Буриад хадмындаа аж төрдөг залуу шөнө дунд болсон хойно согтуу иржээ. Тэр өрөөнийхөө унтраалга хайн тэмтэрч байх юм гэнэ. Авгай нь:
-Жаахан зүүн тийшээ. Ээ, хэтэрчихлээ. Одоо жаахан баруун тийшээ. Одоо эгцээрээ дээш нь явуул гэх мэтээр заав. Өрөөндөө унтаж байсан хадам өвгөн сэрээд, хамгантайгаа ингэж хөөрөлдөв гэнэ:
-Одооны хөвүүд охолдож шадахаа огт байжээ.
-Харин тиймээ, нюх онохгүй, мунгинуур хөвүүн юм ш даа.
Армийн нэгэн ангид дөнгөж төгссөн гурван дэслэгч ирэв. Ангийн захирагч хурандаа гурван дэслэгчид "Архи, хүүхэн, алба гэсэн гурван зүйлд хэрхэн ханддаг вэ?" гэсэн асуулт өгчээ. Хоёр цагийн дараа хариултыг бэлэн болго. Ямар хариулт байхаас хамаарч албан тушаал хуваарилна гэжээ.
Хоёр цагийн дараа гурван дэслэгч ирэв. Эхнийх нь "Архи огт амсдаггүй, хүүхэн рүү хялайдаг ч үгүй, армид алба хаах үнэхээр сонирхолтой" гэв. Хурандаа түүнийг гуравдугаар ротын захирагчаар томилов. Хоёр дахь дэслэгч "Архи өдөр бүр уудаг, хүүхэнд нугасгүй, армид алба хаах огт сонирхолгүй" гэв. Хурандаа түүнийг агуулахын эрхлэгч болгов. Харин гурав дахь дэслэгч "Авдар архи багажиндаа аччихлаа, хоёр хүүхэн арын суудалдаа суулгачихлаа, албаны хувьд өөр ямар тушаал байна?" гэв. Хурандаа утсаа аваад авгайдаа "Өнөөдөр ажил ихтэй байх нь, хө. Би шинэ орлогчдоо ангиа танилцуулаад оройтож очно" гэж ярьж байх юм гэнэ.
Давхцал
3 weeks ago
16 comments:
xaxaxa oxoldoj chadaxgui baixdaa yaaxavdee
Хуримын анхны шөнө өнгөрчээ. Өглөө нь бүсгүйг сэртэл нөхөр нь кофе чаначихсан байжээ. Бүсгүй кофе нь амсаж үзээд:
-Кофе ч бас сулхан юм даа гэж шүүрс алдсан гэдэг.
хэхэхэх.
Тэр ямар айхтар хурандаа вэ.
Чулуунд:
Том андуурсан байгаа биз?
Мэндээд:
Кофег чанга чанаж байх юм шүү үүнээс хойш.
Давкад:
Хахахах.
Жаагийд:
Ажлын туршлага, хүнийг таних чадвар аа гэж.
Эмгэн өвгөн хоёр эротик сэтгэлгээтэй гэж жигтэйхэн.
Хаха. Эмээ өвөө залуу хүү, залуу хүүхэн 4
Пазлд:
Одооны хүүхдүүдээс илүү байсан болж таарч байгаа биз?
Санакаед:
Цаагуураа хотын даргад юм хэлэх гэсэн ухаантай. Энэ залуусыгаа тусд нь байр сууцаар хангахгүй бол, эмээ өвөө нь тагнуулдаад гэцүү байна аа гэж
хэхэ , хөгжилтэй юмаа..
өвөө нээрээ өөрөө сайн нүхээ олдог байсийн бна л даа.. унь тоолоод л хэхэ.
хурандаа бол бас догь гар аан..
oilgoltsonoo gej. bas neg chamdaan tugjdeg odoinuud hoyulaa deer ni garya gedguu yu yaagaav. kkk.
Аморт:
Энэ тал дээр, янз бүрийн цаг үед, төрөл бүрийн аргачлал хөгжиж байсан байх өө.
Гэгээнд:
Тийм. Эргээд харсан чинь систем нь ижил юм.
сүүлийнхийг хэн нэгэд ярьж өгхийсөн
hehe ineedtei, chini blogt orohoor amrah shig l boloh yum.
Зоригтод:
Би бол ярихдаа муу. Дуугүй л бичээд сууж байсан нь дээр. Бусад юмыг ярьж болоод байдаг хэрнээ, онигоо ярих гэхээр нэг л биш байгаагаа мэдэрдэг.
Гангад:
Нэр минь Амар шүү дээ. Амраад л байя бүгдээрээ
Aguulahiin erhlegch bolson n hamgiin gaigui amidarnaaa gej
Анонимд:
Зах зээлийн хуулиар бол тэгнэ. Марксын онолоор бол эхнийх нь сайхан амьдарна.
Post a Comment