Бөгсөө банз болтол Улсын Их Хуралд сууж, дорд биднийхээ төлөө зүрхээ шатаасан, одоо Үндсэн Хуулийн Цэцийн хар модон сандалд хатаж, бидний хуулийг цээжээрээ хамгаалж буй нэгэн эрхэм далан зургаан ширхэг мөнгөн аяга алджээ. УИХ-ын суудлын тоотой яг таарч буй энэ аягануудыг шуусан хулгайч луйварчдыг миний сэргийлэх үтэр түргэн илрүүлж, шорон гяндандаа хатаалаа. Сайн ажиллаж байна шүү! Бахархаад барахгүй юм.
Тэгтэл гагцхүү биднийгээ л гэж бодож, хувийн ашиг сонирхлоо умартан, зузаан цагаан өгзгөө ширгэтэл зүтгэсэн гэх энэ эрхэм хаанаасаа ямар мөнгөөрөө далан зургаан ширхэг мөнгөн аяга авчихдаг байна аа?
“Зөвхөн ард түмнийхээ төлөө зүтгэнэ” гэж тангараглах мөртлөө хувьдаа хааны сан мэт алт эрдэнэс цуглуулчихаж буй нь ариун явдал мөн үү, таминь ээ?
Ард түмний далан зургаан аягыг буруу хүний гарт орчихоор нь буцааж аваад ард түмэнд нь хямдхан өгчихөж байгааг бузар явдал гэх үү?
Миний сэргийлэх аяга хулгайлсан бузар этгээдүүдийг мөрдөж барилаа. Одоо харин “Аяга хаанаас цугларав?” гэдгийг мөрдчихвөл яасан юм бэ?
БЗД-ийн 3-р хорооны иргэн А.Амарсайхан
Давхцал
4 weeks ago
18 comments:
Бямбадорж.... таасан уу хэхэ
Bagsh yasan sain murduj bh ni ene we. Haanaas tsuglarsaniig ni daraa ilruuleheeree bicheerei.
kkk, jinkene derrick chini ene shuu dee. chandmanii choniin nud ih taalagdlaa. tnx
Чандманьд:
Тийм л дээ. Улаан цайм л юм боллоо шүү дээ. Ил байсан аяга нь л 76 байхаар цаанаа алт эрдэнэс юу байгаа бол оо?
Улс төрийг хамгийн эрсдэл багатай, оруулсан хөрөнгө хамгийн олон дахин нугардаг бизнес гэдэг шүү дээ.
Цолмонд:
Би бус, цагдаа нар мөрдөх ёстой. Цаадуул чинь ажлаа хийхгүй байна шүү дээ.
Гэгээнд:
Харин тийм ээ, Деррикүүдийг их олноор нь авчирч, Монголд ажиллуулмаар юм шиг ээ.
Mal bol alaad idchihiimsan. Idne ch gejdee shudnii zavsar orchihood bas tamlah bailgui. Shudnii zavsar orooguinuud n hoolnii hordlogo bolgochih baihaadaa?
Хөдөө гадаа явахад нь Манай ардууд сүү хийгээд л хадаг болоод өгөөд байдаг шд Тэдгээр нь ийм их болдог юм байлгүй дээ гэж бодсон шд.
Манай ардууд өөрсдөө яая гэж байж тэртэй тэргүй баян иймэрхүү хүмүүст яах гэж Тэгж юм бэлэглэдэг байнаа. Бодоод уур хүрсэн гэж байгаа. Ядаж байхад хэргийг нь ямар хурдан илрүүлдэг юм Манайх 3н мөнгөн аягаа алдсан бол Та нар яах гэж гэр орноо хайхрамжгүй орхисон юм танай хохь л гэдэг шд энэ цагдаа. Муухай алагчилж үзэж харьцдаг наасан
Тэр Бямбадорж гуайгаас 100н мөнгөн аяга алга болсон ч юм болохгүй хураасан хүн шд
Çàðààä:
Õ¿¿å þó ãýíý âý? Èäíý ãýíý ¿¿? Áÿìáàäîðæ ÷ àìòòàé áàéãàà áàéõàà, ººõ èõòýé.
Øèíý Çåëàíäûí õ¿í èääýã óëààí àðüñòíóóäààñ ãàðàëòàé çàðàà þó äàà, ýíý ÷èíü?
Ñàíàêàåä:
Àëáàí òóøààëòàí àâñàí áýëãýý óëñàä òóøààäàãã¿é áèë¿¿? Õóóëü áàéäàã øèã ñàíàãäàíà. Õóâüäàà àâàõ áîë óëñàä ìºí㺠òóøààäàã áàéõ àà.
Ээ золиг оо, мунгинаж байгаад бурзайлгачихлаа.
Зараад:
Энэ чинь харин хүн иддэг овоо муу зараа юу, харин?
Шинэ Зеландын улаан арьстнуудаас гаралтай зараа байх аа, чи лав.
Бямбадоржийн мах амтгүй байгаа байх аа.
Санакаед:
Ерөнхийлөгчид өгсөн бэлгийг лав улс хурааж авдаг хуультай. Хэрвээ өөртөө авах бол улсад мөнгө тушаадаг шиг санагдана. УИХ-ын гишүүдэд зориулж ийм хууль гаргах хэрэгтэй.
хихихихи, нээрээ бөх зүрхтэй хүний үр, ангирын зулзаганууд байна лээ шүү
Дэрсүд:
Авсан сайн эрчүүдээсээ илүү, хураасан луйварчин бөх зүрхтэй, бүдүүн хошноготой байгаа биз?
Хэг. Бямбадоржийн туслах байсан нөхөрт тоглоод твой член Бямбадорж гэхэд анзаарчиахаж билээ. Чинийх тийм жижигхэн гэсэн санаа л даа, хэхэ.
Арсунд:
Член л юм чинь член л гэхээс өөр юу гэх вэ дээ?
Амарсайханд өгүүллэг захиалж болох уу? Утга нь нэг иймэрхүү -- манай улс их хурлын гишүүдийг ямар нэгэн сонин үйлдэл, авсан арга хэмжээнийх талаар (Иг Нообл) Ig Noble шагналд нэр дэвшүүлэх. Энэ шагналын талаар миний сүүлийн бичлэгт бий. Жишээ нь: өөр улсад дайн зарласны оронд бие биенийгээ хууран мэхлэх, өшиглөх, зодох замаар улс төрчид илүү их эрх мэдэл, нэр алдар олж болохыг харуулснаараа Тайваний Үндэсний Парламент 1995 онд Иг Нооблийн энх тайвны шагнал авчээ.
Дестинид:
За.
/За гэвэл ёогүй гэдэг байх аа/
Амараа,
за чи сонирхолтой захиалга авлаа даа. Хүлээж л сууя. Бас "за гэвэл ёогүй" гээд дуугарчихлаа.
Дестини,
гоё санаа байна. Уншсан, мэдсэнээ бусадтай хуваалцахаас гадна, тэр лүүгээ бусдыг чиглүүлээд санаа өгнө гэдэг сайхан үйлс биз ээ. Баярлалаа.
PS: Амараа чи нилээд дээр Оюунгэрэл багшдаа блогоор дамжуулж мэнд хүргэснийг мань харалгүй их уджээ. Мэндийг дамжуулсан шүү! За бас чиний блогийг өөрийнхөө линк жагсаалтад дур мэдэн нэмчихлээ. Энэ удаадаа төлбөр авахгүй "free" :-). Энэ америкууд дээр бас мань үнэгүй зүйлд нугасгүй ш дээ. Чамайг манай тал гэж санаад "үнэгүй" нэмлээ. Гэхдээ золиг үнэгүй юм үнэгүй л байдаг байхгүй юу гэх хүмүүс олон юм билээ дэг шүү :-).
Жагдагт:
Би өмнө амьдрал дундуур аялж, зохиолын санаа олж авдаг байжээ. Сумын төвд очиж багш хийгээд л, сүүлд сэтгүүлч гэж хаа хээгүй тэнээд л.
Харин одоо бол блогоор аялж санаа олж байгаа. Миний өгүүллэг фельетон дотор блогчдын шууд өгсөн санаа, бас бичлэгээс нь төрсөн сэтгэгдлээс төрсөн юм олон бий.
Танай талынхны жагсаалтыг үзлээ. Манай талынхан л байна. Нэг нь бүр хамтран зүтгэгч, аль 86-87 оны оюутан цагаас одоо хүртэл салаагүй яваа үнэнч анд минь байх юм аа.
Бямбадорж гуайтай 1998 онд таарч байхад тийм ч баян хүн шиг санагдаагүй. Одоо ч бодвол нилээд хөрөнгөжсөн байлгүй дээ. Гэхдээ тэр мөнгө аягануудыг бол би хувьдаа бэлэг гэдэг утгаар нь зөвшөөрч болмоор л юм байна лээ. Би 30 ч хүрээгүй мөртлөө 3 мөнгөн аяга бэлгэнд авчихсан байна. Зөвхөн ойр дотнын хүмүүсээсээ шүү дээ. Бямбадорж гуай хөдөө нэг томилолтоор явахад л дор хаяж 10 аягатай болдог байлгүй.
Post a Comment