Буян Жагаа худалдагч болжээ. Үйлчлүүлэгч орж ирээд,
-Ханын шүүгээ өнгөлөгч авъя гэв.
-Та шил өнгөлөгч бас ав. Шүүгээ чинь гялалзлаа ч шил нь халтар бол ямар хэрэг байх вэ гэлээ. Үйлчлүүлэгч хоёуланг нь аваад гарав. Дахиад нэг бүсгүй орж ирэв.
-Шөнийн софи авъя.
-Та шил өнгөлөгч бас ав.
-Яагаад?
-Нөхөртэйгөө ажил хийхгүйгээс цааш, шил толио гялалзтал зүлгээд сууж бай л даа.
Сайхансамбуу гишүүн цусны шинжилгээний хариугаа авахаар эмчид очжээ.
-Таны цус 98 хувийн спирттэй гарлаа.
-Хоёр хувийн усны хольц гарах нь зөв шүү. Алтай гишүүн вискиг мөстэй уухыг зааж өгсөн юм.
Баавгай болохсон
1 week ago
11 comments:
аан
хэ хэ хэ буян жагаа ч ингэж магадгүй шүү
Бизнесийн ухаан гэж миний мэдэхгүй зүйл юм даа. Дээр үед данх авах хүнд хавх дагуулж өгдөг байсан гэж сонсож байлаа. Үнэн худлыг нь бүү мэд. Одлны яриа ортой л байх даа.
Баярсайханд:
Битгий ухаантай хүн шиг "Аан, аан" гээд байгаач.
Сэрэнитид:
Магадгүй биш яг ингэнэ. Ха ха
Мэндээд:
Тийм. Нэг сум нь хулганын хавх хийчихээр, тэнд нь үзүүлэх сургууль зохион байгуулаад, тэргүүн туршлага нэвтрүүл гээд бүх суманд хулганын занга хийдэг гар үйлдвэр байгуулчихдаг байсан. Тэгээд төлөвлөгөө биелүүлэхгүй бол алуулна.
Сайрансамбуу гэжж. Цусгүй алж мэдэхээр нөхөр шүү. Өөрөө цусгүй хүн арга байж уу :)
Haha onigoo gej...
hehe Saihansambuugiin huwid ch unen bh shuu UIH-n chuulgan deer sogtuu l suuj bdag yum bnal ee
Пазлд:
Судасных нь хананаас халуу оргиод л. Гар хөл нь бадайраад л
Мэндээд:
Хэ хэ
Тошилд:
Сураг л дуулдаад байгаа юм. Баримтаар батлагдаагүй л дээ, хөөрхий
Ийнд:
Хо хо
Хоёулаа гоё онигоонууд байна. Бас давхар Мэндээгийн сэтгэгдэлийг уншиж инээв хэхэ. Данх авсан хүнд хавх дагуулж өгөөд байх даа яахав дээ татаж уналаа...Энэ Сайхансамбуу гэж шал тэнэг нөхөр их хуралд суугаад байхаар нээрээ Монголын ирээдүй бүрхэг байна доо. Энүүний хүүхэд гэж бас нэг мэдрэл муутай эрхийн балай нөхөр, ирээдүйд аягүй бол мөнгөөр зодож их хуралд гарах гэж үзэх байх даа...
Оюунаад:
Тэгдэг байсан юм. Номын дэлгүүрт ороод Санжийн Пүрэвийн шинэ роман авъя гэх юм бол, намын 17-р хурлын илтгэлийн товчлол дагуулж заавал өгдөг байсан. Бас гуя авбал заавал хүзүү дагана.
Post a Comment