Сэлүүрт завины тамирчин гомдол мэдүүлэв.
-Багш аа, би энэ дэлдэн Тулгаатай нэг баг болмооргүй байна.
-Юу..? Цаадах чинь манай хамгийн хүчтэй тамирчин ш дээ.
-Хүч нь ч яах вэ, багш аа. Ийм чихтэй хүнтэй салхины эсрэг сэлүүрдэх гээд үз дээ, та.
-Манай Монгол улсын батлан хамгаалах яам радар зохион бүтээжээ.
-Паах, овоо л доо.
-Онгоцыг дайсных гэдгийг баараггүй мэднэ.
-Пөөх, яаж тэр вэ?
-Маш энгийн. Манайх ганц ч онгоцгүй юм чинь, дэлгэцэн дээрх бүх онгоц дайсных.
Нэгэн дэлгүүрийн лангуун дээр эхлээд саксофон, дараа нь гар буу гэсэн дарааллаар барааг солбиулан өрсөн байна гэнэ.
-Танайх чинь хөгжмийн дэлгүүр үү? Зэвсгийн дэлгүүр үү?
-Хөгжмийнх л дөө.
-Тэгээд яагаад саксофон, гар буу хоёрыг ээлжилж өрсөн байдаг билээ? Би огт ойлгохгүй байна.
-Нэг саксофон зарагдсаны маргааш саксофонтой айлын хөрш нь гар буу авахаар ирдэг юм аа.
Нэг байгууллагын хоёр жолооч уулзав.
-Бүтэн сайнд чи ямар ажил амжуулах вэ?
-Заваан ажилтай, хө. Баянчандмань руу хадмын гахайг ачихаар явна.
-Өө, гайгүй л юм байна ш дээ. Минийх бүр заваан, бодохоос дургүй хүрч байна.
-Ямар гэж?
-Нисэх буудал орж, хадам ээжийг өөрийг нь тосно.
Баавгай болохсон
1 week ago
36 comments:
2 daxi ni ix dajgui ym. xexe
Bitgii ulsiin nuuc delgeed bail daa ;) Khyataduud medchikhbel yakh be? :O
Бадкад:
Болсон явдал шүү, тэгж ярих юм бол. Хэ хэ
Анонимд:
Чи лав Батлан хамгаалах яамны ажилтан байх аа. Хятадууд манай холбоотон, найрамдалт хөрш болчихсон цаг шүү дээ. Бидэнд ер нь дайсан байгаа билүү, ингэхэд? Дайсангүй юм чинь батлан хамгаалах яамны хэрэг байгаа юм уу? Ха ха
ха ха Тулгаа ноосон малгай өмс гэсэн... манайх онгоцтой болсноос тэр нь амар даа, тэр радар нь ямар осол сүйрэлд орох юм биш...би бол шууд л буу авна, хөршийг хэзээ хөгжим авна гэж хүлээдгийн...явж байгаа хадам ч ирж байгаагаасаа дээр байлгүй... сайхан инээд бэлэглэсэнд тээнкюууууу
Алтарганад:
Маш сайн санаа байна. "Нисэхээс хадам ээжийгээ тосно" болголоо.
Сайхан санаа бэлэглэсэнд тээнкюууу
Энд тэндхийн блогуудруу үсчиж явахнээ элдвийн шинэ үг хэллэгтэй тулгарахиймаа.
Хүмүүсийн үлдээсэн сэтгэгдлүүдийг хараад бхад хамгийн олон янзын өвөрмөц үг хэллэг бүхий комментуудтай нь таны блог болтой юм.
Гар утас чат блог энтэрээс үүдээд бичгийн шинэ соёлтой болж бгаа ард түмэн үү?
Гэхдээ тээнкюууу!!! хэхэ.
Сэлүүрчийн багш хариулсан нь: Харин чи салхи уруудахдаа Тулгаагын хүчтэй гэдгийг нисэхгүйн тулд завинаасаа хэрхэн зуурч, тэмцэж байгаагаас нь мэдэх болно доо.
-Манайх нэг ширхэг онгоцтой ш дээ, тэрийгээ танихгүй бол яанаа?
-Зүгээрээ тэрийг нисгэсэн өдөр манайхан бүгд наадмын талбайд бөх үзэж байдаг юм чинь онгоц таниж суух завтай хүн байхгүй.
- Сумгүй буугаар яадаг хэрэг вэ?
- Хөрш нь сумгүй гэж мэдэхгүйгээс саксфоноо нөгөөдөр нь эргүүлээд хямдхан өгчдөг юм. Эргэлтийн бизнес гэж энэ шүү дээ.
- Харин буугаа яах уу?
- Өө тэр амархан, манай дүү галт зэвсгийн байцаагч ш д...
- Хадамдаа хайртай хүн тул сүүлийн онигоог нь муутгахыг хүссэнгүй гарлаа.
Татаасан онигоонууд байна. Хөхөө нэмээд бүр алааячиж.
Хаха хөхтолбот чинь харин амраа ахаас бас юу дутахав гэсэн шиг... За за ойрд ингэж инээсэнгүй.
Хүн бүр төгс байж чаддаггүй шүү дээ хөөрхий. хэхэ. Нөхцөл байдалд нь тохируулаад л тэр чихийг ашиглах хэрэгтэй.
Tулгаад малгай өмсгөөд хэрэггүй, бүр тасраад алга болно, түвэг.
Бадкад:
Хүмүүс сэтгэгдлээ ямар хэлээр илэрхийлэх нь тэдний эрх л дээ. Би харин зохиолууддаа янз бүрийн чамин хэлнээс аль болох зайлсхийх гэдэг. Гэхдээ яалт ч үгүй тохиолдол бас бий. "Цэвэр монгол хэл" өгүүллэгийг уншаарай.
Хөхтолботод:
Сайн үргэлжлэл байна шүү. Би ч бас хадмуудаа хүндэтгэдэг. Ажаад байхад хадам нь ойрхон аж төрдөг хүмүүс л хадамдаа сайнгүй байх шиг.
Артаньянд:
Татаж унасан хүнийг татаж босгоё.
Сумъяад:
Тийм байна өө. Дутах бүү хэл илүү гараад байна.
MW-д:
Нээрээ толгойгоо ажиллуулаад, ашиглавал бурхан багш илүү юм бүтээдэггүй аж.
Дэстайнид:
Харин тийм ээ. Допингийн давхар давхар шалгалтад оруулаад, монголчууд яагаад гэнэтхэн тасарчихав гэж сэжиглээд, бөөн юм болно.
Hehe, unaj bosood garaad yawlaa. Ulsyin nuuts geneee hehe.
Арсунд:
Хими цэвэрлэгээний мөнгө шилжүүлье ээ. Унаад боссон хүний костюм хэцүүдсэн байгаа вий.
Гоё онигоонууд байнаа. Амараа ах заваараа энийг нэг хараарай.
http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=102562&catid=143
http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=102562&catid=143
Өө заза бүтэн гарахгүй байна оллоогийн нүүрэн дээр нэг малчны ярилцлага байна. тэр л байгаан.
hehe, saksafon haanaas avsaniig ni yaj meddeg bainaa, keke.
hadmiig gahainaas zavaand tootsood baih shig bn u gui yu, kkk.
Анонимд:
Уншлаа. Нэг малчин л ингэж ярьж байгаа юм аа. Газар дээрээ шал өөр байдалтай байгаа. Дундговийн сумд явж байгаад хонь авах гэтэл УБ-ын ханшаар өгнө гэдэг улс шүү дээ.
Гэгээнд:
Саксофон авсан газрыг мэдэж цөхөөд байх юу байх вэ? Бид чинь мэдээллийн эрин зуунд аж төрж байна шүү дээ.
Huurhii muu hadmuudiig hetruuleh yumaa. hehe
Ганаа БЖ-д:
Харин тийм ээ. Бодоод байсан чинь би хадмуудаа гайгүй, дотроо хүндэлж л явдаг хүн байх юм. Сайхан хүмүүс байдаг.
Ойрхон бол яагаад ч байж чадахгүй юм билээ. Би хадмындаа амралтаараа очиж, дээд тал нь сар орчим байж үзсэн хүн. Гурав дахь хоногоосоо л яршигтай санагддаг байсан болж таарч байна, бодоод байх нээ.
Sanakae-iin blog deer neg huurhun onigonuud bsan.
Teriig ta bicheltssen uu huu?
Pearle Deppsu
Дэрсүд:
Ха ха. Тэр онигоог үзлээ. Би л лав мэдэхгүй юм байна.
Тэр онигоонд ах нь гар бие оролцоогүй гэдгээ пионер хүний хувиар андгайлъя. /Улаан бүч намируулсан пионер явж дээ, хэ хэ/
Ганцаараа баахан инээв. Хүмүүсийн коментууд ч гэсэн дээ.
Заяад:
Сонгууль болоод, 10, 20 мянган төгрөг, тамхи тариа, гурил будаа, архи дарсаа тараагаад Монгол даяараа инээж байна аа, цаана чинь.
Мань Sanakae ийг блог дээрх тэр шерлок холмсын онигоо бол тасарцан юм бна лээ.
Бас еврей нарын тухай онигоонууд их инээдтэй. Гэхдээ голдуу үндэстнийх нь хувьд доошоо хийсэн онигоонууд
Бадкад:
Өө би өөр онигоо уншсан болж таарлаа. Программ хангамжийн тухай онигоог л уншсан. Хаань нь тийм онигоо байсан юм болоо? Би овоо л хайсан даа.
Харин програмын тухай шерлок холмс гардаг онигоо нь тасарчаад бган кэкэ.
Аан тэр еврей нарын тухай нь Sanakae д бхгүй надаа бгаа хэхэхэ.
Айдаа блог дээрээ хүүхэд харсан тухайгаа хөгжилтэй бичлэг хийжээ тэрийг уншаад орж ирсэн онигоогоо энд биччихэе...Хэхэхэх
Одоогийн хүүхдүүдийн нэг онигоо: Элсэн дээр 5 настай эрэгтэй эмэгтэй 2 хүүхэд тоглож байна....
Охин: Яанаа би чамд сонин юм хэлэх үү ?
Хүү: За
Охин: Манай ээж савнаас гадуур жирэмслээд үхэхээ шахсан шт...
Хүү: Тэр гайгүй манай ээж ааваас гадуур жирэмслээд алуулахаа алдсан шт...
Бадкад:
Өө би дахиад уншихаас. Тэнд Шерлок Холмс байсан хэрэг үү.
Мийш-д:
Таван настай биш ээ. Гурван настай хоёр хүүхэд ярьж байсан байхгүй юу даа.
http://bilguun13.blog.banjig.net/ - ene neg aimaar bichdeg gar bnaa.
Онигоо ч гэсэн худлаа байхаа
Хадмуудыг яагаад гоочилдог юм бол
Анонимд:
Сурталчилгааг хүлээн авлаа.
Бумд:
Яаж ч мэднэ.
Богинохонд:
Овоо босгоогүй байхад шаазгай юундаа шагшрах вэ дээ.
ahahaha gomdol gargah ni: amraa ahaa bi uug ni, hehe geel neeh hamjaargatai daruuhan ineedeg, odoo ene ineed aaaahaaahaaahaaa keel agui shig tom am gragaal neeh eree tseergui ineedeg bolloo, biye barih yamar ch chadvar niat, yahuu ai?
ter hohtolbot, ter tataj unachaad tatuulj bosguulj bgaa hun ntr bol assar ayultai humuus dee, amaraa ah tedniig hoogood gargaarai,kkke
Нанад:
Та санал гомдлоо гаргахыг хүсвэл 19.. утсанд хандана уу? Танд баярлалаа.
Post a Comment