Баавгай болохсон
1 week ago
Нэг л их АМАР, САЙХАН налайсан хүн яваг гэж миний аав ээж хоёр энэ нэрийг хайрлаа биз. Тэгээд л өөрийгөө шоолж алжаалаа тайлсан шиг АМАР САЙХАН суух шив. Гэхдээ хэн нэгэнтэй хуваалцахгүй бол энэ бүхэнд ямар амт байх вэ дээ...
Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates
27 comments:
Нөгөө Алтай нь хүртэл сонгуульдцан явжээдаг айн. Алтай гарах байх шүү тиймээ? Хүмүүст их таалагдаж байгаа бололтой.
Хэ хэ, гэнэдчихээд байнаа.
Увсаас ирсэн хүн суваг солиод л байж. UBS гэж харагдангуут Убс гэж байна гээд ихэд баярласан гэдэг.
хэхэ, бүгдээрээ л дэвшээд ..
суваг сольж гэнэдэнэ, дугуйлж гэнэдэнэ..
гэнэн ардууд шүү..
Зараад:
Алтайг бид нар гаргах гэж байгаа. Манай тойргоос нэр дэвшиж байгаа юм аа.
Мань эр өөрөө ч их сайхан хүн, сайн талаас нь би ч их дэмжсэн юм. /Хиагтын гудамжинд хэлэв/
Арсунд:
Надад тохиолдсон бодит явдал шүү. Нэг мэдсэн чинь Алтайг хараад сууж байдаг гэж байна ш дээ.
Аморт:
Манай Алтай гэхдээ гайгүй вий. Гараад луйварчдыг хянаад алаад өгөх вий.
Гарвал гараг гэж бодоод, "сайн талаас" нь дэмжээд гүрэм ном уншуулаад, бөөгөөр сахиус дуудуулаад байгаа.
Ард түмэн гэж гэнэн хонгорууд шүү.
Амараа ах манайд орж "амьд" тоглолт үзээрэй. Гэнэдэхээсээ өмнө. Хэ хэ
Заяад:
Ард түмэн хаширсан байх өө. Энэ жил харагдах байх гэж горьдоод байгаа.
Аа мэдэхгүй.
Нэг сая, сая таван зуугийн сургаар ч сонголтоо худилдчих нөхөд ч байгаа л байх даа. :(
Би бас нэг гэнэдсэн шд. АХА үзээд сууж байсан чинь Сангийн сайд байхад нь төсвийн мөнгө огцом нэмэгдсэн УИХ-ын гишүүн хэн бэ ч гэж байх шиг...
худалдчих. уучлаарай буруу биччихэж.
Э.Баярсайханд:
Энэ жил саналаа худалдах нь гайгүй болов уу? гэж горьдож байгаа. Гэхдээ юмыг яаж мэдэх вэ, сонгуулийн маргааш л харъя даа.
Гэнэдэх тал дээр бол олон гэнэдүүлж байна аа. Дамчаа ахыг гарч ирээд Мандухай цэцэнд тоглосон тухайгаа яриад эхлэхээр нь пөөх овоо доо, нэг жүжигчний тухай дурсамж нэвтрүүлэг юм байх даа гээд, 10 секунд үзчихсэн чинь гэнэдчихлээ.
Сонгуулиас өмнө ТВ үүдийн мэдээний дараа гардаг бизнесс мэдээ гэж нүүр улайлгасан юм гардаг даа. Харваас нэг хулих юмыг авч сурталчилаад авч өгдөг дөө. Тэрнийг гаргаар л гэнэдэхгүй ээ гээд бушуухан сольдог юм. Одоо тэгдсэн энэ сонгуулийн баагийнуудын сурталчилгаа нь бүүр арай дэнд нээ нээрээ. Тийм л их сүрхий эд бяр нь багтаж ядаж байсан улсууд байсийн бол энэ олон жил үлийгээ хийж байсан юм болоо гэж асуумаар санагддаг.
Анхбаярт:
Одоо ТВ-үүдээр гарч байгааг квадрат язгуурт оруулаад язгуур гаргаад ирвэл үнэн гарч ирнэ.
/Энийг Амарсайханы теорем гэдэг болой/
Энэнээс болж би Солонгос драм үзэж эхэлж байгаа. Үүнд хэн буруутай бэ хэн бэ?
Санакаед:
Зөв. Юмыг яаж мэдэхэв, солонгос савангийн дууриар доктор хамгаалчих ч юм билүү?
Алтай, Сайханбилэг 2 л их таалагдаад байгаа штээ. Гарчих байх өө..
Дүү нь 5 дахид зав гараад загварыг чинь өөрчлөлций. Тэрнээс өмнө янз бүрийн юм харж л байя.
Gehdee l Altay aylaad, TV-gee hutluud yvj bsn bol iluu niigemdee heregtei ch bh um shig. Tsug ayaldag Ganhuu n hurtel demshij haragdana lee shdee!
Микад:
Сайханбилэгийг мэдэхгүй. Алтайг л би сахиусандаа даатгачихсан байгаа, к кк.
Туслахаар зориг шулуудаж буйд их баярлалаа.
Сайханбилэг гараад ирвэл манай Мэдээллийн Технологийн салбарт овоо юм хийчих болвуу гэж найдаад л байгаан. Энэ чиглэлээрээ нилээн хэдэн жил ажиллаа. Гайгүй туршлага суугаа биз..
Ганзоригт:
Sorry хариу бичиж байх хооронд өөрийн чинь коммент орж ирсэн бололтой.
Цаад Ху намынхан чинь ийм сурталчилгаа хийгээд, Алтай ТВ-дээ байвал нийгэмдээ их юм бүтээнэ гээд /наагуураа магтаад, цаагуураа хутга дүрээд/ явж байж мэднэ. Сэрэмжтэй байгаарай.
Микад:
Сайханбилэг энэ салбарт юм хийхийн тулд Дэд бүтцийн сайд болох хэрэгтэй байх. УИХ-ын гишүүн болчихвол тэр сайхан лекц, презентэйшнээ мартчих байх өө.
Дандаа криллээр бичдэг хүмүүс байна шүү... Алтай гуай гараад гайгүй юм хийх байхаа. хэн мэдэхэв. алаагүй байхад үнэг сайхан байдаг...
Анонимд:
Санаа огсонд баярлалаа.
Аваагүй байхад авгай сайхан
Алаагүй байхад үнэг сайхан
Хөврөөгүй байхад шилэн оймс сайхан
Сонгоогүй байхад нэр дэвшигч сайхан
keke, amaa neegeegui uyedee altai saihan
Гэгээнд:
Яг үнэн. Хөөрхөн цаадах чинь. Би зургийг нь хоймортоо залчихсан байгаа. Хуанлитай.
Шөнө л хөлбөмбөг үзэхээс өөр үзэх харах юм олдохоо байлаа шүү. Яаж овоо ЕВРО2008 давхцсийн
Сумъяад:
Цаад их хурлынхан чинь Дэлхийн хөлбөмбөгийн холбоотой яриад, шөнийн хоёр дөчөөс тоглуулаад байгаа гэсэн ш дээ.
хэхэ, одоо солих суваггүй амар.
Арсунд:
Ганц сувгаар тэгээд тархи угаах гээд байх нь олон суваг байснаасаа илүү их бухимдуулдаг юм байна аа. Онц байдлаа дахиад сунгана гэвэл би бослогод оролцоход бэлэн болчихоод байна. Дэндүү бухимдмаар мэдээллийг цацаж байна аа.
Post a Comment