Monday, May 26, 2008

Онигоо

Ганц бие эр найзтайгаа тааралдаад ярив.
-Ханьтай болъё гээд, сонинд зар өгсөн чинь шуудай захидал авлаа.
-Овоо л доо миний хөгшин!
-Гэхдээ дандаа эрчүүд захидал бичжээ.
-Юу? Чамтай тэгээд эр хүн сууя гэсэн байх юм уу?
-Үгүй ээ, бүгд “миний шулмыг авч буян болооч” гэсэн байна.

Сэтгэл мэдрэлийн эмч:
-Та, юунаас болж хямралд ороо вэ?
-Миний хуучин эхнэр одоогийн эхнэртэй танилцчихаж. Тэгээд, тэр хоёр эхэндээ жаахан муудалцаж байснаа, сайдалцчихжээ.
-Харин ч сайн юм биш үү?
-Гүй ээ, тэр хоёр чинь, нийлж байгаад, миний ирээдүйн эхнэрийг зодчихжээ.

Холын аймгийн нэгэн эр шээсний шинжилгээ өгөхөөр эмнэлэгт иржээ. Залуухан сувилагч бүсгүй:
-Ах аа, та тэр шилэнд морь хараарай, за юу? гээд, ханын тавиур дээрх шил рүү заажээ. Тэгээд түр зуурхан гарчихаад орж ирэв гэнэ. Тэгтэл шалнаас эхлэн дээш олгойдож, хана өөд цоройсон нарийхан шээсэн зам татчихсан, тавиураас нь шингэн шар юм дуслаад л, сүйд майд байв.
-Та яаж байна аа?
-Тэ-ээр орой дээр байгаа, жижигхэ-ээн шилний амыг онохыг амар гэж бодоо юу чи?

Дэлгүүрээс гарч иртэл нэг цагдаа машины дэргэд торгуулийн хуудас бичээд зогсож байна. Очлоо. “Хөгшнийгөө уучлаач, анх удаа л ингэж байна” гэлээ. Тоохгүй байна. “Хөөш, саальчин гуай, микрүүдээ очиж саа!” гэчихлээ. Цагдаа хоёр дахь хуудсаа бичиж эхэлдэг юм байна. “Муу илжиг” гэлээ. Цагдаа бүр ууртайгаар гурав дахь хуудсаа суга татлаа. Иймэрхүү байдлаар гучин минут өнөөхийг чинь нохой гахайгаар дуудлаа. Яахав дээ, би машинаа булангийн цаана зогсоол дээр тавьсан болохоор жаахан зугаа хиймээр санагдаад.

34 comments:

Anonymous said...

Сүүлчийнх нь ямар хуншгүй гар вэ. Адилхан жолооч байж

Arsun said...

Tampuu duuren zahia, hehe.

A.Амарсайхан said...

Бум-Эрдэнэд:
Жолооч энэ тохиолдолд яах ч үгүй шүү дээ. Эхний торгуулийн хуудсыг л төлнө. Уурандаа бичсэн тэр олон хуудсаа цагдаа өөрөө л төлөх болно доо, хэ хэ.

Арсунд:
Тампуу гэсэн чинь нутаг санаанд орчихлоо. Намрын ажилд яваад л, тааныг тампуу тампуугаар нь түүдэг байж дээ. Тампуу гэдэг чинь жинхэнэ манай нутгийн хэллэг байх өө.

Odkhuu.B said...

WOW таны авьяас чадвар үнэхээр биширмээр ажгуу

A.Амарсайхан said...

Жаргалд:
Онигооны хувьд ингэж хэлж байгаа бол надад ичмээр байна аа. Хэ хэ. Энэ онигооны зарим нь гадаад онигоог монгол орчин руу оруулж ирсэн юм байгаа, зарим нь аман зохиолыг тэмдэглэж аваад жаахан сайжруулсан ч юм бий. Орчуулгын ч юм бий. Хааяа нэг аз таарвал өөрөө зохиодог. Онигоо өөрөө хир баргийн хүн барьж аваад биччихдэг, бас хэн тааралдсан нь хүн инээтэл ярьдаг төрөл биш, хэцүү эд байгаа юм аа.

Mendee黒川 said...

2,3 unshij baij oilgoloo hehe. HUnd onigoonuud baina.
TEr us deesh olgoiddog bol tanhai onigoo baina.

Jolooch bol harin hun chaddag etgeed baina. Esvel aihtar guilgee uhaantai hun baina. hehe

A.Амарсайхан said...

Мэндээд:
Ах нь өөрөө "хүнд гар" л даа. Тийм болохоор онигоо хүнд болчихож. Хэ хэ. Ус олгойдуулдаг бол бараг л болсон явдал.

Badka said...

Ter xoliin aimgiin noxor bol jinxene onigoonii ezen bndaa. Yadag genuu... Deesh ni saviruuldag gene uu xaxa

Бат-Отгон said...

Хөдөөний гарууд ч хүнд шүү нээрээ. Сумын төвийн халамцуу атаман "Ах нь архи, тамхи, хэл 3-т зэрэг орсийм шүүoooooo!!!!!" гээд томрохоор яахийм? хэхэхэ

A.Амарсайхан said...

Бадкад:
Сувилагч тушаасан юм чинь арга байж уу хөөрхий.

Отгоод:
Хэтрүүлэг биш бодит амьдрал дээр хэрэгжчихсэн байх тохиолдол бий. "Тамхи татна аа" гээд уйлж байгаа хүүхэд хараад нүд орой дээрээ гарсан чинь, эмээ бидэн рүү харж жаахан тээнэгэлзэх янзтай байснаа шууд гаанс асаагаад зуулгачихсан. Орой дээрээ гарчихсан байсан нүд цаашаа хаачих вэ? Бүлтрээд унасан даа.

Anonymous said...

хэхэ ёстой хөөрхөн онигоонууд байна :) Инээлгэсэнд баярлалла толгой сэргэчихлээ ;)

A.Амарсайхан said...

To Misty:
You're welcome

Anonymous said...

t_bumerdene@yahoo.com gesen hayagaar nadtai holbogdoh arga yu bna? hu. Neg yum asuuh gesen yumaa

Mendee黒川 said...

Хүнд гарын зохиосон онигоонууд ч хөнгөхөн хэдийнхээ хажууд ч баавартай байна шүү.

Бас кийборд ч хэцүүддэг байхдаа.

A.Амарсайхан said...

Бумаад:
За, холбогдъё оо.

Мэндээд:
Кийбордыг сард гурвыг сольдог юм аа, ха ха.

Mendee黒川 said...

хэхэ. Үнэн үү?
3н кийборд гэдэг ч овоо мөнгөдөө.
Хүнд гарыг хөнгөн болгож болох бол үү?

A.Амарсайхан said...

Мэндээд:
Мөнгө хамаагүй ээ. Спонсорууд төлчихдөг юм.

Anonymous said...

Цэцэг ичээм гэээд нэг дуу байдаг даа. Тэрэн шиг ЭЛЭГ ХӨШӨӨМ онигоонууд байна. Ялангуяа сүүлийнх...

A.Амарсайхан said...

Сумъяад:
Дараа тэгвэл цэцэг ичээм онигоо олж тавья даа.

Anonymous said...

Сайхан санаа боджийно...

хэхэ. тэр жолооч бол.. хэхэ цагдааг элэглэжээ...

харин тэр тамбуу дүүрэн захиа бичсэн эрчүүл бол өөрсдөө хэнийг авч суугаад хэн болгосноо мэдэх л хэрэгтэй байх даа..

хэхэ.. онигоо уншаад бухимддаг би хэн бэ..

A.Амарсайхан said...

Анонимд:
Дагина авч суугаад шулам болгочихдог байж гэж үү?

MW said...

Суусныхаа дараа эхнэрээсээ залхахгүй байхын тулд эхнээсээ ухаалаг алхам хийх хэрэгтэй.

Anonymous said...

ха ха жуламнуудаа шахах нь ...шинэ хуучин хоёр өрсөлдөгч гараад ирэнгүүт нэгдэж дээ...наад нөхөр чинь баасны шинжилгээ өгүүл яанаа...сүүлчин хүн өөрөө байх аа даа...ха ха хөгжилтэй юм

A.Амарсайхан said...

MW-д:
5 янзын "Ухаалаг алхам" бий. Нэгдүгээрт эхнэрээсээ аль болох алс зайд бай. Ингэснээрээ та түүнийг, тэр таныг байнга санана гэсэн үг.

Алтарганад:
Борлохгүй юмыг төсвийн байгууллагад их шахдаг шүү дээ. Бодоод байх нээ нь төсвийн байгууллагаар дүүрэн хов шив будаг шунх болсон авгай хүүхнүүд байдаг шүү дээ, хэ хэ.

Дeстини said...

Эхнэр хүн чинь тийм муухай биш ээ. Эрээ цээргүй онигоонд хүртэл оруулах нь гомдолтой санагдана.

Mongolian State University of Agriculture said...

Замын цагдаа нар дунд гайгүй хүмүүс бас байх шиг санагддаг. Хэд хэдэн удаа бага зэргийн зөрчил хийгээд торгуулалгүй сануулга авч байсан.

A.Амарсайхан said...

Дэстайнид:
Гомдоосон бол уучлаарай. Үүнээс хойш бодолцож байя.

Эрдэнэболорт:
Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэж үг бий. Тэдний дунд гэмгүй хүмүүс ч байлгүй яах вэ.

gegeen said...

marzan shuu. umnu ni bugdiig ni unshij baisiin baina, ahiad ch unshchihlaa. ter shilend sheedeg ni arai shineleg bolj. tnx

A.Амарсайхан said...

Гэгээнд:
Бие засдаг, эсвэл жишин морь хардаг гээч.

Cage said...

Зугаатай л юм. Инээвэл залуужина гэдэг дээ.

ZAYA said...

Эмэгтэй хүнээс төрөөгүй биш дээ, шулам байхдаа ч яахав.
Хөдөөний хүний чинь онигоо хөөрхөн онигоо байнаа.

A.Амарсайхан said...

Cage-d:
Хотод эмнэлэг олныг барьснаар иргэдийн эрүүл мэнд сайжирдаггүй, хошин шог театр, сонин сэтгүүл олширвол эрүүлждэг гэсэн утгатай үгийг нэг их том хүн хэлсэн байдаг.

Заяад:
За, айлаа айлаа. Тэр үгийг авч хаяхаас.

Anonymous said...

:), saihan ineelee buur sergechihlee, ajliin 8n tsag tag pc shirteed suuna gedeg ch aihtar shuude.

A.Амарсайхан said...

Анонимд:
Баярлалаа.

 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates