Хошин тааврын уралдаанд идэвхтэй оролцсон бүх хүнд халуун талархал илэрхийлье. Пүү пүү гараа түлчихэв үү?
Зохиогчийн хариулт:
Хуулийг хамгийн их зөрчдөг хүн хамгийн удаан суудгаараа ижилхэн.
"Хэн хууль их зөрчинө, тэр удаан суудгаараа ижил" гэсэн хариулт өгсөн Хүсэл энэ уралдаанд түрүүллээ. Амарсайхан блогийн удирдах зөвлөл, захиргаа, тамгын газрын зүгээс Дуусашгүй блогийн Хүсэлд баяр хүргэж байна. Ялагч та amarhan_a@yahoo.com хаяг руу утсаа илгээнэ үү?
Луйварчид суудгаараа ижилхэн гэсэн хариултыг олон оролцогч өгчээ. Энэ ерөнхийдөө зөв. Гэвч хилсээр шоронд орсон, бас улсынхаа төлөө зүтгэх гэж төрийн ордон руу зүтгэсэн чин шударга хүн мэр сэр байдаг учраас энэ хариулт туйлын зөв биш болчихож буй юм.
Ордон, шорон хоёрт хоёуланд нь ижилхэн хоёр ширхэг О үсэг ордог гэж хариулсан Бороогийн хариулт хошин шогийн мэдрэмж сайтай хариулт байлаа.
Баавгай болохсон
1 week ago
29 comments:
Za za. Tegvel yalagchid bayar hurgey.
he he za bayr hurgey! taalagdaad bsan hariult bsiinmaa kk
Тийм байсийм бий вий.
xexe Xuseldee bayar xurgeyee
түй чорт хоцорчиж. уул нь хариулчих юм байж гэсэн :p
Мэндээд:
Ялалтын баяр ч дөхлөө
Илмэринд:
Бусдад ч таалагдаж байгаа байх өө
Дамдаад:
Харин ийм л байсан юм
Чулуунд:
Би ч бас
Амгаад:
Хойтон жилийн наадам хол байна даа хол байна
хэ хэ...
би буруу бодож...
өө дуусаад шагналаа өгчихсөн үү...за за би ч алинд ч орж үзээгүйм байна, мэдкүүүүүүү ш тээээ
Зоригтод:
Хашаа гэдэг бас л адил зүйлийн нэг л дээ. Хэтэрхий хялбар хариулт.
Алтарганад:
Ха ха. Аль алинд нь суух гэдэг мундаг нохой үг шүү. Төрийн ордонд заларч буй эрхмүүд удахгүй нөгөөд нь суух цаг ирнэ.
За ингээд, яг энэ мөчид,,, сэтгэл их хөдөлжээнөө
Намайг энэ хариултыг олоход гүн туслалцаа үзүүлсэн та бүхэндээ болон нам засагтаа их баярлажээнөөө,,,
Баярлалаа ;D
Зайлууул, муу Хүсэл юм үзээгүйн болоод их л баярлаж байна, хи хи хи.
Хүсэлд:
Нам засгийн энэ байдлыг харахаар эмгэнэлтэй ч юм аа даа
Дамдаад:
Бяцхан атаархал цухалзуулаад байна уу даа?
Damdaa chini Itgelt bayanii copy #2 baihgui yu daa, kk
Гэгээнд:
Итгэлт баяны үр сад 21 аймагт 42 байдаг байх өө.
Гэхдээ Итгэлт баяныг бодвол Дамдаа маш их уншдаг, их гэгээрсэн хүн шүү. Би шүтдэг юм.
Амарсайхан ахынхаа хөлс, хөдөлмөр шингэсэн үнэтэй бэлгийг хүлээн авч баярлалаа... Ажил, үйлсэд тань их амжилтыг хүсэн ерөөе.
Дахин уралдаан заралхыг уриалж бна... :)
Хүсэлд:
Ерөөл бат орших болтугай!
Мирусд:
Шагналын санг чиний зүгээс ивээн тэтгэх санал гаргавал дахиад зарлаж болно оо
Уул нь нэг их мундаг их зүйл биш л дээ. Сая гэхэд л би орчуулсан "Хайр дурлалын зурхай" ном, зурсан "Шүдээ угаацгаая" эвлүүлдэг тоглоом хоёроо бэлэг болголоо.
Энд ийм уралдаан болсныг анааштаж яваад анзаарсангүй өнгөрөөжээ. Дараагийнх нь хаа вайна, шууд оролцоод түрүүлчий алий /ханцуйгаа шамлав/
Гэснээс энэ халуунд хөлс мөлс шингэсэн бэлгээр яах нь вэ, ядаж үнэртэй ус, духи мухи шингээгээд өгчөөч ккк.
Айдаад:
Ханцуйгаа шамлаастай чигээрээ хүлээж байгаарай. Дараагийн уралдааныг
дараагийн уралдааныг хүлээж байхаас даа.
Өө хөө! Энүүгээр "Юу болоод өнгчих вөө?" гэж. Унтаад хоцорчихож. Битгий унтсан хойгуур сэмхэн сэмхэн юм хийгээд яв л даа Амараа.
Мэндээд:
Хойтон жилийг наадмыг хүлээж буй хүн олон байна шүү
Бумд:
Монголд сонгууль болж байна. Амарсайхан блогт сунгаа болоод өнгөрлөө. Зарим нь агсам тавиад, ганц нэг нь ханцуй шамлаад, бас бус нь хэлээ билүүдээд зар хүргэсэнгүй мэдсэнгүй, хэт ойрын зайд уралдлаа гэх үг их гарч байх болой. Энхбаяр, Элбэгдорж хоёр шиг ТВ-ийн цаг авч сунгаагаа сурталчлах мөнгө байсангүй өршөөх ажааму.
Хойтон жилийн гэхийг хойтон жилийг гэж ташаарчээ.
Дараагийн уралдааныг удахгүй зохион байгуулна аа. Амлая.
ulesson.blogspot.com sonirhood uzeerei.
Хичээлд:
Хэрэгтэй хичээлтэй блог зааж өгсөнд баярлалаа. Би холбоос хийчихлээ.
nii nuugui helehed taavar n ch marzan, hariult n ch marzan bna. shuluuhan helj baigaad uuchlaarai
Блокбастерт:
Таны шүтээн эрт урьд цагт тэнд сууж байсан болохоор тэгж санагдах нь аргагүй дээ. Шулуухан хэлье. Уучлалт гуйж нялуурахгүй.
Гайгүй улстөржөөгүй ч юмуу, хэт их цэцэрхсэн биш хариулттай байж болохоор бол анзаарч байгаад уриагүй байхад нь нэг орноо гэж.
"Шамлаад" л сууж байя.
Post a Comment