Monday, June 7, 2010

Манай хөрш шувууд

Манай байрны тагтан дээр зөндөө хог байдаг. Хуучин ширээ, Богд хааны үеийн угаалтуур зэргийг гаргаад хаячих гэхээр болдоггүй юм. Учир юу гэвэл энэ бүхний доогуур "улаан хошуут" хэмээн хөдөөгийнхөн нэрлэдэг нэгэн зүйл шувуу ирж өндөглөдөг. /Улаан хошуутын ШУ-ны нэрийг хэлж өгөх судлаач байвал сэтгэгдэл бичээрэй/ Ноднин яагаад ч юм алга болчихсон. Энэ жил хогоо гаргаж хаяхаас даа гэж бодож байсан чинь дахиад өндөглөжээ. Дөрвийн дөрвөн бяцхан шувуухай манай тагтан дээр төрж, өсч бойжоод цэлмэг тэнгэртээ дүүлэн ниссээр одлоо доо.
Ингээд хөрш шувуудын гэрэл зургаас толилуулъя. Энэ гэрэл зураг, бяцхан кино бол 12 настай мэргэжлийн шахуу гэрэл зурагчин, зураглаач А.Бямбажаргал, А.Бямбасайхан нарын уран бүтээл болой.


Шувууны гэр бүл хажуугийн байрны орой дээр очоод байгаа нь.


"Үүрнээс ниссэн шувуухай шиг" гээд дуулдаг даа. Түүн шиг манай хөрш шувуухайнууд үүрнээсээ нислээ дээ. Тэднийг хорвоогийн гэрэл гэгээтэй амьдрал хүлээж байгаа. Удахгүй гэр бүлтэй болоод, өөр хэн нэгний тагтан дээр үүрээ засаад өндөглөнө. Би нэг л зүйлд санаа зовоод байгаа. Дэгдээхэйнүүдэд бид ямар ч гэм хийгээгүй болохоор "Хүн гэдэг чинь бидний нөхөр" гээд итгэчихсэн явж байгаад сахилгагүй хүүхдэд баригдчих вий дээ.




Анхандаа нэг иймэрхүү л ангалзсан юмнууд байлаа шүү дээ. Хар үүрээд чарлалдаад л намайг сэрээнэ. "Амараа босоорой. Тусгай салаагаа бичээрэй" гээд байх шиг. Би юун сэрэх манатай өглөө 4 цагаас унтах гэж хэвтсэн хүн шүү дээ.




Эгдүүтэй хогнууд шүү. Нэг мэдсэн чинь л өсөж том болоод дэнхийсэн том юмнууд болчихсон. Ээжээсээ ч том.

Ээж их хөдөлмөрч. Хажуугийн байшингийн дээвэр дээрээс өт түүж ирээд байдаг юм. Бас "Кемпинский"-н өмнөх цэцэрлэгийн модны өтийг ч түүгээд байх шиг.


Бяруу шиг том дөрвөн дэгдээхэй, ээжийнхээ авчрах хоолыг хүлээгээд л суугаад байна шүү дээ. Хуулийн сургууль төгсчихөөд ТҮЦ-ийн худалдагч хийхгүй гэж гүрийгээд, 25 нас хүрчихсэн хэрнээ ээж, ааваараа тэжээлгээд, хэнэг ч үгүй суугаад буй "дээд боловсролтонгууд" шиг.


Их хэрэгт дуртай. Манай байшингийн үүдэнд тэврэлдэн суух хосуудыг их харна аа, бас.


Үүрнээсээ анх гарч ирсэн баатар эр. Надаас огт үргэхгүй байхаар нь ойртсон чинь, энэ угаалтуур доогуураа ороод нуугдмар аядсан. Тэгснээ доод айлын тагтан дээр буугаад. Дараа нь ээжийгээ дагаад хажуугийн байшин дээр гарчихаад буцаад ирсэн.


Ээж нь эвэр дүүрэн өвс, ам дүүрэн өттэй ирээд байгаа нь.


Энэ видео дээр хүү нь ээжээсээ "Хоол аваад ирээч. Надад яагаад хоол өгөхгүй байна аа. Би нисэхгүй ээ. Яагаад ч нисэхгүй" гээд залхуураад байх шигээ. Энэ дэгдээхэй нэг бол их залхуу үгүй бол их аймхай эр байгаа юм.

Бараг л хоосорчихсон үүр. Гурван ах айлын охин харах гээд, үдэшлэг цэнгүүн хэсээд, нисээд явчихсан


Ээж нь ч юм уу, аав нь ч юм уу ирээд байгаа нь. Ээж авгай нь миний хоёр хүүгээс их үргэнэ ээ. Маягтай гэдэг нь.

Хамгийн залхуу ганц чинь энэ шүү дээ. Хөөрхий дөө. Гурван ах нь /магадгүй дүү нар нь/ нисээд явчихсан болохоор их уйтгартай байгаа юм аа. За нэг иймэрхүү байдлаар миний РС-нд шинэ бүтээл "Тусгай салаа" минь төрж байх хооронд, манай тагтан дээр шинэ шувууд ертөнцөд төрж, өсөж бойжоод, үүрээ орхин алсын алсад нисэн одлоо доо. Их билэг дэмбэрэлтэй гэж баярлаж байна даа.

26 comments:

tse said...

Buh talaaraa buyantai hun shuu

Tsatsral said...

Huu nariinh n neriig medchihlee! :-)

SL said...

Зуслангийн маань байрны дээвэрт 2 ч айл байдын. Нэг талд нь улаан хошуут, нөгөө талд нь тагтаа.... шулганалдаад харин ч нэг чимээтэй дээ. Санаа сэтгэл сайхан үед бол хичнээн уянгалаг, хөгжилтэй... харин эсрэгээрээ үед бол жаахан хэцүү....

Миний блог said...

ийм нэртэй шувуу юм байна. Улаанхушуут жунгаа- Pyrrhocorax pyrrhocorax – Red billed Chough

http://mongolbirdwatchclub.blogspot.com/2008/12/blog-post_15.html

A.Амарсайхан said...

Цэ-д:
Хэ хэ. Хөөгөөд явуулалтай биш дээ.

Цацралд:
Тийм ээ. Хоёр хүү маань. Удахгүй дизайнер болох байх. РС дээр надад заагаад байгаа шүү дээ

Синглд:
Надад ууртай байх зав байгаагүй болохоор мэдэрсэнгүй. Хэ хэ

Лхагвасүрэнд:
Жунгаа байхдаа яахав дээ. Би чинь дөрвөн хужааг өсгөж өндийлгөөд явуулчихсан хэрэг үү?

Миний блог said...

Бага байхад энэ шувуунд тун дургүй байж билээ. Муухай хар өнгөтэй улаан хошуутай жунгаа нэртэй шувуу гээд л... Хөөрхий амьдрах гэж л байгаа амьтад юм даа. Харин ангаахайнх нь хошуу улаан биш байдаг юм байна гэдгийг таны зургуудаас л мэдэж авлаа. ХЭХЭХЭ Та харин өөрийн мэдэлгүй 4н жунгаа тэжээж өсгөж дээ :)

Unknown said...

Намайг жаахан байхад манай тагтан дээр тагтаа үүрээ зассан байж билээ. Сүүлд өөрсдөө алга болцгоосон доо. Тагтан дээр хураасан хуучин муу тавилгануудын хооронд хөндий зайнд жигүүртэнүүд үүрээ засаад өрхөө татдаг юм байна лээ.

A.Амарсайхан said...

Лхагвасүрэнд:
Хүний ч бай, өөрийн ч бай үр зулзагануудыг өсгөөд өгнө гэдэг том буян байх өө. Хөөлхийс. Хэ хэ. Гэхдээ манай монгол цусны жунгаанууд байх өө. Үг дуу нь часхийгээд нэг л бяртай

Мэндээд:
Харин тийм ээ хөөрхий. Оросууд их үүр хийж тавьдаг юм билээ. Үүрлэх газар олдохгүй зовдгийг нь мэддэг юм байна шүү дээ. Ер нь л байшингуудын дээвэр дээр шувуунд зориулж үүр хийх хөдөлгөөн өрнүүлж, СӨХ-үүдэд суугчдаас санал оруулбал таарах юм байна

Дэндэв said...

Аяа хөөрхий алдрай мину зэ
Амар орчлонгийн эргэлтээ гэж...
Аав ээж нь нэгэн цагт бас л ингээд үүрнээсээ ниссэн байх даа ...

Hawk said...

аймар ч юм шиг, хөөрхөн ч юм шиг эвгүй л юм даа энэ амьтан чинь.

A.Амарсайхан said...

Дэндэвт:
Тийм дээ. Энэ үүрнээс нисчихээд, буцаж ирээд үр хүүхдээ гаргаж ч байгаа юм билүү, хэн мэдлээ

Хаукт:
Мэргэжлийн хяналтынхан бол нэг дэгдээхэйд оногдох ам дөрвөлжин талбайн хэмжээ дутуу байна, аймаар нөхцөлд үр зулзага өсч бойжиж байна гээд акт тавих л байх даа

Чепак said...

Турлиах гдг дээ. дуу нь нээх тийм шаагиж шуугисан болохоор нь жунгаа гсн байж магадгүй. Хавар хамгийн эхэнд ирдэг шувуу гээд л өдаг санагдаад байхын хэхэхэ

soulmate said...

хөөрхөн юмаа... шувуу ч, "мэргэжлийн шахуу" уран бүтээлчид ч :)

Arsun said...

Аавынхаа толгой дээр цахиур хагалах хүүд үү. Хөөрхөн юмаа.

A.Амарсайхан said...

Чепакт:
Турлиах гэдэг чинь энэ юм уу? Хүүхдийн ном зохиолд их гардаг байсан юм. Жижигхэн хар шувууны зураг байдаг байсан санагдана.

Сөүлмэйтэд:
Тийм ээ. Миний шувууд, бас хоёр хүү минь хөөрхөн шүү. Аавдаа их тус болдог юм. Фотошоп дээр номын чимэг зургийн суурь өнгө тавиад өгчихнө.

Арсунд:
Мэргэжлийн шахуу гээд арай ч хэтрүү магтчихаж уу даа. Хөөрхий минь хүүхдийнхээ сэтгэлгээгээр юм хийгээд л байдаг даа

Tsolmon said...

Зургуудаа ёстой л мэргэжлийн авчээ.

A.Амарсайхан said...

Цолмонд:
Зургийг хөөрхөн авчихдаг болсон. Одооны хүүхдүүд техник талын сэтгэлгээ нь сүрхий юм аа. Их хурдтай юм

Bold said...

Амарын блогийн зочид Амарсайханыг бас их сонирхдог болтой юм байхчив. Амараа ч өөрөө сонирхлын объект болж байгаа юм байна даа.

A.Амарсайхан said...

Болдод:
Обжект, сабжект биш хүн. Махан бодьгал. Өөх жаахан ихтэй байж магадгүй

Witness said...

Турлиах, жунгаа хоёр хоёулаа хэрээний (Corvidae) овогт хамаарах боловч өөр төрлийн шувуу. Турлиах нь хэрээний буюу Corvus төрөлд хамаардаг бол улаанхошуут жунгаа нь жунгааны буюу Pyrrhocorax төрөлд хамаарна. Наад шувуу чинь бол улаанхошуут жунгаа гэдэг нь байна даа. Дашрамд сонирхуулахад шаазгай ч бас хэрээний овогт хамаардаг шүү.

A.Амарсайхан said...

Гэрчид:
Баярлалаа. Сонирхолтой хэрэгтэй мэдээлэл байна. Шаазгай хэрээ хоёр нэг овгийнх гэдгийг дуулах сонин байна

NJ said...

Яалтчгүй нэрийг нь жунгаа гэдиймаа, эргэлзэх хэрэггүй.

"Толгойноос сүүлийн үзуүр хүртэл хагас метр урт биетэй, бараан зүстэй, улаан хушуутай шувуу юм. Манай орны уулархаг болон тал хээрийн бүс нутагт бий. Өвлийн эхэн сард идэш хийж байгаа хот айлын гадуур, мөн малын сэг хавиар шаагиж шуугин хоол эрэн бэдэрч явдаг шувууг дуугарах дууны байдлаар нь жунгаа хэмээн нэрлэдэг болсон байж мэднэ.

Голдуу хорхой шавьжаар хооллоно. Мөн ургамлын үр, жимс иддэг байна. Манай орны зарим нутагт түүнийг хушууны нь өнгөөр "Улаан хушуут" гэж нэрлэдэг."

A.Амарсайхан said...

НЖ-д:
Уртаашаа хагас метр гэдэг худлаа. Их сунгаад 30 см л байгаа. Мэдээлэл өгсөнд баярлалаа

Anonymous said...

би энэ шувуунд дургүйээ. Зун амралтаар сайхан унтаж байхад манай зуслангын тагтан дээр, яг толгой дээр л өглөө болохоор гуаглаад байдаг байсан. тэгээл орой болохоор бас ирчээл хоорондоо их л олон юм ярьдаг байсан. надад лав залхмаар байсан. тэгээд ч хэрээ гэдэг утгаар нь жаал дургүй байсан болохоороо хөөсөн чинь явахгүй эргэж хургаад л байсан.

human touch said...

Олноороо уурлэчихээд шаагиж шуугиад естой залхааж бнаа. Болдог бол нуучихмээр бна.

A.Амарсайхан said...

Манай тагтан дээр нэг гэр бүл байсан болохоор зугаатай байж. Олуулаа бол нээрээ л залхааж мэдэхээр хахирган дуутай шувуу шүү

 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates