/Ардчилсан намын шинэ цэргүүдээс зохиогчийн эрх хулгайлав/
Дүрс: Дэлгэцнээ Ардчилсан намын туг намирч байснаа нэгэн нөхөр сүнс мэт гэнэт сүрхийтэл гарч ирнэ. Тэрээр намын тугаараа зангиа хийж, хүзүүндээ намируулсан харагдана. Ялимгүй сандарч байгаа бололтой ярьж эхэлнэ.
Текст: Би Монголд бэлгэвч дэлгэрэхээс өмнө олдсон. Гэхдээ бэлгэвч байлаа ч гэсэн тэмцсээр байгаад нүх олчих чадалтай сперматойз л доо. Ард түмний нам байгуулахаар дөчин хэмийн хүйтэн чулуун шалан дээр сууж байхад бэлгэвч минь углаастай байсан. Би даараагүй. Бороо гоулд руу дайрахдаа бэлгэвчээ өмсөөд л ухасхийсэн. “А” намдаа нутаг гүйсэн адуу шиг буцаж ирэхдээ би бэлгэвчээ мартаагүй билээ. Намайг Лхамжавын Гүндалай гэдэг.
Дүрс: Дэлгэцнээ Бүгд найрамдах намын туг намирч эхэлсэн байна. Бас нэг уртаас урт нөхөр сүнс мэт гулжисхийн гэнэт тодорно. Тэрээр өөрийн намын тугаараа зангиа хийж, хүзүүндээ гонжиролдуулсан харагдана. Энэ хүн ихэд ууртай байх ажгуу.
Текст: Малчдад би яснаасаа /янхир том яс руугаа заана/ дургүй. Гэхдээ ноолууранд бол хайртай л даа. Залхуу, бүдүүн хүнийг би нэг нүдээрээ ч үздэггүй. Хэрвээ би сонгогдвол залхуучуудыг бүгдийг нь баривчилж, хүрз бариулж, ноолуурын үйлдвэр бариулна. Би Монгол улсынхаа төлөө хөлс хүчээ хайрлалгүй зүтгэсээр яс арьс болтлоо турсан. Цаашдаа зүтгэнэ ч, турна ч. Намайг Буянгийн.., биш ээ, Базарсадын Жаргалсайхан гэдэг.
Дүрс: Дэлгэцнээ Монгол ардын хувьсгалт намын туг намирч эхэлнэ. Мөөмөө сэрийлгэсэн нэгэн бүсгүй сүнс сүүдэр мэт огцом гялсхийнэ. Тэрээр хувьсгалт намынхаа бадамлянхуа бэлэгдлээр час улаан хөхний даруулга хийж зүүжээ. Ихэд ялдамхан инээмсэглэж байх ажгуу.
Текст: Би хүүхдэд хайртай. Хүүхдээр хэлд орж, хүүхдээр хөлжиж, хүүхдийг хошгируулж улс төрд гарснаа би хэнээс ч нуухгүй. Энэ бол пионер хүний үг. Пионер хүн үнэнч шударга байх ёстой. Би Энхболд даргын газрын наймаачин болохыг пионер хүний ёсоор шударгаар хэлсэн. Цаашдаа ч хир буртгийг шударгаар илрүүлсээр байх болно. Намайг Нордогийн Болормаа гэдэг.
Дүрс: Дэлгэцнээ дахин Ардчилсан намын туг намирч эхэлнэ. Унжиралдсан цагаан дээлтэй нөхөр, зангиагаа ч унжиралдуулсаар.., гонжиролдсоор арайхийн тодорно. Тэрээр ардчилсан намынхаа тугаар хөөрөгний даалин хийж барьсан харагдана. Унжирсан унжуу хамар луугаа тамхи чихэнгээ ярьж эхэллээ.
Текст: Би.., тооны ухааны хүн. Энэ утгаараа болбол бүх хорыг яг таг тооцоолж найруулдаг. Нөгөө утгаараа болбол тэрхүү хор хэнд яаж үйлчилж, тэр утгаараа болбол хэн суудлаасаа унахыг квадрат язгуураас гаргаж, логрифм тэгшитгэлээр бодож математик гаргалгаа хийж сурсан хүн… /Түр бодлогоширно/ Нөгөө утгаараа болбол намайг Раднаазүмбэрэлийн Гончигдорж гэдэг.
Давхцал
4 weeks ago
47 comments:
Edniig tegeed ard tumen ooroo songood l baih yum baina shuu dee.
ах ёстой гоё бичиж
Цаашаа сар үргэлжилнэ биз дээ, хол газар, сонгох эрхгүй болсон маниус таны блогоос сонгуулийн мэдээг ялагч яллагдагчийн өдөр хүртэл үзнэ гэж бодоод л яваа чух...
Хэхэ..
Хүмүүс нэрээ хүртэл мартах юм дөө.
Намайг Буянгийн...
Гүндалай тийм их бэлгэвч тараасан юм уу? Монголд байхгүй хооронд юу болсон юм бол? Би тэр хэсгийг нь сайн ойсонгүй...
Тун уран дурслэлтэй бичжээ. хэхэ
Намируулдаг, Гонжиролдуулдаг, Сэрийлгэдэг, Унжируулдаг хүмүүс байна шүү.
Пийкфиндерт:
Сонгохгүй гэхээр хэцүү юм аа. Баасан эгчийг сонголтой биш. Юм хийчихэж мэдэх чадалтай хүмүүс нь амны фигур муутай, өөрийгөө сайн сурталчилж чаддаггүй юм болов уу, даа.
Дэрсүд:
Дүү ёстой гоё урам өглөө. Хэ хэ. Блог дээрээ юм бичих завгүй л дэгээд байна уу?
Хөхтолботод:
Цаашдаа эднийгээ сайн сурталчилна гэж бодож байгаа.
Мэндээд:
Хэдэн жилийн өмнөх явдал аа. Цаадах чинь бэлгэвчээр алдаршсан. Энэ тухай "Өвчин сэдэрсэн түүх"-ээс уншаарай.
хэ хэ гоё болжээ, харин мануусын зарим "сайн найз"-ууд адга байх шив, хоёрдугаар дэвтэр нь гарах уу эсвэл захиалга авах уу..
Юм хийчих чадалтай санаа зовдогууд нь амны фигур муутай,хийдэггүй санаа зовдоггүйнууд нь амны хайрцаг сайтай.
Янзын хослол гарч ирэхгүй юм бхдаа.
Гарч ирэхийг нь хүлээсээр бтал нас яваад бдаг. Өөрснөө л гарах хэрэгтэй юм бна л даа хаха.
Алтарганад:
Найзуудаас чинь хэн нь алга вэ, хэлээд бай. Бичье. Хоёрдугаар үзэгдэлд тоглуулах дориун адал явдалтай эрчүүдийг бодож л байя.
Бадкад:
Блогчид нийлээд МБН /Монголын Блогчдын Нам/ байгуулаад улс орноо өөд нь татъя. Намын даргаар нь Алтаргана, Н/Б даргаар нь Бадкааг ажиллуулъя. Би яахав, нууцаар хорыг найруулдаг хүн болъё. Ха ха.
Намын дарга нар л үрэгдэх юм даа тэ. Ардчилсан нам, хувьсгалт нам 2ийг ингэж бичих дээрээ тулах юм бол одоо энэ 76 бараг бүгдээрээ унагаанд орох байх шүү
chi neeree gundalaid unen durgui yumaa. heheeh
Хаха жинхэнэ давс хужираар нь тааруулжээ. Мөөмтэй пионер, малчдад яснаасаа дургүй хаха.
Нэг үг орхижээ. Энэ утгаараа "болвол" . . . гээд байдаг шиг санагдана.
Буцаад намдаа ирэхэд нь тэр бэлгэвч нилээн ашиглагдсан янзтай байх болов уу
Цааш нь үргэлжлүүлээрэй гээд л бас хүний мууд дурлаад би ч гэсэндээ олигтой амьтан биш юм даа
Сумъяад:
Далан зургууланг нь бичье гэхээр цаас хайран байна аа. Хэ хэ
Анонимд:
Харин ч хайртай гээч. Алдаа дутагдлыг нь нүүрэн дээр нь хэлж өгдөг хүнийг сайн нөхөр гэдэг биз дээ?
Артаньянд:
Цаашаа бас жаахан явуулах гээд бодоод л байна. Орхисон үгийг сануулсанд баярлалаа. Засъя аа.
Бумд:
Бэлгэвч ч нэлээн олон удаагийн болж хувираад байгаа.
бүгдээрээ Гүндалайгийн хамгийн их таниулах гэж ядаад байсан зүйлийг хэрэглэхгүйгээр Хүсээгүй хүүхдүүд, БЗХӨ, ДОХ үйлдвэрлэцгээе.
БИ Ч ЖАГААГИЙН УЛААН НОГООХ ХАР ЦАГААН ЯМАР ЯАМАР ӨНГӨӨР ИЛЖРХИЙЛДЭГ ЮМ ТИЙМ ШҮТЭН БИШРЭГЧ НЬ ДЭЭ.
ИХ АЙХТАР БИЧЖЭЭ ТЭ. ХА ХАХА
Энэ бол пионер хүний үг. Пионер хүн үнэнч шударга байх ёстой.
Haha, Bi ih muu pioner baijee.
Орост Автомашины нам гэж бдаг гэнэлээ. Монголд яагаад блогчдын нам бж болохгүй билээ.
Гэхдээ би хамаг хар бор юмыг нь хийдэг хэрнээ ёслолын местэн дээр очих юм шиг бна (Амраа ахын хор найруулгаар бол).
Тэгвэл бүтэхгүй нээ хэхэ
xaxa, unen SUPER, yalanguya Гончигдорж :).
Анонимд:
Уриалгыг чинь дэмжиж байна. Монголын үрс маш олон болох болтугай.
Тарчлаанд:
Жагааг Монгол даяараа шүтэж байсан үе бий. Жагаа ийм машинтай гэнэ, ийм гэнэ, тийм авгайтай гэнэ гээд л, үлгэр шиг юм ярьцгаадаг байж билээ.
Арсунд:
Муу пионер сайн скаут болдог, муу скаут сайн пионер байдаг урвуу хамаарал бий.
Германд:
Шар айрагчдын нам байдаг. Тэр нь сонгуульд 0,7 хувийн санал тогтмол авдаг гэдэг ш дээ.
Анонимд:
Баярлалаа.
Намайг Буянгийн... бишээ Базарсадын Жаргалсайхан гэдэг гэж маш гоё хэлжээ хэхэхэ
Ээбээд:
Хөөрхий минь өөрөө бол Буянгийн Жаргалсайхан гэж дуудсан хүнд их дургүй байдаг юм билээ. Заавал "Намайг Базарсадын Жаргалсайхан гэдэг" гэж ууртайгаар засаж хэлдэг гэсэн.
Хахаха, шууд үргэлжлэл нь чихэнд сонсогдоод явчдаг байна ш дээ. 76 хошин шогийн жүжигчин нүдэнд ээлж дараалан харагдав.
Нээрээ Болормаа гэдэг чинь Пионер гэж гүйгээд л байсан Тэр пионерүүд нь том болоод даргаа сонгоод гаргасан юм байхаа даа. Одоо тэр үеийн пионерүүд хэзээ тэтгэвэртээ гарах юм бол доо байз
Haahaha
Гончигдорж, ГҮндалай 2-г бол яг хэлсэн байна штэ. Ард түмнээ хошигоруулдаг тийм хүн манайд хэрэггүйээ..
өө байгуулагдаагүй намын даргад нэр дэвшсэн , аан...дараа нь яршиг чи намайг намайг намируулаад л дөрөв тавдугаар үзгэдлийн гол баатар болгочих байлгүй ...хэ хэ нээрээ гарын үсэг зурах 801 блогчин бол олдох байх шүү, энэ тоо хэвээрээ юу өөрчлөгдсөн үү...бшднүүст нам л дутуу байх шив дээ
Бат-Отгонд:
4 жил хангалттай жүжиглэлээ. Одоо шинэ жүжигчдийг харна байгаа. Харь гаригаас жүжигчид авчирдаг юм уу?
Богинохонд:
Тэр үеийн пионерүүд тэтгэвэрт гарах болоогүй ээ. Болормааг тэтгэвэрт гарахаар л гарах байх даа.
Арсунд:
Вэ хэ хэ.
Микад:
Дахиад л сонгогдчих байх өө, цаадуул чинь.
Алтарганад:
801 хэвээрээ. Мориноосоо буулгүй дэлхийн талаас гарын үсэг цуглуулах амархан, мориноосоо буугаад төрөө төвхнүүлэх хэцүү.
Tsetsen tselmeg Mongolchuudaa........
Neg negniigee saihan doromjildog Mongolchuudaa......
Doorhi web site-ruu orooroi !
End neg 2 Hujaa bidniig doromjilj bna. Iishee orood Hujaa nariin handiig daraad ogoh aawiin hyy eejiin ohin baigaa l biz dee
http://www.youtube.com/watch?v=OBkmZppQobI&feature=related
http://www.youtube.com/watch?v=BG6eNhRjpa4&feature=related
Comment-oo oruulchihaad F5 daraarai. Bi gantsaarai ymhii 2 -toi yzeltseed bardaggyi.
Hoshin shogiin nariin medremjtei huniig Uls toriin setguulcheer ajild avna. "Zasgiin gazariin hevlel medeelliin alba" Utas: 102
Zohioson onigoo.
Анонимд:
За тэр хятадууд биднийг доромжлоод байгаа бол хамтдаа эсэргүүцэцгээе ээ.
Түвшинд:
102 луу утасдлаа. Өмнөөс уурлаад загнаад байна аа. Эрүүлжүүлнэ гээд байна. Огт ойлгосонгүй.
Manai uls torchid hoshin shogiin urlagiig mon ch olon jil avch yavj bna daa.
Neg iim onigoo sonsloo. Erunhii said sangiin saidaa duudaad,
-chi nadaa ediin zasag yu bolood bgaag yariad og doo.
-Bi tand tailbarlaad ogii, ene bol..
-Bi naadahiig chin oroi bolgon zuragtaar tailbarlaj baina. Harin odoo bol nadaar zugeer yariad og.
Omno setgegdliin onigoogoo bas ingesen ch bolmoor yum shig. "Uls toriin nariin medremjtei huniig Tonshuul soninii survaljilagchaar avna."
Odoo bol uls toriig oilgohiin tuld hoshin shogiin medremjtei baih, esvel hoshin shogiig oilgodog baihiin tuld uls tor sonirhdog baih l gesen arga bgaamuu daa. hihi
2 хятадын эсрэг байгаа Анонимд:
"Нэг нэгнийгээ доромжилдог" намайг хэлээд байна уу? Юу вэ энэ чинь? Егөөдөх ёгтлох гэдэг маань доромжлохоос өөр зүйл дээ.
Түвшинд:
Хошин зохиол өөрөө нийгэмтэй салшгүй холбоотой байдаг төрөл. Улс төржихгүй байх гээд ч улс төржчихдөг эд.
Odoo songuuliin show gej yostoi sunjiraldaj gonjiroldson yum bolnoo. Yaadag yum bilee.
Ах харин сонгуулийн суртчилгааг сайн явуулж байнаа. Ха ха, нээрээ сонгууль болох гэж байгаа бил үү...
хахах.. лайтай бээз.. бат-эрдэнэ аваргыг бас шоглоход лайтйа биз.... хэхэхэ... тэр болормаааг дээ..
zavaaraa orj irj l baigaa shoo,ninjadaad muroo uldeehgui l bgaagaas bish,hehe
Гүндалай үүнийг хэрэглэхгүй бол Монголчууд олон болох битгий хэл бүүр байхгүй болох нь гээд сануулаад байгаа шдээ.
MW-д:
Эхэлж байна аа, цаана чинь.
Заяад:
Дээрх дөрвөн нөхрийг сайн сурталчилж байгаа нь энэ.
Сайхан санаад:
Аварга шинэ шан татсан хүн болж хувираад байна шүү дээ. Ардчилсан намынхан Кюкүшүзанаар нэг найдвартай суудалтай болох гээд л үзлээ дээ.
Түмээд:
Нинжа гэхээс, би нинжа нартай найзалж яваад ирлээ. Шарын гол орж нинжа нарын тухай нэвтрүүлэг бэлтгэх сургалт зохион байгуулж яваад ирлээ.
Анонимд:
Үнэн үг шүү. Гүндалай ахынхаа бэлгэвчийг хэрэглэж байя дөө, бидний цөөхөн монголчууд минь ээ.
Unshij ehlenguut l hen l medegdlee. bugdeeree l sunsnuud yumuu daa. neeree ch mongol uls uhluut baigaa met, yalanguya songuuliin uyeer uheh sehehiin hoorond, yamar songolt hiisnees shaltgaalj uhel, sehel ruugee oirtno.
Майнд-д:
Сүнснүүдээ сонгоод л байх юм байна шүү дээ бид. Хашрахгүй юм аа.
unen alia blaa
Анонимд:
Баярлалаа.
Хэлэх үг алга. Мундаг бичсэн байна. Инээд хүрч байна гэж жигтэйхэн,хих
ahahaha/ineegeel baijyygaa/
Нанад:
Инаа, инаа
Хүрээ хязгааргүй сайхан сэтгэж бичжээ та.
Post a Comment