Нэгэн оюутан охин мөнгөөр сууж их өлсөв. Тэгээд том хүний дэлгүүрийн худалдагчаар түр ажилд оров гэнэ. Дэлгүүр лүү нэг залуу орж ирээд хиймэл хүүхний үнэ асуув. Охин “Гучин мянга” гэлээ. Залуу халаасаа ухаад үрчийсэн арван мянгатын дэвсгэрт гаргаж үзээд, санаа алдаад гарах гэв. Охин аравтын дэвсгэртээс нүдээ салгаж чадахгүй:
-Хүүе ах аа, наад мөнгө чинь намайг авахад хүрнэ ш дээ гэж байна гэнэ.
Мянгат малчин Баатар шинэ дурангаа саахалт Дондогтоо гайхуулан, “Арван адуугаар авсан жинхэнэ япон эд дээ” гэж байна. Дондог дуранг эргүүлж тойруулж харж байснаа, “Бээжингийн хог л байна” гээд буцааж шидэв.
-Юу гэнэ ий? Тэгж ярих юм бол би өчигдөр энэ дурангаараа Бор толгойн орой дээрээс чамайг, Талын худгийн ар дээр ногоон Балдангийн охинтой загас наадуулж байхыг чинь хажуудаа юм шиг харсан даа гэж Баатар маадайв.
-Тийм бол бүүр Эрээний, юу ч ялгадаггүй хулхи хог байна.
-Юу..? Яагаад гэж?
-Миний загас наадуулсан хүүхэн, чиний эхнэр байсныг наад хулхи хог чинь таниагүй л байна ш дээ.
Хогийн саванд хаягдсан хоёр бэлгэвч ярилцаж байна гэнэ.
-Хүмүүс биднийг ашиглачихаад огт тоосон шинжгүй хаячих юм, гомдмоор..,
-Хүүш, нүгэл гэм. Алтан сайхан үрийг нь авчихаад чи юу ярина вэ?
Ардын аж ахуйтны улсын зөвлөгөөний үдийн хоолон дээр Баян-Өлгийн нэгэн нөхөр ингэж ярьж байна гэнэ.
-Нэг удаа би үнээ сааж үзлээ л. Эклээд муу хог чинь зүүн көлөөрөө тийрээд саалгадаггүй. Тэгэхээр нь зүүн көлийг чонд барьж күлчихээд саалаа. Тэгтэл баруун көлөөрөө тийрээд камаг сүү асгачиклаа. Уур күрлээ. Баруун көлийг бас чонд барьж күллээ. Тэгээд сааж байтал муу ког чинь сүүлээрээ шарваад сүү асгаж байна. Бүүр ик уур күрлээ. Күлэх гэтэл олс дуусчээ. Тэлээгээ тайлаад сүүлийг нь чонд барьж күллээ. Тэгтэл гэнэт миний өмд шувтраад уначиклаа. Тэгээд яасан гэвэл, яг энэ үед кадам ээж үнээний саравч руу ороод ирсэн.
-Тэгээд яасан?
-Кадам ээж, Нөкөр хүргэн! Үнээтэй эр эмийн ажил кийж болокгүй гэсэн.
Малчид багаараа хадлан хадаж байв. Харуй бүрий болж байхад таван настай охин майхан руугаа гүйн орж ирэв.
-Ээж ээ, ээж ээ! Өвсөн дотор нүцгэн хүмүүс байна!
-За за, улаан галзуу юмнууд л байгаа биз.
-Хүүхэн нь ч яахав, улаан галзуу үзэж байна. Харин аав хэрэг алга, хөгширчээ хөөрхий.
Давхцал
4 weeks ago
33 comments:
Ха ха.
Эхний ба сүүлийнх үү...
Намайг авчих байх даа ч яана аа...
Ehnii onigoo: Ter oyutan ohin amid baraa bolchihloo l doo, bur...
1. Хөөрхий охин, хийлсэн хаймараас хямд байхдаа яахав дээ.
2. Хэхэ дуранг нь миалсан биш хулгайгаа ярьдаг байна шд. Дуран гэснээс баруун аймгийнхан дурандахыг дур тавина гэж ярьдгийн байна лээшд.
- Аав нь хаана байна? - Хойд толгой дээр дур тавьж байгаа гээд л эвгүй сонсогддог гэж кккк.
3. Хогийн сав бэлгэвч хоёрыг эвцэлдүүлбэл ямар хүүхэд гарах болоо гээл тэнэгтэхгүй юу.
4. Нөкөр хүргэн! Үнээтэй эр эмийн ажил кийж болокгүй, экнэр чинь шаардлага кангахгүй бол кадам ээжид канд... гээл үргэлжилбэл мөн алав аа.
5. Хэхэ охин бол ээжээс илүү айн.
Амраа ах дандаа дампуу онигоо зохиож амьтан баясгах юмаа, тэрнийг нь мань мэт анхааралтай уншиж, ажил хэрэгчээр дугаарлаж ирээд сэтгэгдэл үлдээхийг нь яана. хэхэ ичих нь ч хаашаа ийн.
Hi hi...
Э.Баярсайхан, Ганаа нарт:
Хөөрхий өлсөөд байгаа юм чинь, яах вэ? Өрөвдөөд байгаа юм бол та хоёр хоолны мөнгө гуйвуулчих л даа. Би дамжуулаад өгье.
Айдаад:
Нийгэм дампуу биш болохоор онигоо дампуу гардаг гэмтэй. Нийгэм дампуу байхын бол тэр хэрээр онигоо соёлждог жамтай. /В.И.Л болон Крупская нар, 35-р боть, 11 дүгээр тал, 3 дахь мөр/
Пийкфиндерт:
Хо хо.
ха ха тэр казак одоо хадам орж ирээгүй бол өөр юуг нь ч уях байсан юм, хадам ч бас гайгүй хадам уу,ердөө л сануулга өгдөг, аан.
Алтарганад:
Уях оосор өөр байхгүй л дээ. Дуусчихаж байгаа юм чинь.
Хадмын тухайтад бол энэ зүйлийн амьд биетүүд 21 дүгээр зуунд их соёлжиж байгаа. Би жишээлбэл хадам болбол /болж л таарна л даа/ яг энэ хадам ээж шиг, "нөхөр бэр та аяга угаагаад өгөхгүй юу" хэмээн ихэд боловсон харьцана гэж бодож байгаа.
Ха ха.
Зүгээр өгмөөргүй л байна шүү... гэж...
За за тоглосон шүү.
Баярсайханд:
Тийм зөв. Зүгээр яаж мөнгө өгөх вэ. Бэлэнчлэх сэтгэлгээ газар авахуулахын нэмэр.
Программ хангамжийн тодорхой ажил гүйцэтгүүлээд, эсвэл шука шиг үс ноосыг нь зулгааж байж гэмээж нь мөнгө өгнө шүү хө.
анх удаа амраа ахын энэ удаагийн онигоо онц санагдсангүй
Tataj unalaa, bosgooroi. Yoo yoo eleg. bas ene setgegdeluud n saihan boljee. tataad bosgochih hun alguu namaig
Хахахахах зохиосон онигоо гэхэд лайтай байна.
Хи хи. Харин тийм.
Татах гэсэн чинь нэрийг чинь мэддэггүй ээ.
Уучлаарай.
whekeke
хэ хэ хэ
Сумъяад:
"Том хүний онигоо" гээд анхааруулаад байхад, юунд уншив даа. Энэнээс хойш ийм гарчигтай онигоог "илгасчихаж" байхгүй юу даа, ахын дүү. Сэтгэлд таагүй зүйл уншуулсандаа хүлцэл өчье.
Анонимд:
Нээрээ, Баярсайханы хэлдгээр нэр хаягаа биччихвэл очоод татаад босгоод өгмөөр байна л даа.
Мийш-д:
Цэвэр зохиосон ч юм бий, амьдралаас өөрөө ургасан ч юм бий. Санаа аваад өөрчлөөд сайжруулчихсан ч юм бий.
Баярсайханд:
F=ma хүчээр татах гэж байна уу? F=F1+F2... хүчээр татах гэж байна уу? Томъёогоо сайн хэлэлцэж байгаад, нэг чиглэлд татсан нь дээр байх аа.
Бибби-д:
... , ..., хи12
Заяад:
Яг хариу бичих торгон агшинд чиний хэ хэ орж иржээ.
Хариу:
., .., ..., ха*15
Уг нь нэр нь байвал ч яасан ч яах вэ?
Э.Баярсайханд:
Монгол улсын иргэн сонгуулиа нууцаар өгөх эрхтэй байдаг гэнэ. "Татуулахдаа ч нэрээ нууцлах эрх нь хадгалагдах буй заа" хэмээн ҮХ-ийн цэцийн тайлбарт өгүүлсэн болой.
Сэтгэлд таагүйдээ ч гэж яг хэлэхгүймаа. зүгээр л нээх инээх биш үгүй ч биш нэг сонин санагдав. Хүн чинь онигоо уншаад сайхан инээдэг дээ. За за олон юм яриад юүхэв. Дараагийн инээдийг стресстэнд орохоосоо өмнө уншчихиймсан
amaraa ahaa. tanaas neg guih zuil bn ta yahoo messengert ordg bol beck_mazy@yahoo.com g burtgeerei.
Сумъяад:
Дараагийн инээдийг өнөө шөнө нийтэлнэ ээ. Бямбаагийн блогт орж узтэл "Халаасны өрөө" гээд юм байна. Яг ийм гарчигтай өгүүллэг бичиж байна.
Бэк-д:
За, одоохон.
Amraa ahiin serel nul sex baih yum yasan yum bol
Ganga ajaa
1, 2, 3, 4, 5, tiim baina shuu Gangaa.
Ганга ажаад:
Энэ удаа том хүний онигоо нийтэлчихлээ. Үүнээс хойш болихоос.
Арсунд:
Бүгдээрээ тийм байгаа. Үнэн үнэн.
gantsaaraa saihan ineedeg baina sh tee. mash ih bayarlalaa
Соёл-Эрдэнэд:
Олуулаа инээх болтугай.
:-)
Алтайн уулсад:
Би өглөө бүр Алтайн уулсаа сэтгэлдээ ургуулаад, дотроо залбирдаг хүн дээ.
ваа хахаха... яаахаараа гэж азаартдаг байна аааа
Сайхан санаад:
Азаартахгүй хүн гэж байдаггүй байх өө. Хэ хэ.
hehe, tom hun gej tom hunii onigo oilgogchidiig kelne shoo. argagui l tom bolj dee, keke.
www.gegeen.com
Гэгээнд:
Тийм байна. Чи том болжээ.
Post a Comment