Saturday, September 27, 2008

УИХ-ын шинэ онигоо

Буянгийн Жагаад эрдмийн зэрэгтэй болвол нэр хүнд чинь огцом өсөж, сонгуульд ялна гэж зөвлөжээ. Мань эр “Мөнгө эргүүлэх нь” сэдвээр эрдмийн ажил бичив. Доктор Дашзэвэг түүний ажлын нэрийг шинжлэх ухаанч биш гээд, “Санхүүгийн нөөцийг зах зээлийн эргэлтэд оруулах арга ажиллагааны зарим онцлогийн тухай” гэсэн нэр өгөхийг зөвлөжээ. Жагаа эрдмийн зэргээ амжилттай хамгаалав. Удалгүй Гүндалай энэ жишгийг даган доктор Дашзэвэгээс зөвлөгөө авч “Өндөр үелзэл бүхий дуу авианы долгион нь зарим төрлийн эмэгчин амьдын сэтгэл зүйд нөлөөлөх нь” сэдвээр докторын зэрэг хамгаалчихлаа гэнэ. Гүндалай сайн арга зааж өгсөн Жагаад баярласнаа илэрхийлэхэд, цаадах нь эрдмийн ажлынх нь анхны нэр юу байсныг асуув. Гүндалай:
-Миний ажлын анхны нэр “Хуц! Арвин!” гэсэн байсан юм аа гэжээ.

Их хурлын гишүүдийг аттестачлалд оруулах шийдвэр гарчээ. Шалгалтад журналын нэрийн дагуу эхлээд Алтай гишүүн орж ирэв.
-Гэрэл, дуу хоёрын аль нь илүү хурдтай вэ?
-Найзууд аа, гэрэл!
-Зүйтэй, батлаад орхи!
-Юу л даа, найзууд аа. Радио асаалаа гэж саная. Эхлээд улаан гэрэл асаад дараа нь дуу явж эхэлдэг биз дээ?
-Гар, муу!
Дараа нь орж ирсэн гишүүн бас асуултад бүдрэв. Шалгалт авч байсан өвгөн эрдэмтэн “Би ер нь асуултаа хүнддүүлээд байна. Жаахан хялбарчилъя” гэж бодов. Гурав дээр Арвин гишүүн орж ирэв.
-За та уулын орой дээр зогсож байжээ. Нөгөө уулын орой дээр их буу буудлаа. Та бууны амнаас гарах дөлийг эхэлж хараад, дараа нь бууны дууг сонсоно. Яагаад ингэсэн бэ?
-Та хар даа! Миний нүд чихнээсээ өмнө байрлаж байгаа биз?
-За тийм байна.
-Тэгэхээр, миний нүд, чихийг бодвол их буунд ойрхон байрлаж байна шүү дээ!

28 comments:

Оогий said...

xexexe

Anonymous said...

хэхэ, яг л ингэнэ дэ..

Мика /美香/ said...

ккк, тасархай сэтгэхиймаа

Anonymous said...

xa xa xa...

A.Амарсайхан said...

Оогийд:
Хохо хо

Аморт:
Яг л ингэнэ дээ биш ээ. Яг ингэсэн л байхгүй юу, цаадуул чинь.

Микад:
Тийм юм уу даа. Өөрөө бичиж байхдаа, тасарч унатлаа инээсэн болохоор, тасарсан л болж таарах юм уу?

Алтайн уулсад:
Хи хи хи...

Өнөржаргал said...

Найзууд аа, гоё болжээ! хэхэ

Barimalch said...

Goy onigoonuud baina. Tsaashdaa ih hurliinhnii paynguudaar olon onigoo buteegeerei.

Anonymous said...

ха ха яасан гоёийм, манай улстөрчид ч бас ухаантай улсууд байна шүү, ингээд байвал юу гэж тэднийг муулаад мяалаад байхав...Амраа чи шүү...

Anonymous said...

Тэр Арвин гэдэг гишүүн ч их сайн сэтгэж байна аа, аргагүй ээ ийм хүмүүс ч УИХ-д суухаас ч яахав, мань мэтийнх нь толгойд бол нүд чихнээсээ өмнө байрладгийг мэддэгч хэзээ ч ийм санаа орж ирэхгүй шүү...

A.Амарсайхан said...

Өнөржаргалд:
Цаадах чинь УИХ-д орчихсон, эрхэм гишүүдтэй ярихдаа "Найзууд аа" гээд л мөрөн дээр нь алгадаад байгаа сурагтай. Сонгуулийн өмнө "Луйварчдын дунд эрүүл агаар өчүүхэн ч гэсэн оруулъя, найзууд аа" гээд бидэнд хандаад байсан юмсан. Одоо тэр "найзууд" гээд буй хүмүүсийнх нь өнгө төрх өөрчлөгдөв бололтой.

Барималчид:
Чиний блог их гоё шүү! Би дандаа ордог. "Нэг их сонирхоогүй тул, ингэсхийгээд орхив" ха ха ха

Алтарганад:
УИХ-д хэрвээ чиний амьдаа байсан бол хамгийн түрүүнд шалгалтад орж шараа болох нь байна шүү ха ха. Миний амьдаа бол 3-4 хавьцаа Арвины өмнө орно.

Мөнхөөд:
Монгол бичиг чинь сэтгэдэг болгодог болохоор Арвин гишүүн монгол бичиг мэддэг байх гэдэг бодол төрөөд байгаа юм. Гишүүдийн монгол бичгийн хичээлд суусан тухай нэг юм бичнэ ээ, тэгж байгаад.

Mendee黒川 said...

Ineedeer tanii onigoonii belgend hariu bariya.

Mongol bichgiin hicheeliig ni hen zaah ve? kk

Anonymous said...

Хөөрхий Арвин гишүүн. Гүнбалай ах бол эвгүй сэдвээр хамгаалжээ хаха

ZAYA said...

Эхний онигоо нь бүр ч инээдтэй.

М.Огоо said...

Ийм нэг онигоо Дөлөөгийн блог дээрээс үзсэнийгээ нэмэрлэчихье

Б.Баттулга явж байна гэнэ, тэгсэн нэг танил нь таараад "Сайн байна уу" гэж асуусанд мань эр "Заа, Та надаас сайн байна уу гэж асуулаа" гэснээ "За би хариулъяаа, би сайн" гэжээ.

A.Амарсайхан said...

Мэндээд:
Битүүмжилсэн тендер зарлаад, багшийг шалгаруулна. Жаахан мөнгө цохино, яадгийм цус.

Санакаед:
Арвин эгч зүгээр байхгүй, хариу алхам хийж л таараа. Тэрийг нь дараа бичнэ ээ.

Заяад:
Би хайнз майонез шиг хамгийн сүүлд нь хамгийн амттайгаа өгдөг байж уу?

Огоод:
Цаадах чинь тийм өвчтэй нөхөр. ТВ-нүүд яг тэр чигээр нь гаргаад байгаа харагддаг. Уул нь хүний өвчний тухай мэдээллийг хуулиар нууцалдаг номтой л доо.

Anonymous said...

Урам хайрласанд баярлалаа! Арвин гишүүн монгол бичиг мэддэг байгаад тэгж сэтгэж байгаа бол ч би жаахан монгол бичиг гадарладаг юм чинь яваандаа тэгж сэтгэдэг болж ч магадгүй юмдаа тээ... гээд л мөрөөдөж явахаас, мөрөөдөхөд ямар мөнгө төлөх бишдээ...

Anonymous said...

Хэхэ,энэ онигоонуудыг та өөрөө зохиосон уу??? Янзтай болжээ,хих

Tsogtoo said...

уншиад л шууд л хэ хэ хэ хэ гэхээр сайхан онигоо болжээ гэж....

A.Амарсайхан said...

Мөнхөөд:
"Арвин шиг сэтгэхийн тулд Арвин болж төрөх л нэг зам буй" В.И.Ленин

Муланкад:
Өнөө хэн билээ дээ, өнөө хэний авгайгийн дүүгийн хүүгийн хойд аав нь ярьж байсан юм аа. Би тэмдэглэж авсан юм.

Цогтоод:
Хо хо гээд бас үз. Болох нь уу, яах нь вэ?

Unknown said...

Найз нар аа!
Энэ Амарсайхан ах Бат-Эрдэнэ гишүүн шиг хааяахан дуугардаг болоо юу даа.
Хи хи
Завгүй л яваад байна уу.

Pearle Deppsu said...

Хаха, ёстой гоё болжээ хэхэ

Arsun said...

haahaha

A.Амарсайхан said...

Баярсайханд:
Аварга чинь 4 жилд нэг дуугардаг. Би бол сард нэг дуугарч байна. Тэгэхээр аварга надтай зүйрлэхийн аргагүй буурьтай суурьтай, хазгай гишгэхгүй хүн гэсэн үг.

Дэрсүд:
Чи яасан гоё инээдэг юм бэ? Дахиад нэг инаагаад өгөөттий.

Арсунд:
Арсун Дэрсүгээс дутахгүй сайхан инээж байна аа. Дуу нь л жаахан бүдүүн болохоос.

Anonymous said...

“Хуц! Арвин!” ene chin harin super bn daa, saihan inees avlaa

bas ter altai goyo shuu :))

Anonymous said...

Нэгэн шогч хүн бас Арвин гишүүнийг ,Урдаас нь харвал арвин хойноос нь харвал харвин юм байна, гэсэн гэнэ лээ

A.Амарсайхан said...

Анонимд:
Гүндалайгийн диссертаци гэхээр нэг ийм л нэртэй байх болов уу гээд.

Анонимд:
Хайртай гишүүнийг минь яагаад өөх тостой гээд байна аа? Хэ хэ

mglaus said...

hehe, neg ailiin nohoi tom landagatai gishuuniig tur zogsoh hoorond borgood asaad baij l dee. jolooch ni yaj ch hoogood boldgui. tegsen gishuun ni idej baisan byaluuniihaa oodosnoos shideed

- kundalai kundalai, mai mai

gejiina gejiishuu, kkkk

Bolor toli said...

хахаха, гуцна биз...

 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates