Петька “Нисэх хүчин” сэтгүүлд онгоц жолоодох хичээл байхыг олж үзээд онгоц жолоодоцгооё гэсэн санал гаргажээ. Чапаев, Петька, Анка гурав онгоцонд сууцгаав. Петька сэтгүүлээ гарган шууд заавар өгч Чапаев жолоодов.
-Түлхүүрээ цагийн зүүний дагуу эргүүлж, мотороо асаа!
-Мотор аслаа!
-Хаазаа эцэст нь тулга!
-Хаазыг эцэст нь тулгалаа!
-Рулиэ өөр лүүгээ тат!
-Ёсоор болголоо нисч байна!
Анка:
-Ура! Бид нисч байна!
Чапаев:
-Нисэх нь ч яахав нисчихлээ. Одоо яаж буулгах вэ? Петька, цааш нь уншаарай!
-Унших юм алга аа, нөхөр Чапаев аа.
-Юу?
-Хичээлийн үргэлжлэлийг дараагийн дугаараас уншина уу? гэнээ.
Чапаев, Петька, Анка гурав МҮОНТ-ийн “Амьдрал өөрөө саак” реалити шоунд нэг баг болж оржээ. Тэднийг эзгүй арал дээр аваачиж хаяв. Долоо хоног өлслөө гэнэ. Өглөө болгон гурван тийшээ идэх юманд гарах боловч юу ч олдохгүй. Нэг өдөр Чапаев зөндөө махтай ирж Анка маш их баярлав гэнэ. Харин Петька ирсэнгүй. Тэр хоёр цадталаа мах идлээ гэнэ. Орой дахиад л өнөөх махнаасаа идэв. Анка хавирга мөлжих зуураа:
-Чапаев ахаа Петька өдий болтол алга! Надад нэг л сэжигтэй санагдаад явчихлаа!
-Сэжиглээд байгаа бол наад Петькагийнхаа хавиргыг идэхээ больчих л доо!
Аймшгийн онигоо. Түнэр харанхуй ой. Түнэр харанхуй ойн дунд тас хар өвс ургажээ! Тас хар өвсөн дунд дун хар хожуул байна! Дун хар хожуулын дэргэд гурван аймшгийн хар амьтан суугаад хоорондоо хэрүүл хийж байна. Нүүр ам, хувцас хунар нь битүү хар утаа тортог болжээ.
-Петька, Монгол яваад хэрэггүй ээ, Улаанбаатар утаатай гэж хэлээ биз дээ, чамд!
-Гүй ээ, Чапаев ахаа! Энэ Анка чинь л Улаанбаатар явъя Нарантуулын бараа хямд гээд байсан ш дээ!
Анка:
-Би л яахаараа бүх юманд буруу болж байдаг юм! Чапаев л Улаанбаатар оръё. “Азийн чоно” ууж үзье гээд байсан биз дээ!
Баавгай болохсон
1 week ago
10 comments:
Та онгоц барих заавраа цувралаар гаргаж байгаа гэдгээ эхэнд нь биччихгүй. Тэгвэл цаадуул чинь ингэхгүй шүү дээ.
Хөөрхөн онигоонууд байна.
Сүүлийн 2-г нь та өөрөө зохиочихов уу?
эхнийх нь тасархай...тэр сэтгүүл нь хаа байдаг юм бол, дараагийн дугаарыг нь олоод явуулчих юмсан
hehe, negmoson amia horlotsgooyo l getsen ni shudarga baisiishdee, kkk
xexe goyo onigoonuud baina
Amraa andiig shine gertee urij baina.
Э.Баярсайханд:
Монголын нисэх хүчин сэтгүүлийнхэн ажлаа хийхгүй юм аа. Хүн алах нь байна ш дээ. Тэр гурвын шатахуун нь дуусаагүй одоо болтол ниссээр яваа гэнэ лээ. Дэлхийг лав л гуч бүтэн тойрсон.
Бадкад:
Би зохиогоогүй ээ, нөгөө хэн ах ярьж байсан.
Алтарганад:
contact@chapaev.ru
гэсэн хаяг руу мэйлдчих.
МГЛ-д:
Амиа хорлоогүй ээ. Ниссээр л байгаа цаадуул чинь. Эхний сэтгэгдлийн хариултыг уншина уу.
Оогийд:
Онигоо биш, үнэн болсон явдал.
Миний бодолд:
За орж цай зооглоё оо. За даа цайгаар яах вэ, нэрмэл мэрмэл, азийн чоно моно байхад л болоо.
hawid ineesengui. saihan bainoo
Нутгын дүү чамд сайхан бүхнийг хүсье
bagi8888sak@yahoo.com orood ir
Сумъяад:
Баярлалаа.
Анонимд:
За холбогдоно оо.
Post a Comment