Хямралаас болоод Монголын шилмэл загварын ордны захирал загвар өмсөгчдийн цалинг 30% бууруулах шийд гаргаж гэнэ. Загвар өмсөгчид үүнийг эсэргүүцэн цатгалан зарлажээ. Учир нь тэд өлсөхийн оронд цадталаа идвэл захирлаа илүү айлгана гэдгийг Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны тэргүүн Ганбаатар ах зааж өгчээ.
Өнхрүүш үхэхийн өмнө хүүгээ дуудаад алтан сургаалаа хэлэв.
-Хэрвээ хэн нэгэн чам дээр хүрч ирээд боулинг тоглох санал гаргавал тэр чиний нөхөр биш дайсан гэдгийг мэд!
Баавгай болохсон
1 week ago
16 comments:
загвар өмсөгчид тэмцэлийн хурц хэлбэрийг оновчтойгоор сонгосон байнаа.
Жор мэдэхгүй эмчээс зовлон үзсэн чавганц дээр гэдг шиг аав өнхрүүш хүүдээ аргагүй л алтан сургаалаа хайрласан байна.
Хэ хэ. Бүүр нүдэнд харагдчихлаа. Онигоо ч гэсэн худлаа байх аа тээ гэсэн. Хадаа аварга шиг юм болох нээ
Мэндээд:
Нээрээ л хурц хэлбэр байж шүү. Хурц гэдэг үгийг нэмье байз.
Бэдмэнд:
Үгүй. Болсон явдал. Надад огт худлаа хэлэхээргүй хүн ярьсан юм аа. Ха ха
Нээрээ яагаад цатгалан зарлаж болдоггүйн бол...Сайхан санаа байна шүү...
Ха ха ха
Ganbaatar ax guai ch saixan yum zaaj baigaan bainadaa kkkk
Би цатгалан зарламаар байна. даанч жин нэмж байгаа болохоор өлсгөлөн л зарлаж байна дааа
Зоригтод:
Ганбаатар ахдаа л баярлалаа гэж хэлье.
Какадуд:
Хи хи хи
Чулуунд:
Буянтай үйлс бүтээж яваа хүн дээ
Дэрсүд:
Цатгалан зарлачих л даа. Сонсоход ч сайхан, билэг дэмбэрэлтэй
хэхэ би банжиг блог дээр чинь цатгалан моделуудад ажлын мээст санал болгочихсоон.
Цатгалан моделууд хөөрхөн байж ч болох л юм хэ хэ
Алтарганад:
За орж үзье. Би банжиг блогоо тохижуулж чадахгүй л яваад байна. Темплэйт олоод татах гэсэн чинь учрыг нь олдоггүй. Нэг юм буруу хийгээд болдоггүй.
Бумд:
Тийм байж мэднэ шүү. Дөрөв таван жилийн өмнө нэг цатгалан загвар од болоод хамаг амьтны анхаарал татаад байлуу даа. Түүний тухай нэг нэвтрүүлэг үзэж байсан юм байна. Нэрийг нь даанч санадаггүй ээ.
hehe, buduun ohin miss pageant-d orsoldood baisiishd.
tsatgalan zarlah hemjeenii baingiin olsgolongiin baidald baisniig ni bodohoos orovdchihloo sh dee.
onhruush ingehed yaj huuhed hiidiin bolaa, kkk
Хахаха гоё онигоонууд байна
Гэгээнд:
Өлсөж байсан хүмүүс цадталаа идээд, бас хажуугаар нь даргаа айлгаад, аан...
Нэг сумаар хоёр туулай буудчихаж.
Өнрүүш яаж хүүхэдтэй болдгийг Мусашимаро, Ямамото Ямо хоёроос асуу, би мэдэхгүй.
Өнөржаргалд:
Баярлалаа.
neeh, muuhai shantaajilsiiim bna daa,
xaxa
Та Тахд:
Шантааж гэдэг энийг хэлдэг юм гэж онгирвол яах вэ
Post a Comment