Лекц явж байна. Зузаан гэгч шил хамар дээрээ тохсон өвгөн багш самбар дээрээ сунжирсан урт томъёо бичиж, оюутнуудаас унтах нь унтаж, чалчих нь чалчиж, бас мессеж бичицгээнэ. Урд талын ширээнд таван гар муушигдаж байна. Тэгтэл нэг нь:
-Хөөш, наймыг долоогоор дардаг юм уу, тэнэг ээ? гэсэн чинь, багш ихэд сандран,
-Аан? Аль долоо гэж? гээд, самбар дээрээсээ долоогийн тоо хайж байх юм гэнэ.
Хуулийн сургуулийн шалгалт явж байна.
-Залилан гэж юу вэ?
-Багш аа, та намайг шалгалтанд унагаавал тэр л залилан болно доо.
-Яахаараа тэр вэ?
-Эрүүгийн хуулинд хэн нэгэн этгээд нь нөгөө нэг этгээдийнхээ ямарваа нэг зүйлийн талаар мэдлэггүйг нь далимдуулж хохирол учруулах үйлдлийг залилан гэнэ гэж заасан байдаг шүү дээ.
Анагаахын сургуулийн лекц явж байна.
-Зүрх хаана байдаг вэ?
-Цээжний хөндийд.
-Буруу! Хальсан бүрхүүл дотор байдаг.
-Профессор оо, таныг тэгвэл ангид байна гэх үү, дотуур өмдөн дотроо байна гэх үү?
Профессор:
-Оюутнууд аа! Химийн шинжлэх ухааны хамгийн суут бүтээл юу билээ? Хэлэх хүн байна уу?
-Шаргал үстэй монгол хүүхэн!
Давхцал
4 weeks ago
43 comments:
Хаха, оюутнуудаа гэж. Олон багш залилангийн хэрэгт унах нь байна шүү.
Блогийг тань уншаад л явж байгаа, өмнөх хэдэд коммент нэмэх гэхээр жанр нь хүнддээд байлаа. :)
ха ха үнэхээр гоё... тэр дотуур өмдөн дотроо байгаа багш...Амраа чи багш ш дээ, өөрийнхөө онигоог бичээд байна уу даа
Гантулгад:
Бид чинь нээрээ, залилангийн хэрэг хийгээд байдаг байж шүү дээ. Одоо л мэдлээ. Үүнээс хойш, залилан хийхгүй ээ.
Алтарганад:
Тэр чинь Анагаахын нэг профессор оо. Би биш. Ха ха.
хаха, эхний онигоо тас тас хэхэхэ
Би нэг онигоо нэмчий, болсон явдал шүү хэхэ
Шалгалт авж бхдаа асуугдаж бгаа оюутанруугаа хардаггүй доошоо хараа л юм бичээд суужийдаг нэг багш бжилдээ. (матийн багш)
Тэгсэн шалгалтан дээр:
Нэг оюутан асуугдчаад гараад ирэв.
найз нь: яасан ? гайгүй юу?
асуугдсан оюутан: гайгүй өгчлөө.
найз нь: чи тэгүүл найзынхаа оронд ороод өгчих багш ямар царай хардаг биш.
найз нь зөвшөөрөөд оронд нь оров.
Тэгсэн багш: орж ирсэн гутал бна ГАР !
Бибби
Биббид:
Манай сургуулийн нэг багш хяналтын ажил дээрээ сонин уншаад л суугаад байдаг. Хүүхдүүд хуулах гэхээр хөөе, Лутаа, Баяраа боль гэнэ. Тэгтэл мань эр сониноо зүүгээр шивж цоолчихоод хараад сууж байдаг болох нь удалгүй мэдэгдсэн.
хаха.. шар үстйэ монгол гэхээр хэхэ.. би бас тугүүл троссон толгойтой монгол гээд бас нэг ололт юм байна л даа
Хэхэ..
Гоё онигоонууд байна. Сүүлийнх дээр инээх гээд болсонгүй.
Заавал яагаад шар үстэйг химийн туршилтаар гаргаад ирэв?
Amaraa bagsh jumuu? Blogiig chini suuld neesen..unshaad l chimeegui javj bna..:-)
hehe, marzan gar shuu. haaya ch agaag tusgai torchihson hun gej bodohod hurdeg shuu. belen cecen gej yuhev, bileg tanhai mongol shig bainaa
Шаргал үстэй монгол хүүхэн - neeree l shinjleh uhaany ololt.
Сайхан санаад:
Тросс болгоход химийн бодис хэрэглэдэг бол, бас л Химийн Ш/У-ны ололт болж таарна. Хэ хэ
Мэндээд:
Үсийг шар болгодог бодисыг чинь химийн Ш/У гаргасан шүү дээ, тэгээд л.
Алтайн уулсад:
Аав минь багш. Та нараас ганц ч болов мэргэжил өвлө гэж загнадаг. Тэгээд ч би нэг л мэдэхэд энэ ажил руу хальтраад орчихсон байх юм. Аав ном уншуулаад байдаг юм болов уу.
Гэгээнд:
Онигоог зохиох ч үе бий. Өөр орны онигооноос санаа аваад монгол орчин руу оруулчих ч үе бий. Хүмүүсийн ярьж байгаа онигоог засч сайжруулах ч үе байдаг. Үнэндээ бол цэвэр миний зохиол ихэнх нь биш байдаг гэхэд болно. Зөвхөн онигооны хувьд шүү дээ.
Арсунд:
Тийм шүү. Яах аргагүй Ш/У-ны ололт.
Таний зохиол Малчинд хэлэх зөвлөлгөөг чинь Комеду ТВ-гийнхэн авчихсанбайна. Нэвтрүүлгтээ уншсан. Таний зохиолгэж ёрөөсөө хэлээгүй. Гомдол гаргаж заргалдаж эд нар яагад болдгүй юм бэ?
Анонимд:
Энэ их том асуудал л даа. Дуучид бол дуугаа дуулахдаа Сэр-Одын хөгжим, Лхагвасүрэнгийн үг, "Тэр..." гэх мэтээр заавал зохиогчийг нь дурддаг. Харин манай хошин шогийн жүжигчдэд ийм соёл дутдаг тал бий.
Сонин сэтгүүлүүд миний блогоос бүтээл авахаараа зохиогчийг бичиж, блог хаягийг маань биччихсэн байдаг.
Комеди ТВ-гийнхэн анх надад санал тавиад ганц нэг юм хийлгэж байснаа сүүлдээ чимээгүй болчихсон. Шууд блогоос зохиол аваад зохиогч дурдахгүйгээр явуулна гэдэг бол бас л соёл дутаж байгаа хэрэг л дээ.
Гэхдээ би нэг их заргалдъя гэж боддоггүй, зохиол бүтээл маань олон түмэнд хүрч л байвал боллоо гэх үү дээ.
Ter hulgaich nart ingej boldoggui yum gej heleech.
Арсунд:
Шууд хулгайч гэж хэлж болохгүй л дээ. Өмнө нь надад хандаад, надаар юм хийлгэж байсан. Блогоос чинь юм аваад тавьж болох уу? гэж асуугаад миний "Монгол хэлний ховч тайлбар толь", болон бусад хэд хэдэн бүтээлийг нэвтрүүлэгтээ шууд блогоос минь авч оруулж байсан.
Харин зохиогчийг дурдалгүйгээр шууд уншчихсан гэдэг жаахан тийм л дээ.
Энэ оюунлаг хүн оюуны өмчөө хулгайд алдчихаад дуугүй өнгөрч болно гэж үү.
Эхний онигоонд нэмэрлэхэд- миний оюутнууд тоглохгүй, ярих нь гайгүй байв. Харин яадаг гээч, идэвхитэй дүр эсгээд дагуулаад хараад л суугаад байна. Тэмдэглэж байгаа царайтай зураг зурч, онгоц буудаад л. Хүүхнүүд нь өмссөн зүүсэн сонжсон шиг.
Дестинид:
Энэ бүхэн оюутнуудын дунд чиний нэр хүнд гайгүй байгааг илтгэж байна. Чамд тоглож буйгаа мэдэгдэхгүйг хичээж байна гэдэг чинь чамайг бага ч болсон хүндэлж байна аа гэсэн үг.
Гарч явах чинь л хамгийн хэцүү юм билээ... хи хи
Яг амьдралаас гарсан онигоонууд ч тасархай шүү.
Санаж байгаад хэдэн онигоо бичнээ...Шинэ бичлэг хийсэн шүү орж сонирхоорой хэн ч байсан уйдахгүй ээ хэхэхэхэ
Шаргал үстэй монгол хүүхэн бол шинжлэх ухааны гарцаагүй мөн. Бас зарим нэг ирзээн бат бөхийн шаардлага хангаагүйгээс шаргал үстээр тогтохгүй, дээр хальт гарсан тороосон толгойт монгол хүүхдүүд байгааг шинжлэх ухааны ололт гэх үү уналт гэх үү. Үйлдвэрийн осол ч юм уу.
Сайн байна уу. Би банжиг блогын Болжмор байна. Би хүүхдийн ертөнц блог дээрээ "Ирээдүйн ган үзэгтэн" зохион бичлэгийн уралдаан зарлах гэж буй тал таныг хамтран ажиллаж манай уралдааны шүүгчээр ажиллахыг урьж байна. би таныг өөрийнхөө яахоо хаяг дээр нэмчихсэн байгаа. Баярлалаа
Баярсайханд:
Гарах бүрд чих шуугиад явчихдаг гэж үү?
Мийшд:
Орж үзнэ ээ. Амьдралаас гадна сансраас бас онигоо ирдэг ш дээ. Вьетнам нисгэгч Ингуен Вам Там ч билүү дээ.
Артаньянд:
Би хоцрогджээ. Троссон толгой гэж яг юуг хэлээд байгаа юм бэ? Би ойлгохоо байлаа.
Болжморт:
За болно оо. Би аль ч намд тал тохой татахгүй үнэнч шударгаар шүүе ээ.
Pham Tuan гэдэг нисгэгч байдаг тэр яасийн?
Miish-d:
Za, oorsdiigoo yaya gej baij, xoorxii betnamuudiig shoolood yax ve. Xo
Сонсоё л доо тэр үеийн онигоо юм уу сонирхолтой санагдаад байна ? Яриад өгөөч бичээд?
Шинжлэх ухааны ололтыг Амараа ах яагаад онигоо болгоод байгаам бэ?
Мийшд:
Ер нь л бодоод байсан чинь хэт ёс зүйгүй онигоо юм аа. Ард түмэн үндэстнийг доромжилох нь байж болшгүй зүйл.
Заяад:
Ах нь энэ асуудлаар докторын диссертаци бичиж байгаа.
Suuliin onigoog unshaad baahan ineelee. Manai egch neg udaa uschnii temtseend model bolj orson yum. Tegsen usii ni perekiseer tulchiheed muuhai ulbar shar tolgoitoi neleed udaan yavj bilee. Udur bolgon eejid ugluuleed, suuldee uur ni hureed huschihdag ch yum biluu geed l buun yum bolj bilee. Ter uyed usee sharaar buddag hun barag baigaagui. hehe
http://131dg.blogspot.com/ blog holboosondoo nemehiig husye!
Tand amjilt husye!!!
хуулийн багш залилангийн хэрэгт унахгүй ээ. оюутан "юм мэддэг гэдгээ" баригдчихсан байна ш дээ. тэгэхээр энэ оюутаны хувьд багш далимдуулсан болохгүй. харин уг оюутан бусдыгаа бол аварчихсан шиг байна.
Удирдагчид:
Холбоос хийе ээ.
Жагдагт:
Нэмэлт асуултад магадгүй залилангийн хэрэг үүснэ шүү дээ.
Ганаа БЖ-д:
80-аад онд Оросын ТМС-д сурч байсан бүх залуус үсээ перекисдэж байсан. Галт тэрэгний буудал тэр чигтээ шар толгойгоор дүүрдэг байж билээ.
нэмэлт асуулт асуугаад "хам" хэрэгт унаж болох тул эхнийхээрээ стоплох оо мэдэж байгаа бйалгүй дээ. эсвэл өөрөө ч мэдэхгүй асуулт тавиж болох.
ха ха чи яагаад шинжлэх ухааны ололтыг заавал эмэгтэй хүн дээр туршаад байгаам, тэр 80 оны ТМС-Чид бүгд "химичид" байсан юм биш үү.
Жагдагт:
За энэ асуудал яаж өрнөх нь, багш хэр сийрүү вэ гэдгээс шалтгаалах юм байна. Хэ хэ
Алтарганад:
80 оныг одоогийнхон ойлгохгүй. Би хүртэл мартчихсан байснаа, чамайг хэлэхээр л саналаа.
uuchlaarai holbooson deer nemehdee 1-r surguuliin 11g angiinhand yumuu 11g-iinhan gedeg nereer oruulahiig husye, bayarlalaa!!!
Ta zorilgoo biyluullee. Gedesniihee bulching ajilluulj jaahan huhurluu. Oroi gedesnii tatalt hiihiin hereggui bolloo. Comment uud ch bas unshihad hugjiltei bailaa.
Ug bol 80-aad oniihon hamgiin hugtei sanagddag. Ter uyed huuhed baisan ch gesen...
Удирдагчид:
Зөндөө олон блог байхаар нь алийг нь холбохоо мэдэхгүй сууж байна.
Майнд-д:
80-аад онд сайхан байсан шүү. Улс үнэгүй сургаад л. Хувцас ав гэж мөнгө өгөөд л.
энэ одоо болсон явдал уу? хэхэхэхэхэ элэг хөших нээ. сайхан блог байна шүү. Амжилт хүсье. News.mn дээр ч юм уу өөрийнхөө хувийн хошин талбартай болбол ...
Батзоригт:
Ньюс МН-ийнхэн санал тавьж байснаа чимээгүй болчихсон. Уншигчдаас нь санал ирвэл буцаад энэ талаараа бодох байлгүй дээ. Чи саналаа оруулахгүй юу даа.
Анонимд: Энэ их том асуудал л даа. Дуучид бол дуугаа дуулахдаа Сэр-Одын хөгжим, Лхагвасүрэнгийн үг, "Тэр..." гэх мэтээр заавал зохиогчийг нь дурддаг. Харин манай хошин шогийн жүжигчдэд ийм соёл дутдаг тал бий. Сонин сэтгүүлүүд миний блогоос бүтээл авахаараа зохиогчийг бичиж, блог хаягийг маань биччихсэн байдаг. Комеди ТВ-гийнхэн анх надад санал тавиад ганц нэг юм хийлгэж байснаа сүүлдээ чимээгүй болчихсон. Шууд блогоос зохиол аваад зохиогч дурдахгүйгээр явуулна гэдэг бол бас л соёл дутаж байгаа хэрэг л дээ. Гэхдээ би нэг их заргалдъя гэж боддоггүй, зохиол бүтээл маань олон түмэнд хүрч л байвал боллоо гэх үү дээ.
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
ВЭБ САЙТ: www.drpradhanurologist.com
WhatsApp: 157444437443
Post a Comment