/фельетон/
Гадаад мэргэжилтэн гэдэг бол Монголд хамгийн түгээмэл тархсан нэгэн зүйл хөхтөн амьтан бүлгээ. Газар сайгүй төсөл хэрэгжиж, гадаадтай тулж ажиллаж сурах нь монгол хүний эрмэлзэх арван зүйлийн нэгэн болсны учир энэхүү гарын авлагыг бүтээсэн болой.
Тэд бол илжиг шиг зөрүүд хүмүүс гэдгээс эхний зөвлөгөө үүднэ. Тэдэнтэй харьцахдаа зөрүүдлэнэ гэдийг нь тооцож, санаагаа ямагт эсрэгээр хэлэх хэрэгтэй. Урагшаа явах хэрэгтэй бол хойшоо давхия гэж хэл. Тэднийг онгоцоор нисгэмээр байгаа бол галт тэрэг санал болгох хэрэгтэй. Тэмээ унуулмаар байгаа бол “Ямаа зайдлах нь эрүүл мэндэд тустай” гэж ятга.
Нэгэн төслийнхөн хонины суурьт саравчтай хашаа барих болж л дээ. Төслийн монгол дарга эрүүл ухаантай хүн байсан болохоор нөмөр газар, салхины уруу харсан байрлалтай зураг төсөл хийсэн байв. Тэгтэл төслийн гадаад даргын зөрүүд зан хөдлөөд, “Саравчийг уулын оройд, умар зүгт харуулж барь! Би төслийн ерөнхий захирлын хувьд тушааж байна!” гэсэн юм. Тэр хашаанд одоо шувуу ч өндөглөхгүй байгаа гэлцдэг. Төслийн монгол дарга гадаадуудтай тулж ажиллах арга барил эзэмшээгүй байсны улмаас өчнөөн хөрөнгө өндөр уулын оройд үжирч хэвтэж буй нь тэр.
Тэд сургалт явуулах асар дуршилтай. Сургалтаа заавал энгийн зүйлээс эхэлдэг сайхан заншилтай. Хонины махыг лаазалж, нөөш хийх тухай заах гэж байгаа бол хичээлээ “Хонь бол хоёр нүдтэй дөрвөн хөлтэй амьтан агаад, ховор тохиолдолд ганц нүдтэй төрөх нь бий” гэх ярианаас эхэлнэ. Долоо хоногийн сургалтын эхний зургаан хоногтоо хонь монголын тал нутагт амьдардаг нь гарцаагүй үнэн болох тухай сайтар зааж хэлж өгөөд, долоо дахь өдрийн үдээс өмнө хонины махыг хэрхэн лаазлах тухай цухас дурьддаг. Мэдээж, үдээс хойш нь сургалтын гэрчилгээ гардуулах ёслол хийнэ. Үүнээс үүдээд, гадаад багшийн сургалтад ирэхдээ зүү утсаа сайтар базаах хэрэгтэй гэх хоёр дахь зөвлөгөө гарч ирнэ. Зургаан өдрийн турш дэмий гиюүрэхийн оронд та зүү ороовол зургаан сайхан оймс нэхэж, эх орныхоо эдийн засагт нэмэр болно гэсэн үг.
Яамныхан танай байгууллага луу гадаад мэргэжилтэн илгээхдээ, “Асар туршлагатай, нэвтэрхий мэдлэгтэй, алтан гартай” хэмээн суртал ухуулга хийнэ. Энэ худал ухуулгад итгэх нь туйлын гэнэн хэрэг юм. Нэвтэрхий мэдлэгтэй байсан юм гэхэд юугаа хийж наашаа ирэх вэ? Зэрэг хамгаалж, нээлт хийж, нэрээ дуурсгаж, эх орондоо баян цатгалан сайхан амьдрах байсан шүү дээ. Шилдэг нь бус, тааруухан нэг нь нутагтаа гологдохоороо буурай оронд бумба галзууруулах томилолт гардан авдаг. Тэгэхээр гуравдугаар зөвлөгөө бол тэднийг юм мэддэг гэдэгт бүү итгэ.
Дөрөв дэх зөвлөгөө бол тэдэнтэй ажиллахдаа гахай шиг тэвчээртэй байх. Өглөө ажилдаа ирэх, орой салахдаа тэднийг элэгсгээр тэвэрч хошуун дээр нь үнс. Өмхий амтай тэтгэврийн хөгшин ч бай хамаагүй тэвчиж байгаад үнс. Тэвчээр алдаж ярвайж хэрхэвч болохгүй. Тэд монгол хонийг бүдүүлэг байна гэж толгой сэгсэрвэл та тэвчээртэй байж, хонио соёлч боловсон харьцаанд сургах ёстой. Хонь нэг бүрийнхээ нусыг авч, нүүрийг угаа. Тэдний үгийг сөрөх аваас та гадаадын мэргэжилтэнтэй тэвчээргүй харьцаж буй нь тэр. Мэргэжилтэнтэй тэвчээргүй харьцдаг ажилтан орчин үеийн Монгол улсын аль ч салбарт тэнцэхгүй гэж мэд.
Тав дахь зөвлөгөө бол тэднээс юуг ч битгий асуу. Гэнэ алдаад, “Хонио худгаас усалж болох уу?” гээд асуучихлаа гэж саная. Мэргэжилтэн хонь усыг амаараа уугаад, боожгооны сүвээрээ дамжуулан гадагшлуулдаг нь үнэн болох тухай тайлбарлан, зургаан өдрийн хичээлийг танд заана. Эцэст нь “Хонийг худгаас усалж болох эсэх тухай асуудлыг би мэдэхгүй” гэнэ. Тэгээд энэ чиглэлд илүү нарийн мэргэшсэн бас нэг гадаад мэргэжилтнийг урьж ирүүлж, зургаан сарын сургалт явуулна. Тэр хооронд таны хонь усгүй байх болно. Монгол нутгийн эрс тэс уур амьсгалд дасан зохицсон хонь тулдаа л тэснэ.
Зургаа дахь зөвлөгөө бол тэдний дэргэд дүрэм журмыг ягштал баримтах явдал. “Хонийг өглөөний наймд бэлчээнэ” гэсэн дүрэмтэй бол цасаар шуурч байсан ч бэлчээх л ёстой. Хонио шуурганд уруудуулаад бүгдийг нь чадхийлгэх байлаа ч гэсэн дүрэм бол дүрэм. Та хоньгүй хоосорлоо гэж гутрах хэрэггүй. Цаадуул чинь таныг малжуулах төсөлд хамруулчихна.
Эцэст нь хэлэхэд, гадаад мэргэжилтэн гэдэг бол Монголд хамгийн түгээмэл тархсан нэгэн зүйл, ашиг тустай хөхтөн амьтан бүлгээ. Гадаад мэргэжилтэн сэтгэл харамгүй зааж зөвлөсний ачаар мал гучин сая хол давж, монголчууд бид идэх махтай, цатгалан сайхан амьдарч буй билээ.
Баавгай болохсон
1 week ago
40 comments:
hehe
ашиг тустай ХӨХТӨН АМЬТАН гэдэг нь таалагдлаа. Дутахааргүй монгол мэргэжилтэн байсаар байтал гадныхан гэхээр л илүү цалин амлаад тавиад туучихдаг хүмүүс дээ. ДУРГУЙ ЭЭ.
Гадаадууд гоёшт. Та битий ингэж илүү үзэж бай. Би бүр сайннн мэднэ наадуулыг чинь.
хэхэ, хэцүүхэн хүмүүс байх нь байдаг шүү. гэхдээ бас авах юмтай эднүүс чинь.
манай захирал гадаад хүн, тэгсэн менежер маань захирлын жолоочид хэлж байна шд. "Та наад хүнээ битгий энэ оффист авчирч бай. их дарамттай байна" гэж хэхэ
Оогийд:
Монгол инженер 300 мянган төгрөгийн хөлсөөр хийчих ажлыг гадаадын мэргэжилтэн урина. Өнөөх нь ирээд дахиад нэг нарийн мэргэжлийн хүн дуудуулна. Ингээд зардал нь 300 сая болох нь энүүхэнд.
Зараад:
Уруул дээрээс нь үнсэх их гоё уу?
Дэрсүд:
Дарамттай шүү. Дээд зэргийн тэвчээр шаардана. Ёстой л гахай шиг тэвчээртэй хүмүүс наадуулыг чинь тэвчинэ.
Одоо яг л ингэж ажиллаж байна.
Заримдаа үнэхээр авах юмгүй шаардлага тавьдаг нь дургүй хүрмээр.
хаха тийм байх шүү нээрээ.
Янзтай
Амараа ахаас ойрд гараагүй час хийсэн юм гарч байх чинь ээ. Киноны ажил нь жигдэрч байна уу?
Үнэн ш д тийм л лаг юм бол өсөж төрсөн нутагтаа ажиллаж амьдрах нь яасан лүднүүд вэ тээ
Ёстой гоё бичсэн байна.
Энэ сүүдэр шийд:
Тийм дээ. Хүний санаанд яагаад ч багтах аргагүй юм хэлнэ шүү
Артгаад:
Тийм байх биш ээ. Яг тийм байхгүй юу
Арсунд:
Баярлалаа
Демонд:
Киноны ажил ерөнхийдөө дуусаад, үндсэн ажилдаа орж байгаа нь энэ
Үлэмжид:
Ярвайгаад, ямар мундаг мэдлэгтэй дүр эсгэдэг гээч
Мэндээд:
Баярлалаа
Хэдэн жилийн өмнө нэг төсөл дээр хэдэн мянган хувь хэвлэчихсэн зурагт хуудас харж байсан юм. Малчдад тараах гэж байгаа гэсэн тэр зурагт хуудас дээр нь "Мал сүрэгт эзлэх эцэг малын хувь" гэчихээд "Ямаа 60%, Хонь 70%" энэ тэр гээд биччихсэн байсныг хоёр цэхрээрээ харсан юм даа. Хөөрхий хэдэн малчид ядаж шохойтой цаасаар нь бөгсөө арчиж болохгүй нэг баахан постертой л болсон байх даа
Огоод:
Малаа хариулахаа
Марксизмаар заалгахгүй
гэж зүйр цэцэн үг бий шүү дээ. Гадас шаахыг хүртэл гадаадууд заах гэдэг болсон цаг.
хэ хэ хэ, хонио услах уу гээд асуучихвал яана яана гэнэ ээ, за даа бараг л үнэн үг хэлчиж дээ хэ хэ хэ. Тэгээд цалин нь ямар гээч. өдрийн 500 ногоон гэж байна лээ. наадуул чинь.
Yamar hetsuu horvoo be? Der baigaa humuus maani mongoloosoo irgeneesee tasarsan setgeed baigaa yum daa
Дамдаад:
Би ажиллаж байхдаа нүдээрээ харсан. Нэгэн мэргэжилтэнд 3 сая төгрөг зарж билээ. Тал зардлыг нь цаанаас нь даагаад тэр шүү дээ. Тэгтэл хүүхдэд ТВ сэтгүүл зүй заах гэж ирсэн багш маань нэг ч DVD гүй, ядахдаа ганц VHS хальс ч үгүй тэтгэврийн хөгшин онгоцноос буучихдаг байгаа! Бид тэгтэл "хэдэн камертай, монтажийн хэдэн нөүтбүүктэй ирэх вэ?" гээд өмнөөс нь мэйл явуулаад асуугаад байсан. Мань эр тэгтэл компьютер муухан мэднэ. Бидэнд юм заах гэж ирсэн хүн чинь надаар мэйл хэрхэн шалгахаа заалгаж аваад буцсан даа хөөрхий.
Хүдэрт:
Манай дарга нар өөрсдөө юм мэддэггүй болохоор гадаадын хүн юм мэдэж байгаа эсэхийг мэдэхгүй шүү дээ.
Хий хоосон шүтээд л учрыг нь мэдэхгүй залбирч байгаад л явуулна.
хэхэ, гоё бичжээ, тэр хонь хоёр нүдтэй гээд эхлэнэ гэдэг ч үнэн шүү гэж,
хэхэ, тийм шүү, аргагүй л туршлагатай хүний зөвлөмж байна даа.
Ариунаад:
Тийм. Чи бас олон сургалтад сууж үгээ хэлж, үсээ зулгаатлаа залхаж үзсэн хүн юм аа даа?
Серенадад:
Хэдэн зуу биш ч, хэдэн арван гадаадын гараар орж элдүүрээ хангасан хүрэн шир шүү хө, ах нь.
Гахай хариулсан хүн нэг уураа барна. Гадаадтай ажилласан хүн бас нэг уураа барна гэж шинэ зүйр цэцэн үг гаргалаа. Дараагийн пост болгож нийтэлнэ ээ
getsuu getsuu. tedentei chin uneheer ugee barj, usee zulgaaj, naashaa harj ineej tsaashaa harj uilan bj l ajilladag yum.
GEREL
tsohiod awch boldguig n yaanaa
GEREL
Гэрэлд:
Цохивол шоронд орж, гадаадаасаа холдоод амар юм биш үү? Гэхдээ шоронд ч гэсэн цаадуул чинь очиж хичээл заагаад байгаа шүү
ta amidrald iim oirhon olon niitlel bichij baigaarai tani blog ruu oroh hobbitoi bolood baigaa buh niitleliig tani unshsan
Хүдэрт:
Урам өгсөнд баярлалаа.
зөвлөхүүд гэдэг тоо шаардаж авчихаад тэрийгээ эргүүлээд танилцуулдаг сонин хүмүүс гэсэн нэг үг байдаг байх аа.
Наранбаярт:
Манай найз нэг баагийтай ажиллаж байж. Тэр ингэвэл яасан юм бэ? гээд санаа сэдсэн чинь чимээгүй байна гэнэ. Тэгтэл атаман цааш нь хамгийн том гадаад даргадаа өөрийнхөө санаа болгоод танилцуулчихсан тууж явсан гэдэг. "Намайг хэлэхэд яагаад дуугүй байсан юм?" гэсэн чинь ах би наад санааг чинь өөрөө бодчихсон байсан болохоор тэгсэн юм гэж гуцсан гэж байгаа.
gadaaddaa myanuud ni mgl-d ircheed hairtai durtai bolood butsahgui eter geed suid l baidagshd, whahaha.
Гэгээнд:
Ганц нэг сайн хүн ч ирдэг л байх. Гэхдээ өдрийн од шиг ховор биз дээ.
хэхэ нээрээ энд эднийг хараад байхад мэргэшсэн юмаа л хийнэ шүү, илүүг хийх ч үгүй чадах ч үгүй. Би нэг удаа айлын хаях гэж байсан тоос сорогчийг засаж, засах гэж хог хийдэг уут нь дүүрчихсэнийг сольж хүн амьтныг гайхуулав даа...мэргэжилтээн гэж. Харин дээр үеийн орос мэргэжилтнээс их юм сурсан шүү
Их баярлалаа. Гоё бичжээ. Иймэрхүү юм заримдаа ажиглагддаг. Гэхдээ хөөрхийс арай ч бүгд ийм биш байх гэж найдна.
Энэ бичлэг их таалагдсан тул өөрийн блогтоо тавьчихлаа уучлаарай. http://minii.delhii.net/2009/09/07/199/
Зөвшөөрөл хүсвэл бас нэг мэргэжилтэн урьсантай адил хугацаа алдах байх гэж айгаад :p
Алтарганад:
Дээр үед нэг ангийн хоёр найз дарга цэрэг бололцсон түүх бий шүү дээ. Монгол залуу Оросод сурч байхдаа ангийнхаа орос залуутай их сүрхий найзалж. Монгол нь толгойтой тул сургуульдаа гайхагддаг онц сурлагатан. Харин нэг өрөөний орос найз нь үлгэн салган дунд сурдаг тул түүний бөөрөнд наалдаж шалгалтаа хуулж, курсийн ажлаа хийлгэдэг байж л дээ. Төгсөөд хэдэн жил ажиллаж байтал өнөөх орос нь Зөвлөлтийн мэргэжилтэн гээд данхайсан амьтан ирээд монгол найзынхаа даргын дээд талын дарга болсон гэдэг.
Ариунсүлдэд:
Ганц нэг сайн хүн ирдэг л байх. Гэхдээ надтай л лав тааралдаагүй.
Бараг л үнэн шүү, би лав гадаад(европ, америк) гаруудын лекцэнд сууж бсан. Яга гол юмаа ярихгүй баахан тойрч давхиад, нэг л сайхан үлгэр яриад, сүүлдээ бүр залхаагаад хаячдын.
Үндэстэн бүрийн сэтгэлгээний онцлогт бдаг байж магад, жишээ нь бид Томоос-жижигрүү бол нөхдүүд жижигээс-Томруу явдаг гэж сонсож байсан. Бас нээрээ мэрэгжлийн англи номдууд ч гэсэн нэг иймэрхүү хандлагатай санагддаг шүү
яг үнэнийг бичсэн байна. би ажлын шаардлагаар заримдаа гадаад мэргэжилтнүүдийг урьж яриа хийлгэх, хичээл заалгах тохиолдол гардаг. Өмнөөс нь санаа зовдог юмаа. Нөгөөдүүл чинь тэнэг хүнд хичээл зааж байгаа юм шиг яриад байхаар нь заримдаа сонсогчдыгоо хүндэтгэх үүднээс яриаг нь редакторлож орчуулдаг. Залуувтар гадаад байвал ч товчхон яриарай гээд эхэнд нь анхааруулчихдаг.
Жишээ нь саяхан нэг канад хүүхэн манай сургууль дээр ирээд "өөх их идвэл таргалдаг" тухай лекц уншаад, нүүрс-устай хүнс сайн ид гэж зөвлөж байна. Тэгэхээр нь нүүрс-ус чинь хүний биед орохоороо нэг хэсэг нь бас өөх болж хувираад үлдчихдэг юм бишүү гэсэн тэр ч тийм л дээ гээд дуу нь суларч байна билээ.
МЖ-д:
Би үүний зовлонг их эдэлсэн хүн дээ. Хичээлд нь их олон цаг сууж, их ч олон шог зураг зурж дээ
Эрдэнэболорт:
Би ч олон гадаадыг авчирч, оюутнууддаа "өндөр хөгжил" гэдгийг үзүүлж дээ. Өмнөөс нь ичих шиг хэцүү юм гэж үгүй. Оюутнууд залхчихсан сууж байгааг харах үнэхээр хэцүү
Ёстой голыг нь олоод хэлчихжээ. Тэр тусмаа гадаадын мэргэжилтэнгүүд зүгээр сууж байгаад, лекц хийж байна гэж хүмүүсийг залхааж байгаад мөнгө цохичихоод буцахаар нь уур хүрэхийг яана. Зөвхөн мэргэжилтнүүд нь ч биш. Монголд нэг их тусалдаг сайхан баатрууд зээл тусламж олгоно, төсөл хэрэгжүүлнэ. Тэгснээ төсөлд хэрэгтэй хомбууторуудыг энэ хампаанаас аваарай гээд өөрийн орны нэг хампааныг заана. Тэр нь мэдээж түүгээр нь далимдуулаад өндөр үнэтэйг нь шахна. Яг л танил маань надад 10000 төгрөг зээлчихээд мах ав гэж зээлдүүлэнгээ 8000-р нь надаас 1 кг мах ав гэж байгаа шиг. Тэгснээ болоогүй ээ. Та нар болоогүй байна гэнгүүтээ мэргэжилтэн уриад ирнэ. Нөгөөхөд нь монголыг танилцуулах, дагуулж зугаацуулах ажилд хамаг цагаа барна. Тэр нь сарын $10000 цалин авна. World bank л гэнэ. Үнэндээ бол энэ олон улсын байгуулгуудын зарим нь боловсон аргаар ядуу орныг мөлжих байгуулга л болоод байна ш дээ. Худлаа гэвэл энэ линк байна. http://www.democracynow.org/2008/1/23/corporations_reaping_millions_as_congo_suffers
Үүнийг чинь л анх ажилд орсон өдрөөсөө мэдрээд, энэ байдлаас л яаж ийж байгаад л гарна гэсэн зорилт өөртөө тавиад сурах гээд л зүтгэж байна. Эрхбиш адилхан эвэр туурайг нь тэр мэргэжилтэн гээд байгаа этгээдийн байгаа газар нь байж ургуулаад ирвэл ядаж нэг орон тоон дээр ч гэсэн өөрийн нохой болж хоол хорооно гэж найдаж байна ш дээ.
Нэвид:
Манай төслийн ажилтнуудад өөрсдөд нь тэднийхээр бодвол боолын, манайдаа бол хааны цалин өгчихдөг болохоор энэ тухай нэг их дуугардаггүй юм болов уу?
Би гадаадуудтай ажиллах бүртээ уурлаж бухимдсаар байгаад "Гадаад хүнтэй хүлээцтэй ажиллах чадваргүй" гэдэг тодорхойлолт авсан. Уур хүрээд шууд нүүрэн дээр нь хэлчихдэгээр барахгүй, зарим нэгтэй нь хэрэлдээд авдаг гэж байгаа.
manaixan ug ni ymaa ix tejeegeed belcheer suitgejeen geed bgaam da. Ene belcheeriig Tusad ni bolgood Nogoon bus geech ymaa neg salgadag bol sainsan, 60 baitugai 30 jiliin daraa mod ch gui us ch gui. xooson Tsol bolchix vii de.
gexdee Gadniiixanaas surax ym ix bii, dann muunuud ni irdeg ni bas uneniii ortoi, uguisgexgui, gexdee zaaj zaawarladag ni oorsdiinx ni surax system tei xolbootoi, anx tegej ul suuritai uzdeg kums argagui. Gexdee orchind taaruulj setgexgui bol tiiim XOSHUU bj boloxgui de
xvndetgen yslow
aan ter tewcheer gedgiiig surax xeregtei, Mglchuud mash tewcheergui tsagaa baridaggui oorsdoo xariutslagagui Kvms tul Xvnees jaaxan ug sonsoj surax xeregtei de,. Gexdee soxroor dag gsn ug bish, Awaxaa Awaad xayxaa xayad
Post a Comment