/фельетон/
“Аргалын утаа бургилсан малчны гэрт төрсөн би” гэсэн шүлгийг цээжээр дуржигнуулж чадвал тэр хүнийг монгол хэмээн үздэг. Бид өнө мөнхөд утаатай холбогдсон хувь заяатайгаа эвлэрсэн ард түмэн.
Та бодоод үз дээ! Тооноор нь утаа багтаж ядан бургилахад гэр дотор ямар байх вэ? Тэгэхээр монгол хүн төрмөгцөө эхийн цагаан сүүгээр бус, аргалын цэнхэр утаагаар амладаг болж таарах нь.
Япон, Солонгосоос төсөл хэрэгжүүлэн утаагүй зуух үнэгүй тараадаг боловч монголчууд аль их утаа саагиулдаг зуухыг Нарантуулаас үнэ зодон авч, гэртээ тавихыг илүүд үздэг. Тэгээд ч зогсохгүй, хуванцар сав, хаягдал дугуй, майжиг гутал гээд аль их утаа гаргадаг болгоныг хамж шимж, шилж сонгон шатаана. Нүүрсийг шингэрүүлээд утаагүй гал гаргаж болно гэж гадны зөвлөх нь хэлсээр байтал тэс зөрүүдлэнэ. Дэлхийн өнцөг бүрээс хамгийн хуучин, хамгийн утаатай тэргийг авчраад хотоороо хөндлөн гулд сүлжилдэн давхидаг. Зүгээр ч давхихгүй. Хаазаа чинээнд тултал гишгэн хар утаа олгойдуулж, цээж дүүрэн уушиглаж таашаал авна.
Нобелийн шагналт, амьтан судлаач Жорж Утоун гуай монголчуудын бодисын солилцоог судлаад үзтэл яасан гээч? Монгол хүн нүүрсхүчил, хар тугалгын давхар ислээр амьсгалж, хүчилтөрөгч ялгаруулдаг болохыг тогтоож, дэлхийн чих дэлдийв. Нэгдсэн үндэстний байгууллагын аюулгүйн зөвлөл шуурхай хуралдаж, даян дэлхийн хүмүүн төрөлхийтний сайн сайхны төлөө хамаг хорт утааг ховх сорж буй монгол хүнийг улаан номд бичиж, хамгаалалтад авахаар шийджээ.
Тэгтэл монгол сэтгүүлчид өөрсдөө “Улаанбаатар утаанд автаад, гамшгийн байдалд оржээ” хэмээж буй нь логикгүй тэнэг бичлэг юм. Нийслэлийн утааг арилгачихвал монгол хүн юугаараа амьсгалах болж байна аа?
Утааны ачаар монгол хүний үнэ цэнэ огцом өссөөр байгаа. Хэдэн монгол Сөүлд гарсан түймрээс хүн аварсныг ерөнхийлөгч нь хүртэл магтаж, бөөн шуугиан болсон. Хар нялхаасаа Улаанбаатарын утаанд эрчимжүүлсэн бэлтгэл хийгээгүй бол багтарч унаад өөрсдөө шатчих байсан шүү дээ. Сөүл, Токио, Лондон, Париж, Нью-Йоркийн гал унтраах ангиуд “Улаанбаатар хотод төрж өссөн хүнийг гал сөнөөгчөөр шалгалтгүй авна” гэсэн зарыг интернэтэд зай завсаргүй тавьжээ. Огцорсноосоо хойш хоёр жил лааз өшиглөсөн хөөрхий Элбэгдорж Торонтогийн Гал түймэртэй тэмцэх ангийн шөнийн ээлжийн ахлагчаар ажиллахаар болоод бөөн баяр дэгдэж явна.
Америкийн ерөнхийлөгч Жорж Буш Монгол дахь элчин сайддаа зарлигийн бичиг ирүүлэв. Түүндээ “Үүнээс хойш, түүнээс цааш эх орныхоо агаарыг цэвэршүүлэх үүднээс монгол хүнийг визгүй зорчуулсугай” гэжээ. Англи, Франц, Орос, Хятад бүгдээрээ энэ жишгийг дагахаар сэм хэлэлцэн тохирч байгааг Монголоос тэнд суулгасан тагнуулууд мэдээлж байгаа юм.
Харамсалтай нь сүүлийн өдрүүдэд манай улсаас барууны орнууд руу илгээсэн нууц ажилтнууд хялбархан баригдах болов. Учир юу вэ гэвэл, монголын тагнуулын салхин доогуур гарахад утаа сэнхийдгийг тэд мэдчихжээ.
Тэртээх хориод онд Улаанбаатар гэдэг нэрийг өгөхдөө Сүх жанжин дотроо холын бодол агуулсан юмсанж. Байшингийн орой дээр гэрэлтэх “Улаанбаатар” гэсэн чимэглэлийг “Утаанбаатар” болгон солих нь эдийн засгийн хувьд ашигтай гэдгийг тэр тооцсон хэрэг. Ердөө ганц үсэг солиод л болоо. Тэгэхэд оросууд Свердловскийг Екатеринбург, Ленинградыг Санкт-Петрбург болгохдоо ямар их зардал чирэгдэл гаргасан гэж санана аа?
“Утаагүй бол монгол чи хэн юм бэ, монголгүй бол утаа чи юу юм бэ” гэх нэгэн хип-хооп дууг нийслэлийн захирагч Батбаяр улаан хацраа бумбалзуулан үглэж дуулсан нь ард түмний зүрхэнд хүрч, хийтийн жагсаалтыг тэргүүлж байна.
Бид аргалын хөх утаан дотор төрдөг. Арцны цэнхэр майгаар бие эрхтэнээ ариулдаг. Утаан дээр хатаасан борцоо мэрж, улаан дүнсийг угсруулан нэрэх дуртай. Цэнхэр манан суунаглах алсыг ширтэж ухаанаа тэлдэг ард түмэн билээ.
Monday, December 3, 2007
Subscribe to:
Post Comments (Atom)
52 comments:
he he neeree neg arga hemjee avahgui bol asuudal ih hunderch baigaa daa. onoo margaashaaraa argacaagaad l baival suuldee amisgalah argagui boloh shinjtei.
Ха ха алаад хаячихиймаа.
Сайхан хэллээ дээ .Надад хип хопчин Батбаяр их таалагдаж байна . Нээрээ утаагүй бол цаадах чинь хийх ажилгүй , дуулах дуугүй болчихно доо
Пийкфиндерт:
Харин тийм ээ, цаадуул чинь утаагаа арилгана гээд солиороод байх юм. Утаагаа арилгачихвал бид амьсгалах нүүрсхүчил, хар тугалгын давхар исэлгүй яах болж байна аа?
Бум-Эрдэнэд:
Би хэнийг ч алах гээгүй. Утаагаа алдах шахаад байгаа монгол түмнээ аврах гээд байна. Хэ хэ
Лакид:
Батбаяр дарга хөөрхөн шүү тийм ээ. Эмэгтэйчүүдэд их таалагддаг байх гэж боддог юм. Хөөрхий
Хөөе нээрээ, таг санажээ. Цэрэнбатдаа баярласнаа хэлэх хэрэгтэй. Аль ноднин өвөл чатлаж байгаад, Англид монголын "хар"-уудыг утааны үнэрээр нь баривчлаад байгаа гэж санаа өгсөн юм.
Цэрэнбатын санаанаас энэ өгүүллэг эх ундрагаа авсан юм шүү.
Улаанбаатарт төрсөн өлгийтэй хүүхдээ хөдөө аваад явтал бүр уйлаад тайвширдаггүй. Эцэг эх нь ч сандарсан юм байх. Тэгсэн нэг хөдөөний хүн таараад "Өө наад хүүхдийг чинь уйлахгүй болгох амархан" гээд машины яндангийн утаан дээр барьсан чинь өлгийтэй хүүхэд малийтал инээж, тайвширсан гэнэ лээ шүү. Хэ хэ Яанаа энэ утааг???
Миний саяны санааг зургаар гаргаж болох болов уу? Амараа ахаа?
Заяад:
Баярлалаа. Зураг гэдэг бол нэг агшин байдаг. Нилээд сайн бодож байж энэ санааг ганц зургаар илэрхийлнэ. Ах нь хичээе ээ.
hehe. Batbayar darga ulaan hatsraa bumbalzuulaad bhdaa yaahav dee. hip hopchid ulaan hatsartai boloh gej temuuleh bhdaa.
mglchuudaas utaanii uner gartsaagui unertdeg yum bna lee shuu. deer ni mahnii uner, ter 2 holildohooroo negen tiim uvurmuts uner unertej bgaamdaa.
Утаатайгаа удаан ноцолдвол улаан хацар нь халтайх вий дээ. Утааг арилгах мөнгөө зуух, түлш гэсэн утаа гаргадаг юманд зараад байгаа юм чинь яаж утаагvй болох вэ дээ.
Бямбаад:
Хятад ах дүү нараас муудсан ногоо НЯЛХИЙТЭЛ үнэртдэг шүү дээ. Биднээс тэгтэл муудсан мах ПҮНХИЙДЭГ байх нээ.
Арсунд:
Харин тийм ээ. Цаадуулд чинь цөөхөн монголчуудаа амьсгалах утаатай нь үлдээх гэж зовж байгаа юм шүү дээ.
Уул нь би гэр хороололд амьдардаг найздаа утаагүй түлш хэрэглээд үзээч гэж зөвлөсөн боловч Худлаа байдаг юм аа гэсэн
Гоё бичжээ, маш их таалагдлаа. Элгээ хөштөл инээв :).
Ард түмэнд нь Батбаяр шиг хүнийг халчих эрх мэдэл байхгүй болохоор Монголын ардчилал гэдэг хоосон үг төдий л юм даа. Нэг сонин дээр бичсэн байсан. УБ-т ногоон байгууламжийн хэрэг байхгүй, бүх цэцэрлэгүүдийг устгаад битүү байшин барьчихъя гэсэн "мастер төлөвлөгөө"-гөө УИХ-ын гишүүдэд хэлээд зад загнуулж байсан гэж. Ёстой цохиод унагачихмаар нөхөр байгаа юм.
Пөөрл-д:
Шахмал түлш нь шатдаггүй гэсэн. Бас илчгүй байдгийм байх.
Анонимд:
Баярлалаа.
Эрдэнэболорт:
Утаагаар амьсгалах гээд л цаад нөхрийг чинь байлгаад байгаа байхгүй юу даа.
Хн, тэгнээ тэр утаа гарахгүй юм ер нь яаж шатах вэ дээ. Элчгүй л байж таараа.
Гэр хороололд төвийн шугам татах нь хамгийн чухал. Хэцүү, дээрээс нь хөрөнгө мөнгө их шаардлагатай ч гарцгүй шахам болсон утааны асуудалд бол төвийн шугам сайжруулах нь хамгийн оновчтой арга.
Гэхдээ энэ асуудлыг ганц улаан хацарт дарга мэдэхгүй биздээ. Төсөв баталдаг 76, бас бус эвэртэн туурайтан нар шийднэ дээ.
Заяад:
Эрдэмтэд их олон санаа дэвшүүлдэг юм билээ. Дулааны шугамыг гэр хороолол руу татах гэдэг их хүнд. Хөрөнгө мөнгө ихээхэн шаардах асуудал. Эх үүсвэр гэж юм бий. Одоо нийслэлд яаралтай дахин нэг ДЦС барихгүй бол 2009 оноос хот хөлдүү харанхуй болно гэсэн хэтийн төлөв байдаг юм билээ.
Огт гал түлэхгүй, цахилгаан ашиглахгүй хоёр давхар сууцыг халаах адын бодол толгойд эргэлдээл байх. За яахав, туршиж үзнээ.
Арсунд:
Мөнхийн хөдөлгүүрийн нэг төрөл байж, онигоонд оровзой, хэ хэ.
За энэ тоглоом шүү. Битгий гомдчихоорой.
Би багадаа Залуу техникчдийн дугуйланд явдаг элдэв хэрэгтэй хэрэггүй юм их сэддэг хүүхэд байлаа. Мөнхийн хөдөлгүүр зохион бүтээх шахаж явж. /Бүр зураг төслийг нь гаргачихсан байсан гэж байгаа/
Хааха, нээрээ "мөнхийн хөдөлгvvр" болчих вий. Өөрийн хэмжээнд сэм туршаад бүтэлгvй бол таг болчихноо. Орсууд уснаас устөрөгч ялгаад тvvгээрээ лист төмөр гагнасан гээч. Би дууриагаад усаар цай чанах туршилт хийж байсан.
Дээр vед орсууд технологио нууж хаах юмгvй ил гаргадаг, сайхан байж дээ.
manaih shig nar salhinii orond baigaliin nootsoo ashiglaad dulaaniihaa asuudliig shiideh hetsyy l bdag yum bhdaa..bas gazriin gynees dulaaniig ni avch chadval 2davhar suuts baitugai tom tsogtsolboriig halaachihdag l yum bilee..hotiin hodoochyyd neeree hoorhon yum bilee shyy..darga tsereg ni hyrtlee hodooniih, hehe..saitai ch muutai ch neleed hodolgoond orood bgaa bolohoor Mongol uls mini hogjij l bna daa..
goyo bichsen baina.muu hoshin shogoos deer um baina.hahaha uneheer aimaar shuu hotiin agaar.yadaj baihad mongoliin hun amiin neleed huvi ni hotod baidag.odoo usuj biagaa huuhduudiin ireeduig ni bodohod aimaar sangddag um.
Mendchilgee:
:D
http://Amarsaikhan.youaremighty.com/
(neriin orond henii ch neriig bichij busdad ilgeej bolno)
argaliin utaa ...gej. dassan sursan yum bolohoor arts huj lugaa,hehe..
za ter huvantsar, plastik zuil shataadag ch eruul bieiig yaarin bolgoh hort utaag ch neg gargaj ugdug gene lee dee. Nugoo suuliin heden jil manaid gazar avaad baigaa amisgaliin zamiin, uushignii uvchnuudiin eh uusveriig tavij ugch baigaa gol heregten ny gene lee dee!!
Арсунд:
Дээр цагт "суусан газраасаа шороо атгаж босдог" гэж сэргэлэн хүнийг тодорхойлдог байлаа. Одоо "уснаас гал гаргах хүн дээ" гэх болжээ.
Тэнэгхэнд:
Тиймээ, монгол хөгжинө өө.
ХМ-ын үр садад:
"Муу хошин шог" гэж тайзны шоуг хэлээд байх шиг байна л даа. Тайзанд зориулж бичдэг тусдаа зохиолчид бий. Би бол уншигчдад зориулж бичдэг хүн байгаа юм аа. Унших зохиол, тайзны зохиол хоёр тэс өөр зүйл дээ.
Барималчид:
Баярлалаа.
Түмээд:
Би ТВ-д ажиллаж байхдаа нэг нэвтрүүлэг хийж байлаа. Гялгар уут шатааснаас болж хүний биед нэгэн төрлийн хорт бодис хуримтлагддаг. Энэ нь маш хортой. Үргүйдэл, хорт хавдар гээд л бүх өвчнийг үүсгэх чадалтай болох тухай баримтуудыг цуглуулж байсан.
Хэхэхэ Та үнэхээр гоё бичих юмаа . Яг голыг нь олоод бичсэн байна. Өглөө оройдоо хахаж цацатлаа ханиасаар явахдаа эрүүүл мэнд минь юу болдог бол доо гэж санаа зовох боллоо.
Ёооё үнэн галзуу авчээ хаха. Утаа бидний амьдралд их юм ацарч байгаан байна.
Арсун: Тэр хийх гээд байгааа юмаа хурдан хийхгүй бол шинэ ДЦС барих гэсээр байтал хот хөлдөх нь байна шүү. 2009 оноос аюултай болно гээд Амараа ах бичээд байна.
Одкод:
Утаанд хахаж цацаад байна гэдэг чинь юу гэсэн үг вэ? Гадаадын тагнуул юм биш бээз нөхөөр. /Монгол хүн бол утаанд хахаж цацах ёсгүй дээ/
Артаньянд:
Нэг нь ч гэсэн утааг ойлгож байгаа нь яамай даа.
Заяад:
Арсун аль хэдийнэ хийгээд туршилтаа явуулж байгаа.
Huuye ene utaa chin bas tsaaguuraa mongolchuudiig avraad bgaa suragtai, sayhan manai orniig bumbugduhuur hed heden atomiin bumbugtei ongotsiig mongol ruu ilgeejee. Harin nisgegch nar ni manai saihan Utaanbaatariig yag l ter deerees olj haragdaach. Tegeed huurhiis bumbugduj chadalgyi butsatsgaasan gesen shoo. Bid nar ch bas tegeheer aztai humuus yumaa xexe
Жагаад:
Утаан дотор нь төөрөөд, Болдоггүй бор өвгөнийг бус, Болзоотын бор толгойг навс бөмбөгдчихөөд буцсан гэсэн ш дээ, тэднүүс чинь.
Ханиадтай байхад хэцүү л санагдах юм байна шүү дээ. Хэхэ тэгвэл гадаадын тагнуулыг шалгах том шалгуур болох нь энэ утаа маань ход ход...
Inghed zugeer sain shuultuur hiigeed gertei ail bolgond unegui taraagaad hereglehguig n torgood tegj boldoggui yumuu?
Yandan deer n sain shuultuur tavichihad tegeed hen ch oroldohgui ug n haa haanaa ashigtai.
Uneti bol hun avahgui harin unegui bol humuus sain heregleh baih. (yahav tosov zardliig n nogoo usa-aas ireh mongonoos 1 sayd n bolno biz dee ha ha)
Барималч аа: Наадах шvvлтvvрийг чинь манай дарга нар санаа аваад дор нь шахна даа. Изraилаас импортлов гээд. Тэгээд vр дvн нь=0.
Блогчидоо вэб мастеруудаа хөх Монголын хийморлог залуусаа
Эх орныхоо төлөө нэгэн сайн зүйл хийцгээе!
Гадаадад байгаа залуусынхаа оюуны хүчийг нэгтгэж эрхэм андууд та бүгдийг Монголынхоо төлөө бүгдээрээ нэгэн сайн үйлс хийе гэж уриалмаар байна. Бидний нэгдсэн хүч, дүү хоолой хаа ч хүрч юуг ч өөрчилнө шүү.Юуг хаанаас яаж хийхээ ярилцъя залуусаа.www.monzaluu.blogspot.com Сэтгэдэлээ бичээрэй.
Arsunaa herev nariin tootsood unegui shuultuur taraaval deer darga nar ch mongo tsohih bolomjgui door ard irged ch mongo garzadsan iluu yum gej buhimdahgui hajuudah bariniihan ch utaa gej buhimdahgui bugd hojidog system l boloh baih. Ailuudiin yandan deer neg neg shovooison shuultuur tavibal tegeed Olon Buhimdaliin undesiig taslaj bolmoor l yum shig.
Arsunaa chamd sanaagii n heleed ogoy deeree tsas boroonoos hamgaaldag suudrevchtei hajuudaa shuusen tortogoo huraadag savtai tiimerhuu tslindr zuil, za odoo nudend chine haragdjiina uu?! teriig hiigeed deesh n sanal oruulaa ho! ;D
Одкод:
Нээрээ тийм байна, утаа огт үнэртэхгүй тэгсэн хэрнээ саарал ордонд ажиллаж байх юм бол тэр гадаадын тагнуул.
Барималч, Арсун нарт:
Шүүлтүүрээ борооны сүүдрэвчтэй хийнэ гэж байгаа чинь сайн хэрэг. Гэтэл шүүлтүүр маань гэрээсээ үнэтэй тусах болох байх аа даа. /Ер нь тэр мөнгөөрөө хөөрхөн жижигхэн сүрлэн дулаалгатай байшин бариад өгчихвөл дээр юм биш үү/
Хэ хэ. Тэгтэл УБ-д очсон айлд үнэгүй байшин өгч байна гээд, хөдөөнийхөн тэр аяараа нүүнэ. Ха ха
Монзалууд:
Зөв санаачилга байна. Дэмжиж байна.
Барималч: Үнэгүй юм гэж байх ёсгүй. Байх юм бол дарга нар цадна гэсэн үг дээ хө.
Утаагүй зуух ч гэх шиг, шүүлтүүр энэ тэр гээд буруу зүйлд мөнгө зарах гээд байх юм даа. Коментуудыг уншаад байсан чинь сүүлдээ хот хөлдөх тухай яриад л... муу ёр. Өчигдөр манайх сэрүүхэн байсан шүү. Энэ бичлэг л санаад орж байлаа. Яана даа.
Ireh ond manai tosov ovoo ongotoi baina l daa. 2 trillion garui tuunees ovoo olon yanziin yum ulsiin hogjild tusgaj deerees n nemeed anu-aas "neg beleg" orj irne baih teheer 1000sh shuultuur ulsaas hiigeed UB-iin toviig yag salhin deerees n bohirduuldag 500-1000 aild unegui ogchihvol UB dayar eruul mendeeree hohirch baigaa olon arvan myangan humuusiin hohiroloos hyamd tusah geed baigaa.
Nariin sudalval UB-iin salhin deerees ayguid bol 1000-aad ail l bohirduuldag baij boloh yum. Za gehdee gazar deer n uzsen hun bol iluu nariin yum heleh baih l daa bi end tom medemhiireed hunii ineed hurgeed yahav. ;-D Gui ee yahav oroldood uzeg neg n.
Заяад:
Ёрлоод байгаа юм биш ээ, хэтийн төлөв нь тийм байгаа. Дахин нэг ДЦС барихгүй бол УБ хот 2009 онд дулаан, цахилгааны хямралд орно.
Барималчид:
1000-хан айл гэдэг юу л бол. Энүүхэнд 30-40 мянган өрх гэж ярих болов уу?
Mongold baigaa humuusee zonhoo sain untaj biagaarai.Ugaartvaa l gej helie dee
suuliin ued ugaartsan humuus duuldad l baina.ene enh-tei heseg nuhud bainaa.uls turd ene hed neg zonhoo ongorhoi martaasai daa.
Монзалууд:
"Улс төрд цонхоо онгорхой мартаасай" гэдэг чинь нохой үг байна даа. Утаанбаатарынхаа агаарт биш Гончиг, Элбэг хоёрын найруулсан хоронд чадхийлгэх санаа агуулаад байгаа юм биш бээз, нөхөөр. Хэ хэ
Энэ талаар нэг шийдэл гаргасан шүү ;), орж үзээд ямар санагдаж байгаа сэтгэгдлээ үлдээгээгээрэй
Гантулгад:
Зөв шийдэл хийх нь байна шүү. Амжилт хүсье.
Hahaha, saihan bichjee. Gehdee bichseer bh hoorond bidnii nas ene har utaand nileed boginosoj bgaa bh daa. Ajillah, hiih ystoi humuus n hurdan arga hemjee abahgui bol ene UB-n utaa uneheer dendlee.
Neeree unshihgui baihiin argagui boljee odoo bid yanaa a mongolchuudaa gej yamar ch yum de
Ганзоригт:
"Улаан хацартай даргыг аваад хаячихвал утаагүй болно" гэж хувьгалын улаан зурхайчийн төлөгт буусан гэнэлээ.
Доннад:
Ухаантай дарга олонтой юм чинь, утаагаа аргалах байлгүй дээ, хэ хэ.
sayhan neg gadaadiin setguuld nuursnii unsend tsatsrag idevhit bodis ih hemjeetei baidag gej garsan baisan
Destiny-д:
Тэгвэл бид чинь нүүрсхүчлээр бус цацраг идэвхт бодисоор амьсгалдаг болж таарах нь.
Энэ фельетоныг оросоор орчууллаа: http://oros-oros.blogspot.com/2011/10/blog-post_2866.html
Орчуулгыг та сонирхож vзэхгvй vv?
Post a Comment