Monday, May 31, 2010

ТУСГАЙ САЛАА-ны ЗУРАГ АВАЛТЫН НЭЭЛТ БОЛЛОО

Цэрэгт "алба хаасан" гэрэл зургуудыг минь болгооно уу?

Миний бие “Тусгай салаа” 70 ангит шинэ киноны зохиолыг бичиж дуусгаад байна. 5 дугаар сарын 8-нд зураг авалт эхэлсэн, 29-нд Энхийг сахиулагчдын баярын өдрөөр Сүхийн талбайд киноны зураг авалтын нээлт боллоо. 2010 оны 9 дүгээр сарын сүүлчээс МҮОНТВ-ийн дэлгэцэнд гаргана гэсэн төлөвлөгөөтэй байгаа.


Өнгөрсөн оны 11 дүгээр сарын үед ээлжит олон ангит киног цэрэг эх орны сэдвээр хийнэ гэсэн шийдийг МҮОНТВ-ийн захирал, киноны ерөнхий продюссер Ц.Оюундарь гаргасан. Тэр үеэс шинэ зохиолын судалгаа эхэлсэн. Цэргийн хүмүүстэй уулзаж ярилцаж, цэрэг армитай холбоотой ном, гарын авлага, дүрэм журмыг уншаад унтахаа байсан даа.

013 дугаар ангийн цэргийн хуаранд байлдагч нарын дунд амьдарч, судалгаа хийж байж, зохиолын санаагаа олж авсан. Цэргүүдийн дунд нь амьдраад, энгийн яриа өрнүүлж их олон зүйлийг олж сонссон. Офицеруудаас ч их юм мэдэж авсан. Киноны олон үйл явдлыг бодит амьдралаас ургуулан бичсэн. Үйл явдал төдийгүй зарим дурлал нь хүртэл амьдрал дээр тохиолдсон дурлалын түүхээс сэдэвлэсэн. 013 дугаар ангийн захирагч, хурандаа Д.Төмөрбаатар, ангийн захирагчийн орлогч, дэд хурандаа Ж.Даваарагчаа, дэд хурандаа Ч.Алтангэрэл болон ангийн нийт бие бүрэлдэхүүнд баярласнаа илэрхийлье.


Элитийн батальоны 30 километрийн маршид оролцсон. Дэд хурандаа Гантөмөр, ахмад Даваа-Очир нараас тусгайгийнхны тухай нарийн ширийн зүйл олныг тэмдэглэж авсан даа.

3, 4 дэх гэрэл зургийг МонЦаМэ агентлагийн П.Төгөлдөр

Эхэн үедээ “Хэцүү анги” киногоо үргэлжлүүлээд, Тэмүүн, Билгүүн, Дөлгөөн гурвыг цэрэгт явуулж, үйл явдлыг цааш өрнүүлье гэсэн санааг би гаргаж байсан. Гэвч найруулагч маань энэ жилдээ хэрэггүй байх, яваандаа л “Хэцүү анги-2”-ыг хийе гэсэн юм.

Зохиолоо бичихийн тулд “Монгол улсын цэргийн дүрмүүд”, “Цэргийн албыг зохион байгуулах заавар” гэсэн хоёр шар номыг бараг л цээжлэх дөхлөө. Цэрэгт явагддаг хичээлүүдтэй маш сайн танилцлаа. АК, СКС, СВД гэх мэтийн буунуудыг судаллаа, буу сонирхдог байсан минь их хэрэг боллоо. Бусад олон заавар дүрмүүдийг судаллаа.

Зэвсэгт хүчний Жанжин штабын Иргэн цэргийн харилцааны хэлтсийн дарга, хурандаа Ц.Цэвээнсүрэн, БЗД-ийн цэргийн хэлтсийн дарга, Л.Раднаасэд, 013 ангийн нэгдүгээр ротын захирагч, ахлах дэслэгч З.Энхбаяр, жагсаалын дарга, дэд ахлагч Б.Ариундэлгэр нартай утсаа улайдтал ярьж зөвлөгөө авч байсан. Харин миний үед цэрэгжилтийн хичээлийг маш сайн ордог байж дээ гэж бодогдож байна шүү.

“Тусгай салаа” киноны ерөнхий найруулагчаар “Цэрэг эрс”, “Охидын салаа” зэрэг хэд хэдэн цэргийн реалити шоуг найруулсан МҮОНТВ-ийн найруулагч Ж.Батбаяр, зөвлөх найруулагчаар Соёлын гавьяат зүтгэлтэн найруулагч Будын Жаргал гуай ажиллаж байна. Жаргал гуай бол МҮОНТВ-ийн алтан фондод хадгалагдаж буй олон теле жүжиг, цувралуудыг хийсэн, бурхан найруулагч гэж хэлж болох хүн дээ. Ерөнхий редактороор “Хэцүү анги”-ийн ерөнхий редактор Д.Эрдэнэцэцэг, ерөнхий зураглаачаар мөн л өмнөх киноны ерөнхий зураглаач Ж.Нямсүх, хөгжмийн зохиолчоор Аранзаа /Б.Бат-Эрдэнэ/ нар ажиллаж байгаа. Ерөнхийдөө өмнөх кинонд туршлагажсан баг ажиллаж байгаа гэж хэлж болно.

Дүрүүдэд гавьяат жүжигчин Б.Тунгалаг, жүжигчин Г.Золбоот болоод залуу жүжигчид тоглож байгаа. Түрүүчийн кино маань олон залуу жүжигчдийг гаргаж ирсэн. Энэ кинонд ч бас энэ үйл явдал давтагдаж таарна. Үүнд итгэлтэй байгаа шүү. За ингээд маш олон гэрэл зургууд байгаа. Үргэлжлүүлээд та бүхэнд үзүүлнэ ээ.

41 comments:

Миний блог said...

Өмнөхөөсөө дутахгүй сайхан кино болох байх. Амжилт хүсье. Гадаадад байгаа хүмүүст тухай бүрд нь үзүүлэх арга бодоорой. :)

Anonymous said...

ээээ Золбоотоос өөр хүн болоогүй юм уу, Золбоотыг харахаар нэххх худлаа жүжигчин санагдаад байдын, худлаа хичээгээд байгаа нь мэдэгдээд ядаргаатай

Arsun said...

Амжилт хүсье.

A.Амарсайхан said...

Лхагвасүрэнд:
Баярлалаа. Сайтад тавиад гаргах байлгүй дээ.

Анонимд:
Золбоотын хувьд сайн жүжигчин. Чамтай санал нийлэхгүй байна. Туслах дүрийн дэд хурандаад сайн тоглож байгаа. Гол дүрүүдэд дандаа залуучууд явж байгаа.

A.Амарсайхан said...

Арсунд:
Баярлалаа. Ерөөл бат орших болтугай

ghgh said...

Saihan kino garah bololtoidog.

Дэндэв said...

Агаа ч мундаг офицер болжээ. хэхэ.
Тань шиг ингээд ч болов нэг алба хааж үзэх юмсан.

A.Амарсайхан said...

Тошилд:
Зураг авалт дундаа орж байна. Очоод дүрсүүдээ үзэж байгаа. Үзэгчдэд хүрнэ байх гэж найдаж байгаа.

Дэндэвт:
Шууд л дэд хурандаа болсон доо. Сразу майор гэдэг шиг. Намайг алба хаасанд тооцно гэж дарга нар айлдсан

ЗОРИГТ8 said...

зохиолын судалгаа хэрхэн хийгддэгийг л ойлголоо

Unknown said...

За амжилт хүсье.

Anonymous said...

Hehe. Za amjilt husii Amraa ahaa. Neg ergej ochnoo. Ta bas tend bairlaad bgaa yu? Zurag ni hezee duusah yum shig bna? DUushaas ni omno ochchihmoor bnaa hehe. Anhaa-gaas

peakfinder said...

Duremt huvcas saihan zohijee. Uran buteeliin ondor amjilt huseye.

A.Амарсайхан said...

Зоригтод:
Социологийн судалгаанд дөхөж очно шүү. Гэхдээ зарчмын хувьд өөр. Зохиолч үзэгчдэд таашаал төрүүлэх, бас тэдний сэтгэлийг хөдөлгөх, уур эгдүүцлийг хүргэх, баярлуулж инээлгэх баримтуудыг мэдэрч түүвэрлэхийг оролддог. Социологч захиалагчийн өгсөн өгөгдлийн дагуу яг таг баримт цуглуулдаг

Мэндээд:
Баярлалаа

Анхаад:
За гэдсээ бэлдээд хүлээж байя. Боодогтой очоорой

Гэхдээ би 1, 2 дугаар сард байрлаад өнгөрчихсөн. Нөхөж эргэх болно доо. Одоо киноны зургийн баг, жүжигчид байрлаж байгаа

A.Амарсайхан said...

Пийкфиндерт:
Уул нь дэд хурандаа л харагдаад байгаа юм хэ хэ. Даанч офицер хувцасны дотуур нь өмсдөг ноосон цамцыг нь дутуу өмсөж, дарга нараас сануулга авсан.

Баярлалаа.

Болорхон said...

Та нээрээ өөртөө ямар ч зав өгөхгүй байгаа болтой юмаа. Уран бүтээлийн төлөө шаргуу хөдөлмөрч зангаас тань суралцах юмсан... Шинэ кинонд амжилт хүсье.

ZAYA said...

Та өөрөө Генералын дүрд тоглооч, тохирох юм шиг санагдлаа.
9 сарын сүүл шүү, хүлээж байя.
Амжилт хүсье.

A.Амарсайхан said...

Болорхонд:
Би чинь залхуу гэдэг ангиллын хүн шүү дээ. РС-ний өмнө зүгээр сууж байдаг. Эхнэртээ бууз чимхэж өгдөггүй. Цай уусан аягаа хураадаггүй. Гэрээ нэг удаа соруулчихдаггүй. Хэ хэ

Заяад:
Генерал ахдах байх аа. Хэ хэ.

Баярлалаа

Unknown said...

Гоёо кино гарахнээ амжилт

Badman said...

Амжилт хүсье

A.Амарсайхан said...

Үлэмжид:
Тэгж найдаж байгаа. Баярлалаа.

Бэдмэнд:
Ерөөл бат орших болтугай

Anhaa said...

Hooh boodog uu? Arai diilkuu bhaa. Arai ch gj yor ni diilkuu bh hehe. Gehdee yaaj gar hooson ochihiv hehe. Tsoogii egchtei yarisan. Amarch bgaam blee tee. Bi bas ene jil 11ee togsono, elseltiin yoronhii shalgalt ogno. Ajil ih bna shvv. Huuhdiin bayr jinhene tam shig blaa hehe. Bodood bhad tom boloh husel algaa hehe. Omnoh amidralaa harahad buh moch uyuud dahin davtashgui gaihamshigtai bjee. Butsaad huuhed bolmoor bna. Tom hunii amidral gdg unen hetsuu baingiin asuudal, adal yavdal geel xexe. Gehde eodoo butsaaj boloh bish, uragshaa l yavna daa

Tsolmon said...

Goyo kino garah bha. Uzeh tsag zawaa beldeed l huleej baiya. Amjilt husye. Ta bol erunhiiduu ajliinhaa ard garchihsan yum bna sh de.
Daraagiin ajild tani ch amjilt!

A.Амарсайхан said...

Анхаад:
Худлаа тоглосон юм аа. Яалаа гэж чамаас боодог хүлээх вэ. Нэг ширхэг Чупа Чубстай ирэхэд л болоо. Би иштэй чихэр хүлхэх дуртай.

Цолмонд:
Тийм дээ. Миний ажил дуусчихаад. Өөр номнуудын ажилд дарагдаад л сууж байна. Бас баримтат кино хийж байна.

Баярлалаа.

Anhaa said...

Arai ch chups-hantai ochkuu shvv xexe. Za amjilt husey

Оогий said...

танд улам улам их амжилт хүсье.

Оогий said...

Unexeer mundag xudulmurch yumaa

A.Амарсайхан said...

Анхаад:
Хэ хэ. Чупа чупсаас арай том юм хүлээж байхаас

Оогийд:
Магтсанд баярлалаа. Ерөөл бат орших болтугай

Pearle Deppsu said...

Ай базарваань

Gantulga T. T./T.Т.Гантулга/ said...

Хантаазтай, СВД (Шилдэг 10 Мэргэн буучийн бууны жагсаалтанд зоолттой байдаг юм)-тэй зураг сүртэй, гоё зураг байна. Дүрэмт хувцас дээр өмссөн бол бүр хүн андуурмаар харагдах байх даа.

Залуусын цэргийн талаар сөрөг бодол/хандлагыг өөрчлөх нь дээ, ирэх жилээс ажил, сургуулиас илүүтэйгээр хүмүүс цэрэгт явдаг болгох гэсэн санаа бий юу?

A.Амарсайхан said...

Дэрсүд:
Орчуулаад өгөөч. Гадаад хэл ойлгохгүй юм аа

Гантулгад:
Өвөл 16 хэмийн хүйтэнд нүцгэлээд дүрэмт хувцас өмсөх гэснээ залхуурчихсан юм аа. Гайгүй дулаахан өдөр байсан. Дөрвөн америк хөлдөж үхэх шахсан.

Цэргийн талаарх бодол төдийгүй Эх орноо гэсэн үзэл нь шал өөр болно

Д.Нямдорж said...

Цэргийн газар хүүхэд насаа өнгөрөөсөн дөө. Цэргийн амьдралыг гадарладгын хувьд кинонд хальт төрхөө үлдээчүүл сайхан л байна Амараа ахаа. хэ хэ хэ

Мика /美香/ said...

Энэ тусгайгын хувцас ёстой зохихгүймаа. хэхэ
Кино хорхой хүргэж байна шүү.

A.Амарсайхан said...

Нямдоржид:
Өвчтэй хог чинь сонгон шалгаруултад хүрээд ирэхгүй дээ. Ха ха ха.
Өөр мэргэжилтэй хоёр ч хүн тоглож байгаа. Бүр талбай дээр болсон тусгайгийн үзүүлэх тоглолтод гардан тулааны үзүүлбэр үзүүлж оролцсон гээд л бод. Их авьяастай хоёр бүсгүй байгаа

Микад:
Ах нь гүзээтэй болохоороо ямар ч хувцсыг гутаачихаад байдаг юм өө. Кино гарахад дөрөвхөн сар үлдлээ дээ

Номинговь said...

Sonirholtoimaa, tesen yadan huleej suuhaas da. Amjilt husie!

A.Амарсайхан said...

Номинговьд:
Баярлалаа

Я.ОДГЭРЭЛ said...

БҮХ АНГИЙГ НЬ НЭГ ДОР ҮЗЧИХВЭЛ УГ НЬ САЙХАН Л ДАА ХЭХЭХЭ
-

A.Амарсайхан said...

Одгэрэлд:
Ядрах байлгүй дээ. 35 цаг телевизийн өмнө таг суух нь байна ш дээ

Д.Нямдорж said...

Ээ золиг гэж алтан боломж байж шүү. хэ хэ хэ.
Өөр мэргэжилтэй эрэгтэй жүжигчн авна гэсэн бол очихгүй юу.

A.Амарсайхан said...

Нямдоржид:
Ирж өөрийгөө сорьж болох байсан. 800 гаруй хүн шалгасан шүү дээ. 3 өдөр яхийтал суусан

Sukhzorig said...

Uran buteeliin olz omog ixtei baigaad chini bayar xurgeye chamd. Uram zorigtoigoor ulam ixiig xiij buteegeerei and mini...

A.Амарсайхан said...

Сүхзоригт:
Баярлалаа

 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates