Баавгай болохсон
1 week ago
Нэг л их АМАР, САЙХАН налайсан хүн яваг гэж миний аав ээж хоёр энэ нэрийг хайрлаа биз. Тэгээд л өөрийгөө шоолж алжаалаа тайлсан шиг АМАР САЙХАН суух шив. Гэхдээ хэн нэгэнтэй хуваалцахгүй бол энэ бүхэнд ямар амт байх вэ дээ...
Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates
18 comments:
1-т орчуу яачуу
Нээрээ л манай анд бөх байсан бол бяраар бус ухаанаар давах байсан байх даа. "Онигоо ярих" гэдэг мэхийг нэлээн даамгай хийх байсан болов уу гэсэн. Хэ хэ
За даа би ч бөх мөх сонжих биш Гэхдээ бөх байсан бол архи уучаад агсам согтуу тавихгүй, хүн амьтан багалзуурдаж эр бяраа гайхуулахгүй намбалаг сайхан бөх байхыг хүсэжийна
Өөө энэ дээд талынх би шүү Deppsu биш ккк Аккоунтаа хаахаа мартчиж мань хүн
Бэдмэнд:
Үргэлж нэгд давхидаг сүрхий хурдан хүлэг ажгуу.
Ам мэх хэрэгтэй шүү дээ. Мөнхбат аварга ид бяртай айлгаж байсан нэгэн залуухан өрсөлдөгчийнхөө хор шарыг хусаж ам мэх хийгээд, ам мэхэнд нь орсон залуу сэтгэлийн хөдлөлөө барьж чадахгүй хамаагүй багтарч дайрч байж унасан түүх байдаг даа.
Дэрсүд:
Намбалаг эмэгтэй бөх сайхан. Даанч зодог өмсөхөөр хоёр хөөрхөн зөөлхөн булбарай нь ил гарчих гээд кэцүү байх болов уу даа.
Үлэмжид:
Нэр бол нэр. Гарын үсэг бол гарын үсэг. Ам алдвал барьж болдоггүй. Дээр байгаа сэтгэгдлийг Дэрсүгийнх хэмээн тооцсугай
Яасан сүрхий гүзээ суугаав Бөндөн аварга.
Тэр засуул яасан хөөрхөн засуулав.
хаха В.И.Амраа гэнээ...одоо наадах чинь Владимир Барак болчихссон уг нь АБВ гэвэл үсгийн дарааллаар зүгээр юмаа, шинэ нэр зохионоо, А гэдэг нь Алтаргана ч байж болно шүү,хэхэ
хмммм
Амгаад:
Хүүхдийн ном болохоор харахаар инээд хүрч байхаар зурах гэж оролдсон ухаантай.
Алтарганад:
Амар Алтанович Алтарганов гэчих үү?
Нэрд:
Хмммм гэдгийг чинь их муу зуржээ гэж хэллээ хэмээн ойлгох уу?
Номын чимэглэл зурагт нэг шалгуур байдаг. Хямдхан байх ёстой гэдэг. Маш бага хөдөлмөр зарцуулалтаар боломжийн аятайхан харагдахаар зурах ёстой. Баатруудын сэтгэл хөдлөл донж чухал.
"Нэр" шиг хүмүүс номын чимэг зурагт уран зургийн шаардлагыг тавих гэдэг. 5 мянган төгрөгийн төлөө 50 хоног сууж зурах баян хүн биш ээ би.
В.И.Амарсайханы үгийг даган үйлдлийг давтана гэвэл их заль мэх сурах хэрэг гарахнээ.. эв дүйгээ олчихоод заль мэхээ сурчихвал Бөндөн аварга шиг жижигхэн биет надад амьдралыг давчмаар сургааль ч юмуу?
зурахад бас сэтгэх их чухал байхаа, мөн үү??
Аморт:
Заль мэх гэж их буруу үг сонгосон байна. Заслаа.
Эрхэм хүндэт Амор хүнд сэтгэхийг заахын тулд өөрөө сэтгэдэг байх хэрэгтэй. Мөн үү?
хаха банжигийн нэг блогчин намайг АААА гэн нэрлэдэг ш дээ, надад уруу татагдаад блог бичсэн, энэ үсэгнүүд нь Анхдагч Алтаргана Америк Ажилчин гэсэн үгнүүд юм гэсэн, урд хойноо орсон байж магад. Би тэгэхээр нь энд хуруун зайг ААА батарей нэрлэдэг юм шүү, зай болгочихийм байна дээ гэсэн ч одоо А-4 гээд л сэтгэдэл бичдэг.Түүний нэр нь Блогтой хүн, хаха.Тэгсэн энд бас баахан А...гэхдээ чиний бичсэн нэр эрэгтэй хүнийх байна ш дэээ
ӨӨ энэ дээрх миний коммент шүү, баахан А ярьж гацаад нэрээ мартчихаж хэхэ
нээрээ эрэгтэй нэр гэснээс нэг удаа англи хэлний сургуульд сурч байхад нэг сэдэв унших гээд дүрүүдээ хуваарилсан чинь багш надад Жамал гээд эрэгтэй хүний дүр оноосон, би дурамжхан энэ чинь эрэгтэй хүн байна би уншихгүй гэтэл за тэгвэл Жамалина болгоё гэж сэтгэл засаж билээ
Алтарганад:
Алтаргана гэдгийг францаар орчуулахаар Жамалина болдог гэсэн
Өвөөдөө зориулж таниар зураг зуруулдиймуу....
Зоригтод:
Тэг ээ тэг. Гэхдээ хүний дурсгалд зориулсан зургийг арай өөрөөр зурж таарна. Шоглохгүйгээр. Энэ бол Бөндөн аваргыг шог талаас нь хэтрүүлэгтэй зурсан зураг л даа.
Хөөрхөн зураг байна. Анзаараад байвал утга учир ихтэй юм шиг. Жентлемен аварга байна. Элэг бүсний зангилаан дээрээ эрвээхий зангиа зүүжээ. Бас хөхөн дээрх нүднүүдээрээ "юмаа" хайгаад байна уу даа.
Эрдэнэд:
Хөхөн дээрх нүднүүд юм хайгаагүй ээ. Барилдаанд бэлдэж, тактикаа боловсруулж, бодолд автаж байгаа юм аа.
Post a Comment