/фельетон/
Монголчууд бид ардчилсан ёсыг эрт дээр цагаас тогтоосон болохыг Цэрдийн галвын үеийн олдворууд баталж дэлхийн эрдэмтдийн чихийг дэлэм болтол соотойлголоо. 50 сая жилийн тэртээ, бидний элэнц хуланц нар хадан агуйд түүхий мах зулгаан байх ахуйдаа Улсын Их Мурил хэмээх хууль тогтоох дээд байгууллагаа сонгож асан байх юм.
Тэр үеийн улстөрчид одоогийн соёлтой шударга гишүүдтэй харьцуулашгүй бүдүүлэг хүмүүс байсан болохоор хөөрхий сонгогчдыг гол төлөв мурьчихдаг байж. Чухам тиймээс “Улсын Их Мурил” гэж Их хурлыг нэрлэж заншсан байв.
Эртний галвын эрхэм гишүүдийг “Эрхэм гишүүн” гэх бус, молиго хэмээн дуудна. Молиго гэдэг үг одоогийнхоос шал өөр утга заана. Түмэн олон: “Эрхэм молиго Хүрэлсүх”, “Эрхэм молиго Гүндалай”, “Эрхэм молиго Идэвхтэн” гэх мэтээр ихэс дээдсээ хүндэтгэн, агуйн хоймортоо өнгөт сүг зургийг нь залдаг байлаа. Молиго гэдэг нь хамгийн тансаг, хамгийн тэнгэрлиг үг учраас энэ нэрийг сонссон хэн бүхэн сөхрөн унаад, толгой дээрээ наманчлан мөргөнө. Гэвч тэр үеийн зэрлэг бүдүүлэг гишүүд сонгогчдыг муриад байсан тул ард түмний дунд “молигодох” гэдэг хэллэг тарсан аж. Ийнхүү Цэрдийн галав дуусах үест монголчууд хууран мэхлэхийг молигодох гэж ярьж заншсан нь одоог хүртэл уламжлагдан иржээ.
Эртний галвын монголчууд Улсын Их Мурилын сонгуулийн сурталчилгааны ажлыг дөрвөн сарын нэгэнд явуулж байв. Молиго нар: “Танай овгийн үнс пургисан гурван чулуутай гал голомтыг чинь сайжруулж, хэт богино долгионы “Монел” шарах шүүгээ олгоно”, “Арслан заан агнах чулуун сүхийг чинь алтан нуухтай зандан иштэй, ган сүхээр сольж өгнө” гэх мэтчилэн ард түмэндээ амлалт өгнө. Тэд ээлж дараалан индэрт гарч, сонгогчдын толгойг наян найм эргэтэл нь молгидон, сонгогдмогцоо Улсын Их Мурилын хүрэн зандан ширээтэй асар том агуй руугаа шурган ороод, муриад алга болчихдог байлаа. Чухам энэ үеэс монголын ард түмэн дөрвөн сарын нэгнийг “Инээдмийн баяр” хэмээн нэрийдэж, нэг нэгнээ молигоддог өдөр болгон тэмдэглэж эхэлсэн нь төдөлгүй нийтийн баяр болон дэлхий даяар түгэжээ. Энэ баяр түргэн тархахад тэр үед эхэлж байсан даяаршил хүчтэй түлхэц болсон гэдэг.
Энэ бүх баримт сэлт нь ардчиллыг гадаадаас авсан мэтээр эндүү ташаа ярьдаг улстөрч, эрдэмтэн, судлаач нарын мэдлэг ямаршуу нимгэн болохыг илтгэж, тэднийг ичээж байна. Шинэ жил, мартын найман, олон улсын хүүхдийн өдөр, улаан өндөгний баяр гээд бүх баярууд дөрвөн сарын нэгний адил монголоос гаралтай байхыг үгүй гэх аргагүй.
Малталт цааш үргэлжилж, шинэ баримт олсоор л.., Монгол болоод монголчуудын нэр дуурссаар л...
Баавгай болохсон
1 week ago
28 comments:
Bodit baidal tanii bichsenees neg ih hol zoroogui n' uneheer haramsaltai.
ха ха алсаан
Пийкфиндерт:
Тэр үеийн зэрлэг бүдүүлэг гишүүдийн үр сад одоог хүртэл үе дамжин хаан ширээндээ заларсаар байгаа юм болов уу даа? Уул нь бид сонгодог гэх. Тэгсэн хэрнээ сандал дээрээ хадчихсан юм шиг л байгаад байх юм даа.
Бум-Эрдэнэд:
Алаагүй ээ. Байж байгааг нь нэг ч үгийн зөрөөгүй биччихлээ ш дээ.
гишүүн гэхийн оронд "молиго" нэр нь гоц зохих юм байна шүү. Зарим нэгэнд нь...
Заяад:
Одоо харин буцаагаад эрхэм гишүүдийн яг жинхэнэ нэрийг нь хэрэглэсэн нь зүйтэй байх аа.
Мурил-ын гишүүд чинь сайхан мурьдаг шүү дээ. Гарч ирэнгүүтээ дөрвөн жил сайхан мурьж байгаад, дараа нь өөр тойрогт очоод мурих ажиллагаагаа эхлүүлнэ. Тиймэрхүү юмнуудыг уг нь тэгдэггүй болгох хэрэгтэй юм сан. Тойргуудаар тойрч явж молигодоод л ямар ч хариуцлага байхгүй шүү.
Ugaasaa moligo geed nerlechiheer moligoddog yum baina gesen bodol uusgeed tuugeeree budaa teehees argagui bolgodog baihddaa
Баярсайханд:
Цэрдийн галвын үед ганцхан тойрогтой. Тэр нь үнс нурам болсон ганц муу тулгаа тойрсон тойрог байлаа л даа. Гэхдээ л тэр үеийн молигууд яаж ийж байгаад л мурьчихдаг байсан байгаа юм. Их авьяаслаг молиго нар байж.
Мэндээд:
Харин тийм. Бүр дүрдээ итгэчихсэн. Молгидохгүй л бол болохгүй гэсэн бодолтой ч юм шиг.
Jirgee banjig.blogt zochilj , nad zuvluguu ugnu uu. Bayarlalaa.
Erhem moligo idewhiten, ayataihan sosogdoj baina shuu. uneneeree.
Жиргээд:
Юу ч гэсэн оръё. Тэгээд дараа нь хариугаа хэлье дээ.
Арсунд:
Аятайхнаар барах уу? Гайхамшигтай, хөхөөн дуу шиг сонсголонтой байгаа юм аа.
dalaitserentei kino baidag daa, garid magnai geed, ternii moligo ochir chini uul ni meh saitai, ovjin, avhaaljtai, sambaatai bolohooroo moligo gesen hoch avsan gee biz dee, hehe. end yostoi aimaar guivtsan yavjiishdee.
ene heden moligo-n heregleh jishee baina gej moligodov: www.gegeen.com
Гэгээнд:
Барилдах гэдэг чинь ерөөсөө л тэр чигтээ молигодох урлаг шүү дээ. Хий мурих гэж мэх бий. Суух гэж буй хүний сандлыг аваад хий суулгаж унагадагтай агаар нэг мэх. Зайлна гэдэг ч мөн ижил.
Бөхийн мэхнүүдийг бодоод байсан чинь бүгд молиго юм байна. Нээрээ ингэхэд энэ тухай юм бичье байз.
Еээндээ одоо сонгууль дөхөөд байдаг....Ямар юмнууд болохын байгаан....Бичлэг нэмэгдсэн шүү Амараа ахаа...
Мийшд:
Ямар молиго сонгохоо бид уул нь мэднэ шүү дээ хүү минь. Гэхдээ цаадуул чинь будилуулчихдаг гэдэг нь үнэн шүү.
Болгож тавьсан байна.
MW-д:
Болгож тавьсны зоргоор сайжирдаг бол яах вэ. Бид болгож тавиад л байх юм, тэгтэл цаана нь өмөөрдөг, магтдаг, магтаалчдын арми бас ажиллаж байна шүү дээ.
hehe
uls turuu gej
Дэрсүд:
Пөөх Дэрсү дүү, хаашаа алга болчихсон бэ? Блогоо танигдахааргүй болгочихсон байсан.
Улс төрөөр чи оролдохгүй бол, улс төр чамаар оролдож эхэлнэ гэдэг байх аа.
Таныг өөрийнхөө блогт АДД хийж болох уу?
Мэндээд:
Болно оо. Асуугаад байх юу байх вэ.
За даа ингэж унагаанд орж байгаагаа мэддэг улс юмуу мэддэг ч гэсэн ичдэггүй улс юмуу.
Сумъяад:
Ичих булчирхай гэдэг ховордсон зүйлийн тоонд орох болоод байна өө.
50 сая жилээ жоохон наашлуулвал яасан юм бэ хэхэ
Ёооё элэг элэг. Аргагүй торгон мэдрэмж.
Бадкад:
Наашлуулахаар хүй нэгдлийн үеийнхнийг хэлмэгдүүлсэн болчих гээд байгаа юм аа.
Артанъянд:
Онгирчихлоо. Баярлалаа.
Ulsiin Ih Muriliin erhem moligo... ih goe sonsogdoj baina shyy,tataad unachihlaa.
Ээбээд:
Яруу найраг л гэсэн үг. Нэр нь хүртэл яруу найраг, нээрээ сайхан газар аа, Миний их мурил...
Post a Comment