Баян захирал анд яваад, зэгсэн согтуу хэрнээ хоёр шуудай антай иржээ.
-Юу агнав? гэж эхнэр нь баярлан асуув.
-Галуу бас баавгай намналаа. Гэхдээ галуу нь замын турш гуагалж байснаа сая л нам боллоо.
Эхнэр нь жижиг шуудайг онгойлгож хараад,
-Хөөш ээ, энэ чинь галуу биш үхсэн хэрээ байна ш дээ! гэж хашгирав. Захирал:
-Би ч өнгөрчээ. Шоронд явах болж дээ.
-Ганц муу хэрээ аллаа гээд шоронд явах хэрэг үү?
-Үгүй ээ, том шуудайд хийсэн баавгай замын турш оросоор харааж байснаа, чадхийсэн. Орос хүн болж таарах нь.
Нэг залуу хоёр дугуйтаараа давхиж явтал өмнөөс нь согтуу болжмор нисч ирээд дуулга руу нь мөргөөд замын хажуу руу үхэтхийн унажээ. Залуу болжморыг маш өрөвдөв. Түүнийг гэртээ авчраад торонд хийгээд, өмнө нь ус талх тавиад хүлээв. Болжмор удалгүй сэргээд хэлэв.
-Пээ..! Төмөр тор, талх, ус. Би шоронд орчихож. Хөөрхий залууг алчихаж!
Өөрчлөлт бол амьдралын утга учир ём?
3 hours ago
21 comments:
Болжморын онигоо гоё болсоо хахаха
Харин тийм. Болжморын бодол ч зангарагтай байна даа.
Tsoglog boljmor bainaa.
Дэндэвт:
Өмнөх нь муу гэсэн үг үү? Сайжруулах гэж оролдохоос. Хэ хэ.
Пазлд:
Хэн ч гэсэн тийм л бодолтой байж гэмээ нь сайн сайхан явна. Сэтгэл зүйчид зөвлөдөг шүү дээ. Өөрийгөө том гээд бодоод байвал томордог гэж.
Цацралд:
Харин тийм. Цоглог гэдэг чинь таарсан тодорхойлолт байна.
би таныг мснжэртээ бүртгэсэн чинь та нааг бүртгэхгүймаа....... өөдгүй.....
Хэхэ болжмортой нь яасан хөөрхөн онигоо вэ :)
Давкад:
Би шууд л бүртгэчихдэг л хүн дээ уул нь. Дахиад эдд хий дээ.
Мөөнөөд:
Хүн болгон л хөөрхөн гээд байна аа хэ хэ
Өмнөх нь муу гээгүйшдээ хэхэ.
Зүгээр надаа хоёрдох нь л таалагдсы.
гоё онигоо байна. болжмор сэрээд хэлдэг хэсгийг video хэлбэрээр үзвэлч бүр nice байхдаа хэхэ
анчин гүүмөн андуурчээ, гэцүү еэээ.
хэхэ, сийрэг толгойтой болжмор.
Дэндэвт:
Өө тийм байсан юм уу, уучлаарай.
Этүгэнд:
Харин тэгээд дүрсжүүлдэг юм билүү?
Аморт:
Бага уу гэж хэлээд байхад, хэ хэ
Хо хо хо. Нэг сайхан инээж авлаа. Ганцаараа түс хийтэл инээх ч бас сайхан шөө тээ.
Бэдмэнд:
Ойр хавьд хүн байхгүй бол сайхан шүү.
За ер нь байсан ч яахав дээ
Яасан их зантай болжмор вэ хэхэ
Бодибилдингийн Болжмор клубын болжмор байж дээ
Энэ болжмор ч харин овоо муу гаруу үгүй юу.
Жагаадж:
Хөөрхий минь их зантай биш ээ. Зүгээр л өөрийгөө том гэж боддог бас итгэдэг болжмор
Үлэмжид:
Харин наад санааг чинь үгүйсгэж болохгүй юм байна.
Баянмөнхөд:
Овоо биш. Агуу гар юм биш үү?
хэхэ уншингуут оросын ерөнхийлөгч Баавгайжав санаанд бууж байх чинь
Алтарганад:
Манай сэтгүүлчид Медведевийг "Майга бор" гэж орчуулах болсон. Солонгос киноны нэр орчуулдгаас санаа аваад.
Onigoon deer comment bichih zohimjgui yumaa.
Post a Comment