Tuesday, February 19, 2008

Болсон явдал

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн энхрий хайрт удирдагч нар “Түүхий нүүрс түлэхгүй байх тухай” захирамжийн хэрэгжилтийг шалган айлуудаар явжээ. Эрхмүүд явсаар Харзатын 218-д нэгэн эмгэнийд очив. Эмээ тэгтэл тогооны тал нүүрс хийгээд, дээрээс нь хальтал нь ус хийчихсэн буцалгаад л уур манан хадааж байна гэнэ. “Хүүе, та яаж байна аа?” гэсэн чинь, “Иш хүү минь, түүхий нүүрс түлж болохгүй гэхээр нь, нүүрсээ болгож сууна даа, эмээ нь” гэжээ.


2007 оны “Шилдгийн шилдэг” номыг шалгаруулах ёслол болж байв. Хөтлөгч маш сүртэйгээр:
-2007 оны шилдгийн шилдгээр “Бодь мөрийн зэрэг” ном шалгарчээ гээд, пауз авав. Бас жаахан түгдрэв. Тэгснээ номынхоо нүүр лүү хяламхийнгүүтээ:
-Энэхүү номын зохиогч Богд Зонхов Шагжамун таныг шагналаа гардан авахыг урьж байна гэж “туужээ”.

17 comments:

peakfinder said...

Yostoi goyo onigoo bainaa. Gancaaraa hun amitniig gaihaj hartal ineelee.

Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...

Нүүрсээ болгохын тулд юугаар гал түлэх бол? Хаймаран дугуйгаар...
Манай ерөнхийлөгч нэг номноос түг хийтэл адис авдагтай төстэй юм

A.Амарсайхан said...

Пийкфиндерт:
Даанч америкчуудад орчуулж өгөөд яагаад ч ойлгох аргагүй хоёр онигоо л доо.

Бум-Эрдэнэд:
Мэдээж ш дээ. Дугуй шатааж л нүүрсээ болгож таараа. Ерөнхийлөгчийнх бус "Непко" гоос гаргасан ном л доо.

бж said...

Bogd Zonhov baina. Shagnalaa avyaa...

hehe, surhii l emgen baina shd. Amiig ni sain taglasan baina.

Anonymous said...

ха ха инээдтэй юм аа, нээрээ түүхий нүүрс гэж ямар нь юм, болсон нь ямар нь юм, яахаараа болдог юм би л лав мэдэхгүй.Яг л тэр эмээ шиг чанах нь дээ.
Тэр хөтлөгч чинь саран дээрээс ирсэн юм биш биз

A.Амарсайхан said...

Ганаа БЖ-д:
Би өгөөгүй ээ, тэр хөтлөгчөөс очиж ав аа. Сансрын шийдвэр гаргадаг дарга нарт сасрын хариулт хэрэгтэй гэж энэ дээ.

Алтарганад:
Мах, төмс, лууван, байцаа, жийнс, хурганы төмс гээд чанаж болгодог юм олон бий. Нийслэлийн эрхэм дарга нарын маань нөр их хүчин зүтгэлийн үр дүнд чанаж болгодог юм нэгээр нэмэгдэх нь энэ.

Б.Єсєннэмэх said...

Хөгжилтэй юмаа ингэхэд Амарааа ахаа "Танайд хоноё"! Блог25 гэдэг ТV-д дүү нь саяхан ажилд орсон шдээ тээд блог бичдэг эрхэмүүдийнхээр хонодог юм билүү гээд л..., хамгийн түрүүнд таны блог хонох санаатай! :D Болох уу?

Дeстини said...
This comment has been removed by the author.
Дeстини said...

Bolson nuurs zarna. Hayag Harzatiin 219... Emeegiin nuursiig buunduj zarah sanaatai hamar hashaand ni buuv.

Idea said...

Нүүрсийг чанаж суухаар шууд л пейчинд хийгээд болгочихно биз, эмээ бас хоцрогдож байна шүү айн.
Засаг төр захирамжаа дутуу гаргаж. Гэр хорооллын айл болгоныг өндөр хүчдэлийн шарагчаар хангана гэж нэмэх хэрэгтэй. Харин цахилгаанаа яаж гаргах вэ байз, аан тийм нүүрс түлж, ядах юу байхав...


Богд Зонхов Шагжамун гуай завгүй байсан юм байхдаа, орчуулагч нь шагнал авч байгаа харагдсан кккк.
Манай хөтлөгч нар хөөрхөн харагдах гэж нүүрээ гоёж байснаас толгойгоо гоёх гэж хичээж байсан болов уу? Өмнөөс нь шүд улайгаад амаа дараад суужийна хэхэ.

A.Амарсайхан said...

Өсөннэмэхэд:
Болно болно. Ингэхэд дүү хүү тахианы мах иддэг үү? Гахайны мах иддэг үү? Азийн чоно уудаг уу? Европын нохой шимдэг үү?

Дэстайнид:
Би бас брокер нь болъё. Эрхийг нь аваад монголын эрчим хүчний бирж дээр жаахан зогсоод орхиё.

Айдаад:
Нүүрс түлж цахилгаан гаргахдаа заавал болсон нүүрс түлнэ. Түүхий нүүрс түлбэл хууль зөрчинө.

Anonymous said...

mongolchuudaa yu bolj bna aa.
solongost ohiduudiig maani yaj bna. doorhi hayagaar iim yum bna shu

http://mglclub.com/data/view.php?id=busguichuud&page=1&sn1=&divpage=2&sn=off&ss=on&sc=on&select_arrange=headnum&desc=asc&no=14946

hi ene odriin mend bi end so huntei gerlej irsiin maa tegeed ireed udaagui b.na solongost iim muuhai hodoo gazar b.dag gej tosoolson ch ugui tegeed end oir havid yrdoo l heer tal b.dag end oirhon neg emee ovoo nar b.dag tosgon b.dag yum bilee tiishee l haaya yvdag end amidrah nohtsol unheer muuhai b.na tegeed bas namaig mongolruu utsaar yrilaa gej zodson tegeed bi ter juulchilj ogson gazar ne handsan nemer bolsongui udahgui hurim ne bolno gesen bi endees yvmaar b.na uneheer hetsuu b.na tegeed hurim hiisnii daraa endees zugtval yah bol ymar negen muu zuil boloh bolovuu nadad iimerhuu yumnii talaar meddeg hun b.val zovlooch guij b.na

A.Амарсайхан said...

Монголд:
Энд яг иймэрхүү зүйлийн талаар Эмэгтэйчүүдийн холбоодынхон хэвлэлийн бага хурал хийлгээд байгаа. Тэдэнтэй холбогдох утсыг олж энд үлдээхийг хичээе. Тэгээд яг ямар нэртэй зуучлалын байгууллага юм бол оо? Энд тэр газраар нь орж, ТББ-уудаас хүн уулзуулж болох уу?

A.Амарсайхан said...

Монголд:
Тэдний утсыг оллоо гээд чи холбогдож чадахгүй юм байна шүү дээ. Энд тэр зуучилж өгсөн байгууллагынхаа хаяг, нэрийг бичвэл би уулзаж учир начрыг нь олохыг хичээе.

Anonymous said...

Mongol-d

Huisin tegsh erhiin tuv 1903 utsaar yag iim medeellig huleen avdag /ajlin udur, ajlin tsagaar /mongolin tsagaar shv!//. Ted tanid tuslaltsaa uzuulj chadna gej bodoj bna

Anonymous said...

Zonhoviin onigoog TV eer Baabar guai yariad bail uu. Tataj unahaa aldaj bilee

A.Амарсайхан said...

Анонимд:
Шог зураач Цогтбаяр ах маань, ТВ-5-ын нэг нэвтрүүлэгт оролцож байхдаа ярьсан юм. /Баабар бас ярьсан байж мэднэ. Ер нь тэр шалгаруулах ёслолыг үзсэн бүх хүн л ярьж таарна шүү дээ, хэ хэ/

 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates