(шог өгүүллэг)
Хөгшин залуу, эр эм арван хэдэн хүн нэг гэрт байх тул амь нэгтэй. Нэг гэр гэдэг нь Сүхийн талбайн ойролцоо байх дулаан дамжуулахын нэгэн хонгил л доо. Хүн ахтай дээл захтай байдаг ертөнцийн хууль хонгилд ч мөн адил үйлчилнэ.
Хонгилын дарга, хутга Батаа хир даг болсон навсархай хүрэмнийхээ энгэр лүү гараа шургуулан,
-Муу өтнүүд минь, олсон мөнгөө бүгдий нь гарга хэмээн цаад хэдийгээ жижигрүүлдэг боловч бөөрлөж босгосон шилтэй юмаа хуваах дээрээ тулахаараа бүгдэд тэгш хандана. Хувь ноогдсон жаахан юмандаа халж, ертөнцийн эрээн барааныг мартан жаргахдаа тэдэн шиг эв найртай сүрэг хорвоод үгүй байлаа.
Нэг л үдэш дарга тэр чигтээ нойрсов. Хорвоогийн өглөө ирдгээрээ ирж хонгилын иргэдийн дотор бүрзийдгээрээ бүрзийн сэрцгээнэ. “Муу өтнүүд, бушуу бос. Босоод!” гэх даргын сөөнгө хоолой үгүйлэгдэнэ. Нус Догоо ширэлдэж даахирсан толгойгоо гэлжийлгэн санаа алдаад,
-Багшийн дээдийн хонгилын дарга, шөвөг Самбууг манай руу нүүж ирж бидний дарга бол гэж гуйя гэвэл тархи Гамбаа түүн рүү муухай харж үгийг нь таслав.
-Дотроосоо даргаа сонгоно! Сонгууль явуулъя гэж өчигдрөөс хойш бодлоо гэж тэр нухацтай хэлж байна. Тархи Гамбаа бол цагтаа зэрэг дэв хамгаалах шахаж явсан, хог ухахдаа шил савнаас урьдаар сонины тасархай цуглуулдаг хүн тул бусад нь түүнийг битүүхэндээ хүндэтгэнэ.
Сонгуулийн ажил өдөр ирэх тутам эрч хүчээ авлаа. Шаг Баагий:
-Хэрвээ би даргаар сонгогдвол, миний найз бидэнд юмаа таван төгрөгөөр хямд өгнө. Бид эдийн засгийн хямралаас гарна гэсэн бол, нударга Дорж:
-Намайг сонговол бид нийтээрээ нударган зодоон сурч бусад хонгилынхныг айлган татвар авдаг болно. Бид ядуурлаас гарна гэж байна. Тархи Гамбаа сонгогдвол хичээл зааж оюуны хоосролыг арилгана гэнэ. Ходоод Дууяа маш гоё хүнс байдаг хогийн цэг зааж өгнө гэв.
Сурталчилгаа цаг минут тутамд эрчимжнэ. Хамгийн сүүлд нус Догоо нэрээ дэвшүүлснээр арван хэдүүлээ хүүхэд хөгшидгүй цугаараа нэр дэвшигч боллоо.
-Үргэлж мөнх сонгууль болж байдаг болоосой гэж хонгилын сонгогчид мөрөөднө. Шаг Баагийгийн үнэгүй тараасан чангаас чанга найруулсан юмыг татаж, ходоод Дууяагийн өгсөн томоос том зүсэм бялуу долоож, сожоо Дагвын бэлэглэсэн зуут, тавьтын дэвсгэртийг хармаалж энэ хэдэн өдөр хонгилынхон ёстой л бялуурч байлаа. Сонгуулийг товлосон өдрийн өмнөх орой сурталчилгааг албан ёсоор хаах гэж байтал цагдаа нар ирж өнөө хэдийг гэрээс нь суга суга татан хөөж явуулах нь тэр. Удалгүй цэвэрхэн хувцастай баахан эрхэм хар тэрэг хөлөглөн ирж, хонгил байсан газар тууз хайчлан, шав тавьцгаав. Дулааны шугамыг өөрчилж, цамхаг босгох болсон нь энэ байлаа...
Хахир өвөл мартагдаж нялх ногоо соёолсон урьхан өдөр ирэв. Нэг хонгилд аж төрж байсан хоёр найз Сэлбийн эрэг дээр санаандгүй тааралдлаа. Нударга Дорж нулимсаа арчин,
-Манайхан ихэнх нь сураггүй болсон. Би энүүхэн энд өөр хонгилд байгаа, саяхан нус Догоогоо татаж авсан. Дээрэлхүүлээд хэцүү байгаа.., хөөрхий тархи Гамбаа согтоод, гудамжинд хөлдөөд бурхан болчихсон.., гэхэд нь, ходоод Дууяа бас эхэр татуулан,
-Дуулсаан, дуулсан гэж арайхийн хэлээд, нулимсанд халтартсан хацраа шударлаа.
Давхцал
4 weeks ago
20 comments:
Өнөөдөр ч жихэнэ хошин шогийн өдөр байна даа.Газар хөдлөнө гэж бөөн цуу яриа амаас ам дамжсаар оросын зөн билэгч Турсуна ч гэжаах шиг.Бүгдээрээ гэрээсээ гарцгаацан зарим нь бүүр зуслан руугаа ч явчихсан .Тэгээд гадаадаас нөгөө газар хөдлөлт болсон уу үгүй юу чи яагаад гэртээ байгаан гээд л өөрөө манай гэрийн утас руу залгачихаадл
Manaikhan ch yarij, bichihdee uneheer tsetsen umaa. Daanch garaad l bugdeeree tatsan tamkhiniikhaa ish, bohiniihoo tsaasiig haih umdaa
энэ жилийн сонгуулийн өнгө төрх шүү бүр...
Зарим бүр яагаач үгүй байхад ном судар тараагаад байсан.
Жаргалд:
Хөдөлсөн тэр нь бидэнд мэдэгдээгүй байхгүй юу даа. Сонгууль гэж гүйлдээд 12 баллаар газар хөдөллөө ч гэсэн анзаарах завтай хүн алга байсан байна шүү дээ. Сонгуулиас болоод үхэх ч зав алга наана чинь.
Анонимд:
Би тамхи татдаггүй. Бохь бараг л зажилдаггүй хүн дээ. Бохь зажлах зав алга аа.
Заяад:
Найз ирчихээд хонхдоод байхад л сонгууль л биз гээд суугаад байсан байгаа юм даа. Хөөрхий утасдаад, танай балкон чинь онгорхой, хүнтэй л байх юм. Яагаад хаалгаа тайлахгүй байна аа, гэж гомдоллосон.
Газар хөдлөхөө больчихсон шүү дээ.
Сонгуулийн дараа болно гэсэн. :))
Муу найзыгаа эвгүйхэн гомдоож дээ.
Хөөрхий муу тэд нар сонгууль болох гэсэн чинь азгүйтэж дээ.
Сонгууль, сонгууль, сонгууль аа гэж.
Ёстой л өнөөгийн сонгуулийн өнгө төрх байна даа. Сонгож байгаа болон сонгогдож байгааг нь үүн шиг муу ирээдүй л битгий хүлээгээсэй дээ.
Баярсайханд:
Цаадуул чинь хойшлуулъя гээд найрчихсан байх аа.
Үүнээд:
Жалга довоороо үзээд байвал яваандаа ийм хувь заяа биднийг угтаж мэдэх. Шалихгүй юмнууд байж улс төржөөд, сонгуульдаад сууж байтал бидний хувь заяаг хэн нэгэн шийдчихэж ч мэдэх шүү дээ.
Уншаад инээж чадсангүй дээ уучлаарай. Харин баахан юм бодогдчихлоо. Инээдэм эмгэнэл 2 ч ойрхон юм даа гэж...
Шог гэмээргүй шог өгүүллэг болжээ ах минь. Сонгуулийн сонинг энэ мэтчилэн дахин дахин бүүр олныг бичиглээрэй, бид байнга эргэлдээстэй байгаа шүү...
Harin tiimee, ineeh hestuu l bn orovdchihloo, uul n tegj songuuli hiij bhaar arai deer amidrah tuhai bodson bol, tegii ch gesen chadahgui l bsan bh l da.
Эцсийнхээ үр дүнд бидний амьдрал энэнээс үнэндээ ялгаа байхгүй л болох г гээд байх шиг байна даа. Аятайхан сонголт хийхгүй бол...
ene yamar ch utga algaa, muu bichigdej
хэхэ сонгуулийн өнгө төрх мөнөөсөө мөн байна даа.
Сонгуулиа гэж....яг л ийм байдаг да....сонгохоос өөр арга ч үгүй юм чинь...тэгээд өрсөлдөх хүмүүс нь бас тодорхой,мэдсээр байж муулсаар байж эцэстээ нөгөө л сонголтоо хийдэг... тэгээд л ниргэсэн хойно нь хашгираад ...
бидний ирээдүйг уг нь бид өөрсдөө л бичнэ тэ....
үнэхээр таалагдлаа,их ч юм ухаад гарлаа шүү танайхаас...хэхэх баярлалааа
sain bna uu Amarsaikhaan
Tand ene odriin mendiig hurgej uran buteeld tane ondor amjilt husie. Minii huvid tanii site-r zochilj uran buteeliig tane unshij sonirhdog negen bilee. Bichij bui zuil tane taalagddag bolohoor dahin dahin zochilj unshdag bhaa gej bodoj bna. Hediigeer bi tanii uran buteeliig shuumjleh erhguich ooriin sanaa bodloo heleh gesen umaa. Gehdee bi shuumj gej bodohgui bna. Tanii oguulleguudiig unshihad gol duruudiin omno hiij bui hochuud niitleg talruugaa bolood baih shig sanagdah um, jishee n nus dogoo tarhi gambaa, hodood duuya ch gedeg umuu eronhiidoo neg huuchin tsagiin atmanuud l heregledeg bsan bolvuu gemeer ner hoch heregleed bgaa n onoogiin zaluuchuudad herhen taalagdah esehiig bodoj uzeesei mon bichlegiin hev maygaa bainga shinechleechee gej husmeer bna. Eronhiidoo neg arga bariltai bolood bnaa gedgiig l helehiig hussen um. Buduuleg handsan bol uuchlaarai
Мөнхбаатар, Хөхтолбот, Аноним нарт:
Та бүхэн зөв боджээ. Улстөржсөөр явтал, хэн нэгэн нь бидний хувь заяаг шийдчих вий дээ, гэсэн санаа л гаргах гэсэн юм л даа.
Сумъяад:
Сонголт зөв хийхгүй бол, бид бүр л уруудаад байгаа шүү дээ.
Анонимд:
Тийм байж мэднэ ээ.
Зүүд, Болжмор нарт:
Нээрээ л сонгуулийн төрх ийм болчихоод байгаа даа.
Баяраад:
Хүлээж авах ёстой шүүмжлэл шүү. Энэ өгүүллэгийг 2005 онд Ерөнхийлөгчийн сонгууль болж байх үеэр бичсэн юм аа.
Тэр үед миний өгүүллэгүүд хэт нэг загварт баригдаж байсан. Олон ч хүн энэ талаар надад хэлсэн.
Шүүмжлэлийг хүлээж аваад бичсэн өгүүллэгүүд маань "Программистыг хэн төрүүлдэг вэ", "Монгол бүсгүйн үзэсгэлэн гуагийн учир", "Засварчин Монгол" гэх мэтээр эхэлж байгаа.
монгол эмгэнэл тэ..
Сайхан санаад:
Өөр юу хэлэх вэ?
shat shatandaa bas shalgaraastai, sharhaa nohohoo bas sanaastai, keke.
Гэгээнд:
Бүх юм сонгуультай болсон цаг шүү дээ. Гэрийн эзний сонгууль явуулсан чинь авгай бид хоёр 50 ба 50 гэсэн харьцаагаар тэнцчихээд, зөвшилцөх гэж ядарч байна цаана чинь.
Post a Comment