Thursday, March 26, 2009

Согтуу тотины онигоо

Онгоцонд нэгэн тоть суучихсан үйлчлэгчийг “Хөөш алмас аа, архи аваад ир, бушуул!” гээд л загнаж байна гэнэ. Үйлчлэгч архи авчирч өгөв. Хэдэн хормын дараа өнөөх тоть “Хөөш жингэр ээ, дахиад архи!” гэж чарлав. Үйлчлэгч дахин архи авчирч өгөв. Тотины ард сууж байсан халамцуу эрд “Энэ муу тоть ингэж аашилж байхад, би яагаад болохгүй гэж?” гэсэн бодол орж ирлээ гэнэ. Нөгөөх эр “Хөөш гичий минь, надад ч гэсэн архи аваад ир!” гэж чарлав. Тэгтэл үйлчлэгчийн тэвчээр алдарч, онгоцны ахмад руу гүйн очлоо. Ахмад өнөөх хоёр бүдүүлэг этгээдийг онгоцноос гарган шидүүлэв. Доош чулуу шиг унаж буй халамцуу эр лүү тоть нисэж ирээд, “Далавчгүй байж юундаа томорсон тэнэг вэ?” гэж байна гэнэ.

Найрал хөгжим бэлтгэл хийж байтал бөмбөрчний тоглолт удирдаачид таалагдсангүй. “Чам шиг өөр юу ч тоглож чадахгүй хөгжимчний оронцогт хоёр мод бариулаад бөмбөр нүдүүлдэг юм!” гэж тэр бөмбөрчнийг загнав. Бөмбөрчин тайвнаар, “Бүр бөмбөр ч нүдэж чаддаггүй, чам шиг хөгжимчний оронцогт ганц мод бариулж, удирдаач болгодог” гэв.

Жич: Онигоо буланд тавигдаж буй зүйлс нь орчуулга, найз нөхдийн ярьсан онигоо, өөр онигооноос санаа авч өөрчилсөн, өөр онигооны системийг авч нэр бүхий хүмүүсийг оруулж өөрчилсөн, бодит болсон хөгтэй явдал, болсон явдлыг давс хужир нэмсэн, зарим үед өөрөө шинээр зохиосон гэх зэргээр янз бүрийн байдлаар бий болсон аман зохиолын шинжтэй бүтээлүүд байгаа болно.

23 comments:

XChuluun said...

хэхэ гоё онигоонууд байна. инээгээд сэргэчихлээ

Чепак said...

Ха ха
Гоё онигоонууд байна

Тэр тоть бол даварсан гар байна ш дээ

ЗОРИГТ8 said...

өчигдөр таны 2006 онд эрхэлж гаргасан Сэтгүүлч сэтгүүл дээр гаргасан архичин сэтгүүлчийн онигоог уншаад татаж уналаа...

Gantulga T. T./T.Т.Гантулга/ said...

Тэр тотийг хөргөгчинд хийж, хөлдүү тахиаг харуулах ёстой байсан юм :)

Залуу бол "томорсон тэнэг" юм даа :)

Unknown said...

Яагаад л тодотгол хийгээд байна даа?

Anonymous said...

Тоть архи ууж согтуурхсанаас л бүх юм боллоо. Тоть нь тоть шигээ байж архи уулгүйгээр үрээ цохиж суусан бол хүн нь шувууг дуурайж чөлөөт уналт хийхгүй байсан даа хөөрхий :)

itismovie said...

Аман зохиолоо гэж

A.Амарсайхан said...

Чулуунд:
Өглөөний мэнд

Чепакт:
Онгоцны хаалгаар шидүүлсээр байгаад сурчихсан гар байгаа юм аа.

Зоригтод:
Энд ч гэсэн байгаа.

Гантулгад:
Хөргөгчинд хөлдүү тахиатай хийчихвэл хөөрхий муу тахиаг архи аваад ир гэж загнаад, хөөж босгох гар байх өө.

Баярсайханд:
Түрүүнд нэг нөхөр орж ирээд таны онигоог би өөр газраас уншсан юм байна гээд байсан. Тэгэхээр нь л тайлбар хийж байгаа ухаантай.

Какадуд:
Хүн тотийг дагах л буруу даа

Итизмүүвийд:
Харин тийм ээ. Тэгж ярьж байна лээ

бж said...

Haha, hugjiltei onigoonuud baina.

Bi eruusuu onigoo togtoodoggui oi muutai hun baigaam. Gehdee 2 dahi onigoo amarhan martagdahaargui, huurhun onigoo yumaa

Unknown said...

хэхэ

Arsun said...

Hen shidchihne gej sanah we dee.

A.Амарсайхан said...

Ганаад:
Цээжлээд яриад байж дээ

Мэндээд:
Хи хи

Арсунд:
Харин тийм ээ, хөөрхий

Anonymous said...

Хэ хэ. Хэрээ галууг дуурайж хөлөө хөлдөөнө өө гэдэг дээ.

Вовка-ийн хичээл дээр захирал багш нь сууж гэнэ ээ. Багш эмэгтэй самбарын өмнө цаашаа харан зогсож байхдаа хүүхдүүдээс асуулт асууж гэнэ. Вовка-гийн ард сууж байгаа захирал "Аятайхан бөгстэй дамшиг юм даа" гэж амандаа бувтнав. Вовка багш аа би хариулъя гээд "Аятайхан бөгстэй дамшиг юм даа" гэв. Багш Вовкаг ангиас гар гэж хэлэхэд Вовка захирал руу харж "Мэдэхгүй юм бол дуугай суухад яадгын" гэж ууртайгаар хэлж гэнэ ээ.

A.Амарсайхан said...

Бэдмэнд:
Бас нэг хувилбар нь: Багш хүүхэн самбар дээр алим зурж байхад нь захирал амандаа тэгж дуу алдаад. Зурж дуусаад "Энэ юу вэ?" гэсэн асуултад, Вовка "Бөгс" гэж хариулаад, захиралдаа уурладаг.

Anonymous said...

хэ хэ хэ, манай том хүү 2 настай байхдаа нээрээ аавыгаа их эвгүй байдалд оруулсан байгаа юм.

Юу гэхээр аав нь жорлондоо нэг сүрхий морь хараад зогсож байж л дээ, хаалгаа түгжихээ мартчихсан. Тэгсэн хүү нь орж ирээд л шээлээ шээлээ гээд л хамт зогсох гээд, аав нь сандраад цаашаа цаашаа би одоохон гарлаа гэсэн чинь хүү тэгсэн гэж байгаа ш д "Юу нь ч сүртэй юм бэ дээ, би чамд өөрийнхийгөө зөндөө л харуулдаг биз дээ" гээд хаалгыг нь хаасан гэж байгаа юм даа. Бид 2 мэл гайхаал, инээгээл нээрээ л тийм дээ гэж мэгээл .

goodnessl said...

:)).. Баярлалаа. Нэг эр ресторанд орж гэнэ, үйлчлэгч бүсгүй меню гээ авчирч өгчөөд юу захиалахыг нь хүлээж зогстол, нөгөө залуу менюг үзэж байснаа танайд ji*(жи) байгаа юу гэжээ. Гэтэл үйлчлэгч бүсгүй нам дуугаар Чшшш би байна гэжээ.

Тайлбар: ji* -- Хятад хэлэнд Тахиа болон Prostitutes-г адилхан ji гэдийн бна.
ангийн хятад банди ярьж өгсийн. :D

A.Амарсайхан said...

Дамдаад:
Үзүүлчихгүй дээ. Өөрийнхийг нь зөндөө харчихаад

Гүүднест:
Буруу л сонсчихгүй бол үгүй гэдэггүй бүсгүй байна даа хэ хэ

3apaa said...

Ха ха тоть шиг байх хэрэгтэйшт тэ? Харин ТОТИНЫ гэж бичсэн гарчиг нэг л ноотой харагдаад байгаам шиг байхын. Тотьны гэхгүй юу тэ? За за би ч буруу ярьдаг хүн шүү дээ.

ZAYA said...

Галууг дуурайж хэрээ хөлөө хөлдөөв... хэ хэ
яах гэж тотийг дуурайсын.

A.Амарсайхан said...

Зараад:
Тоть нь тоть шигээ, хүн нь хүн шигээ байх нь зөв байх. Зөөлний тэмдгийн араас эгшигт гийгүүлэгчээр эхэлсэн нөхцөл залгах аваас зөөлний тэмдэг "и" болдог гэж би гуравдугаар ангид байхдаа заалгаж байсан. Одоо өөрчлөгдсөн байхыг үгүйсгэхгүй. Сая "Цагийн хүрд"-ээр МҮОНТ дээр баахан хэлний эрдэмтэд хуралдаж, хэл найруулга, дүрэм, алдаа хэлэлцсэн тухай ярилаа. Очиж үүнийг асуудаг байж.

Заяад:
Хэрээ хөлөө хөлдөөгөөд л өнгөрдөг бол хөөрхий халамцуу эр бяц унах шинжтэй доошоо нисэж явна, хөөрхий. g=9,8 м/сек квадрат гэсэн хурдатгалтайгаар. Бас арай биш юм аа. Агаарын эсэргүүцлийг тооцохоо мартчихаж.

Boldbayar said...

Бөмбөрчний онигоо нь гоё онигоо байна. Сонсоогүй онигоо. Харин Тэр тотьтой онигоо ногоо далдаганадаг онигоотой утга нэг байна.
Ойн амьтад усан онгоцоор далайд аялж явна гэнэ. Тэгсэн чинь хэрээ усан онгоцны удирдлагын өрөөнд орчихсон хамаг юмаар нь оролдож байна гэнэ. Тэгсэн чинь туулай ирээд "Хэрээ хэрээ чи юу хийж байгаа юм" гэхэд, Хэрээ "Би далдаганаж байна" гэжээ. Туулай "2уулаа хамт далдаганах уу" гээд тэр 2 хамт далдаганаж гэнэ. Тэгсэн баавгай ирж гэнэ. "Хөөе та 2 юугаа хийгээд байгаа юм бэ" гэхэд, туулай "Бид далдаганаж байна, чи хамт далдаганаач" гэж гэнэ. Тэгээд тэр 3 далдаганаж байтал усан онгоцны хамаг тохиргоо алдагдаж живж эхлэж гэнэ. Тэгтэл хэрээ нисээд явчихаж гэнэ. Туулай, баавгай 2 хэрээний араас "Хөөе хэрээ хүлээгээч, бид 2 одоо яах юм бэ" гэтэл хэрээ "Та 2 нисч чадахгүй юм байж яах гэж далдаганасан юм" гээд нисэн одвоо...

A.Амарсайхан said...

Болдбаярт:
Гоё хувилбар байна.

TaTaHHuCH said...

hahahaah,, neeeree tiiimshd, dalavchguim bj yundaa ongirsii zgr xaxa

 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates