Номлогчийн тэргэнд их царайлаг гэлэнмаа суужээ. Номлогч тэсч чадсангүй. Араагаа залгахдаа өвдгөнд нь хүрч үзэв. Гэлэнмаа:
-Ариун библийн 129 дүгээр ишлэлийг санаач номлогч оо гэв. Номлогч гараа татаж авав. Дахиад л тэссэнгүй гуянд нь хүрэв. Гэлэнмаа өнөөх анхааруулгаа хэлж, номлогч шүлсээ залгиад гараа татаж авчээ. Номлогч гэлэнмааг хүргэж өгөөд, өрөөндөө орж ирэв. "Библийг чөтгөр аваасай" гэж дотроо хэлээд, ариун библийн 129 дүгээр ишлэлийг сөхөж үзэв. Тэнд "Улам дээш тэмүүл! Ялалт чинийх болно" гэж бичсэн байна гэнэ.
Баавгай болохсон
1 week ago
18 comments:
Библи судараа сайн уншсан бол яалаа гэж ийм болох вэ дээ. Хаха
Хэхэ хөөрхөн онигоо байна
Мэндээд:
Харин тийм. Тийм чухал заалтыг сайн цээжлэхгүй дээ
Этүгэнд:
Бас царайлаг гэлэнмаатай
хэхэ, төгс төгөлдөр гэж хаана бна?
судраа мэддэггүй номлогч гохь нээ хэхэ..
Аморт:
Хөөрхий яасан их харамсаа бол? Алдаанаасаа хашир суугаад библээ дуржигнатал цээжилсэн байх даа, зайлуул.
юмыг яаж мэдэхэв гэж лам хүн боовтой төрдөг гэж ярилцдаг байхаа ... :)
Ум маани бадми хум. Шар лам байсан бол ийм алдаа гаргах байсан болов уу.
Чандманьд:
Чамиа гавьяатын ярьж олонд хүргэсэн онигоо байна ш дээ. 90-ээд оныг санагдуулчихлаа.
Агар-Эрдэнэд:
Номоо мэдэхгүй байсан ч дээшээ зүтгэнэ гэж үү? Тэгэх байх аа
Тэр айхтар номтой гэлэнмаа байж ээ номлогчоосоо илүү хэхэ
Чепакт:
Өмнө ургасан чихнээс сүүлд соёолсон эвэр гэж тэр дээ
Номоо сайн уншихгүй
Арсунд:
Цээжлэхгүй гэж үү?
ёстой том алдаж дээ. Хєєрхий тэр номлогч
Энхүүлээд:
Аливаа ажлыг амжуулахад бүх талын мэдлэг хэрэгтэй гэж
хаха, библиэс ишлээд сурчихвал ер их юмыг бүтээнэ шүү, христэд сүжирдэггүй ч байсан алдаад байх юм байхгүй, хэхэ.
Ганзод:
Манайхан бурхны номоо эх хэл дээрээ болгочихвол ишэлмээр байдаг. Гэхдээ бөөгийн дуудлага гайгүй сайн шүлэг байдаг шүү
хаха,аймаар онигоо байнаа :D
баахан инээв
Абцд-д:
Би ч бас инээсэн.
Post a Comment