Алаагүй байхад үнэг сайхан
Аваагүй байхад авгай сайхан
Сунгаагүй байхад жийргэвч сайхан
Сонгоогүй байхад горилогч сайхан
Баавгай болохсон
1 week ago
Нэг л их АМАР, САЙХАН налайсан хүн яваг гэж миний аав ээж хоёр энэ нэрийг хайрлаа биз. Тэгээд л өөрийгөө шоолж алжаалаа тайлсан шиг АМАР САЙХАН суух шив. Гэхдээ хэн нэгэнтэй хуваалцахгүй бол энэ бүхэнд ямар амт байх вэ дээ...
Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates
15 comments:
хэхэхэ....юунд иймийн заавал хослуулж яахнуу муу хүүхнүүд ээ гэсэн...
Авласан үнэг ч сайхан байх нь бий
Авсан авгай ч сайхан байх нь бий
Багадсан жийргэвчийг сунгаж тааруулах нь ч бий
Хулхидсан гишүүн л муухай юм даа хэхэхэхэ
ner devshigee gej, keke. songuuliar soliortsgooj ogch bainaa
Хөөрхий тэр горилогч
Блогуудаар ороод л яваад байлаа. Сонгууль, Сонгуулийн тухай, Сонгууль ба миний яруу тансаг бухимдал, Сонгуулийн эргэнд тойронд... Өө ашгүй энд нэг зүйр цэцэн үг байна...
Гэнэдчихлээ шүү. Бас л сонгууль :)
Болжморт:
Ажил ихтэй, яг оновчтой хувилбарыг бодох завгүй яваад байна. Нэг л болж өгөхгүй байх шиг ч санагдаад байгаа.
Отгоод:
Хулхидсан гишүүнийг буцааж татдаг болох цаг ирнэ. Удахгүй байх өө.
Гэгээнд:
Өчигдөр өглөө лифтнээс гарч ирэнгүүт, бондгос хийтэл цочлоо ш дээ. Нэг сайхан гар нь томоос том зургаа хана дүүртэл наагаад, доор нь "би ирлээ" гээд биччихсэн байгаа юм. Хэнийд ирж, хэнийд хоноод байгаа юм бүү мэд. Манай байрны нэгнийх нь нууц амраг юм уу гэж бодлоо.
Санакаед:
Өрөвдөх юм аа, заримыг нь. Юун ч их санаатай юм. Дур дураа голохгүй гэдэг билүү дээ.
Мөнхбаатарт:
28-нийг хүртэл олон гэнэднэ ээ хө. Болоогүй.
Алаагүй байхад гээд аног хэлэхэд сонгоогүй байхад гэсэн санаа надад бас төрж байлаа. Гоё болжээ.
Надад зарим нэг нь сайхан биш тэнэг харагдаад байгаа шүү дээ. Илт тэнэг, тэнэг юм яриад л, биелшгүй мөрөөдлөө надад тулгаад л...
Арсунд:
Өрсчихөж дээ, тэгвэл. Хи хи.
Баярсайханд:
За тэгвэл би
Сунгаагүй байхад зарим жийргэвч сайхан
Сонгоогүй байхад зарим горилогч сайхан болгож өөрчилье өө. Ха ха.
Соохойсон сортгор хүүхэд нэг хөөрхөн
Сортолзон тормолзох хүүхэн нэг хөөрхөн
Сонгуульд дэвшигчийн нүд нэг хөөрхөн
Зараад:
Сайхан болжээ. Би бас нэг ертөнцийн гурав зохиолоо.
Сонгууль ирвэл ам нэг том
Сунгаа дөхвөл уяач нэг том
Сундуй уншвал лам нэг том
Хаа хааа ха
Баярсайханд:
Хо хо.
Ichihee medehgui amlagch neg bulai
"Idehee" zogsohgui avilgachid neg bulai...
"Ideh"-ii ni medseer baij songogch bid neg bulai
Ганаад:
Идэхийг нь мэдсээр байж сонгуулиа өгөх гээд л байж байна. Ажил дээрээ сууж байгаа хэр нь, буцаж давхиж очиж сонгуулиа өгөх гэж байна гээд л бод. Сэнтэгтэй байгаа биз? /Өглөө 6 цагт босоход буцаж ирж сонгуулиа өгье гэж бодогдож байсан, харин одоо бол залхуу юм шиг санагдаад. Хүүхдийн комикс номон дээр өдөр шөнөгүй сууж байна. Нэг эхэлчихээр салдаггүй хүн дээ/
Post a Comment