М.ЗАДОРНОВ
/наргиантай тохиолдлуудаас/
/наргиантай тохиолдлуудаас/
Ард түмний дунд заншсан хэллэгээр хуучин “нарсанд” сууж байсан нэгэн “хулгар” “наранд” гарчээ. Албан хэллэгээр бол нэг хүмүүжигч суллагдаад оршин сууж байсан газар луугаа илгээгдсэн хэрэг л дээ. Нутагтаа ирээд удтал ажил олж чадсангүй байж байж, арайхийн нэг юм галзуугийн эмнэлэгт жолоочоор оржээ. Анхны цалин буух өдөр нь түүнд: “Өөр эмнэлгээс өвчтнүүдийг зөөж авчир. Ингэснийхээ дараа орж ирж цалингаа аваарай” гэж түүнд хэлэхэд нь тэр мэдээж, маш их баярласан хэрэг. Тогтоосон замын дагуу өвчтнүүдийг зөөж явахдаа түр зогсож анхны цалингаа угааж жаахан шар айраг уухаар шийдэв. “Энэ муусайнуудыг түгжчихээд, ганц аягыг гялс хөнтөрмөгцөө л очих тавилантай газар нь хүргээд өгчихье” гэж ч бодов, бодсоноороо ч хийлээ.
Гэвч эргээд гараад иртэл “микро” тэргэнд нь нэг ч хүн байдаггүй. Орос оронд шоронгийнхон төдийгүй өвчтэй юмнууд хүртэл хумс, бичгийн хавчаараар яаж хаалга онгойлгохыг сурчихсан цаг юмсанж хэмээн “хулгар” гасаллаа. Хоосон машинтайгаа санжигнаад очвол хэн ч түүнд цалин өгөхгүй гэж толгойд нь орж ирлээ! Ингээд л жинхэнэ орос авхаалжтай эрийн шийр заав... Автобусны буудал руу давхичихлаа... Яваад очвол хүн гэдэг чихээстэй.
-Нөхөд өө, та нарыг хүргээд өгөх үү?
-Хэдээр явахийм? Үнэтэй л хэлэх байлгүй дээ?
-Үгүй ээ, хүссэн үнээр чинь яваад өгье.
-Өө хө, тэгвэл дуртай байлгүй яахав, явъя!
Хямд юмыг сонговол хоёр дахин төлдөг гэж зүгээр ч нэг ярьдаггүй юмсанж. Хулгар тэднийг галзуугийн эмнэлэгтээ хүргээд, тэрэгнийхээ хаалгыг түгжээтэй нь орхиод, хамаг хурдаараа хүлээн авах руу гүйж оров. “Та нар хаалга онгойлгохоороо өвчтнүүдийн ганц ч үгийг битгий сонсоорой, бүх замын турш бид галзуу биш, биднийг хааш нь аваад ирэв ээ гэж орилолдлоо... Галзуу юмнууд, чинь!” хэмээн залхсан хүний дүр эсгэх нь тэр.
Тэгээд жолооч өөрөө яахав дээ, энэ бүхний учир начрыг олчихоогүй байгаа дээр нь цалингаа авахаар гүйсэн хэрэг! Түүний ачиж ирсэн хүмүүсийг бүгдийг нь тасгуудаар тараан хэвтүүлээд, ярьж байгаа юманд нь хэн ч итгэхгүй байсаар хэд хоногийн турш эмчилж сувилж байсан гэдэг.
Хөрвүүлсэн А.Амарсайхан
14 comments:
Аргагүй л Орос зан байна даа
Худлаа байлгүй дээ
Өтгөн хатавч өмхийгөө тавихгүй гэдэг шиг энэ чинь харин засаршгүй нөхөр байнуу гүй юу аан? Хэхэ, хэдэн цааснаас болж "хэцүү нэрт"-дээ буцаж орох зүйл хийжээ, шаар чинь.
Хэхэхэхэ сэргэлэн л толгой байна ;)
Яаана л даа, ёстой ээмэр ээмэр
Зоригтод:
Оросоор бол үүнийг "чёрный юмор" гэдэг юм аа
Баяржаргалд:
Задорновт хүмүүс болсон хөгтэй явдлаасаа ярьж өгдөг юм билээ. Мань эр цуглуулаад тайзнаас ярьдаг. Хүний амнаас сонссон зүйл болохоор давстай ч байж мэдэх
Пазлд:
Зөв хэлж
Спонгд:
Буруу тийшээ сэргэлэн гэх юм уу
Дэрсүд:
Тэгэхээр микро ирвэл хаягийг нь сайн харж байж суугаарай
xod xod, yavtsgui garts songoson baishd. aldagdsan galzuunuud ni yu bolsiin bolaa. orond ni avchrisan hed ni ch yahav geriinhen ni suraglaad irne, nogoo hed ni tuiveej ogson doo yaanaa.
Гэгээнд:
Харин тийм. Нөгөө хэдэн нөхөр нь их хуралд гарах дөхөө биз. Ажаад байхад улстөрд ийм хүмүүс их амжилт олж байгаа харагддаг
Ха ха... Юу ч гэмээр юм дээ? Цалин авахын тулд завхарсан юм хийж байхын. Элдэв хэрэг төвөгт орооцолдохыг огтхон ч тоохгүй байна даа тэ? Хөгжилтэй юм.
Зараад:
Хэрэгт орооцолдох гэдэг мэргэжлийн ажил нь юм уу даа.
Өчигдөр ажил дээрээ сууж байгаад уншаад ганцаараа пис хийтэл инээдэг байна шүү. Тэгээд өрөөнийхөө хэдээс санаа зовсон гэж. Их л чухал юм хийгээд суугаад байсан юмсан. Тэгээд бантдаг гэжийшдээ. Амараа ах элэг авч хаяад байх юмаа.
Дарамбазарт:
Задорнов ах л элэг авч хаяж байна шүү дээ
хэхэ, энэ оросууд нээрээ юу ч хийхээс сийхгүй ард түмэн шүү.
Мэндээд:
Бас жаахан давстай ч байж мэднэ
Post a Comment