/фельетон/
Газар хөдлөх тухай “хутгат эмээ” худлаа залчихлаа хэмээн та элэг доог хийж сууна уу? Тийм бол том эндүүрч байна. Монголд газар хөдлөөгүй биш гарцаа байхгүй хөдөлсөн юмсанж. Энэ газар хөдлөлт зургаан сарын зургааны өдрийн зургаан цаг зургаан хоромд Халх голоос Алтай Таван богд хүртэл бүх нутгийг хамарч, хүч нь арван хоёр “баал” давсан болохыг дэлхийд алдартай Токиогийн газар хөдлөлийг судлах төвийн нарийн багажууд баталжээ. Газар тийм хүчтэй хөрвөөчихөөд байхад ганц ч байшин нураагүй, хүн ард нь үхэх бүү хэл нэг ч монгол оготнын хамраас цус гоожоогүй гэхэд дэлхийн чих дэлдийв!
Газар хөдөлж байхад монголчууд хаа байсан болж таарах нь энэ вэ? Чухамдаа яг энэ л асуулт дэлхийн бүх мэдээллийн товчоо, сонин сэтгүүлийг мэл гайхуулж цэл хөхрүүлсэн билээ.
Үгүй, тэгтэл яасан болж таарсан гээч? Монголын хүн амын улс төрийн идэвхтэй хэсэг нь арван хоёр баалын газар хөдлөлтөд өртөж үхэх нь байтугай, бие засах ч завгүй “Манай намыг сонгоорой!” гэж бархираад гүйлдэж байсан болж таарав. Үүнийг “Токио Конижива” сонины ажигч гярхай сурвалжлагч Аса Киёота тогтоожээ.
Цаашлаад улс төрийн идэвхгүй хэсэг нь яасан бэ? гэсэн асуулт урган гарч ирэв. Олон улсын сэтгүүлчдийн баг уйгагүй судалж, ухаж нягталсны эцэст Монголын хүн амын улс төрийн идэвхгүй хэсэг зөвхөн дөрвөн хүнээс тогтдог болохыг илрүүллээ. Тэд бол Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны Дулам эмээ, дөрөвдүгээр багийн согтуу хочит Балдан, түүний хөрш яруу найрагч Галт, Сонгинохайрхан дүүргийн гуравдугаар хорооны сонсголын бэрхшээлтэй иргэн Лутаа гэсэн дөрвөн хүн болж таарав. Газар хөдөлж байх тэр агшинд Балдан, Галт хоёр нам согтоод уначихсан, Дулам эмээ Солонгосын олон ангит “Тэ Жан Гум” савангийн дууриа үзээд ухаангүй суучихсан юмсанжээ. Лутаа хөөрхий, газар хөдөлж байшин нурахыг байтугай, чих рүү нь буу тулгаж байгаад гох дарсан ч сонсохгүй амьтан тул юу ч мэдээгүй хэрэг.
Байшин барилга, зам гүүр тэр дундаа сүүлийн хэдэн жилд барьсан хулхи барилгууд яагаад нураагүй вэ гэсэн бас нэг асуулт гарч ирж дахин дэлхийн бүх эрдэмтдийн толгой гашиллаа. Үүний учрыг судалж тогтоосон Английн сэтгүүлч ноён Томсон газар дээрээ ухаан алдан унав. Юу гэвэл, УИХ-ын эрхэм гишүүд дахин сонгогдохын тулд шатахууны үнийг нам барьж байгаа шигээ байшингуудыг ч бас нураахгүй нам барьж буй нь тогтоогджээ.
Энэ бол гайхамшиг. Энэ бол жинхэнэ дуулиан. Дэлхийн хэвлэл мэдээлэл монголоор амьсгалж, монголоор баяжиж, тэрбум тэрбумаар нь ашиг олж байна цаана чинь!
Газар нь хөдөлсөн ч үхдэггүй бөх амьтай монгол түмнээрээ бахархахгүй байхын аргагүй. Газар хөдлөлтөд үхэх зав өгдөггүй монгол сонгуулийг магтан дуулахгүй байхын аргагүй юм зээ. Даян дэлхийн ардчилсан сонгууль мандтугай.
Давхцал
4 weeks ago
33 comments:
XAXA.
Songuuliin daraa xotod gazar xodolno. Odooxondoo songuulitai uchraas xeden gishuud maani gazar xodloltiig tur xoishluulaad bgaa genelee.
Монгол сонгуулийн гайхамшиг. Ха ха.
Хэрвээ ямар нэгэн хэцүү зүйл болохоор байвал сонгууль зарлачихаж байя. ха ха.
Новш гэж. Сонгууль олимпоос өмнө дуусах нь л жаахан тоогүй юм даа.
songuuliin daraa mongold ediin zasgiin gazar hodlolt bolno. hehe
Жавхлан янзтай гоё хэллээ. Нээрээ ч эдийн засгийн газар хөдлөлт болно доо.
Сонгуулийн үеээр хичнээн сайхан байдаг ч тэр нь нэг ч талх бүтээхгүй сайхан юм болохоор ч тэгнэ л дээ тэгнэ...
Тэгээд гол нь тэр эдийн засгийн газар хөдлөлтийг яаж нууж хаах болдоо гэж...
хахаха.....сонгуулиа гэж лүд юмаа....газар хөдлөлт нь битгий л олон дахиасаа билээ гэж....
Энэ жил сонгууль будлиантвал зүгээр юм биш үү. Бензин ч гэсэн жаахан тогтвортой байж мэднэ
Цаагуур чинь ХуНам АрНам 2 нийлээд газар хөдлөхгүй байх талаар тогтвортой байдлын гэрээ байгуулсан гэсэн шдээ. Сонгуулийн маргааш үр дүнгээс шалтгаалаад газар хөдлөх магадлалтай. Аль нэгнийх нь дургүй нь хүрвэл барьсан олсоо тавихад бэлэн нөхдүүд шүү дээ.
Тэгнээ тэр нэг юм мэдэгдээд байсийн
Бадкад:
Харин тийм ээ.
Мөнхбаатарт:
Махны үнэ өсөөд ард олон жаахан гутраад ирсэн чинь цаадуул чинь анхаарлыг нь сарниулах гээд сонгууль зарлачихаж байгаа юм чинь.
Жавхланд:
Юм юмны газар хөдлөлт давхар болно.
Болжмор:
Газар хөдөлгөхгүйн тулд сонгуулийг л уртасгаад байх хэрэгтэй болж таарч байгаа юм аа.
Бумд:
Харин тэгээсэй.
Санакаед:
БурХАН, маХАН, АН гурав гурвалсан гэрээ байгуулсан гэсэн.
Сумъяад:
Баталгаатай эх сурвалжаас авсан мэдээлэл дээр үндэслэж бичсэн фельетон шүү.
Би уг нь сонгууль гэж гүйгээгүй л юм сан...
Өглөөний зургаан цагт бол нам унтаж байсан байх.
Оройны зургаан цагт бол ажлаас зугтсан баагий ширээгээ дэрлээд бас нам унтаж байсан байх.
ха ха
Ene feleton ih taalagdlaa.
Ardiin aman zohiol dotor bas neg iimerhuu hetruulegtei tuulis baihaa zondoo baidag daa.
Halh ardiin tuuli geed teriig unshij baigaam shig sanagdlaa.
Юун газар хөдлөх, сонгууль болж байхад чинь, хэхэ.
Баярсайханд:
Унтаж байсан нь аштай юу даа. Сэрүүн байсан бол газар хөдлөлтөд өртөөд явчих байсан байхгүй юу. Ямар сайн байхав. Унтах ашигтай гэж нэг номноос уншсан, үнэн юм байна.
Мэндээд:
Би чинь бас ард хүн шүү дээ.
Арсунд:
Харин тийм ээ. Юун хөлбөмбөг, сонгууль болоод байхад чинь.
хаха.. аав хүртэл орой хаалга тогжихолд цаас авахгүй ээ. гэжийнэээ үгйү би охин нь байна гэхээр аан за гэжийнэ ш дээ. хүнийг зүдрээх хэрэг байна уу даа..
эргэн тойрон сайхан царайтнууд тосны реклам шиг л гөлгөр гөлчгөр нүүр дүүрэн зураг...
Сайхан санаад:
Гоо сайхны мэс засалд ороод, авахуулсан зургаа фотошоп дээр давхар янзлуулаад /найдвартай нь дээр/ дараа нь гудамжинд гаргаж өлгөнө гэдэг хашир хүний шинж шүү.
Harin tiimee end tendgui duuren zurag. Gants 1 Chocoladnii zurgan reklam taarsan chine tun sonin sodon haragdsaniig ne yaanaa. Ene reklamaa gej ...
Анхаад:
Хаана шоколадны реклам байна? Очиж үзэж таашаал авъя. ТВ асаах, гудамжаар явахаас ч дургүй хүрээд байх юм аа.
Амь насыг минь аварсан эрхэм гишүүддэээ талархаад барашгүй.
Та нар бүгдээрээ сонгогдоорой бүгдээрээ гоё шүү.
хэ хэ, сонгууль болох гэж байхад юун газар хөдлөх вэ ахаа... ккк
Амгаад:
Эрхэм гишүүд минь байхгүй бол бид нээрээ яана аа?
Заяад:
Харин тийм ээ. Сонгууль болох гэж байхад чинь юун зохиол, юун зураг.
Manai erhten darhatnuud ch lut uls shuu dee. Gazar hodlolt ene teriig zohicuulaad l orhino.
Gesnees manaid cuurhal tarahdaa ugui mon surhii shuu tee? End bol gazar hodolno gechiheed hodolsongui minii biznes ene terd muu noloo uzuullee geed shuuhdene shuu dee.
Пийкфиндерт:
Монгол бизнесменүүд шүүхдэхгүй ээ. Харин ч баярлалаа гэж хэлнэ. Яагаад гэвэл үхэхийнхээ өмнө нэг сайн идэж уух гээд бүх баар, зоогийн газар хүнээр дүүрсэн. Бас сайхан, шинэ хувцастай үхнэ гээд их дэлгүүрүүдийн бүх лангууг хоосолсон.
hehe, heneetnuudiin talaar hurtsaar shogchiljee
хэхэ, Тийм шүү гоё бичиж. Улс төрийнхөний сүүлийн үеийн PR-ууд бас хөөрхөн юмнууд яваад байна лээ. 3 хүн дэвшиж байгаа тойргоос нэг хоёрын гурваа, шадар гурван цэрэг, арай л гурван бүдүүн гээгүй байх хэхэ, 4 хүн дэвшиж байгаа тойргуудад эвтэй дөрвөн амьтан, дөрвөн бэрх ... этэр гээд л,
Gegeend:
Talarxjiinaa.
Tn192-t:
Sanaa ogsond bayarlalaa. Surtalchilgaagaar shine yum xiij baigaa. Sanaag chine tusgana aa.
бас энд тэнгүй комиксууд гарчихсан байна лээ. хэхэ, Хүүхэлдэйн киноны баатрууд шиг гэсэн ..
Tn192-т:
Бүр хүүхэлдэйн кино ч хийж байна цаана чинь.
таалагдлаа.би бол нэгэн жирийн уншигч байна. анх бичиж үзсэн минь энэ байгаа юм. шүүмж, санал дуртайяа хүлээж авна.http://ganbagatur.blogspot.com/2008/06/blog-post_12.html
Уншигчид:
За орж үзье ээ.
zooz, amraa ahaa,elgee avii geh gesn chen, elegnees ehleed suuldee buh bie hodolj chadhaa boliloo, ineej uhsen gej baidag boluu?
Нанад:
Хонгор толгойн шил дээр
Хорьдоор ирээд аваарай
haha mash ih taalagdlaa, oirdoo iim hogjiltei zuil olj umshsangui, sain bichjee zaluu mini ~ you made my day!
Тамираад:
Нэг ч гэсэн хүнд сайхан өдөр бүтээж өгсөн бол боллоо доо.
Жич: Учир юу гэвэл, энэ фельетон "Орлоо" сайтад тавигдсан чинь ганц нэг хүн ямар тэнэг юм бичдэг юм бэ? Зохиогч яасан завтай байна аа гэж уурласан байсан.
Post a Comment