Боксын дасгалжуулагч хүнд цохилтоор ялагдсан шавиа тайтгаруулж байна.
-Чи давгүй үзэлцлээ шүү.
-Үгүй ээ, багш аа. Би яаж ч чадсангүй.
-Чи түүнд нэг юм хийж чадсан.
-Юу хийсэн гэж?
-Чи түүнийг гуравдугаар раундад үхтэл нь айлгалаа ш дээ.
-Нээрээ, тэр надаас айсан гэж үү?
-Тийм. Чамайг үхчихлээ гэж санаад ухаан алдах дөхлөө ш дээ, цаад муу чинь.
Шоронд хоёр хулгар ярилцаж байна.
-Чи юуны төлөө “хугацаагүй хорих” авсан юм бэ?
-Өөрийн авгайг, бас дараа нь шүүгч, өмгөөлөгч гээд жаран хүнийг нэг дор алчихсан.
-Пөөх, чи чинь алан хядагч юм уу?
-Үгүй ээ.
-Тэгээд юу гэж?
-Эхлээд би авгайдаа нэг онигоо ярьсан чинь инээсээр байгаад үхчихсэн. Тэгээд шүүх хурал дээр энэ тухайгаа ярьтал шүүгч итгэдэггүй. Итгэхгүй болохоор өнөө онигоогоо яриад өгчихсөн чинь шүүгч үхчихсэн. Бас цаашаа, өмгөөлөгч, гэрч, хуралд сууж байсан бүх хүмүүс инээсээр байгаад үхчихсэн. Тэгээд л “хугацаагүй хорих” авчихлаа даа.
Гурван охинтой айлын утас дуугарав. Гэрийн эзэн утас автал өмнөөс нь охиных нь амраг бололтой залуу шууд л ярьж эхлэв.
-Миний бяцхан торойхоо-оон,.. чи юу?
-Биш ээ, гахайн фермийн эзэн байна.
Баавгай болохсон
1 week ago
27 comments:
Goe onigoonuud baina. hehehe
hehehe. hugatsaagui horihiig ni hen guitsetgesen yum bol.
ter uhuuldeg onigoog ni sonschihvol odoo yaanaa. hehe
www.gegeen.com in OZ
Гахайн фирмийн эзэн байхдаа яахав дээ. Тэнэгийн. Охиноо харамлахаараа энэ хадмууд ийм зэвүүн болчдийн байх даа
Ээбээд:
Баярлалаа.
Гэгээнд:
Харин тэр их нарийн. Нэгэн тэнэг удаан сэтгэдэг шүүгч гүйцэтгэсэн. Тэгээд гурав хоногийн дараа тэр онигооны учрыг ухаараад инээсээр байгаад бас нас барчихсан гэдэг юм хөөрхий.
Сумъяад:
Охиныг нь торой гэхээр чинь, хөөрхий уур нь хүрээ юм байлгүй дээ.
Сүүлийн онигоог ойлгосонгүй ээ.
аан хаха аав нь чи юу гэж хариулаагүй юм байна шд. Хаха би ч унших гэж алаад хаячиж ээ.
Санакаед:
Хоёр дахь онигооны гурав хоногийн дараа ойлгоод инээж үхсэн шүүгч шиг юм болоо шив дээ.
sanakae 1 minutiin daraa oilgoj, shuugchiig boduul arai heden honogiin umnu uheh tavilantai bjde :P ,
ter nuhur uuruu onigoogoo oilgodoggui bsiim bhda?
Бибби-д. Ха ха
харин тийм юм байна шүү дээ.
Мулгуу амьтан ярьсан онигоогоо хэзээ ойлгож үхэх бол доо?
bas l zevuun aluuchin nuhur bgaazde, neg mulguu aluurchin nuhduud kinon deer gardagdaa :P
ineej ineej harin saihan yadargaa gev genet arilchihlaa shuu
bayarlalaa
Бибби-д:
Алуурчин өөрөө болохоор онигооны вакцин хийлгэчихсэн байхгүй юу даа. Ямар ч аюултай инээдтэй онигоо, зөвхөн мишээлгээд л өнгөрдөг.
Э.Баярсайханд:
Онигоонд бус насанд даруулж л үхэх байх.
Майнд-д:
Зүгээр зүгээр. Хүний ядаргаа тайлж л байвал боллоо доо.
Вакцин хийлгэеээ.
Арсунд:
Дэмий байх аа. Элгээ хөштөл инээмээр үе гарна. Гэтэл вакцин хийлгэчихсэн болохоор мушийхаас цаашгүй. Хамаг аз жаргал аваад явчихлаа л гэсэн үг.
Вакцин гэдгийг нүүрэнд наах шир, албаны хиймэл төрх гэж бодож би бичсэн юм аа.
aluurchin ni ulsiin hurliin gishuud, onigoo ni hudlaa amlalt ni, shuugchid ni ard tumen, hohirogchid bas l ard tumen, etsest ni hudlaa amlaltiig ni oilgoogui, oilgoh seheegui bolj amid uhdel bologsod, :P
Бибби-д:
Тэгж тайлал хийж болох юм байна шүү. Сонин тайлал байна.
ха ха чи бас хүн амины хэрэгт оров оо
Алтарганад:
Инээсээр байгаад үхэхийг гэмт хэрэг гэж үзэхгүй тухай Үндсэн хуулийн цэц, Бямбадорж ах дүгнэлт гаргасан. Дүгнэлтэд "Ихэд таашаалтайгаар үхэж байгаа, хоёр тал хэн нь ч шүүхэд гомдол гаргадаггүй тул, энэ гэмт хэрэг биш" гэсэн буй.
Suuliin onigii neg tiim hoshin shogiig sanagduulav.
Hereldej baigaad negniigee gahai gechihsen chini buun yum boldog doo.
Chi tegeed minii ehneriig megj, huuhduudiig mini toroi gej baigaa yum uu geed l urguulan bodood hereldeed baidag...
Ter uhuuldeg ohigoog neg sonsood uheh yumsan...
ха ха таашаалтайгаар үхнэ гэнээ, цаад Бямбадорж чинь үхсэн улсуудаас асуусан юм болов уу
Ганаад:
Юм олон талтай. Хошин шогийнхон нэг талаас нь хийж байгаа, онигоо бас нэг талаас нь хийж байдаг гэх үү дээ. Хошин шогийнхон онигооноос ургуулж их юм хийдэг л дээ.
Лхагваад:
Нас өндөр болоод, үзэх юмаа үзсэний чинь дараа би урилгаар очиж ярьж өгөмз.
Алтарганад:
Хуулийн хүний чих хурц. Үхсэн хүний яриаг ч сонсоно гээд бодчих.
A.Амарсайхан said... Нас өндөр болоод, үзэх юмаа үзсэний чинь дараа би урилгаар очиж ярьж өгөмз.
Та вакцинтаймуу :P
Бибби-д:
Нөгөө ертөнцөөс ирж ярьж өгөх байх аа. Яагаад гэвэл би инээд султай. Онигоо яриад эхэлж байхад нь инээгээд байдаг юм. Манай нэг найз онигоо ярьж байснаа "Балай юм уу, болоогүй байхад инээгээд байх юм" гэж над руу уурлаж байсан удаа бий.
haha hugatsaagui horih. hugatsaa tavij uguh hun biahgui ain, uheed duussan, nulimsaa togtooyoo. UIH-n dotgoor heltsiin hamar am, nud chihnii tasgaas nehemjilyee.
neeree manaihaar neg orood garaarai huu. altan urguu kino garjaagaa. odoo 2 dahi hesgii n bichih gee l baij baina.
Артагнанд:
Нэхэмжлэлийг нээлттэй өдрийнх нь үеэр Сүхийн талбай дээр өгчихвөл чих зөөлөнтэй байна гэж, өвгөд эмгэд ярьж байна лээ шүү.
Post a Comment