Төрийн түшээд маань төмөр болоод нүүрсний панзад улайраад, төмөр замын хэрүүлд шимтээд, төрсөн хэлээ мартлаа. Эрдэмтэн Г.Буянтогтох гуай "С1" сувгаар "Хэлний бодлого" хэрэгтэй байна гэж мянга үглэвч "76 үхэр" жилмэрээ ч үгүй хэрүүлдээ дуниартаад л.
Тэгэхээр блогчид, сайт эрхлэгчид бид хэлний бодлого гээчид дуу хоолойгоо нэмэрлэвэл ямар вэ? Эх хэл дотор минь хутгалдаад буй харь үгүүдийг монголчлох ажилд өнөөдрөөс эхлээд хувь нэмрээ оруулъя. Та бүхэн ямар үгийг яаж монголчилж, эх хэл рүүгээ оруулж ирвэл оновчтой вэ гэдэг талаар сэтгэгдлээ үлдээнэ үү? Өчүүхэн миний бие энэ бүгдийг эмхэлж цэгцэлж нэгтгээд долоо хоног бүр "Хэлээ цэгцлэхүй" гэсэн гарчигтайгаар нийтэлж байя. Тэгээд хэвшүүлэх гэж буй энэ үгүүдээ бүх блог, бүх сайт дээр нийтэлж, энэ үгүүдээ хэрэглээд, хэвшүүлээд эхэлбэл ямар вэ? Жишээлбэл ТҮЦ гэх товчлол ард түмэнд түүц гээд хэвшчихжээ. Чийдэн, бууз, цай гээд гадаадаас орж ирсэн хэрнээ монголжсон үг байна. Ийм жишгээр зарим гадаад үгийг монголжуулах, заримд нь шинээр үг зохион дүйцүүлэх санаачилга бүгдээрээ гаргацгаая. Эрхэм блогчид, сайт эрхлэгчид та бүхэн энэ хөдөлгөөнд нэгдэнэ үү?
кофе - боргол
билъярд - ёворцог
/Т.Галсан гуайнхаар/
notebook - бүүк
computer - бүүтэр
процессор - цээсэр
ram - раам
hard - хаард
жип - жийп
mouse - хулгана
принтер - хэвлэгч
канон - хувилагч
такси - тээчиг
машин - шийн
мисс - мийс
тооны машин - тоочир
компани - хамтрал
автобус - автуус
микро - мийхэр
/вэбсайт/ site - сайт
Өөрчлөлт бол амьдралын утга учир ём?
9 hours ago
79 comments:
Хэхэ, Амараа анд тэр хэдэн үгийг наргиж бичсэн үү. Жийп гэсэн нь дээр байх, жийб гэхээр арай л өөр юм нүдэнд харагдаад байна.
Бурнакт:
Нээрээ тийм байна. Засчихлаа. Наргиж бичээгүй ээ. Үнэнээсээ бичиж байна.
Сэтгэгдлийг чинь уншаагүй байхдаа Үнэнээсээ бичсэн эсэхэд нь эргэлзсэн ч дээрх үгнүүдийг эхэлж уншаад л инээгээд салдаггүй ээ.
"Зөвхөн шинэ бичгээр 2..." цахим бүхнийг кириллээр зөв, алдаагүй бичих тухай (http://khaschuluu.blogspot.com/2009/05/2.html)
"Монгол хэл ба Индра" монгол хэлээ хайрлан хамгаалах тухай миний бодол өдрийн тэмдэглэл дээр минь (http://khaschuluu.blogspot.com/2010/01/blog-post.html)
Уржинан жил нээлттэй эхийн GNOME-ийн орчуулгад зориулж сийрүүлсэн хэдэн зүйл минь:
Орчуулгад идэвхтэй оролцохыг урьж байна. Таныг хүлээж байна. (http://khaschuluu.blogspot.com/2009/05/blog-post_4680.html)
Орчуулгын талаар миний бодол...(http://khaschuluu.blogspot.com/2009/05/blog-post_24.html)
Сайхан үйл хэрэг байна.
Цэгт:
Эхэндээ инээдтэй л байна. Яваандаа дасчихна даа. Баахан инээлээ гэхээр чинь өөрөө уншсан чинь бас л инээд хүрч байна.
Гэхдээ хэвшүүлчихвэл болно оо. Өвөр монголчууд "даран бузарлах" гэж хүчинг хэлэхэд нь бид инээдэг. Дасаагүй болохоор л тэр. Дасаад ирэхээр болчих байх өө.
Хасаад:
Блог руу чинь орж үзлээ. Зүйтэй санаа шүү. Бид санал нийлэх юм байна.
За дэмжиж байна шүү, би оролдсон юм сайн болоогүй ээ энэ байна. http://baatarscc.blog.gogo.mn/read/entry66886
Зохиолч Цэнддоо гуай ньюс.мн дээр энэ талаар сонирхолтой нийтлэл бичсэн байсан.
Радиотор-Аржаатар
гм-ээр бичсэн байан.
Дэмжүүштэй санаа шүү.
Дэндүү өвөр монгол шиг болж хэрэггүй л болов уу. Давтахын хувьд худал үгийг 1000 давтаад ч үнэн болгодог гэдэг байхаа. Танайхаар орж ингэж нухацтай юм бичиж байгаагүй шиг (инээлгүйгээр). Үгийг монголчлохдоо тэр хэл дээрх шинжлэх, ухаан техникийн утгыг язгууртай нь бодолцох хэрэгтэй байх. Ж: Радиатор- язгуур radiate-цацрах/цацруулах-утга нь бол дулаан ялгаруулагч гэх мэт. Хэлний мэргэжилтэн бишээ.
Блог бичдэг шиг л ... гүүд idea
notebook - бүүк
computer - бүүтэр
процессор - цээсэр
такси - тээчиг
машин - шийн
мисс - мийс
тооны машин - тоочир
автобус - автуус
микро - мийхэр
дээр үгнүүд яг хөдөөний хүн хотод орж ирээд ярьж байгаа юм шиг сонсогдоод болдоггүй ээ хэхэ.
програм хангамж - уямж
техник хангамж - хатуумж
browser - толилуур
гээд програмчлалын үгүүдийг тун дажгүй монголчилсон байдаг.
Баатарт:
Чиний нийтлэлийг уншлаа. Санаа нэгтэй байгаад баярлаж байна.
Балконыг тагт. Штангийг туухай бас туйван гээд орчуулах монгол үг байгаа шүү дээ.
Дэндэвт:
Тийм шүү. Аржаатар гэдэг чинь ардын хэвшчихсэн хэллэг. Аржаатар гэдгээр нь явахад буруудахгүй болов уу даа.
Цэгт:
Тийм. Гадаад үгийнх нь язгуурыг бодолцох нь зөв. Гэхдээ зарим юман дээр хэллэг нь монгол руу ороод ирж болох, тэгсэн хэрнээ гадаад үгтэйгээ дуудлага ойролцоо шинэ үг зохиох нь зөв байх.
Зоригтод:
Гүүд айдиа гэдгийг чинь сайн санаа гэж болох юм байна хэ хэ.
Дэрсүд:
Хариу бичих хооронд чиний санаа орж иржээ.
Хөдөөний хүн биш ээ. Ойролцоо монгол дуудлага руу оруулсан нь зөв юм болов уу гэж бодоод байгаа юм.
Жишээ нь оросууд манай харуул гэдэг үгийг авахдаа карауль гэж, баатар /багатур/ гэдгийг авахдаа богатирь болгож өөрийн дуудлагадаа оруулсан байдаг шүү дээ.
Амраа ах зөв санаачлага гаргажээ. За доорх бол миний л бодол шүү...
машин, такси, кофе, компани зэрэг манайд хүр бүр хэрэглээд дасчихсан үгсийг ингэж хөрвүүлэхэд хүмүүс хүлээж авна гэдэгт эргэлзэж л байна. Ер нь интернэт, такси, кофе гээд глобаль үгүүдийг ингэж орчуулах хэрэг байнуу? эд бол тэгээд ч ганц үгээр илэрхийлэгдэх үгүүд.
харин, зарим гадаад үгийг манайхан их тохиромжгүй, эсвэл олон үгээр орчуулсан байдаг. нэгэнт орж ирсэн тэдгээр үгсийн орчуулгыг зохистой, зөв болгох буюу шинээр орж ирж буй гадаад үгүүдийг анхнаас нь зөв, аль болох богино орчуулах дээр анхаарвал зүгээр санагддаг.
энэ тухай Тулгат ахын "Чихний чимэг үү, чихний чийр үү" гээд сайн нийтлэл блог дээр нь байдаг. Яг тан шиг үг зохиодог хүнийг бүтээлч хүн гэе гэж оршилдоо бичсэн байналээ. Түүний гадаад үгийг хөрвүүлсэн зарим жишээг дурдая л даа.
еnvironment-хүрээлэмж (хүрээлэн буй орчин биш)
initial-титмэг (нэрийн эхний үсэг биш)
Value-added tax-Нэмүү үнэц (нэмүү өртөг гэх нь утгын алдаатай гсн)
Deadline-эцэсцэг (сүүлийн хугацаа биш)
Thesis-Судалц (судалгааны ажил гэхийн оронд)
Asset-Агуурс
Liberal art-Арвис
Тэгээд энэ ажлыг бүгдээрээ томоохон хөдөлгөөн болгочвол ер нь яасийм?
Энэ Тулгат ахын нийтлэл
"Гэхдээ зарим юман дээр хэллэг нь монгол руу ороод ирж болох, тэгсэн хэрнээ гадаад үгтэйгээ дуудлага ойролцоо шинэ үг зохиох нь зөв байх." Хятадууд иймэрхүү маягаар орчуулдаг гэнэ лээ. Кока кола, Волксваген ийг хүртэл ийм маягаар орчуулсан. Их Монголын маань эрдэмтэн мэргэд хаачиваа? Хэ хэ, танайхаар их эргэлдэж байнаа.
Ганзод:
Баярлалаа. Зөв санаа ч байж мэднэ. Гэхдээ кофег борголоор хэвшүүлчихэд юу буруу гэж?
Эрин Тулгатын нийтлэлийг уншина аа. Зөв санаанууд байна шүү.
Цэгт:
Их Монголын эрдэмтэд маань бүгд чимээгүй суугаагүй ээ. Дээр дурдсан Г.Буянтогтох гуай байна, бас МҮОНТВ-ээр Нацагдорж гээд эрдэмтэн багш залуу эх хэлээ хамгаалах тухайд их сайхан цэнгээнт нэвтрүүлэг хийгээд байгаа.
Ямар ч байсан их зүйтэй санагдаж байгааг хэлье.
Харин үг нэмэрлэхлэвэл
e-цахим -> ebook: цахим ном гэх мэт. Энэ бол нилээн хэвшчихсэн байх.
Би нэг үг нэмэхэд КТ сэтгүүл дээр
Shortcut-ийг Товчилбор гэдэг юм.
Ямар дан гадаад үгээр яваад байлтай биш. Галиглах гэхээр бас их хэцүү байдаг юм. Бид өөрсдөө хэрэглээд бүүр сурчихсан.
Гадаад үгийг тэр чигээр нь авна гсн заалт байдаг билүү программ процесс гээд л Өчдөр нэг монгол хэлний багш ажлын хэдэд хичээл орвоо өөрөө ч сайн мэдэхгүй цохиж явах юм Би ч сүүлийн үед учираа ч олохоо болиод байгаам
секс гэдгийг хурьцал гэдэг бил үү?
"хурьцлын" талаар ярилцъя, "хурьцлын" талаарх анхны мэдэгдэхүүн, "хурьцлын" эрх чөлөө, ... энэ тэр.
1 дэх багана дээр уугаас байх ёстойгоор нь бичээд 2 дах багана болохоор ингэж бичиж болохгүй шүү гэж анхааруулах гэж бичсэн юм байна гэж ойлголоо.
Цацралд:
Ибүүкийг нэг үгээр хэлэх хувилбар хайх хэрэгтэй юм байна
Жаргалд:
Үнэхээр хэвшүүлбэл зохих үг байх
Үлэмжид:
Би Тоншуулын хариуцлагатай нарийн бичиг байхдаа алдаагүй сонин явуулчих гээд л эрдэмтэд рүү их утасддаг байсан. Маргаантай үгийн зөв бичих дүрмийг гурван хүн гурван өөр хувилбар хэлдэг юм билээ.
Какадуд:
Эр эмийн харьцаа гэж гурван үгээр хэлснээс дээр байх өө
Анонимд:
Гэж ойлголоо ч гэж ойлгохыг хүсэхгүй байгаагаа илэрхийлж байна аа даа?
Хэлний бодлогод анхаарах хэрэгтэй гэдгийг 100 хувь дэмжиж байна.
Харин олонх хэлүүдэд адилхан хэрэглэгддэг үгнүүдийг тэр чигээр нь байлгах нь зөв болов уу гэж бодож байна. Такси, интернэт, автобус, компьютер гэх мэтийг тэр чигээр нь орхисон дээр байх. Гадаад үгүүдийг шууд хэллэгээр нь монголчлон орчуулах нь тийм ч зөв шийдэл биш байхаа. Үүний оронд утгачлан орчуулах гээд үзвэл ямар вэ.
Тооны машин-тооцоологч
гэсэн дээр юм шиг.
Монголчлох санаа нийлж байна шүү,
Ялангуяа интернэтийн багаж хэрэгсэл техник технологийг нэр томьёог монгол хэлээрээ ашигладаг
болговол их нэмэр болох болов уу. Энд жишээ нь computer-бүүтэр гэсэн санал байна. Ганц үгийн харахаар болчихмоор ч юм шиг. Жишээ нь network computer (сүлжээний бүүтэр/компьютер), personal computer (хувийн бүүтэр) гээд.
Цаашлаад
компьютерын яаралтай тусламжийн баг(computer emergency response team)
компьютер графикийн метафайл(computer graphics metafile)
компьютер дамжуулагчтай холбоо(computer-mediated communication)
компьютер зуучлагчтай хуралдаан(computer-mediated conferencing)
нийгмийн хариуцлагын төлөө компьютерын(бүүтэрийн) мэрэгжилтнүүд(computer professionals for social responsibility)
компьютерын ухааны сүлжээ(computer science net)
компьютер хавьтал(computer sex)
компьютер дэмжлэгтэй хамтын ажиллагаа(computer-supported cooperative work)
компьютер ба телефоны(утасны) нэгдэл/бүүтэр ба утасны нэгдэл
(computer telephone integration)
гээд сурах бичиг, судалгаа ... гээд энэ үг бичвэрт их орж ирж янзтай.
browser=толилуур гээд сайхан үг гарч ирж байна. Хөтөч гэсэн эхлээд нэг л болохгүй байсан гэхдээ хэрэглэсээр байгаад би хөтөч дөө дасчихсан.
browser=хөтөч / браузер
browser cache=хөтчийн агуулах буюу браузер кэш
browser caching=хөтчийн хадгалалт
browser war=хөтчийн дайн
default browser=өгөгдмөл хөтөч
offline browser=шугамаас салгаатай хөтөч
VRML browser=‘VRML’ хөтөч
"browse" гүйлгэн үзэх гэснээсээ "толилуулах" гэсэн ч болмоор юм шиг гэхдээ "mirroring tool, mirror site" монгол хэлээр хэлэхээ бас бодох хэрэгтэй байна.
Тэр бүгдийг олон хүн өөр өөрийн өнцгөөс хараад Монголоороо хэлэх бичихэд зориулсан шийдэл гаргахад туслах олон нийтлэгчидтэй, хэлэлцүүлэгтэй сайт ажиллуулчихвал зүгээр ч юм уу гэж бодож байна.
“Google site”(free)-ийг ашиглаад үзмээр санагдсан, бүр төрлийн баримт хэлэлцүүлгийг хялбар нэгтгэж болмоор санагдсан.
Аа өвөрмонголчууд чинь бүр мээр бичдийшдээ.
Дармал үсэг цохих газар нтр гээд.
Тэхдээ одоо чинь хүмүүс сайн уу гэхээсээ хаая оол нтр гэж мэгээд байгаа нь л онцгү санагдаад байгаа.
Saihan sanaa baina. Odoohondoo neg ch yg sanaand orj irehgyi baina. Gehdee bas tuilshirj byh ygiig hychindeed mongol ayaglguutai bolgoh geed zytgehed mash bolgoomj, seremj heregtei. Ygiin yazguur utgiig geehgyi, hargalzah bas chuhal met... zaza helnii mergejilten bish shyy
Бүсгүйд:
Тийм ч байж мэднэ. Бүх хэлэнд түгээмэл дэлгэрсэн тэгсэн хэрнээ монгол хүнд дуудахад хүндрэлгүй бол болох байх. Хэл ам хугалчих гэсэн, монгол хэлнээс эрс өөр дуудлага авиатайг нь бол өөрчлөх л хэрэгтэй байх л даа.
Эрдэнэчимэгт:
Харин тийм ээ. Хуучин бид чинь цахим тооцоолон бодох төхөрөөмж ч билүү дээ, гурав дөрвөн үгээр орчуулдаг байсан. Зүгээр л бүүтэр гэчихэд дуудахад ч амар, бичихэд амар санагдаад. Гэхдээ эхэндээ инээдтэй санагдаад, улсууд их эсэргүүцэх байх. Өчнөөн онигоо ч гарах байх өө
Мийс Эмид:
Тэр дармал үсэг цохих газар гэх дөрвөн үгээр хэлж буйг ТҮЦ гэдэг шиг эвтэйхэн товчлолоор орлуулах хэрэгтэй байгаа юм.
Ээбээд:
Харин тийм ээ. Энэ дээр хэл шинжлэлийн хүмүүсийн санал бодол их хэрэгтэй санагдаад байгаа юм аа. Би чинь сэтгүүлч л хүн шүү дээ.
Эрдэнэчимэг гуайн бичсэн сэтгэгдэл дээрх орчуулгууд бодууштай юм байна. Гэхдээ энэ чиглэлийн үг томьёоллуудыг хүн бүр өөрийнхөөрөө орчуулах хандлагатай байдаг тул төвлөрсөн нэг сантай байвал зүгээр юм.
Хүн болгон дур мэдэж орчуулдагаас болоод жишээ нь "өгөгдмөл утга" гэсэн үгийг default value гэсэн үг гэж тайлж ойлгож уншина гэдэг хүндрэлтэй болж байна
Угаасаа хэл бичгийн хувьд манайх одоо хаягдаж дуусч байна. Удахгүй энэ байхгүй болох аюул нүүрлэж байж ч болзошгүй юм.
Гадаад үгийг монголчлох нь маш учир начиртай байсан юм шиг байгаа юм.
Радиог л гэхэд Араажав гэж гайхалтай монгол хэлэнд шингээсэн байдаг.
Блогчид бидний хувьд нэн тэргүүн тулгараад байгаа асуудал бичгийн дүрэм болчоод байна.
Хэн дуртай нь өөрийнхөө хэллэгээр бичиж байгаагаас хэл бичгийн дүрэм гэж байхгүй болсон мэт болжээ. Үүнийг блогчдын холбооноос ч юм уу нухацтай авч үзэх цаг нь болсон гэж бодож байгаа.
өө тээл зарим гадаад үгийг монголоор нь хэлүүл ойхгүй болсон үг ч бас байнаа байна тэ?
Нарлагт:
Тийм шүү. Нэгдсэн нэг тольтой болох хэрэгтэй байна. Үүнийг Монголын блогчдын холбооны блогт байрлуулах уу, эсвэл шинээр "Хэлээ цэгцлэхүй" гэсэн нэртэй блог нээх үү, бодож байгаад шийднэ ээ.
Санакаед:
Зөв бичих дүрмийн тухайд бол ёстой хэл шинжлэлийн эрдэмтдийн хийх ажил байх. Бид болохоор гадаад үгүүдийн монгол хувилбарыг л олон нийтэд хэвшүүлэх оролдлого хийж байна. Блогчдын холбоо ч энэ тал дээр хөдөлгөөн өрнүүлэх нь зүйтэй. Батхүү даргатай ярья байз.
Давкад:
Харин тийм ээ.
бүх үгийг орчуулна гэдэг миний бодлоор шал явцгүй санаа. орчуулгагүй монгол хэлээрээ зөв бичиж чадахгүй байгаа нь маш их анзаарагдаж байна. сүүлийн үед ТВ-үүдийн текстүүд маш их алдаатай болжээ. Эхлээд орчуулахаасаа өмнө хүмүүсээ зөв бичиж сургах нь зөв болов уу гэж бодож байна.
харин ч гадны үг орж ирснээрээ монгол хэл арвижих биш үү.
Харин түүний оронд монгол хэлний үгийн утгыг алдуулж буй "маягтай" үгнүүдийг ихээр бий болгох болжээ. Үүний хамгийн тод томруун тэнэг жишээ бол "нилээдгүй" гэдэг үг байх юм.
энэ мэт бичвэл олон зүйл байна санж кк
Инээж наргих ч дүүрч. Шал хачин санагдаад байгаам. Диск - зээрэнцэг гэх мэтээр орчуулсан нэг компьютерийн ном арваад жилийн өмнө харж байсан. Хэчнээн сайхан зураг хөрөгтэй байгаад хүн ойлгох юм түй ч байгаагүй.
Дэлхий нийтээр глобалчлагдаад байхад бид энэ мэтээр орчуулан явах уу? Өвөр монголууд шиг яриад л.
Тэрний оронд ашиглахаа байчихсан монгол үгнүүдийг түүж нийтэлвэл дээр санагдаж байна. Нэг үг бичээд л энэ утгыг өөр ийм ийм үг ашиглан гаргаж болно. Гэдэг ч юм уу?
Саак - гоё, чамин, тансаг, гайхамшигтай, зүйрлэшгүй, төгс... гэх мэт
хэхэ, бид ч хэрэндээ монголчлоод л байгаа.
Idea - Айдаа
Sanakae - Санаахай
Artagnan - Тагнай
Gump - Гомбоо
Claus - Галавсай
гэх мэтээр.
хээ Санаахай минь Радиог л гэхэд Араажав гэж гайхалтай монгол хэлэнд шингээсэн байдаг гэдэгтэй санал нийлэхгүй байна.
фломастер - палмаастр
плитка - пилээтэг
гэх мэтээр хийсвэр хагалгаа, машааны амаржий... энэ хэд бас гайхалтай монголчилгоо юу?
Таны сэдэж хийж буй ажлыг маш их дэмжиж байна. Миний бие Social Media гэх санааг судалж байгаагын хувьд Таны бодлыг мэдмээр санагдлаа. Жишээ нь: Social media гэх үгийг шууд үгчлэн олон нийтийн вэб хуудас гэхээр цаана нь нэг л утга гээгдүүлээд байгаа мэт санагддаг. Доорх үгсийг та юу гэж боддог талаар мэдмээр байна:
1. Social media - Олон нийттэй харилцах мэдээ, мэдээлэлийн сүлжээ (Ихэнх тохиолдолд Social media вэб хуудсууд гэхээр төрөл бүрийн олон нийттэй харилцах вэб хуудас, блог, Твиттер буюу мини-блог гэх санаануудыг нэгтгэн хэлдэг. Мөн Social Media гэдэг маань заавал ХҮМҮҮС ХООРОНД ХАРИЛЦАА ҮҮСГЭЖ ЧАДДАГ МӨН ӨӨР ХООРОНДОО ХОЛБОГДДОГ НЬ СҮЛЖЭЭ болдог гэдэг утгаар нь би дээрх орчуулгаар ойлгохыг хүсдэг)
2. Social network website(s) - Олон нийттэй харилцах вэб хуудсууд (Hi5, facebook, youtube, myspace гэх мэт)
3. Social news website(s) - Олон нийтийн мэдээлэлийн сүлжээ вэб хуудас (Digg, reddit гэх мэт)
4. Social bookmarking website(s) - Олон нийтийн хэрэгцээт мэдээлэлийг хадгалагч сүлжээ вэб хуудас.
Та юу гэж бодож байна?
сайхан тохирох монгол үг олдож байвал тэрий нь аваад, олдохгүй байвал сайхан монгол аялгаар зөөллөж өөрийн болгож авах нь зөв зөв! бааз, араажив, машаан, хийсвэр гээд аль хэдийн дасал болчихсон гадаад үг зөндөө л байна. өвөрмонголчуудын тэр арга барил бас хэт өрөөсгөл. бүх гадаад үгэнд тохирох эквивалент олно гэдэг... тэгээд бас болж өгвөл аль болох товч, богино тийм монгол үг байх хэрэгтэй болов уу. жишээ нь компьютер гэдгийг хомпютэр гэдэг ч юм уу. гадаад үгийг оригинал дуудлагаар нь өөрийн хэлэнд оруулна гэдэг дархлаагаа устгаж байна гэсэн үг. өө оригинал биш ориг шүү! :D
Юкид:
Мэргэжлийн үг хэллэг хэцүү юм билээ. Тийм учраас л бүх нийтээрээ хэлэлцэж байгаад тохирох үгүүд хийх, бүх хэлэнд дэлгэрчихсэн диск гэх мэтийн хэллэгүүдийг дийск ч гэдэг юм уу монгол аялга, дуудлага руугаа зөөллөж оруулж ирэх нь зөв юм болов уу
Амартайванд:
Наад үгүүд дээр чинь нэлээд бодох хэрэгтэй юм байна. Ядахдаа л хоёр үгээр илэрхийлэх ч юм уу, эсвэл ТҮЦ, ТҮК гэдэг ших товчлол олох хэрэгтэй юм шиг ээ
Алтайхангайд:
Бид хоёрын санаа яв цав нийлэх юм байна.
Юуки
Энэ Араажав гэдэг чинь цаанаа аймар утгатай юм байна лээ би хүнээр тайлбарлуулж байсан юм.
Товчоор тайлбарлавал Араа + Жав гэж Өргөс шүдтэй (эрэг шурга гэж ойлгож болно) зүйл дээр нь их чалчдаг гэсэн монгол утгатай юм.
DEFAULT - ЗАЯАМАЛ
өгөгдмөл гэхээр арай өөр утгатай болчихно. хувьсагчид утга олговол тэр нь өгөгдмөл утга, харин default утга гэвэл яах аргагүй заяамал утга гэвэл дажгүй.
Санахайд:
Араажив ч арааживаараа л байвал болоод явчихна. Зохиолчид зохиолдоо их хэрэглэдэг болсон байна лээ
Дэрсүд:
Зөв шүү. Заяамал нь илүү оновчтой байна шүү
Санаахай: итгэхгүайн итгэхгүайн лблблблблблблб
М.Саруул-Эрдэнийн санал ер нь хамгийн зүгээр санагдаж байгаа. http://dayarmongol.com/index.php?option=com_content&task=view&id=4392&Itemid=1 гээд орж уншиж танилцаарай.
Компьютерийн орчуулгын хувьд "тооцуур" хэмээн Ч.Эрдэнэ гуай бичсэн нь маньд хамгийн их таалагддаг http://argamag.blogspot.com/2009/09/blog-post_17.html.
Зөвөө зөв, одоо харин ажил хэрэг болгочихволл зүгээр санагдаж байнашд...
ТВ-үүд бол харин ч энэ тал дээр анхаарах хэрэгтэй гэж бодож байна харь биш монгол үгээ ч дагавар нөхцлийг нь зөв залгаад биччихэж чаддаггүйшд...
Нэмэрлэх ганц л үг байна ернол хүмүүс мэднэдээ E-mail - Э-шуудан хэхэ
Юкид:
Намь намь намь
Жагдагт:
Орж уншиж танилцана аа, баярлалаа хө.
Мөөнөөд:
Дөнгөж сая нэг хүүхдийн нэвтрүүлгээр "баавгайгийн бамбарууш" гээд л авч байна. Уул нь баавгайн бамбарууш баймаар
Ug n hel bolgon zaaval hari ugeer bayjij tsus salbeh n baigaliin baih yostoi uzegdel bolovuu. Onoodor Angli hel ch gesen barag jil tutam 2-3 hari ugeer bayjdag tolov ajiglagddag.
Jishee n amerikt dalain har salhiig Tsunami geed yoponoor nersheed odoo barag hevshlee, hoolnii ug hellegend amerikt mash ih gadnii ugs jil bur nevterch orj hevshch baina.
Mongolchuud ch orsiin kolonchilliin uyed ostol, kruchiknees avhuulaad mash ih oros ugtei bolson.
Gaihaltai n yoponuud bidneesee iluu ulamjilsag humuus gedeg getel beleg gehiig Presento geed angliar heleed hevshij baina oor mash ih ugs angli ugseer tend helegdej baina huu gehiig boy gejiine.
Barimalch
Бүгдээрээ элбээд иймэрхүү толь хийчвэл болох юм бишүү? хэхэ
хөөрхөн ах зөв зүйтэй ажил санаачилжээ. дэмжээл явчийшдээ дүү нь...
Энд бас нилээд дажгүй хувилбарууд байна:
Плитка - Пэлээтэг
Крыло - хярлаа
Аккумлятор - Хунлятар
Радиатор - Аржаатар
Амортизатор - Амаржийнэ
Ботинка - бажийнк
Пальто - больтоо
Юбка - юүпэг
Резина - эрзээн
костюм - госчоом
мода - моод
кет - хээт
тактик - тагчиг
розетка - арьзээтаг
вагон - богоон
отвертика - авьтийрак
тормоз - тооромсог
манжетка - манжийтаг
газ - хааз
гэх мэтчилэн
Барималч:
Хэлэнд гадаад үг орж ирэхгүй байна гэж байхгүй. Гэхдээ монголчилж оруулж ирэх нь зөв өө.
Дэндэвт:
Тэгнэ ээ. Шинэ блог нээнэ ээ.
Монголхатанд:
Сэтгүүлч хүн гэхэд ичмээр хэлээ хазаж бичиж байна шүү миний дүү
Чепакт:
Удахгүй нэгтгээд шинэ блог нээгээд нийтэлнэ ээ. Бага зэрэг засвар орох байх
human = хүмүн
зүгээр сонин санагдаад бн
Bi gaihaj bna... undsen sanaa ni zuv murtluu commentuudiig unshaad bsan chini heterhii ih tuilshirsan bgaa yum bish uu... Jishee ni ter taktik gedeg chini tuluvluguu geed mongoloor bj bna... bas gas-hii, manjetka- zah, rozetka-zalguur, moda-zagvar, kostum- gedgiig bol mongolchuud hoslol l gej yaridag sh dee.. yupka bol banzal geed bj baina... buh l nom zohioluud deer banzal gej bichdeg sh dee.. harin neg anhaarah zuil ni yu ve? geheed jinhene zuv bichgiin durmiig evdej bgaa uls chini ene blogchid uursduu yum bish uu? Odoo barag buh l blog-uud bichgiin soyoliig martad zugeer yarianii duudlagaaraa heden useg holboo niitlelee bichdeg bolson sh dee... Tiim bolohoor ene shinechleliig erhem bogchd mini ta nar uursduusuu ehleech ee... yadaj ene sedec deer eldev sanaagaa nemerlej baihdaa ter hogiin zangaa hayad sanaa neg bgaa l yum bol shinechleliig uursduusuu ehluuleech ee...
Бээгийд:
Нээрээ сонин юм байна шүү. Манайхаас англи руу орсон юм болов уу даа. Хүн хүмүүн.
Анонимд:
Блог гэдэг хувь хүний эрх чөлөөг илэрхийлдэг талбар. Гэхдээ эрх чөлөөтэй байна гээд зөв бичих дүрмээ уландаа гишгэж "эрх чөлөө"-тэй байх гэвэл буруу.
Миний хувьд блогтоо зөв бичих дүрмийн алдаатай зүйл нийтэлдэггүй.
Зөв бичгийн дүрэм гэж ямар учиртай юм байнаа? Бид өөрснийхөө хүссэнээр бичиж болохгүй гэж үү?
Дамдинсүрэн гуайн зохиосон дүрмийг заавал дагах албатай гэж үү дээ Амараа ах аа?
Дүрмийг хүн зохиодог биз дээ. Таниас ийм үг сонсоно гэхэд нэг л хачин санагдаад байх юм.
Дээлэнд нэг бөөс орвол дийлддэггүй гэнэ лээ. Ядаж өөрийн бөөс байвал аштай юу. Өөриймшүүлээд авъя даа.
Сигнал-чагнаал
Домкрат-данхраад
амортизатор-амаржийн
Пружина-Пүрш /үнэн гоё орчуулга/
Резин-хаймар...
Тюль-Чүүл
Ботинк-бажийнк
Өө, дээр Чепак бүгдийг нь биччихжээ.
Майноз-Майнууз
Арсунд:
Майнуузанд дүүцэх монгол үг байдаг шиг санагдана. Юу билээ дээ санаанд ордоггүй.
Хэдүүлээ нэлээд бодож, тунгааж, хэлэлцэж байж үгүүдийг монголчлох хэрэгтэй. Би удахгүй нэгтгээд шинэ блог нээгээд, жагсаалт оруулна аа.
гадаад үгийг монголчлоод хамгийн чухал нь хэл зүйд нэвтрүүлж олон түмэнд хэвшүүлэх хэрэгтэй байх.Техникийн нэр томьёо бол тэр чигээрээ орос үг, дараа нь мэдвэл бас англиар ч ихэнх нь адилхан байдаг юм билээ.
Бид их сургуульд байхдаа мэргэжлийн хичээлээ орос дээр үздэг байсийн, бүх техник оросынх тул баримт бичиг орос хэл дээр болохоор их зөв шйидвэр байсан. Харин нэг удаа цахилгаан техникийн орчуулгатай ном олоод унштал ...ойлгодоггүй ээ, жишээ нь график гэхийг зурлага бил үү, коэффициент- илтгэлцүүр, өөр юу билээ хувьсшуур,хурдасгуур, хураагуур гэх мэтчилэн монгол үгнүүд нь ерөөсөө толгойд тогтоогүй аргаа бараад оросоор уншсан. Анх удаа техникийн нэр томьёог монголоор орчуулсан ном үзсэн нь тэр.
Тэгэгхдээ анх гадаадаараа орж ирээд их аятайхан хөрвүүлэгдэж одоо хүн бүр хэлээд хэвшчихсэн үгнүүд бий ш дээ, жишээ яблоко-алим, колбаса-хиам, подъёз-орц, мороженое-зайрмаг гэхчилэн. Тэгэхээр одооноос нэршлээ сонгоод тогтчихвол аажимдаа хэрэглэж хэвшиж таарна даа. Их сайхан санаачлага байна, дэмжинэ шүү
Гадаад үг гэж ад үзээд яахав дээ.
Угаасаа Монголчууд чинь нүүдлийн аж ахуй эрхэлдэг ард түмэн болохоор нүүдлийн аж ахуйдаа бол үгийн сан арвин.
Глобалчлал гэж их ярьдаг болсон цагт буруу хазгай орчуулсанаас тэр чигээр нь авч хэрэглэх нь илүү санагддаг тал бий юм шиг. Ялангуяа техник технологийн үг хэллэгийн орчуулах гэж зүтгэх дэмий байх оо.
Алтарганад:
Техникийн нэр томъёог орчуулсан тохиолдолд, нэг мөр болгож, нэгдсэн толь гаргаж л мөрдөхгүй бол болохгүй юм билээ
Заяад:
Туйлшрахгүй гээд л аль болох олон хүний санаа бодол сонсож байгаа юм аа. Техник технологийн үгүүд бүх хэлэнд адилхан болчихсон үгүүд байдаг даа. Орос гэхэд дандаа гаднаас орж ирсэн үгүүд байдаг.
Хүмүүсээс санал асуугаад хэт туйлшралгүй, гадаад үгийн орчуулгыг нэг мөр болгох оролдлого хийх л санаатай байгаа юм аа
депо
депутат
десант
дециметр
диаграмм
диалектик
диаметр
дизель
дизентери
диктатур
диплом
дипломат
диспансер
диспетчер
диссертаци
Монгол хэлэнд гадаад үг элбэг юм байна аа.
Хэсэгхэнийг Ногоон толиноос жагсаагаад үзвэл ийм байна.
Харин байнгын гардаг сониноос үг цуглуулбал
өнөөдрийн хэрэглэж байгаа үгийн жагсаалт хялбархан
гарч ирэх байх. Онлайн гардаг сонинуудаас ийм үгсийг
өдөрт нь жагсаагаад гаргаж өгөө ч гэж хүсэлт гаргавал
тэд эх үүсвэрээ ашиглаад хялбархан гаргаж тусалж магад.
Би цөөхөн хэдэн үгийн жагсаал хавсаргалаа,
Д үсэг
К үсэг
файлыг ашиглаж болно.
Арсун ах бид хоёр нэг үг орчуулсан шүү. Grapefruit гэж нилээн том жүрж шиг жимс байдаг даа. Түүнийг ярилцаж байгаа Grapefruit - Хаан Жүрж гэж орчуулсан хэхэ.
teheer ktms-g yu geh ve? Buuter ... surguuli geh u. Taxi-teechig, cofe-borgol yavaandaa dasna gehiin. Ene yeruusuu bish sanagdaj bn, taksi kofe geed ter buuz tsaitai ijilhen ali hediin mongoljchihson ug gedegt itgeltei bn. Zarim medeejiin ugen deer ingej demii bichih hereg bn u? Minii bodloor tsaashid ch gesen gadaad ugnuud orj irne ter bolgond ner duitsuulj onoogood niiteeree hevshiye geed bh ni hereggui zuil. Amarjin, araajiv gedeg shig helehed sonsohod duhuu baidlaar l nersheed yavya /olon niit tugeemel heregledeg ged utgaaraa/, harin mergejliin ug helleguudiig tegeed hereggui bh. Teheer bi her buruu zuv bodood yavaad bgaa hun be, bodloo huvaaltsaarai, bayarlalaa.
Эрдэнэчимэгт:
Нээрээ л урт жагсаалт гарах нь байна шүү
Зараад:
За
Зочкод:
Зөв буруу гэх зүйлгүй дээ. Хүн бүр л санаа оноогоо хэлж байгаа юм аа.
Тагсий ч гэж болох юм уу?
Нээрээ тийм шүү Амараа, Зараа бид хоёр Grapefruit-ийг Хаанжүрж гэж нэрлэхээр тохирсон.
Мэдээж эх хэлээ дэмжих санаа тань их сайхан санагдлаа. Хүн болгоны санаа өөр өөр байх. Миний хувьд зүгээр л ойролцоо сонсогдож байгаагаар нь хэлээд, нэршиж хэвших нь буруу байхаа. Гадаад үгийн утга санаатай дүйх монгол үг байх л ёстой. Т.Галсан гуайн орчуулга, бас Дэппсү гийн гаргасан санаа их таалагдлаа.
Нэгэнт дэмжих гэж байгаа юм чинь өөрсөддөө амарчилж, дуулдаж байгаагаар нь биш яг тохирох үгийг нь хайж түүгээр орлуулвал ямар вэ л гэсэн санаа юм.
Төгөлдөрт:
Бүх хүмүүсийн санал бодлыг сонсож тусгахыг хичээнэ ээ. Би ойрдоо зохиолын судалгаа гээд нааш цааш яваад нэтгүй газар голдуу байгаад байна. Өршөөгөөрэй.
Гөмбүүтэр биш бүүтэр, Нөөтбүүк биш бүүк, бүрцээсэр биш цээсэр байдаг нь яаж байгаа юм бол? Манай ахмадууд Жаатар гээгүй Аржаатар л гэсэн байна ш дээ.
Za ashgui, odoo l orchin ueiin mongol hel maani zuv zam ruugaa oroh shinjtei. Demjinee.
Aa tiim MAINUUZ - SUUMS gej baisan sanagdana. Orchuulga hiihed bi zarimdaa gadaad ugiig hed heden mongol ugeer tailj orchuulah bolood bdag yum. Onoson ner ugtei bolchihvol hichneen amar baihav. Yum orchuulahdaa iishee orj irj haraad l baiya. Amjilt husie.
BM.
hi jooxon zuil chalch sugai xun xunii sanaa uur tegxeer xeregleed irsen ugnuudiig odoo uurchulxud xetsuu yaagaad gexer bux xun computeriig comtur geed xewshtsen xerwe tanii sanagaar engej yarix bolwol ex l tsag xugtsaa orox bxdaa tantai 1 ewortsgoor naadii da gexuu ineedtei murtluu egduuteich yum shigee za za engeed duusgii delxii neelttei bna uragshaa undestenguudee gexdee gadad garch demii ten gej bgaam bish shuu
юм асууя. Хуучин Блог.мн дээх байсан блогийг маань сэргээж өгөх үү. Хэдэн сарын хайран хөдөлмөр
http://rambdacountcus.tk/checked/anketa/84801 Оценки Новенькая в интим сфере!, Москва, (905)5275470
http://condgaratfi1981.tk/ind/anketa87993.htm Проститутки M. Ленинский проспект - Индивидуалка Катя, Район юго-запад, +7 (903) 797-08-34
http://lyuscenavfas.tk/ind/anketa48722.htm Проститутки M. Савеловская - Индивидуалка Лаура, +7 (917) 511-93-99
http://fracenberri1975.tk/ind/anketa86531.htm Проститутки M. Автозаводская - Индивидуалка Лина, +7 (963) 922-84-87
http://fracenberri1975.tk/comments/anketa/89024 Отзывы о девушке Галя, Казань, (9503)254436
http://burrighchipve.tk/comments/anketa/82448 Отзывы о девушке Лина, Москва, (965)3018967
http://bhakfocadeath1975.tk/ind/anketa63176.htm Проститутки M. Ленинский проспект - Индивидуалка Рита, +7 (917) 513-97-06
http://inetarem.tk/ind/anketa44105.htm Проститутки M. Петроградская - Индивидуалка Алиса, не доступен
http://bhakfocadeath1975.tk/ind/anketa78385.htm Проститутки M. Проспект Просвещения - Индивидуалка Надя, Район Выборгский, +7 (921) 893-47-95
http://jockinsrinti.tk/ind/anketa60170.htm Проститутки M. Калужская - Индивидуалка Сара , не доступен
тел и цены проституток сертолово
Гадаад үгийг монголчилж араажав энэ тэр гэж бичнэ гэдэгтэй санал нийлэхгүй байна.
Post a Comment