоглодог болсон шүү.

A.Амарсайхан said...

Жи, жи-д:
Хэ хэ

Мисс Эмид:
Баярлалаа. Үндэсний үйлдвэрлэлийг дэмжсэнд

Рийд:
Баярлалаа. Энэ тал дээр олон хүн шүүмж хэлсэн. Би эргээд хартал ийм байдал руу яалт ч үгүй хальт гишгэчихсэн байгаа юм. Хурц өөрөө охид бүсгүйчүүдтэй харьцахдаа маруухан, тэгээд гуч гарчихсан хүн болохоор эв хавгүй. Нансал л эргүүлэхгүй бол үг дуугарч өгөхгүй хүн гэдэг талаасаа тийм дурлал орчихсон. Сүлдийн тухайд Номин "үгүй" гээд уулзахгүй болчихвол киноны өрнөл байхгүй болчих гээд, хажуугаар нь Туяа "гал" учраас дундуур нь ороод хамаг үгийг нь хэлүүлээд явуулчихъя гэж анхандаа тооцчихсон. Гэтэл бүсгүйчүүд маань их л амархан эрчүүдийнхээ уурганд орчихсон болоод харагдчихлаа. Энэ алдаанаасаа насан туршдаа мартахааргүй сургамж авлаа. Үйл явдлыг өрнөлтэй, үзэгчдийг дэврүүн зүйлээр татах гээд хэт их яарчихсан болж таараад байна даа. Туяаг дурлуулахгүй, Тамирыг нөхрийгөө зовоосон балай хүүхэн гэж зүгээр л үзэн ядаад, албаар өвчинг нь хөдөлгөх гээд зөрүүдлээд байгаа байдлаар хийх байж. Тамирыг харахаараа л албаар Түвшинг налаад авдаг. Боль гэхээр үгэнд орохгүй байгаа байдлаар бичих байж дээ гээд л бодоод л суугаад байгаа даа

A.Амарсайхан said...

Баярсайханд:
Баярлалаа. Харин миний дүүгийн 5 настай хүү дууг нь дуулаад, Сүлд Номин хоёр уулзах уу? гэж асуугаад байгаа

Алтанхүү said...

Кино таалагдсан Орой бүр л хүлээн байж үзлээ Харин элдэв реклам сурталчилгаа нь арай хэтрүүлчихсэн байна лээ Хаа сайгүй Хас банк, Био жүүс харагдаад хэцүү байна лээ Ядаж байхад Тогтох авгайтайгаа банк руу орохдоо хүртэл гартаа Био жүүс барьчихсан ч байх даа яахав дээ Хэ хэ хэ Найруулагч нь л ивээн тэтгэгчиддээ тэгж талархлаа илэрхийлсэн байх л даа

dbddbd said...

Mash saikhan kino, bas saikhan duu shuu. Sonsohoor l setgel devreed saikhan boldiin. Amraa ahaa tand amjilt husye. BAS SHINE ONII MEND HURGEYE.

Rodriguesahxh said...

Болдогсон бол цэрэгт явмаар санагдчихлаа

 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates