Wednesday, October 15, 2008

МАЛЧИН МИНИЙ ГОМДОЛ

/фельетон/
Малчин би Монголын УИХ-д үнэн голоосоо гомдлоо. Гомдлоос болоод дотор бачуурч, хархан нүдийг минь нулимс бүрхэв.
Өчигдөр өглөө босоод иртэл, хөх сэрх улаан борлонг мөргөөд ухаан алдуулчихаж. Хөөрхий минь, УИХ-аас өгөмшөө болсон таван төгрөг шүү юмыг чамлаж, уур нь хүрсэн байна шүү дээ! Хоёрын хооронд гурвын дунд гэгчээр дөрвөн ямаа тутамд хэдхэн цаас өгөөд байхдаа яахав дээ. Ядахдаа нэг зуун мянга, байг гэхэд ганц сая төгрөг өгчихсөн бол ямаа минь ингэж уурлахгүй шүү дээ!
Энэ ч яахав бага хэрэг. Өнөө өглөө босоод иртэл яасан гэж санана аа! Хүрэн азарга маань уурандаа багтраад, ягаан ухнын минь өрөөсөн эврийг хуга тангарчихжээ. Аргагүй шүү дээ! Тавын таван хошуу мал байсаар байтал нэгд нь мөнгө өгөөд нөгөөг нь ялгаснаас болоод тэр!
Малчин би, малыг арьс өнгөөр нь ялгаварлан гадуурхдаг Монголын УИХ-д үнэн голоосоо гомдож байна. УИХ-ын тэнэг гишүүд, энэ тэнэг хуулиа эргэж хараад таван хошуу малд тавууланд нь мөнгө өгмөөр байна!
Миний гомдол ганц үүгээр дуусахгүй ээ. Есөн сарын нэгэнд яасан гэж санана аа! Миний бага хүү уурлаад, сургуульд явахгүй гэсэн. Эгчийнх нь сургалтын төлбөрийг төр даадаг хэрнээ миний муу хүүг алагчилж байгаа болохоор уурлалгүй яах вэ! Малчдын “нэг хүүхдийн” сургалтын төлбөрийг төр хариуцна гэсэн заалтаа “бүх хүүхдийн” болгож засах хэрэгцээ амьдралаас урган гарч буй нь энэ. Би болоод, миний бага хүү гомдов!
Сонгуулиар малчин бидэнд маш бага зүйл тарааж байна. Доромжилж байгаа юм шиг аравхан мянган цаас өгсөн чинь маргааш нь л алга болсон. Биднийг доош хийж, “Хараа”, “Ерөөл” тараадаг явдлаа таслан зогсоомоор. Ядахдаа л “Хар Чингис” өгмөөр байна. За “Алтан Чингис” бол пош гээд явчихна. Тараах тараахдаа ганц шилийг бус, хэдэн авдар бол зүгээр. Удахгүй хүү гэрлэнэ.
Өнгөрсөн өвөл зуд болгоогүй УИХ-д үнэнхүү өширхөж байна. Хэн нэгэн тэнэг гишүүн “Цас ороогүй юм чинь, зуд болоогүй” гэж хэлсэн нь тэнэглэлийн дээд хэлбэр болсон билээ. Цас ороогүй гэдэг чинь “харын зуд” нүүрлэлэж буй нь тэр. Цас бага унана гэдэг чинь “алаг цоогийн зуд” болжээ гэсэн үг. Тэгэхээр энэ байдлыг тунгааж үзээд, “Жил бүрийг зудтай гэж үзэх тухай” хууль батлах нь зүйтэй.
За тэгээд зудын тусламжид маш бага гурил өгдөг УИХ-д үнэн голоосоо гомдож байна. Уут уутаар биш, тэвш тэвшээр тараах нь зөв. Орос гурил боов хийхэд хөхөрдөг. Хятад гурил цаанаа л нэг зэвий даагаад ямар ч амтгүй байгаа тул Америкаас ч юм уу, эсвэл Англиас гурил оруулж ирж бидэнд тараах нь зүйтэйг анхаарах хэрэгтэй!
Малаас хэт өндөр татвар авч байгаа УИХ-ыг харааж зүхмээр байна! Нэг бодоос жилд зуун тавин төгрөг татна гэдэг чинь арай дэнджээ. Хувийн үйлдвэрийн нэг зайрмаг, нэмээд нэг иштэй чихэр аваад идчихэж болох асар их мөнгө шүү дээ! Ер нь татвар авах биш малын тоогоор малчинд мөнгө олгодог болох нь улсын хөгжилд нэмэртэй. Мал бол Монголыг тэжээгч голлох үйлдвэрлэл шүү дээ.
За тэгээд, эцэст нь нэг зүйлийг анхааруулъя, УИХ-ын тэнэг гишүүн гуай! Хэрвээ миний гомдлыг барагдуулахгүй бол чамайг сонгохгүй, сонгуульд чинь очиж, тавин хувийн ирц бүрдүүлэхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдье!
Мянгат малчин А.Амарсайхан

31 comments:

Unknown said...

Таны түмэн зөв. Дэмжиж байна.
Сэтгэгдэл бичсэн УИХ-д суудал авч чадаагүй намын гишүүн.

Soronzon said...

Мянгат малчин А.Амарсайханд:
Засагт хааны хөх харцуул
Зангаа тавихгүй шаралхуу
Завилж суусан хоймортоо
Зайгаа тавихгүй шазруу гэж Тоомойн Очирхүү танд зориулан бичсэн юм биш бээз??
Хүнээс илүү үнэтэй ямааны
эрх ашгийг хамгаалах хууль баталсан УИХ-ын гишүүн

Pearle Deppsu said...

Яааа, ёстой гоё бичиж. Аргагүй л Амараа ах даа хэхэ

mglaus said...

hel hil MAL guravtaigaa baival hen bayan be, 30 saya mal, 3 saya hun, niit 33 saya MAL l bayan sh dee, kkk. neg tiim onigoo baidag biluu yu bilee, shal balai yum bodold torchihloo, sov soov sry, hehe

Anonymous said...

Amaraa ah huduu ochood amarhaar tanii ene malchdiig heterhii harj uzej bna ene buruu gesen sanaag huduuniihun yaj huleej awch bna daa. Eswel ted internet gej yum bhgui bolohooroo tanii end bhdaa yu gej yaridagiig meddeggui yum bolow uu? Ta malchdiig ingej doromjilchihood nuuriig ni yaj harj, gert ni yaj honoj chadaj bna. Ene yamaand olgowor ugdug teneg huuli chin tednii buruu bish nuur tal oloh gesen darga nariin buruu shd.

Bolor toli said...

мундаг юм аа. сайхан бичиж.

Anonymous said...

ene chin machdiig muulj bish, uix-n buruu bodlogiig l shuumjilsen bn shd

October 15, 2008 2:53 PM-d setgegdel bichsen hodoonii hun guai ehleed sain unshaad oilgochih, daraa n bich

A.Амарсайхан said...

Суудалгүй намын гишүүнд:
Суудал авч чадаагүй явдалд гүнээ харамсаж байна. Танай нам ямаанд мөнгө өгнө гэж амлаагүй болохоор л суудалгүй хоцорчээ дээ, янз нь.

Соронзонд:
Энэ мөрүүдийг надад зориулаагүй байх аа. Чадраабалын Лодойдамба, Мишигийн Цэдэндорж, Лодонгийн Түдэв гээд сайн эрчүүдэд зориулсан байлгүй дээ.

Дэрсүд:
Баярлалаа.

МГЛ-д:
2999999 мал байдаг. Нэг хүнийг хасаад. Тэр хүн бол наад онигоог чинь зохиосон Буянгийн Жагаа ах.

Анонимд:
Би хойморт нь сууж байгаад шууд хэлчихдэг. Та нар муусайн даварсан юмнууд гээд. Зарим нь уурлаж л байдаг юм. Нээрээ арай дэндлээ, бид болж л байна гэж халаглах хүн ч бас гардаг.

Болор тольд:
Баярлалаа.

Анонимд:
Аль алийг нь л шүүмжилсэн. Өгдөг тэнэгүүдийг нь бол бүр их. Аваад ичих ч үгүй, дуугүй сууна гэдэг бас л ичих нүүргүйн шинж.

3apaa said...

Сул доройгоо энэрэнэ гэдэг байгалийн эсрэг гэмт хэрэг. Адолф Гитлер

http://ulemj.blog.gogo.mn/entry/ff8080811c9c645f011ca302ba4c02f4/

Ах минь төрийн толгойд байгаа хэдэн нөхдүүд ард түмнийг арай дэндүү доромжилж байна. Тэнэг тэнэг хууль захирамжаар хальт хуураад л...

Anonymous said...

Хэлээд юу гэх вээ арай ч дээ Би пяавны үнэ өссөн гээд нөхөн олговор шаардмаар байна ш дээ бас

Anonymous said...

хэ хэ ёстой гоё хэллээ, би гэртээ харьж ямаачих болдог юм бил үү гэж бодож байгаашдээ

A.Амарсайхан said...

Зараад:
Үнэн үг шүү. Гитлерээс авах юм их бий.

Үлэмжид:
Би ч гэсэн бэх үзэгний үнэ өссөн гэж төрөөс мөнгө шаардах гэж байгаа.

Алтарганад:
Санаа амар. Ямаанд чинь улсаас мөнгө өгчихнө. Ноолуур нь гараад ирэхээр бас бурзайчихна.

Unknown said...

Уул шугамандаа, ямааг биш, хонийг дэмжих ёстой юм.
Хэдэн жилийн дараа бэлчээргүй болоод ирэхийн цагт бүх ямаанууд үхээд, үхсэнийх нь төлөө бас тэтгэмж өгч мэднэ шүү.
Тийм болохоор дөрвөн жилийн дараа ямааг чинь үхвэл төрөөс нөхөн олговор өгнө гэвэл гарч чадах болов уу? Санаагаа арай эрт хэлчихэв үү. С. Баяр илүү мөнгө өгнө гээд санааг маань хулгайлчих байх даа.

A.Амарсайхан said...

Э.Баярсайханд:
Ухаантай төртэйсөн бол ямааны арьсыг чинь 20000 төгрөгөөр авъя гээд, ямааг цөөрүүлэх бодлого явуулмаар. Даанч цаадуул чинь өөрсдөө ухнаас илүү сэтгэж чадахгүй улс л даа.

Unknown said...

Мессенжрээр ирсэн юм. Үүнийг та явуулсан уу? хи хи.
Малчид ноолуур аа үндэсний үйлдвэртээ биш хятадуудад өгчихнө тэр мөнгөөр нь хүүхдүүд нь хотын бүх баарыг санхүүжүүлнэ. Ноолуур үнэ зах зээлээ дагаад унасны төлөө би өдөр шөнөгүй ажиллаж олсон орлогоосоо 5000 төгрөг май гээд өгхөд эргүүлээд малчид нь мах сүүгээ хямдруулна гэж байхгүй шд. Цөлжилтийн гол буруутан нь дулаарал биш ямаа байдын шдэ. Сүргийн бүтэц 2 бод 6 хонь 2 ямаа гэсэн харьцаатай байх ёстой тэгхэд ямаа нь хэд болчоод байгаа бил ээ!!!

A.Амарсайхан said...

Баярсайханд:
Би энэ тухай 2001 онд асуудал хөндсөн өгүүлэл бичиж байсан.

A.Амарсайхан said...

Өө дутуу биччихлээ.
2001 онд бичсэн өгүүллээ удахгүй нийтэлнэ ээ. Одоо ч хуучраагүй бололтой.

ZAYA said...

Төр засагтаа итгээд ямаачин болъёо гэвэл яаж төмөр нүүрээ үзүүлэх болоо???

Anonymous said...

учир мэддэгүүд нь ямаа гайг яая гэж байхад, учир гадарладагууд / гэчүүл хүндэдчихдэгийн бол уу / иймэрхүү.

Нэг мөсөн цөлжүүлчихээд, Арабын жишээ дурдаад суух байх даа. Элстэй газар нефть байж л таараа. Дахиж сонгуул Арабын шехүүд шиг амьдарна гэж амлаад л...суга суга.

мастер төлөвлөгөөг нь арай таачаагүй байгаа, би / айв /

A.Амарсайхан said...

Заяад:
Төмөр нүүр бус Тамир нүүр л үзүүлэх байх. Яг ус шиг чамайг ямар л саванд хийнэ тийм хэлбэртэй болно. Саналыг чинь авахын тулд яахаас ч буцахгүй. 00-ийн цаас болоод бөгс арчиж ч чадна цаадуул чинь.

Бафльд:
Би удахгүй нэг өгүүлэл нийтэлнэ ээ. Яг энэ санаа чинь байгаа.

Надад файлаар байхгүй, зөвхөн цаасан дээр л байгаа. Сканердаж байгаад ч болсон та бүхэндээ хүргэнэ.

ZAYA said...

Санал авахдаа ч Тамир нүүр гаргах байх...
Саналын дараа төмөр нүүрээ малийлгана биз...

A.Амарсайхан said...

Заяад:
Мэдэх л юм.

Mongolian State University of Agriculture said...

Наад мөнгөө өөр зүйлд зарцуул, бидэнд хэрэггүй, харин ч гай болно гээд хэлчих ганц ч малчин байхгүй л юм даа. Нөгөө хөдөөний хүмүүсийн уужуу ухаан, алсын хараа мараа энэ тэр хаана байна вэ?
Одоо тэгээд ямааны тоогоор мөнгө өгөөд байвал ямаа улам ихэснэ. Тэгээд бэлчээр улам хомсдоод малчид нийтээрээ л хохирно.

A.Амарсайхан said...

Эрдэнэболорт:
Хөдөө улаан загалмайн тусламж гардуулах аяныхныг дагаж, сурвалжлах ажлаар явахдаа "Манай хүүд радио мариодоо өчнөөн юм өгчихөөд надад юу ч өгсөнгүй" гэж гомдол мэдүүлж, олны өмнө үг хэлж буй мянгат малчныг хоёр нүдээрээ харсан.

Anonymous said...

Ээжээ..биш ээ Амарсайхан ахаа...

A.Амарсайхан said...

Муланкад:
Би ээжтэй адилхан харагдчихав уу?

Anonymous said...

үнэхээр гоэ бичсэн бна хожуу уншиж бгаадаа харамсаж бна амжилт хүсьe даварсан малчид

A.Амарсайхан said...

Анонимд:
Энд саналыг нь л авч байвал юу ч хийхээс буцахаа байчихсан далан зургаан ухныг юуны түрүүнд шүүмжлэх ёстой. Ард түмний итгэл авч сонгогдчихоод мөнгөөр нь юу хийгээд байгаа энэ вэ?

Galzuudleo said...

хэ хэ хэ би ч гэсэн мөнгө авмаар л байнашдээ

A.Амарсайхан said...

Леод:
Авч болох юм шиг ээ.

Frank said...

Сайхан бичлэг байна. Энэ бичлэгээс хойш 2 жил өнгөрөхөд ард түмэн бүр л их туйлдаж дээ хөөрхий.

 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates