/шог өгүүллэг/
Ард түмэн тэднийг мартчих гээд байгаа учраас хөөрхий улстөрчид байнга хэрэг төвөгт орж, сонин хэвлэлийн од болохоос өөр аргагүйд хүрдэг байх юм. Мартагдана гэдэг улстөрчийн хувьд үхэл учраас тэр.
Олны нүд хаашаа чиглэнэ, тэнд дэвхэрч цовхорч өөрийгөө сануулж байдаг мэдрэмжтэй улстөрч бол Гүндалай. Хэд улирсан хашир гишүүнд гадаад руу сэмхэн гарчих нүх сүв, танил тал байж л таараа. Гэтэл гэгээн цагаан өдрөөр онгоцны буудал дээр баригдаж цамцаа уруулж, хацраа маажуулж, бөөн шуугиан болно. Цууд гарч од болж байгаа нь энэ. Ард түмэн “Хөөрхий, гишүүн минь” хэмээн шогширч, бүтэн намаржингаа ганцхан Гүндалайг л яриастай. Яриа татрах үест аргаа өөрчилж, Ард түмний нам байгуулан гудамжинд гуагална. Тэгснээ гэнэт больж, хуучин нам руугаа нутаг гүйсэн адуу шиг таварган ирж сэтгүүлчдийг уйлуулна. Арга ядахад бэлгэвчний аян зарладаг давхар мэхтэй. Сүүлийн сар түүнд шуугиан тарих аян шалтаг олдохгүй толгой ихэд гашилсан юм. Дахиад завьтай алга болъё гэтэл Хөвсгөл далай тэс хөлдүү. Аргаа барахын алдад сэрхийтэл мэргэн санаа ирж, “Ерөнхийлөгчид дэвшинэ!” гэж чарлалаа. Зүүдэнд ч ерөнхийлөгч болж үзэгдэмгүй хүн ингэж том донгодохоор өнөөх ард түмний чих байдгаараа дэлдийж, бүгдийн анхаарал түүн рүү чиглэлээ. Гүндалай гэх нэрийг үргэлж цуурайтуулж, торомгортоо давхраа зүсүүлж, сортгортоо бэлгэвч тохож явдгийн хүчинд тэр Их хурлын гишүүний сэнтийд мөнхөд залаастай байна.
Улстөрчдийн үр хүүхэд хүртэл сануулах үйл хэрэгт татагдан орж байна. Нарантуул захын эзний хүүхдүүд эцгийнхээ нэрийг дуурсгахын тулд хар тамхи угзарч үзэв. Өмнө зөвхөн алаан хядаантай дэлгэцнээс л олж хардаг байсан тэр зүйлийг ард түмэн сортойтлоо гайхах нь гарцаагүй хэрэг. Энэ хэргийн шүүх хурлын тов хойшилсныг зарлах тоолонд Сайхансамбуу гэдэг нэр улс орон даяар цуурайтаж байсан юм. Ийм далайцтай сурталчилгааны ачаар тэр Их хуралд гарсан. “Эс эс” хэмээх уушын газартаа ах дүү амраг садангуудыг хороо хориноор нь хоморголон хордуулж нэрээ дуурсгасан нь эрхэм гишүүн сануулах ажилдаа мэргэшиж буйг гэрчилсэн билээ.
Цахиур Төмөр шиг арван дөрөвхөн адууны хэрэгт орооцолдож од болдог үе өнгөрсөн болохыг мэдэрч чадсан ухаантай хүү бол Хүрэлсүх. Тэр хэдэн аймгийн адууг сууриар нь хуу хамаад авчих мөнгө болох арван дөрвөн тэрбумын хэрэгт холбогдон нэр хүндээ суга өсгөж, намын чухал албанд суга дэвшсэнийг түмэн олон бүлтийтэл харсан билээ.
Ерөнхий сайдыг хар л даа. Мартагдахгүйн тулд эрүүл мэндийн дэд сайд, царайлаг бүсгүйтэй холбоотойтой ч юм шиг, холбоогүй ч юм шиг баахан бичүүллээ. Хүмүүс уйдаад, жиг жуг яриа татрах аятай болмогц загвар өмсөгч охинтой учир ургасан гэгдэж шуугиулахыг оролдов. Энэ ажиллагаа нь бас л нэг их шальтай болсонгүй. Ард түмэн түүнийг ахиад л мартагнах шинжтэй. Эцэст нь хөөрхий, аргаа бараад мориноос унаж од боллоо шүү дээ!
Арвин гишүүн ширээгээ ахин дахин балбаж, тэр тоолонгоор нь ард олон цочин сэрж түүний нэрийг эргэн санаж байсан. Нямдорж дарга хашир хүн болохоор сонгуулийн жил хууль засч од болон гялалзсан. Ийм ухаалаг алхмынхаа хүчинд тэд дахин сонгогдсоноор барахгүй, нэг нь сайд, нөгөө нь дэд хорооны даргын суудалд авираад, аж амьдралаа улам ахиулан дэвжүүлж сууна. Гантөмөр тун гайхамшигтай санаа олсон байдаг. Том хар тэрэгний эсрэг аян зарласнаар тэр ард түмэнд өөрийгөө таниулсан. Эрхэм гишүүд одоо хотынхны нүдэнд харагдахын тулд намхан хар тэрэг нэмж нэг нэгийг авцгаалаа. Энэ аянаараа Гантөмөр нэг сумаар хоёр туулай буудаж, гишүүн ч болсон, хос тэрэгтэй ч болсон.
Үнэг Батаа гэгч улстөрч сануулах үйлсэд тулгуур дохио гэх сурганы шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлснээрээ түүхэнд үлдсэн. Үнэг гэж хэлэх, үнэгний зураг харагдах, үнэгтэй үлгэр унших тоолонд л Батаа гэдэг нэр сэртхийтэл толгойд орж ирнэ. Даанч өнгөрсөн сонгуульд тойрог олдоогүй болохоос нэр дэвшсэн юм гэхэд тэр заалттай сонгогдох байлаа. Үнэг бүх үлгэрт гардаг тул Батаа гэх нэрийг ард түмэн хэдэн зуун улирсан ч мартахгүй. Цагаан толгойн номын “Ү” үсэгний дэргэд үнэгний зураг хаддаг байснаа больж, Батаагийн зургийг нийтэлдэг болох оновчтой санааг зураач нар олоод байна.
Ийнхүү эрхэм улстөрчид маань ой тогтоол муутай, мартамхай биднээс болж элдэв муугаар хэлүүлж, онигоонд орж, зовж шаналж явна. Улс төрийн товчоо, Төв хорооны гишүүдийн нэр овог, албан тушаалыг нэг ч үсэг гээлгүй цээжлүүлж, шалгалт авдаг асан хуучин сайхан цагийн туршлагаа эргэн сэргээе. Далан зургаахан хүнийг цээжилж ядах юу байх вэ. Эрхэм гишүүдээ зовоохоо больцгооё, ард түмэн минь ээ.
Давхцал
4 weeks ago
30 comments:
ТЭД УГ НЬ САЙХАН ХҮМҮҮС. БҮХНИЙГ ХИЙНЭ ЧАДНА ГЭЭЛ ИХ ЗОРИГТОЙ ДАЙЧИН ХАРАГДДАГ.
ДААНЧ ЖААХАН ХУДЛАА ЯРЬДАГ БОЛОХООС БИШ.
Яг голыг нь олж хэлсэн байна шүү. Сайхан инээлээ. Даанч Гүндалай гэдэг нэрэнд харшилтай болохоор эхний хэсэгт инээсэнгүй харин уур хүрлээ. Гүндалай бол анагаахын хэллэгээр Histrionic personality disorder (Бусдын анхааралыг татах бие хүний өвчин)болон Schizoid (шизофрени-ийн хөнгөн хэлбэр гэхэд болно) эмгэгүүдийн холимогтой гаж нөхөр. Энэ эмгэгүүд ховор хэдий ч Хөвсгөлчүүд ийм хүмүүст ухаангүй хайртай юм шиг байгаа юм даа.
Хувь хүний араншинтай холбоотой эмгэгүүдйин талаар буюу Гүндалайн солиорлын үндсийг харах линкийг та бүхэнд үлдээе. http://en.wikipedia.org/wiki/Personality_disorder
Тарчлаанд:
Хэлбэрийн сайхан дотроо бас агуулгын сайхныг давхар оршоодог хэмээдэг. Тэгэхээр магадгүй тэд их сайхан сэтгэлтэй ч байж мэдэх. Сайхан сэтгэлтэй хэрнээ мартагдахгүйн тулд муу юм хийгээд байгаа болж таарах юм аа даа, янз нь. Миний бичиж буйгаар бол ха ха.
Дарамбазарт:
Гүндалайг би харин ч ухаалаг хүн гэж боддог. Ухаантай тулдаа яаж олны анхаарлын төвд байх, хэрхэн амьдрах вэ гэдгээ мэдрээд байна шүү дээ.
Хөвсгөлчүүдийн хувьд бол сонгохоос аргагүй байх аа. Яагаад гэхээр цаадах чинь нутагтаа маш их зүйл хийдэг, их нэр хүндтэй гэдэг юм.
Тод одны гялалзан анивчих нь их.
Том улч төрийн шуугиан тарих нь их.
-Шинэ зүйр үг-
ха ха
Амараа ах сайхан авч єгч байна шїї
Гэхдээ хїн дутагдалаа нуухгїй бол та їзэгээ нуухгїй биз дээ тээ
Гснээс Гїндалай бол Хєвсгєлдєє баастай бурхан юм байх чинь лээ
Зоригтод:
Мундаг зүйр үг болжээ. Ха ха.
Чепакт:
Би дутагдлыг нь биш сайн чанаруудыг нь бичсэн шүү дээ. Ха ха.
Хэхэхэхэ, нээрээ яг үнэн шүү.
Үгүй одоо ингэх нь ч аргагүй юм даа. Би л хувьдаа яамдын сайд, дэд сайд, гишүүдийн нэрийг тэр бүр мэдэхгүй ээ.
Мань хүмүүс заавал мэдэгдэх гэж уул нь хичээгээд байх шаардлага юусан билээ дээ. Салбарынхан нь болоод тойргийнхон нь л мэдэж байвал барав. Тэд ямар урлаг соёлын одод биш.
Гэхдээ нөгөө их яригдаад байдаг пиар, имиж энэ тэр гэдэг нь юм бол уу даа хөөрхий.
Үнэхээр тэр гишүүн болж барихад нь хэрэгтэй байдаг юм бол олон олон горилогчид туршлага судлууштай юм байна.
Хэ хэ хэ, Гүндалай нээрээ зах зээлээ олчихсон гар шүү. Азтай л аавын хүү юм.
Үүнээд:
Туршлага судлахаас чухал юм бий. Бурхан багшаас заяасан авьяас билэг, за бас ширэн нүүр.
Дамдаад:
Ухаантай, сүүхээтэй, нүхээ олсон гээд мянга түмэн магтаал хэлж болно.
Амраа хүүхээ.Наадуул чинь болхоор бас ч гэж нэг жаахан юманд хүрсэн хойноо наад эргэн сануулах аргыг чинь хэрэглээд байгаан.Тэгээд бүүр томроод явчичаагаан.Гэтэл бүр хувхай хоосон нусгай бацаан байснаа гэнэт тодроод эхэлдэг ихэнхи хэсэг байна.Тэр одоо яаж хийгээд байнаа? Янз бүрийн мэдээ мэдээлэл байна уу хө? Эрдэмд оройтохгүй гэж.. оролдоод үзвэл айн? хэхэ
За тэр мартагдахгүй байх гэдэг ч өнгөрсөн. Өвчин юм байгаа биз. Энэ улсын мөнгийг өч төчнөөнөөр нь идсэн уусан гэх юм. Энэ нь батлагддаггүй юм байхдаа. Өөрсдөө идээгүй юмаа гэхэд улсын мөнгө үргүй зарсаны хариуцлага гэж баймаар юмаа.
Анандад:
Баасан эгч байна шүү дээ. 2 өрөө байргүй байхдаа л бужигнуулаад, нэрээ дуурсгаад эхэлсэн хүн шүү дээ. Чи тэгэхээр "Чөлөөт ахмадын холбоо" гэж байгуулаад дажигнуулах гээд үз. Заавал ахмад гээд ч яах вэ. Ахмадууд бүгд эзэнтэй болчихсон байгаа. Горшокны холбоо гэж байгуулаад 5-аас доош насныхныг хөдөлгөөнд оруул.
Бумд:
Харин хө, наадуул чинь 200-300 хүнтэй мафи маягийн сүлжээнд орчихлоо шүү дээ. Мафийн харьяалалд байгаа хүмүүс бол юу ч идсэн болно.
Мафийн өөдөөс цор хийвэл яадгийн жишээг Эрдэнээр жишээлүүлээд хар л даа. Увсын 5 нөхөр нийлж байгаад ял өгчихлөө шүү дээ.
Хүрэлсүх цор гэх гээд нам даруулж, Энхбаяртаа очиж мөргөж сөгдөж байж буцаж өндийлөө.
Мафитай ямар нэгэн сэжмээр холбоотой, үгийг нь дагаад яваа хүмүүс бол хэдийг идсэн ч яах ч үгүй. Авилгалтай тэмцэх газар хөөрхий минь хамгийн томдоо л аймгийн шүүгч, прокурор хоёрыг л хэрэгт татаж чадаж байна шүү дээ. Хэрэгт татлаа гээд, нөгөө хоёрыг нь бас л шүүгч, прокурор нь яллаж шүүж байгаа юм хойно үнэнэ зөвөөр шүүгдэх нь тун эргэлзээтэй.
Gubla Gubla l geed baisan Gunbalai l od bolohiin uchiriig olj uchgiig tailj yavaam baishd, kkk
Гэгээнд:
Харин тийм ээ. Хамгийн ухаантай нь Гүндалай болж таараад байгаа юм аа.
Minii bodoloor Gundalai toriin terguun bolno gej huselt gargaj baigaa ni olnii anhaaral tatah gesen arga boov uu? Gehdee odoo Mongolchuudiin dund Gundalia bol uls toriin showman gesen oilgolt bat not suujihsan baina yum shig sanagdaj baina.
Хийж бүтээж гийгүүлэхгүй, ядаж нийгэмд хэрэгтэй урт настай хууль батлаж чадахгүй юм чинь одоо нэг иймэрхүү эрүүл, өвчтэй нь мэдэгдэхгүй үйлдэл, сенсаацаараа од болон гялалзахаас даа. Ямар ард түмэн байна тийм л төр засаг байна аа гэж. Улс төрчдийн аяглахыг харах нь хошин шогийн тоглолт үзэхээс илүү инээд хүргэнэ. Инээдмийн цаана эмгэнэл...
Мэндээд:
Гүндалай яаж ийж байгаад л анхаарлын төвд байж чадаад байгаа мундаг "улстөрч" дөө.
Бэдмэнд:
Хошин шогийнхонд УИХ гэгч өрсөлдөгч гарч ирчихээд, үзэгчдийг нь булаагаад байгаа гэдэг шүү дээ.
Ер нь бол УИХ танхим дотор байдаг хэдэн ТВ камерийн урд суусан нь их азтай гишүүн. Байнга л харагдаж байдаг. Угаасаа мартчих гээд байдаг нь бидний л буруу юм байнашт хэхэ.
Юу ч хамаагүй чанга дуугаар үг хэлж л байвал, хаа л бол хаа овооны наадам дээр тэнэж явдаг бол, бас морь уядаг бол тэр лийдер улс төрч мөн тэ. Би тэгж ойлгоод байгааштээ :P
Бороод:
Морь "уях" гэдэг их учиртай. Тэдний уях ч гэж юу байхав, уяач л уяж байгаа болохоор хашилтад бичлээ. 7 сарын 11 нд монголын бүх хүмүүсийн анхаарал төв цэнгэлдэхэд байдгийг цаадуул чинь маш сайн тооцоолсон байгаа биз? Улааны зээрд үрээ айрагдлаа гээд дор хаяж хоёр зуун удаа давтаж зарладаг шүү дээ. Морь айрагддаггүй юм аа гэхэд, цээжний хэдэн морьдтой давхиж байхад суучихсан байсан ч орон даяар хэдэн телевиз хэдэн зуун удаа цацна шүү дээ. Аягүй бол унаач хүүхдэдээ гарангуутаа баахан өмнө нь давхиад орхи, морь чинь бахардсан ч хамаагүй гэж даалгавар өгч байгаа.
Muu sain hamaagui duulian tarij l baival amid baina gesen ug gesen yaria maerikiin shar hevleliin baatar bolson ulsiin talaar garaad baidag. Manai uls torchdiin uhamsriin hemjee bas ter havicaa yavaad bainaa daa?
Таны бичлэгээс одоо л нэг санаа орж ирлээ Сайхан нэрээ дуурсагдахаар ажил хийхийнсан гсн ккк Яадын билээ дээ байз
Пийкфиндерт:
Бүх зүйл эсрэгээрээ эргэчихээд байх шиг. Хулгайч луйварчид төрд залраад, гэмгүй хүүхдүүд бөөн бөөнөөрөө шорон гяндан руу ачигдаад л.
Үлэмжид:
Эргээд бичлэгээ харахаар Гантөмөрийг арай хэтрүүлчихэв үү дээ. Уул нь зөв юм ярьж пий аар хийсэн хүн шүү дээ. Гантөмөр шиг л зүйл бодож олох хэрэгтэй байх.
Ёх, ёх, алий элэг аль ээ та. Гантөмөр нээрэн дажгүй гишүүн шүү. Үнэг Батаа нээрэн үүрд мөнхөрчээ.
Ганзод:
Элгээ эрхэм гишүүдээс нэх ээ. Би байгааг нь л бичсэн.
хэхэ бодоод байсан нээрээ талаас илүүгийнх нь нэрийг ч мэдэхгүй танихгүйм байна лээ, харин УТТ-г бол одоо ч санаж магадгүй, хэн хэн билээ Моломжамц Алтангэрэл...хэхэ бас ч гэж ой байна уу, аан. 76-гаас бол паянтай,шар сонингийн оддыг мэдэж байна даа, бусад нь ч гэсэн од болог, тэгэхээр нь тогтооно доо,
Алтарганад:
Жалан-Аажив, Рагчаа, Содном, Дэжид гээд л цаашаа явдаг байлуу. Цэдэнбал, Батмөнх хоёр бол мэдээж эхэнд нь.
Sonin ch horvoo yum aa daa. Tednii zovlong yostoi sain anzaarsan baina shuu. Hamgiin gol ni bid zovj bgaag ni harsaar l baidag. Zovlongoos ni salgaj tusaldaggui, sonin ard tumen shuu. Uursdiig ni yaaj uruvdsuniig ted uursduu unshaasai bilee. Geed toohgui biz dee.
Сайнбаярт:
Уншаад их эмзэглэцгээсэн. Хэний шидсэн чулуу вэ? Энэ зохиолч хэний захиалгаар юм бичээд байна вэ? гэж тоо бодоод, толгой гашилгаад л. Манай нэг өдөр тутмын сонин авч нийтэлснээс оллоо сайт бас копи пэйст хийсэн. Гэхдээ оллоогоос тэр дор нь авахуулчихсан. Их олон улс төрчид таалагдаагүй юм шиг байгаа юм.
Хэхэ, үнэгний зурагны оронд тавигдна айн,
Post a Comment