(шог өгүүллэг)
Дэлгүүрт хулгай орчих вий гэхээс гозон Нанзаагийн нойр хүрсэнгүй. Үүрээр жаахан зуур дугхиймээр аядсан боловч дэлгүүрийнхээ хаалгыг түгжихээ мартчихаж гэж хар дараад муухай орилон босч ирэв. Орилох дуунд цочиж сэрсэн эхнэр нь Нанзааг эргүү маанагаар дуудлаа. Зүтгэсээр чүдэнз зурвал тав хагас болж байна.
-Юугаа гөлрөөд суучихав аа, унтаач гэх авгайнх нь уцаартай үг Нанзаагийн чихний хажуугаар өнгөрөхөд тэр ухасхийн хувцаслаад гарч харайлаа. Дэлгүүрийнхээ үүдэнд яаран ирээд хаалга цонх, цоож цуургаа гар чийдэн тусган нэгд нэгэнгүй шалгаж үзэв. Том хар цоожийг баруун тийш, жижиг цагаан цоожийг зүүн тийш ялимгүй хазайлгаж орхисон нь огт хөдлөөгүй, хаалганы даруулга зузаан төмрөөс ороож тогтоосон адууны хялгас яг янзандаа байна. Энэ бүхнийг харж сэтгэл тайвширсан Нанзаа сая л томоо гэгч амьсгаа авлаа.
Харин дэлгүүрийн үүд рүү чиглэн дурайх арзгар ултай хятад гутал, хадаас нь иржийсэн орос цэрэг гутлын мөрийг санаандгүй хараад тэр дуу алдлаа. Сайтар нягтлаад үзвэл довжоон дээр суусан бололтойгоор барахгүй ганц шил юм мултлаад бөглөөг нь үлдээсэн байна. Шалчийтал зажилсан хямд янжуурийн иш, сонинд палбийтал бүдүүн ороосон улаан тамхины үлдэгдэл довжоонд наасныг хараад ногоон Луузан, согтуу Бадарч хоёр ирж гэж таниад, дахин дотор уужирч томоо гэгч амьсгаа авлаа. Гэр лүүгээ пар пар алхлан буцахдаа Нанзаа зүрхээ даран, “Уух газраа олж ядсан хоёр ногоон чинь уушиг зүрх амаар гаргачих дөхлөө” гэж үглэж явлаа. Нанзаагийнх дэлгүүр нээгээд байгаа нь энэ юм.
Шинэ дэлгүүрийн нээлтээс хойш долоо хонож байтал хамаатны охин нь худалдагчийн ажлаа хаяад зугтаачихлаа. Нанзаа хичээлээ тармагц л дэлгүүртээ ирээд, охины хөдөлгөөн бүрийг дагуулан харж, “Шилэн лангуун дээр их юм овоолбол даахгүй. Цахилгаан жингийн товчин дээр аяар дар, элэгдчихнэ. Хариулт илүү өгчихвүүзэй” гэх мэтчилэн үглэж яншаад байсан болохоор аргагүй шүү дээ. Гозон Нанзаа уул нь насаараа хүүхдийн шуугиан чагнаж, чихээ хув болтол элээсэн газар зүйн багш хүн л дээ. Солонгос гэгчид ажиллаад хэдэн жил болж байгаа хоёр охин нь мөнгө явуулаад, “Дэлгүүр нээж аж амьдралаа өөд тат” гэснээс л ийм зовлонтой ажилд хутгалдаад байгаа юм.
Маргаашаас нь хамаатны бус хар элгийн хүн худалдагчаар ажиллуулах болсноор Нанзаа бүр дордлоо. Хичээлийн завсарлагаа бүрээр дэлгүүр лүүгээ дэгдэж ирэх бөгөөд буцахдаа: “Цахилгаан данхаа салгасан уу? САПУ худалдааны төв шиг юм болох вий дээ. Ээ дээ, утас маасалбал аюултай шүү” гэж сануулна.
Дэлгүүр ажиллаад сарын нүүр үзэв. Нанзаагийн нойр хүрэхгүй, шөнө бүр дөрөв таван удаа гүйн ирж дэлгүүрийнхээ лац ломбыг шалган, ойр орчны мөрийг шинжилсэн хэвээр. Нэг үүрээр тэр жаахан зуур дугхиймээр аядаад худалдагч бүсгүй орлогын мөнгөнөөс сэмхэн авч халаасандаа нууж байна гэж хар дараад чарлан босч ирлээ. Авгай нь уурлаж аашилдгаа больчихсон:
-Миний өвгөөн, дөнгөж зургаа болж байна. Амар даа гэсэн боловч энэ үг мөн л Нанзаагийн чихний хажуугаар өнгөрч, дэлгүүрээ эргэх гэж байгаа бололтой чимээгүй гарч явлаа.
Тэр бүтэн сарын турш нойргүй дап дупхийсээр бүр турж гүйцлээ. Өндөр нуруутайг хэлэх үү, шонд дээл өлгөчихсөн юм шиг л горзойтол алхалж явах болов. Дэлгүүр нээсний гучин хоёр дахь өглөөнөө Нанзаа багш сурагчдаар хяналтын ажил хийлгэж сууснаа хоромхон зуур зүүрмэглээд:
-Хүүе, үер! Дэлгүүр үерт явлаа! хэмээн муухай чарлан босч ирснээс, “Хөрөнгөтэй хүн унтаж чаддаггүй гэж үнэн юм аа” хэмээн сум даяар ярилцав. Говийн суманд юуных нь үер болохов дээ. Үд өнгөрөхөд энэ яриа Солонгост суугаа охидынх нь чихэнд хүрч, маргааш нь гэхэд л Нанзаагийн эхнэр дэлгүүрээ зарлаа. Хэдийгээр гай зовлон авчирсан дэлгүүрийг далд оруулсан ч Нанзаа нойргүй хэвээр. Дэлгүүрээ зарж олсон хорин сая төгрөгөө дэрэн доогуураа хийн хэвтэх боловч хорьдугаар тогтоол гарлаа гэж зүүдлэн, муухай хашгиран босч ирсээр л байлаа.
Авгай нь Солонгост суух хоёр охинтойгоо хэдэн өдөр утсаар ярьж зөвлөлдөөд арга чаргаа барж, сумын хийдийн ловон Дандгай ламтныг залж, үзүүлж харууллаа. Ловон ламтны айлдсаны дагуу гай зовлон авчирсан хорин сая төгрөгөөр сумын хийдийн өмнө алтан суварга бариуллаа. Тэгсэн хэдий ч Нанзаагийн нойр хүрэхгүй хэвээр. Урьд нь дэлгүүрээ эргэж байсан шигээ шөнө бүр суваргыг эргэн, ойр орчинд нь мөр ажигладаг болов.
Гозон Нанзаа нойргүй хоёр сар болсноос бүр турж гүйцлээ. Одоо тэр уурганы бөгсөнд дээл гогдоод өлгөчихсөн юм шиг л туялзаж явах боллоо.
/Жич: Анд маань өмнө бичсэн өгүүллэгээс хэдийг сонгоод, "Эднийг заавал дахиж нийтэлж хүмүүст хүргэ" гэсэн тушаал буулгасныг ёсоор болгож байна/
Баавгай болохсон
1 week ago
26 comments:
Ene chini harin bolomjiin saihan turah arga uu? :-)
Нөгөө дээд дарга нарынхаа загнахаас айгаад доод ажилтнууддаа байнга үглэж яншиж байдаг хүмүүс шиг юм. Ийм менежментгүй нөхөр юм чинь Нанзаа уг нь лангуу аваад лангуундээрээ өөрөө суувал болох байждээ ккк.
Hetsuu ch amidral yum daa hoorhii hi hi
Юмтай ч байж болдоггүй хоосон байж ч болдоггүй хэцүү ч юмаа да :D
Цацралд:
Нанзаагийн тураах аргачлал гэж патент аваад, тураах төв байгуулдаг юм билүү?
Бадкад:
Багш хүн болохоор шавь нараа шууд хаячихаж чадаагүй дээ, хөөрхий
Монголхүүд:
Юмтай болчихоод түүндээ санаа зовоод буй нь илт мэдэгдэх болсон нэгэн хүнийг хараад бичсэн зохиол юм аа. Гэхдээ яаж зүгээр байхав жаахан давс нэмчихсэн л дээ
Амгаад:
Хоосон нь нэгэн бодлын амар ч юм шиг. Цэргийн казарм шатахад нэг ч хүн хуруугаа түлдэггүй гэдэг. Яагаад гэвэл аврах гэж буцаж гүйж орж, хоргодоод байх өмч муусайн цэргүүдэд юу байхав дээ. Шинель шатчихлаа гэхэд агуулахаас шинийг тэр дор нь тавиад өгчихнө
Ха ха ха, би бас нэг юм ярих уу. манай арван жилийн физикийн багш байрныхаа гаднаа нэг амбаартай тэрэндээ цагаан сарын ууц, буузаа хийчихсэн байсан чинь яг битүүний урьд өдөр алдсан гэсэн. Бас л зайлуул шөнө болгон тойрч эргэж байсанаа ганцхан шөнө нам унтаад хаясан чинь хүн авчихлаа гээд л үглээд явж байсан нь санаанд орчихлоо.
Болкон дээрээ л тавьчихгүй.
хэхэ юмгүй байх хэцүү, юмтай байх бүүр хэцүү гэдэг үнэн шүү, юмгүй нь яаж юмтай болох вэ л гэж боддог гэжуга, юмтай нь болохоор юмаа яаж өсгөхөв, хулгайд алдах бий, хулхилуудах вий, хүн зээлэх гээд гуйгаад салахгүй, зээлчээд өгөхгүй гээд бөөн зовлон байдгийн гэсэн.Одоо сүүлд нь бүр зүүдэлдэг, турдаг болж байгаам байна...яршиг би ч ганц зовлонтойгоо л насыг барах минь...харин тэр турдаг нь арай аятайхан зовлон юм даа,
Дамдаад:
Цагаан сарын ууц ч гэсэн том хөрөнгө шүү дээ
Алтарганад:
Турах нь хүүхнүүдэд их таалагдаад, их гоё зовлон байна гэлцээд байна. Бүр тураах төв ч босгох санаа гарч ирж байна аа
Huue, tagtan deerees ch bas tsagaan sariin buuziig alddagiin sh de. Manai ah egch nar 1 dabhart bairtai baisiin. Tegeed tsagaan sariin buuzaa hiij holdooj baigaad shono aldchihsan gesen.
Хөрөнгөтэй хүний зовлоон гэж. Хорвоо чи биднүүсийн зовлонд цадах болоогүйм уу. аан гэснээс Монголын цагдаа нар хулгайн хэргийг бараг тоодоггүй гэсэн. Тэмдэглэж аваад мартана. Монголд гэмт хэргийн илрүүлэлт их өндөр гэдэг худлаа байх аа
Анонимд:
Нэг бүү таван давхрын тагтнаас банш алддаг юм биш үү
Бэдмэнд:
Хорвоо биш бид өөрөө зовлондоо цадах болоогүй байх шиг байна өө
Bi ch unshij baigaagui yum baina. Iimerhuu yum ch amidrald baidag daa.
Хэ хэ. Хөрөнгөтэй байхын зовлоон гэж.
За инээдмийн баярын мэнд.
Залуу сайхан насаа мөнхийн болтол инээ
Зүүд нойрондоо зул гэрэлттэл инээ
Зүрх сэтгэлдээ хайр амилтал инээ
Тас тас инээ,
татаж унатлаа инээ
Нүд дүүрэн инээж
Нүүр дүүрэн баясаж
Зүрх дүүрэн мишээж
Дэлхий дүүрэн жаргалаар бялхаж яваарай
Мэндээд:
Өөртөө тохиолдсон явдлаа бичсэн юм аа хө
Гансүхд:
Хөрөнгөгүй байх бүр зовлонтой
Бороод:
Тас тас инээ
Татаж унатлаа инээ
Татаж тавьж уу
Тасарч унатлаа уу гээд байгаа юм биш бээз?
amidralaa gej....
http://dumbaak.blogspot.com/
Харин тх,хөрөнгөтэй байх гэцүүн байна. Хөрөнгөгүй байх бүр гэцүү шд,хамаатны охин шиг хаяад зугтаж чадкугээс хойш иймэрхүү мэдрэл нь муудцан Нанзаа шиг гаруудыг хүртэл тэвчиж,зохицож амьдрах хэрэгтэй болышд,хэхэ. Гэснээс тэр тураах төвд чинь эртхэн бүртгүүлий байз гсн :)
Дунбакт:
Сайхан бичлэгүүд олныг бичээрэй. Инээдмийн баярын өдөр блог нээнэ гэдэг их билэг дэмбэрэлтэй хэрэг байна.
Пүүжд:
За бүртгүүлэх хүмүүс нэг шил архи шар, цагаан хоёр хадагтай Сүхбаатарын хөшөөний зүүн урд талд, Гүндалайгийн Ард түмний намын бүртгэл явуулж байгаа газраас баруун хойшоо таван алхамд шар ногоон майханд ирнэ үү? Архийг нь уухгүй, сэрчим өргөнө. Хадгийг нь Сүхбаатарын хөшөөний арслангуудын хүзүүнээс зүүнэ. Би хувьдаа юу ч завшихгүй.
Ok. Болжийно,болжийно. Цалин буусан өдөр ч таарлаа,ашгүй. Цайныхаа цагаар тийшээ чинь дэгдчий байз,хэхэ. Архи,хадганд мөнгө арай л хүркүнэ. Шавхаад нэг архи,нэг хадаг авсан ч цаана нь хоолны ч мөнгө үлдкүнэ байшд,за яахуу яахуу нэгнээс нь зээлнээ,дараа сарын цалин дээрээс өгчинө биз,туржил байгуул бусад нь ч яамай,хэхэ.
Бүртгэл хийх хүн маань харин гоцорвоо, гоцорвол гохийшүү гсн,тийм аймаар зандалчин сэтгэхүйтэй тэ,хаха?
Пүүжд:
Юун сайн юм. Өчигдөр Байды ахын үзэсгэлэнгийн нээлтэд очоод. Дараа шог зохиолч зураач нар инээдмийн баярдаад. Үхэх нээ. Шар тайлах хүн гараад ирлээ, ёо ёо
Би дундаас нь юу ч завшихгүй гэчээд шараа тайлна гээд мөрөөдөөд эхэлдэг энэ чинь ариун явдлуу тэ,Амараа ахаа? хаха
Худлаа гошгоруулж байгаад шараа тайлах гэсэн юм аа
Аанхаа,ингэж сайхан барих гэж,таныг. Гичнээн олон эмэгтэйчүүд үүнийг тань мэдкү “гошгорох” байсан болдоо. Эмэгтэйчүүдийн эрх ашгийн төлөө гичнээн ч их тэмцэв дээ,би,энэ мэтчилэн. Одоо нэг сайхан гавъяат авхийсан. Та намайг нэг тодорхойлооч, гавъяатад гсн,хэхэ
Ooroo uzeegui ch hunees sonsohnoo ter ih yumtai baih chin' hecuu yum genelee gesen. Goyo oguulleg baina shuu.
Пийкфиндерт:
Зовлонг нь үзсэн хүн бичээд байна аа. Тээр жил би нэг их хөрөнгөжиж билээ. Яасан гээч? Амралтын мөнгөө аваад аа
kkkkkk, Amarsaiha ah, hevendee l gylalzaj yvaam bna da, uugeer orj irelgui tun udlaa daa, Ta sain bnu? mgl-iin ys bn mendelchnee :D
Post a Comment