Багш Тулгааг дуудаж, самбарт гаргав.
-Тулгаа, өдрийн дэглэмээ ярьж өг!
-Би өглөө босоод, ухныг арчаад, ундаа уугаад, хичээлдээ явдаг. Хичээлээ тарж ирээд, ухныг бушуухан арчаад, ундаа уугаад, тоглодог. Дараа нь дахиж ухныг арчаад, хичээлээ хийдэг. Орой хоолоо идээд, ухныг арчаад унтдаг.
-Пөөх, танайх ухнатай юм уу?
-Үгүй хаалга арчдаг юм аа. Аав Их хурлын гишүүн болсноос хойш хүүхдүүд хаалган дээр ухна зурчихдаг болсон.
Эдийн засагч Дашзэвэг гуай дээр нэг эр ирээд “Хямралын хэцүү үед хэрхэн жижиг дунд үйлдвэртэй болох вэ?” гэж асуув. Дашзэвэг, “Тэр их амархан. Том үйлдвэр худалдаж аваад, төрийн өмчийн хороонд өгчих. Удахгүй жижиг болно гайгүй” гэжээ.
Ядуухан нөхөртэй сууж, насан туршид нь зовоосон, ааш муутай баян хижээл авгай бөө дээр очоод залуу болох арга зааж өгөөч гэв. Бөө “Төв шуудангийн оройд байдаг цагийн зүүг эсрэг эргүүл. Хэдий их эргүүлж чадна, төдий чинээ залуужна” гэжээ. Авгай муу нөхрөө аашилж загнан, дээш нь авируулав. Нөхөр нь гараад л эргүүлээд байж, эргүүлээд байж. Нэг хартал тээр дороос авгай нь жаахан охин болчихсон “Арай хэтэрчихлээ! Жаахан буцаа!” гэж чарлаж байна гэнэ. Нөхөр улам цааш нь заналтай эргүүлж, “Хадам ээжийн гэдсэнд буцаад ортол нь эргүүлээд, үр хөндүүлчихнэ дээ, чамайг муу шулмыг” гэж дотроо үглэж байна гэнэ.
Баавгай болохсон
1 week ago
33 comments:
:)):)):))
Хаха,ямар өөдгүйн.
Нөхөр үнэхээр тийм өөдгүй гар байвуу,эсгүүл эхнэр хүнийг тийм болтол нь гашраачвуу,хэхэ
Сүүлийн бол тасархай онигоо байна. Яг үнэндээ эхнэрээ дарамталдаг эр хүнээс нөхөрөө дарамталдаг эхнэр олон дөө.
Cacharel-д:
:)
Пүүжид:
Аль алиндаа бий байх аа.
Зоригтод:
Ха ха. Жендерийн асуудал хөндөгдөж байх шив.
Хэхэ,жендер мэндэр яригдахдаа тулуул яадаг ч байсан эмэгтэйчүүдийхээ л талд орноо.
Ер нь ицсийст эмэгтэй хүний жоохоон аашийг эрэгтэй хүн хааяадаа тэвчихэд яадын,зүгээр шд,хэхэ.
хэ хэ хэ, наад сүүлийн онигоогоо гасчуул өөрт чинь л өлзийтэй байх даа гэж л сануулая, хэ хэ хэ.
Пүүжид:
Эмэгтэй хүнд ааш гэж байдаггүй байх өө. Би л лав тийм муухай ааштай эмэгтэйг хараагүй. Зохиол, онигоонд л гардаг байх өө.
Дамдаад:
Харин яадаг бол. Санаа аваад дарамтлаад байдаг болов уу?
cool
Pearle Deppsu
сүүлийнхийг нь уншаад тас савлаа кк
Дашзэвэг яаг тэгсэн шүү дээ... хэхэ
Хадам ээжтэй байж үзээгүй болохоор сүүлийн онигоог нь бол уншаад нэг их баяссангүй ээ. харин жижиг дунд үйлдвэртэй болох арга зам бол гоё онигоо байна.
Дэрсүд:
Даарчихлаа байна. Ах англи үгийг чинь толиноос харлаа, хүйтэн сэрүүн гэнээ. Тий тий.
Бадкад:
Бидэнд хэзээ нэгэн цагт ийм юм тохиолдох вий гэж Пүүж анхааруулаад байгаа шүү.
Чандманьд:
Тийм. Би харж байгаад, тэмдэглээд авчихсан.
Мэндээд:
Хадам ээжүүдийг оросууд л их муулдаг. Монголчууд бол хайртай ш дээ. Би тэр муухай зантай авгайг л муулсан. Хадам ээжийг огт муулаагүй. ха ха
Харин тийн Амараа ах "зөвхөн онигоонд гардаг" муухай зантай авгайг л муулсын тэ? Тэгснээс биш Амараа ах бол хадам ээжийг муулах нь битгий хэл эмэгтэй хүн муухай зангүй гэж итгэдэг сайн хүн байхгүй юу тэ? Хэхэ
Пүүжид:
Үнэн хэлжээ. Би хадам ээж нарт их сайн.
3 daxi ni yaasan aimaar yum wee xexe
Сүүлийнхийг нь хэн нэгэн эмэгтэй хүнд ярьж өгөх юм бол шанагадуулах юм байна даа
Оогийд:
Дүрсжүүлээд, аймшгийн кино хийдэг юм билүү
Үлэмжид:
Миний толгой бөөн булдруу. Баахан шанагадуулчихаад сууж байна өө. Одооны шанага ямар ч том, яасан ч зузаан болчихсон юм
Хаха алаа хаясан.
Ene Amraag dee...
Артагт:
Үр хөндөнө нь л гэж үглээд байгаа болохоос цагаа тулахаар чадахгүй хүлээж байж гаргаад, асраад, хайрлаад сүйд болно доо
Ганаад:
Дахиад нэг шанагаар цохиуллаа гэж ойлгох уу?
Нутаг зүгийн хүн юм биддээ
Хэхэ хэхэ ёстой татаагаа хаячлаа
Галданд:
Тийм. Баруун зүгийг чиглээд, Баян-Өлгийг зориод явж байхад замд таардаг нутгийнх
Сумъяад:
Буцааж тэнийлгэж өгөхөөс дөө
Ирээдүй рүү аялсан нь гэдэг кинон дээр гардаг шиг л юм болохоо шахаж дээ.
М Даблю-д:
Тэр кино чинь харин энэ онигоо шиг гээч. Ха ха
хахаха хөөрхий ухна арчигч...шинэ албан тушаал гарч дээ...
тэр сүүлийн онигоог бас мужской род дээр хэрэглэж болно биз дээ, архи уугаад агсан тавиад байвал цаг эргүүлнэ шүү гээд л ...
Ахахаха....тэр сүүлийнх нь юун аймаар ийн,хэхэ.Эхнийх бол жинхэнэ тасархай онигоо байна.
Алтарганад:
Ухна эсэргүүцэгч
ухаандаа газ эсэргүүцэгч гэдэг шиг. Эсвэл гал сөнөөгч гэдэг шиг ухна сөнөөгч ч гэсэн болох.
Хоёрдугаар асуултын тухайд: Средный род дээр бас хэрэглэсэн ч болно.
Муланкад:
Харин хүн болгон айгаад байна аа. Эхнийхийг харин тасархай гэж хэлж байгаа нь чи боллоо.
he he esergeer ni harin turuulj erguuleed hogshroogood uhuulehgui gesen he he ur honduulj 2 iin 2 hun zovooj bhaar ...
Minii muu bagsh unen l ug helj (Dashzever) he he
Оюунаад:
Зөв санаа байна шүү. Хямралын үед хүч чадлаа хэмнээд, зүгээр санаа байна.
Тийм шүү. Үнэн үг, үнэтэй ч үг
Suulchiinh arai l hetruuleed erguulchij.
Арсунд:
Бүр нөгөө тийш нь эргүүлээд хөгшрүүлээд үхүүлчих гэх ч хүн гарч байна шүү дээ. Өлгийтэй дээр нь авчраад өмдөнд нь шээлгэж баалгаад жаал дамшиглах нь бас зүгээр ч байсан юм уу?
xaxaxa, ter potsaan hoorhon tuuchiiv de
xaxaxa, harin ter nohor ni bol zanaltai uzsen bnshdee
xaxaxax
Post a Comment