/Б.Галсансүхийн “Бурханд хэлэх зөвлөгөө” пост панк шүлгээр амилуулав/
Чи баталсан хууль бүхэнд нижгээд
“Мал” гэсэн үг орох ёстой гэж чанга дуугаар хэлсэн
“Мал” гэдэг үгтэй хуулийг хүмүүс
Машид чандлан мөрдөж байна
Чи цас орох бүрт нижгээд уут
“Гурил”-ыг надад хүргүүл гэж чанга дуугаар хэлсэн
“Гурил” хэмээх хүнсийг бид чамд
Гучин живаа уутаар нь тээсээр улсын сангаа дундруулсан
Чи аймаг бүрт нижгээд
Аюулаас хамгаалах сан байх ёстой гэж чанга дуугаар хэлсэн
Аюулаас хамгаалах сангийн өвсөнд аймгууд
Арав биш зуун тэрбумыг агаарт хийсгэх мэт цацаж байна
Чи “Цэцэрлэгийн хүүхдийн тоогоор элгэвч явуул” гэж надад
Чихний хэнгэрэг цоортол бархирсан
Чиний лаа чүдэнзийг бэлдэж өгөх дуулианд цэцэрлэгийн бяцхан үрс
Чихэртэй зайрмагны мөнгөө доголон нулимстай хуу хамуулсан
Чи миний хүүгийн найранд хоосон гуяа ганзагалж ирэхдээ
“Халзан цагаан хонь аваарай” гэж чанга дуугаар хэлсэн
“Халзан цагаан хонь” гэхүйд чинь хотол олон дуу алдан биширсэн
Харин тэр хонь гуайнхаа хатсан шийрийг ч болтугай чи над өгөөгүй
Чи хаврын хаварт нижгээдээр
Улаан махны үнэ өсөх ёстой гэж чанга дуугаар хэлсэн
Улсын төсвийн ажилчид нүдээ анин
Улаан махыг чинь дөрвөн мянга таван зуугаар авч байна
“Малчин миний хүүхдийг үнэ төлбөргүй сурга” гэж чи
Мянган үхрийн эвэр доргитол машид чангаар хашгирсан
Малчин бүрийн нэг хүүхдийг үнэгүй сургахад
Монгол улсын их сургуулиуд ширээ сандлаа элээж байна
“Малаас татвар авах ёсгүй” гэж чи
Матадаас Толбо хүртэл цуурай хадаасан
Арьсаа язартал таргалсан майхан шиг шарын чинь хөлөөс
Аяга самрын үнийг аргадаж тойлон хурааж байна
Малчин гуай,
Таны хэлсэн бүгдийг чинь бид
Бүгдий нь биелүүлдэг
Чамд хэлэх нэг зөвлөгөө байна,
Чи битгий давар!
Баавгай болохсон
1 week ago
47 comments:
Нээрэн ч их даварч байна шүү.
4500-аар мах аваад байхдаа ч яана аа.
Тэгсэн мөртөө лаг их малтай улс гээд байгаа шүү.
Уг нь ч халамжлах л хэрэгтэй л дээ. Гэвч иймэрхүү байж болохгүй нь үнэн. Халамжлах хэрэгтэй гэдгийн учир нь, жишээ татан хэлбээс Куба улсад хувийнхаа малыг өөрийн мэдлээр алж идэж болдоггүй, заавал эрх мэдэлтнээс зөвшөөрөл авдаг. Энэ юу гэсэн үг вэ гэвэл ямарваа зовлон, гай учирваас тэр мал нь хувийн ч бай, нийтийнх болдог жамтай.
Яаж байгаан? энэ хөөрхөн малчдыгаа. Тэд байхгүй бол бид турж үхээский..
Би лав харин ч нэг ч малгүй болгочоогүй, бор зүрхээрээ хариулаад явж байгаад нь баярлаад байдаг штэ..
Э.Баярсайханд:
Махаа зарах болохоор хувийнх болчихдог. Зуд болоод өвс тэжээл нэхэх болохоор Монгол улсынх болчихдог. Энэ эрүүл бус байдлыг бид удаан үргэлжлүүлэх ёсгүй.
Микад:
Харин ч эсэргээрээ бид байхгүй бол тэд хэцүүдэх бус уу? Бид л тэдний махыг нь 4500 гаар авч идэж подойлгож байгаа бус уу.
Бор зүрхээрээ гэдгийн хувьд тэд өвөл болж цас орохоор бор зүрхээрээ байдаггүй л байхгүй юу. Мах ноолуураа зарах болохоороо л бор зүрхээрээ болчихдог улс.
Харин бид бор зүрхээрээ улсаас юу ч гуйлгүй, татвараа төлөөд хүүхдээ үнэтэй махаар хооллоод, авгайгаа ноолуураар нь гоёод явж байгаа бус уу?
Өө тээртэй хэххэхэхэхэхэ....Гоё болсон байнаа..
10 жилд байхад хүн бүр тийм ийм юм авчир гээд л бөөн цуглуулаад л байдаг байсан.....Тэр махаа зарах болохоор өөрсдийнх нь болдог ч үнэн шт....Нэг хүнд ноогдох малаараа номер 1 орон гээд байгаан үндсэн хэрэглээ мах байдаг тэгснээ хамгийн үнэтэй хүнс тэр бүх эсрэгээрээ тонгорчихсон юм шиг л байдаг шт ойлгодоггүй юм мундаг эдийн засагчид нь мэдэх биз...хараад байхад мэддэггүй юм байлгүй хэхэххэхэх
Сайхан болжээ. Таны санааг бүрэн дэмжиж байна.
Мал төрийн хамгаалалтад байна гэдэг өгүүлбэрийг үндсэн хуулиас нэн даруй хасах хэрэгтэй.
инээдтэй юм. бас л нэг юм нэмчиж. Ухааны чинь сан дундаршгүй байх болтугай.
Ёстой гоё хэлсэн. Өлгөж аваад харин улстөржчихмөөр сэдэв байна шүү.
Төлийн бэлтгэлд энэ жил бээлий, толгой лаа өгсөөн.
Хүүхэд байхаасаа өгөөд сурчихсан болохоороо өгч л орхисон...
Мал төрийн хамгаалалтанд байдаг юм байж... Хүн хоосон хонож цалин хүрэхгүй байхад яах болж байна.
Малчин хүн өлсөж байна гэвэл "хотын лаазчингийн хохь" гэх байлгүй дээ тээ.
Мийш-д:
Эдийн засагчид мэднэ гэдэг ч дээ. УИХ-ынхны л хийж байгаа ажил. Санал алдахаасаа айгаад малын татвараа ч нэмдэггүй, малчдад гурил будаа зөөж уралдсаар байгаад л санал олж авч байна шүү дээ.
Ганбатад:
Санал нэгтэй байна. Хүнээ хамгаалж чаддаггүй байж.
Замагтайд:
Мах магнаг болчихоор нь уур хүрээд ийм юм бичлээ. Инээдтэй ч болчихов уу. Уурлах гэхээр инээд хүрээд байдаг болчихсон золиг юм аа.
Сумъяад:
Сонгууль ойртоод л. Улс төржихгүй бол болохгүй нээ. Хэ хэ
Заяад:
Нээрээ л бид өгөөд сурчихсан. Тэд аваад сурчихсан гэхэд болно доо.
"Битгий давар" гэж тэдэнд хэлмээр болоод байгаа. Мал 40 сая болчихоод байхад мах 4500 хүрч арай дэндэнэ. Малын түүхий эдээ монголын үйлдвэрлэгчдээ өгнө энэ тэр эх оронч үзэл байхгүй, хужаад зөөгөөд. Зунжингаа шимийн архи гударч залхуурч давхиад, өвс тэжээл бэлдэхгүй, хашаа хороогоо тордохгүй, жаахан бэрхшээл гарвал харж үз гээд орилоод ...
Дээр үед хорин хэдэн жилийн тэртээ, манай ажлын газрын таван хүнтэй баг туслах аж ахуйн маань малыг хардаг айлд очиж туслах гэж сар яваад ёстой гайхсан. Нуурын эрэг дээр шахам уснаас ойр байж, саалийн хувин сав, гэрийн бүх юм хирэндээ баригдсан. Мал нь өт, гуурт баригдсан. Хашаа саравч сарампай. Бүх юмы нь бид янзалж өгсөн. Өдөр тутмын арчилгаагүй бол дорхноо гундана гэдэг нь мэдээж шахуу байсан.
Гангад:
Сүүлийн жилүүдэд нэн ялангуяа УИХ-ын гишүүд тэднийг дэндүү даврааж байгаа. Гурил будааг бүх юмыг нь үнэгүй бэлдэж өгнө, бараг л очоод гэрийг нь цэвэрлээд өгөх нь дутаж байгаа. Ганц хоёр санал авах гэж л тэр шүү дээ.
Ёстой ч даврах гэж.... Монголын мал аж ахуй эрхлэлт бол мал нь өөрсдөө яваад өвс тэжээлээ олоод идчихдэг харьцангуй ажиллагаа багатай ашиг ихтэй "бизнес" шүү дээ. Залхуу эзэд хаа нэг тэнгэрийн муухайд сандардгыг нь эс тооцвол.
аргагүй шүү дээ, тэр гишүүд эрх ямбаа хадгалахын тулд гурил, будаа зэрхнээр малчдыг зугуйдан санал "худалдаж" аваад сурчихсан. Нүхээ малтаад л...
Destiny
Жаагийд:
Одоо социализмын үе шиг хавар бүр үнэгүй төлчин явуулж бидэнд зарцлуул гэж шаардана цаадуул чинь.
Дистайнид:
Улсын их хурлын гишүүн нь өөрөө "Намууд сонгуульд санал алдахаас айгаад малын татварыг нэмж чаддаггүй" гэж хэлж байсан. Гудамжинд тамхи ширхэглээд сууж байгаа авгайгаас татвар нэхдэг хэрнээ, 100 малтай малчныг "ядуу" "орлого багатай" гээд татвараас чөлөөлчихдөг юм цаадуул чинь.
Энэ махнаас болж өрөндөө баригдаж өтөндөө идэгдэж дууслаа. Уул нь цалингаас цалингийн хооронд болоод л байдаг байсан. Хэцүү юмаа :(. Өнөөдөр цалин бууна өрөндөө өгөөд ч хүрэхгүй, дээрээс нь гэрт мах бас дуусчаагаа.
Нээрээ л vНэн юм биччихсэн байна.Бодоогүй зүйл байна сурагч байхдаа лаа маа аваад л явуулж байснаа саначихлаа. Гэтэл тэд бидэнтэй л адилхан амьдарч байгаа. Яс юман дээрээ мал нь биднийх Монголынх биш тэднийх шд. ашигаа бас л тэд авдаг махаа бас л 4500-аараа бид авдаг. :(
Цалингаараа мах л аваад дуусгачихаар болсон юм шиг байна лээ шд. Тэр их худлаа олон малаар яадаг юм болоо. Ямар ч чанаргүй олон мал. Тэгээд тэр нэмэргүй олон хоолны савнууд нь гэж байгаль орчин сүйтгээд таарлаа. Ноолуур их өгдөгөөр нь ямаа өсгөөд байтал бэлчээр ч үгүй боллоо. Чанаргүй малаа харамлаж дарсаар байтал нөгөө хэд нь зуднаар юу ч үгүй болно. Ингээд бодохоор инээд ч хүрэх шиг. Гэхдээ бас хааяа нөгөө талаас нь ч бодох хэрэгтэй юм шиг байгаан. Үнэхээр малчид анхнаасаа тэр махаа тийм үнэтэй зараад байна уу? Энэ ченж нэртэй гарууд хямд аваад үнэтэй зараад байна уу? Юутай ч гэсэн 40 сая малтай юм шиг мах идэхийнсан. :) Б.Б
Анонимд:
Махнаас татгалзчих юмсан. Даанч чадахгүй юм даа.
Санакаед:
Бодоогүй зүйл гэдэг чинь, бид бүр сурчихсан болохыг харуулаад байгаа хэрэг л дээ.
Б.Б-д:
Хамар хатгах өвсгүй элсэн цөл болоод ирэхээр ямаа нь ч бас дуусна. Сахарын цөлийг ямаа их үржүүлснээс буй болсон гэдэг шүү дээ.
Manaihan chini gadaadaas suugee zuuguud uugaad baidag bizdee.
Dawraad baiwal arabaas honi awch idiye l dee, hehe.
Амарсайхан ахыг дэмжээд би ч гэсэн "Та нар битгий давар" гээд хэлчий
Арсунд:
Өнөөдөр манай ажлынхан бүгдээрээ 15 кг-аар савласан тахианы гуя бөөндөж авч бойкот хийцгээж байна. Нэг хэсэгтээ тахианы гуя идчихнэ дээ. Хямдхан кг нь ердөө 2900 төгрөг гэж байгаа.
Амгаад:
Зөв хө.
Нээрээ эдэнд хэлэх цаг болсон шүү. Дурьдаад хэлчих гэхээр хатуудчих гээд байх юм
mongoliin mal 45 say hursen gene lee shuu, ed nar chini malaa hairlajiina ged alahgui usguud bdgiim bish bgaa
Уржнан билүү, гучин сая гаруй толгой малтай, гурван сая хүрэхгүй хүн амтай Монгол гуринхилж үхэхгүйн эрхэнд гурван мянга хол давсан үнээр лангууны мах худалдаж авч байна гэж бичээд нээх загнуулж билээ.
Одоо мал, махны үнэ хоёр нь улам л өсөөд байхым даа. Махнаас гадна хавар нь ноолуураараа, намар нь цагаан идээгээрээ цөм хийдэг улс даа. Маний багахан цалингаас түмэн зүйлийн татвар авдаг мөртлөө тэднээс юу ч авдаггүй юм байна лээ.
Урьд нь малын хөлийн татвар гээд жоохон юм авдаг байснаа больсон гэсэн. Улс орондоо бүгд л татвар төлж амьдармаар юм, ядаж л эргээд хариуцлага мэдэрнэ. Гишүүд тэдэнд таалагдахын төлөө юу ч хийхэд бэлэн гэж үнэн шүү. Малчдын үг бол үг, маний үг бол цуурай гэсэн үг.
Гэснээс Галсаагийн тэр шүлэг гоё шүү, ер нь бусад нь ч гэсэн. Та хоёр хамтармаар юм ккк.
Бумд:
Миний бичээд байгаагийн цаана ч нэр бүхий этгээдүүд байж л байгаа. ТВ сурвалжлагч хийж хөдөө гадаа явж байхдаа яадгаа алдчихсан иймэрхүү хүмүүстэй олон уулзаж явж дээ.
Биббид:
Өөрөөсөө ч харамлаад, хоосон хонодог хүн байдгийм билээ.
Айдаад:
Нээрээ энэ малчид гэж бурхан уу, юу юм бол оо? УИХ-ынхан л давраагаад байгаа юм. Б.Жаргалсайхан гишүүн харин малчдын эсрэг байдаг. Хотоос үзэлцдэг болохоор хамаагүй байдаг байх л даа. Бусад нь бол малчид гээд л сөгдөөд байх нь тэр.
Амраа манайхаар нэг шагайгаад блогчид хамтарч юм хийх боломж талаар саналаа хэлнэ үү. Хүндэтгэсэн Ганга
Гангад:
За
Галсансүх ах энэ шүлгээрээ Болор цомд бут авч байсныг нь санаад хүмүүсийн тэрхэн үеийн нижигнэсэн алга ташилт санаанд орж байна.
mw-д
Галсансүх сэтгэл хөдлөлтэй уншина шүү. Үзэгчдэд хүрч чаддаг хүн дээ.
Undsen huulind zaasnaar mal turiin hamgaalaltad baidag.
Malynhaa iweeleer malchin ni tatwaraas cho'loologddog yum bolowuu daa.
Арсунд:
Үндсэн хуулийг тэр үед дандаа хувьдаа малтай хүмүүс баталсан болов уу, гэж боддог.
Sain bainuu. Deer 4sariin 1nii nevtruulgeer garch baisan ta monuu?
Ih hoorhon onigoo yariad baisan.
Мэндээд:
Манай Тоншуулынхан УБС телевизийн "Инээд" нэвтрүүлэгт орсон юм аа. Би онигоо ярихдаа муу ш дээ. Өнгөтөөр ярьдаг хүмүүс бас байдаг юм шүү.
bi ch gesen ta nar bitgii davar geed helchihii. minii biznes dampuurah geed baina mongo og gevel erhem tusheed maani ogoh bolov uu?
Анонимд:
Тийм тохиолдолд чамайг шууд галзуу гэж үзээд, Шар хад руу хүчээр ачуулна. Тэгсэн хэрнээ малчинг болохоор будаа гурил өгөөд л сүйд болно.
oooo...deer doorgyi l malchdiig zyhsen baihii..malgyi bol mgl yaahii...yostoi buyantai bulag shig undardag bayalag...muulj yaahgsii..muu yor bgaadaa...buruu bodlogo yavuulj bgaa ter tomchuudaa l zagna..mal malchin 2t yamarch buruu bhgyi....tomchuudiin idej uusnii hajuud...zud shuurganaar gargadag jaahan ovs olnii tsugluuldag beelii nemnee bol sonin bish shyy dee....
jagaa guai..maliin nooluuraar bayajij bj eh yysveree yl toono gdg saihan sonsogdohgyi bna......
Анонимд:
Та ямар ч байсан хувийн сонирхолтой хүн болж таарлаа. Хувьдаа хэдэн мал тоолуулсан хүн юм аа даа? Хэ хэ.
За за тоглосон юм аа. Гэхдээ л тэдний даварч байгаа гэдэгтэй санал нэгдэх хүний тоо өмөөрөх хүний тооноосоо илүү гараад байна. Энэ бичлэгт орж ирсэн сэтгэгдлийн 90 хувь нь малчдыг битгий давар гэсэн санааг дэмжсэн байна шүү дээ.
Заганатсан газар маажина гэгч болов. Малчид давархаар махны үнэ магнаг болж байх шив. Солонгосд хаа хол Австралиас усан онгоцоор тээж ирсэн хонины мах кг нь 6000вон байна. Манайхаар 7500 төгрөг. Бид Төв аймгаас ирсэн махыг 4500 төгрөгөөр авч иддэг нь юу болж байнаа? Арай Төв аймгаас Боингод ачаад Хойд туйлд аваачиж хөлдөөгөөд авчирсийн биш байгаадаа? хахахаха
zovlon toochij guilgachin tsarailj yaduu amidarch bhaar ni ynetei bayalag boloh mahiig yildverlegch malchinbolchihgyi yu gesnees...
malchdiin sanaliig avah gej tomchuud huruu humsaa hugalaad bna gevel.....bidnii seheereed bgaa heden zalhuu shyymjlegch nohdoos ilyy uhaantai bgaan busuu tednyys....sanalaa ogohiin tuld erh barigchdiig nomhruulchdag....tiim l yum bol ta bid hyrtlee songogchid...sanalaa ogohiin tuld malchid shig yned orj ooriin bayalagaa ynelyylj surtsgaaya l daa..hehe
Mahnii yne osoh ni ergeed bodohod....ih sain yr dagavart hyrgenee...olon zalhuu tovarishuudiig bayajuulj medeh saihan business bolohiin bishyyy...
Irgen bayan bol ULS bayan gdg biz dee..Gol ni ene ni duusaad alga bolchih bish nohon yrjih eh yysvertei saihan business shyy dee...
Отгоод:
Боингийг тоож ачихгүй байх шиг байгаа юм аа. Шатлаар ачиж, саран дээр аваачиж хадгалж байгаад, буцаагаад Союз-59-өөр ачиж ирээд Хүчит шонхорт буулгаад бөөндөж байгаа гэсэн.
Анонимд:
Тийм ч юм уу. Тэд баяжна гэдэг чинь улс баяжна гэсэн үг. Улс баяжнаа гэдэг чинь маний цалин нэмэгдэнэ гэсэн үг.
Галсансүхийн "Мастурбаци" гээд шүлгийг нь уншсан уу. Тэр бас чанга эд бна лээ шд хэхэ
Мах 4500 боллоо гээд малчид баяжсан юм алга. Харин ченжүүд л дунд нь сайн ажиллаж байна. Хөдөөд хоршооллыг нэвтрүүлж чадвал энэ асуудлыг зохицуулах боломжтой.
Хуучны нэгдлүүдийг шууд устгахын оронд хоршоо болгоод байлгаж байх байсан юм. Манайхны зах зээлд шилжихдээ хийсэн хамгийн том алдааны нэг нь энэ гэж би боддог.
Эрдэнэболор
ta ch harin zohiono gej aldiin bnooo.
ZA BAIZ BVGDIIG NI UNSHNAA GEJ....
ёстой сайхан хэлсэн байна шүү.
Янзтай, гоё бичжээ, сэтгэжээ.
Янзагахан, Баатар хоёрт:
Гэнэт ийшээ хүмүүс ороод байх чинь. Хаа нэг газар холбоос хийчихсэн юм аа даа?
Яг одоогийн байдалд арай ч энэ тэнд нийтэлж болохгүй шүлэг байгаа юм аа. Өнөөдрийн байдлаар буюу 2010 оны 1 сарын 22-нд Малчид маань үнэхээр хүнд байна. Яалт ч үгүй байгалийн гамшиг болчихлоо. 2008 оны дөрвөн сард махны үнэ хадчихаад байсан үе.
Post a Comment