Баавгай болохсон
1 week ago
Нэг л их АМАР, САЙХАН налайсан хүн яваг гэж миний аав ээж хоёр энэ нэрийг хайрлаа биз. Тэгээд л өөрийгөө шоолж алжаалаа тайлсан шиг АМАР САЙХАН суух шив. Гэхдээ хэн нэгэнтэй хуваалцахгүй бол энэ бүхэнд ямар амт байх вэ дээ...
Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates
33 comments:
Цагаан сараа хийхдээ хүртэл маргацгаагаад л хэцүү байгаа сураг байсан. Хэн нь буруу, хэн нь зөвийг мань мэт нь яаж мэдэхэв. Гэхдээ нэг л төртэй хойно, Төрийнхөө шийдвэрийг дагавал зүгээр мэт санагдана.
Төр бас салаа зам дээр
Чандманьд:
Төр Төгсбуянтын зурхайг төрийн зурхай болгон нийтээр дагах хууль гаргах гэж байж мэдэх тухай бор шувуу нисэлдээд л байна. Алийг нь ч яахав батлаад хаячихаасай. Нэг ч болсон хэрүүл зогсоно.
Бадкад:
Төр засаг салаа зам дээр
Төрсөн бие минь салаа зам дээр
Айл хэсдэг зам л гэх юм
Алимаагийнд очдог зам л гэх юм
Хэ хэ
Гоё зураг байна
Гснээс нээрээ аль нэгийг нь сонгоосой тэхгїй бол энэ хєгшчїїлийг нэг єдєр цагаан сар хийлгїїлэх гэж бєєн юм болжийна
Нэг ч гэсэн харїїл маргаан цєєрч байвал зїгээр байхын хэхэ
Цаг ч цөвүүн болж дээ.
Цагаан сар тэмдэглэж болохгүй /зурхайгаас болж/
Цадталаа идэж болохгүй /меламин, хөгц, чанаргүй хүнс/
Яана даа таминь
Чепакт:
Хадмууд шараар, авга нар ногооноор, нагац нар улаанаар шинэлээд аюул болж байгаа биз?
Зоригтод:
Шинэ жилээр шинэлчихдэг болбол амар юм аа. Дээр үед болоод л байдаг байсан.
Ер нь энэ зурхайч нэртэй нөхдийг дагаж яадаг юм бэ? Дуртай нь гарч ирээд л дураараа ярьцгаагаад байх юм.
Тэгвэл харин намайг дага. Цагаан сар бол хаврын эхэн сарын нэгэн буюу гурван сарын нэгэн юм шүү дээ.
ха ха ха
Амарсайхан ах багшилдаг сурагтай байсан.
Баярын мэнд хүргэе. Бүтэн сайндаа сайхан баярлаарай.
Э.Баярсайханд:
Чиний зөв. 3 сарын нэгэнд золгоод, дөрвөн сарын нэгэнд сонгуулиа хийж байя.
Баярлалаа. Багшилж байснаа болиод, сонин гаргаад, уран бүтээлээ тухтай хийгээд эхэллээ. Гэхдээ "багшаа" гэж дуудуулах олон шавьтай хүн шүү. Онгиров.
Мөрөө гаргачихсан, сарын дараа золгоно доо, хэхэ.
Арсунд:
Мөрөө гаргахдаа миний зурсан хүн шиг хоёр тийшээ тэлүүрдэж гаргасан юм биш бээээз?
Tand bagsh nariin bayariin mend hurgey!!! Bagshilahaa bolison ch bayarlana biz?
Чингэсийн зурхай гээд бас нэг юм гаргаад ирчихсэн байна лээ. 3 л болж байх шиг байна.
Amraadaa Bagsh nariin bayariin mend hurgeye. Bagsh gedeg neriig neg zuuchiheer nasan turshdaa duuduulj yavdag saihan mergejil shuu, tee.
Sanakae duugiin helsneer 3 zurhaitai bolson bol Amraad 3 salaa zam zurah hereg garch dee.
Ямммар ядаргаатай улсууд вэ. Дараа жил шууд хуруудуулж байгаад шийдчиж болдгүйн байх даа. Ярьж байгаа юмнууд нь хуруудсанаас долоон дор логиктой наас. Амраа ах нээрээ багш хүн шүү дээ. Баярын мэнд хүргэе
Цолмонд:
Баярлалаа. Бөх хүний хөгшрөөд зодгоо тайлсан ч бөх л гэдэг биз дээ? Ха ха. Баярлана аа.
Санакаед:
Харин тэрийг чинь бас харсан. Гурав салаалуулж зурах гэхээр тэнд нь тавих хөл олдохгүй байсан юм аа.
Ганаад:
Баярлалаа. Чамд ч гэсэн баярын мэнд хүргэе. Харин зургаа засах гэхээр гурав дахь хөлийг нь хаанаас гаргахаа мэддэггүй ээ.
Энэ чинь хоёр хөлтэй, хиймэл морь л доо.
Сумъяад:
Баярлалаа. Хуруудчихдаг нь дээр л дээ. Тэгэхээр бас болохгүй ээ. Тэр намайг булхайдаад хожжихлоо гээд бас хэрүүл эхэлнэ.
Амараа ахаа 2-р сарын эхний хагас бїтэн сайн нь баяр биддээ яагаад тїрїїлээд бгаа ийн хэ хэ
Чепакт:
Өө андуурчээ. Нөгөөдөр болтол хүлээхээс. Би ЗО хоногтой гэж ташаарчээ.
manaihan bayar geheer l yaraad, nadaas omno hen ni bayar hurgechih bol gej yaraad l... yahav setgel l yum daa. gehdee hooson setgeleer hool hiij ideh bish dee.
Орг-д:
Сэтгэл гэдэг агуу юм аа. Хүнд урам зориг хайрлах сайхан сэтгэлтэй байна гэдэг сая сая төгрөгтэй байснаас илүү чухал болов уу. Сэтгэл байхад материаллаг эд баялаг мөнгө нь дагаад л ирдэг тухай шударга хөдөлмөрөөр мөнгөтэй болсон бараг бүх хүмүүс бичсэн байдаг.
баярлахдаа хүртэл хэрүүл маргаан...зүгээр сууж байгаад хоолоо олж идэх хүн хэт олон болсны гай даа, сайхан мунхруулгыг нь итгэх хүн бас зөндөө байх юм даа.Энэ морвтой хүн хөөрхий одоо хаачнаа
Алтарганад:
Хүүхэд байхаас энэ баярыг нэг их таашаадаггүй байж дээ. Хэвийн боовны гурил нухна. Өөрийнхөөг хийгээд болчихдог бол бас яахав, айлд "залагдаж" нойргүй сууна. Бэмбий гээч юмыг элдэнэ. Сүүлдээ махны машинаар гурил машинддаг болцгоосон. Бас бууз чимхэж хэдэн шөнө нойргүй сууна.
Айл болгонд хэрүүл. "Боов цэврүүтчихлээ. Орос дээд гурил авах байсан юм. Энэ жилийн баншны ам нь зузаадчихаж" гэхчлэн бөөн үг зөрөлдөөн, маргаан шуугиан. Ерөөсөө л хэрүүлтэй холбоотой баяр юм шиг санагддаг юм.
Зурхай чинь уг нь тооны ухаан баймаар, одоо бол хэрүүлийн ухаан юм уу, хэнээрхлийн ухаан юм уу ойлгохоо байлаа. Үнэхээр л хүмүүст зөв зүйлийг нь мэдүүлэхгээд хэрэлдээд байгаа болч бас яах уу. Хувийн амбиц хөөгөөд, олонд танигдах гээд байгаа нь л таалагдсангүй дээ энэ зурхайч болон ламчдын.
Би уул нь зурхайг, тоо, од гариг энэ тэртэй холбогдсон шинжлэх ухаанч зүйл гэж боддог юм. Одоо ч бүүр учраа олохоо больчихоод л байж байна.
Угаас манай ард түмэн мөнхийн проблемтэй байх дуртай маргах дуртай болчихоо юу даа гэмээр.
Бороод:
Дээдэс суудлаа олохгүй бол
Дорд ард гүйдлээ олохгүй гэдэг л чухам болж буй юм уу даа.
Бас огт маргахгүй байх тийм ч сайн зүйл биш байх. Маргаан мэтгэлцээнээс шинэ санаа оноо гарч, хүмүүс буруу зөвөө олдог.
Мэтгэлцэж байгаа нь энэ гээд, өрсөлдөгчөө огт сонсохгүй, илжиг мэт зүтгэх нь бас л хэцүү.
Үүнээд:
Нээрээ ч бид маргах дуртай ард түмэн юм уу, эсвэл 90 оноос хойш ийм болчихов уу? Дүлий дүмбэ оргиод санаа оноогоо хэлэхгүй, хүнтэй маргалдахгүй явах нь ч бас хаашаа юм. Буруу зөв нь түргэн олдож, тэлүүрдэгдсэн хөөрхий морьтонд явах зүг нь тодорхой болох нь чухал байна л даа.
odoo bol yamar ch songolt baihgui 2 sardaa l temdeglene bhdaa, mongoliig tovdtei adil lunisolar calendaraar yavdag gej neg blog deer bichsen bsan, teheer zov temdeglej bgaa l gesen ug. harin lunar new year bol saya bolood ongorchihloo...
hyataduud mongolchuudtai tostei l temdegledeg yum ble, bituund n ger buleeree hool ideel, daraa n 15 honog hamaatan sadan naiz nohdooroo uulzaj bie biedee dugtuitai mongo, mandarin ogdog yum bn lee...
Анонимд:
Сарны тооллыг монголчууд дагаж ирсэн үү, яагаад хоёр зурхай зөрдөг талаар түүхч Н.Нагаанбуугийн "Анх, энх, мөнхийн амин зурхай" гэж ном гарсан байна. Уншиж үзлээ. Цагаа тоолохдоо хүртэл бид түвд, манжуудаас арай өөрөөр тоолдог, зурхайн эхлэлээ шал өөрөөр тооцдог байсан юм билээ. Уншаад үзээрэй.
Өө бүүр тийм ном гарсан байна уу. Сонирхолтой юм байна.
Өөрөө өөртөө зөв гэж ярьдаг даа. Туйлын зөв юм гэж бараг олдохгүй ч байж болох юм. Аль нь ч зөв байлаа гэсэн ёс заншлынхаа дагуу шинэлээд л өнгөрвөл болно байлгүй дээ.
Үүнээд:
Яваандаа бүх зүйлийн учир начир нь тодрох биз дээ. Биенээ үгүйсгээд буй хоёр тал нэг нь Түвд, нөгөө нь Манж зурхай болж таарч байна лээ. Монгол нь болохоор тэс өөр юм аа даа.
heheehh tasarhai
Ээбээд:
Морь удахгүй дундуураа тасрах байх өө
Haha. Yostoi laitai zursan bn shu!
Post a Comment